| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/00085/Э |
| Дугаар | 00087 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 00087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга:С.Төртулах
Улсын яллагч:Н.Улсболд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч:Н.Э, А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э, А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарт холбогдох 2032000000065 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,Улаанбаатар хотод 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж, эмээ, хоёр дүүгийн хамт * тоотод оршин суух, одоо Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн замын урд хэсэг 2-14 тоотод оршин сууж байгаа,
-урьд өмнө Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.2-д зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл,хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт нарангэрэлийн Э/Рд:УК-92060118/
Монгол Улсын иргэн Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн Рашаант 2 дугаар гудамж 183 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтан-Очирын ЭО/Рд:*/
Монгол Улсын иргэн Улаанбаатар хотод 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо ХААИСургуульд суралцдаг, ам бүл-5, аав, ээж, хоёр дүүгийн хамт * тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Онгод тайжууд овогт Жамсрангийн Ж/Рд:*/
Монгол Улсын иргэн Төв аймгийн Борнуур суманд 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Монсо коллеж”-д сурдаг, ам бүл-6, аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг, * хэсэгт оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Холдиг овогт Батхишигийн БО/Рд:*/
Монгол Улсын иргэн Төв аймгийн Баянчандмань суманд 2000 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж хоёр дүүгийн хамт * оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбатын Э/Рд:*/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.Э нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд ХХК”-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрмийн төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэх санаатай гэмт хэрэг үйлдэхэд Г.Э, Б.БО, А.ЭО, Ж.Ж нарт өөрийн эзэмшлийн 63-27 УНИ улсын дугаартай тоёото кроун загварын тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт,
Яллагдагч А.ЭО нь Г.Э, Ж.Ж, Б.БО нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Сонор трейд ХХК”-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт,
Яллагдагч Ж.Ж нь А.ЭО, Г.Э, Б.БО нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Сонор трейд ХХК”-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт,
Яллагдагч Б.БО нь А.ЭО, Г.Э, Ж.Ж нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Сонор трейд ХХК”-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт,
Яллагдагч Г.Э нь А.ЭО, Ж.Ж, Б.БО нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Сонор трейд ХХК”-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч А.ЭО шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай ах Э алттай шороо авъя гээд хэлэхээр нь тэгье гээд цуг явсан. Ингээд алтны уурхай дээр очиход хүмүүс ирсэн уурхайн байшинд орохоор хүмүүс дугаарлаад зогссон байсан. Тэгээд Ж, Э нар нэг нэг ширхэг төмөр аваад гараад ирсэн. Би ямар нэгэн юм аваагүй гараад ирсэн. Би бусдын эд хөрөнгөд халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Эы гэрт сууж байсан чинь Э мөнгөний ажил байна явах уу гэхээр нь би за тэгье гээд явсан. Биднийг очиход алтны уурхайн байшинд орсон олон хүн байсан. Тухайн үед би сургалтын төлбөрийн асуудалтай байсан. Тэгээд явсан. Би байшинд ороход харанхуй хүмүүс бужигналдаад байсан. Тэгээд би юм авч чадалгүй хүмүүсийн эвдсэн хаалгаар гарсан. Би өөрийн бусдын эд хөрөнгөд халдсан гэдгийг ойлгож байна. Харин хүч хэрэглэн дээрдэмдсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. ...гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Б.БО шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Э, ЭО, Ж, Э нарын хамт мөнгөний ажил байна гэхээр нь цуг явсан. Би тухайн үед алтны уурхай руу явж хүрэх хүртлээ хууль бус зүйл хийх гэж байна гэдгийг мэдээгүй. Биднийг очиход өөдөөс хүмүүс гарч ирээд байсан. Эхлээд би хаалгаар нь орох гэхэд хаалгыг нь эвдсэн хүмүүс чихцэлдээд байхаар нь би байшингийн араар тойрч цонхоор нь ороход хүмүүс дотор бужигналдаад гар чийдэн тусгаад юм харагдахгүй байхаар нь хөлд төөрсөн хүмүүсийн аваад байсан төмөрнөөс аваад хаалгаар нь гарч явсан. ...гэх мэдүүлэг
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой гэртээ найз нарын хамт байж байхад хажуу айлын ах алттай шороо гарсан гэж байна явах уу гэхээр нь тэгье гээд станцын ард очоод байж байгаад явсан манай машин муу байсан учраас удаан явсаар шөнийн 00 цагийн орчим уурхай дээр очсон. Биднийг очиход урдаас хүмүүс гарч ирж байсан мөн араас машинтай хүмүүс нэмэгдэж ирээд байсан. Намайг байшинд орох гэхэд хаалга дээр нь хүмүүс бужигнаад байхаар нь тойрч арын цонхоор нь орсон. Ороход хүмүүс бужигналдаад гар чийдэн асаасан байдалтай төмөр дуугараад байсан. Тэгээд би нэг ширхэг төмөр аваад гарсан. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2032000000065 тоот хавтаст хэргээс
Иргэний нэхэмжлэгч Г.Сг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би “Сонор трейд” ХХК-ний Цагаанчулуутын уурхайг төлөөлж тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би манай компанид учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. ...тээрмийн хуяг төмөр 30 ширхэг тэгээд дээрээс нь хаалга цонх эвдэж сүйтгэсэн бөгөөд тэдгээрийг засварлах нийт хохирлыг нэхэмжилж байна. Уурхайн ажилчидтай хэрэг гарсны дараа алдагдсан эд зүйлийг тооцож үзэхэд өөр зүйл алдагдаагүй байсан. Урьд өгсөн мэдүүлэгт 2 шуудай шлик алга болсон гэж өгсөн байгаа.Тухайн шлик нь алга болоогүй байсан юм билээ. Өөр газар байсныг нь бид хараагүй байсан. Тээрмийн хуяг төмрүүд олдох юм бол хохирлоосоо хасаж нэхэмжилнэ. ...Манай байгууллагын зүгээс байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж авсан. Одоо бидний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Сг мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ... Урьд шөнө уурхайн гүйцэтгэх захирал Ганзориг надруу яриад уурхай руу хүн дайрч байна гэнээ, очихгүй бол болохгүй гэнээ гэсэн. Тэгээд би шөнө 02 цагийн үед уурхай дээр ирэхэд уурхайн гадна талд 40 орчим машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Би машинтай голоор нь яваад ороход бүх машин номергүй байсан. Би тэгээд зарим машиныг хөөсөн, заримыг нь шүргэсэн. Бүх машинууд зугатаагаад алга болсон. Үл таних хүмүүс манай уурхайд хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн, дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан.Тухайн үед манай уурхайн байрлуу нэвтэрсэн хүмүүсийн ихэнхи нь хар масктай өмсчихсөн согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд гартаа турбо, хүрз жоотуу зэрэг юм барьчихсан байсан. Уурхайн байрнаас гарахдаа үйлдвэрийн байран дотроос тээрэмний хуяг төмөрнөөс алга болсон байсан. Нийт 40 орчим машинтай хүмүүс уурхайн хашааны үүдэнд паркадж зогсож байгаад бүгд нийлээд дорж ирсэн. 80-100 хүн байсан байх гэж бодож байна. Янз бүрийн л машинууд байсан. Ямар хүмүүс нэвтэрч эд зүйл эвдэж хулгайлсан гэдгийг мэдэхгүй. Тэр хүмүүсээс таних хүн байгаагүй. Тээрэмний хуяг төмөр шаарикууд алга болсон байсан. Мөн шуудайтай хар шлик алга болсон байсан. Үйлдвэрийн байрны хаалга, баяжуулах өрөөний хаалга зэрэг эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 15 дугаар хуудас/
Гэрч Д.Дж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 45 минутанд Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагаанчулуутын уурхайд үл таних хүмүүс харуулын байрыг хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. Намайг ойртох юм бол ална шүү, аминдаа хайртай бол хол байгаарай гээд ойртуулаагүй. Тэгээд 30 орчим минутын дараа бүх хүмүүс гараад явсан. Дахин 30 орчим минутын дараа дахин хүмүүс ирж үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Би уурхайн захирал Ганзориг руу нөхцөл байдлыг танилцуулж утсаар ярьсан. Тухайн үед манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүс бүгд хар масктай, согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд гартаа турбо ч юмуу ямар нэгэн юм барьчихсан байсан. Тээрэмний хуяг төмөрнүүд алга болсон. Мөн баяжуулах өрөөнд байсан шуудаатай соронз, шлик хоёр, төмөр шарик бөмбөлөгнүүд алга болсон байсан. Тээрэмний хуяг төмөр дээр нь алттай чулууны үлдэц үлддэг гэсэн цуурхал яриа байдаг. Тиймээс тэр хүмүүс тээрэмийн хуяг төмөрнүүдийг авсан байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч Э.Зб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-09-нд намайг УБ хотод гэртээ байхад Баянгол сумын хувийн үйл ажиллагаа явуулдаг, надруу утсаар ярьж манай уурхайруу хүмүүс дайраад байна гэж ярьсан. Би шууд Улаанбаатар хотоос Цагаан чулуутын уурхайруу ирэхэд миний баяжуулах үйлдвэрийн гадна хаалгыг эвдчихсэн, дотор байх баяжуулах өрөөний хаалга ханыг эвдчихсэн байсан. Дотор нь байсан тээрэмийн хуяг төмөрнөөс ойролцоогоор 100 ширхэг алга болсон байсан. Мөн баяжуулах өрөөнд байсан шуудайн тал соронз, шуудайн тал хар шлик алга болсон байсан. Мөн баяжуулах үйлдвэрт байсан эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Тээрмийн хуягнаас хананд наалдсан алт байдаг гэх яриа гарсан тул тухайн төмрүүдийг авч явсан байх гэж бодож байна. Уг нь тэр төмрөнд байдаггүй юм. .../Хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч Ж.Ба мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намайг Төв аймгийн Сүмбэр сумын Октябрийн алтан дээр байхад хүмүүс Цагаанчулуутын уурхайруу дайрна гэсэн яриа явж байсан. Тэгээд би маргааш өдөр нь Борнуур суманд очоод Бб, Бү, Жж, ах Тулгаа нарт “Цагаанчулуутын уурхайхуу дайрч, хуяг төмөр авна, хуяг төмөрнөөс алт гардаг тухай, цуг явах хүн байвал аваарай, олуулаа тусмаа сайн шүү гэж хэлсэн. Гэтэл миний хэлсэн хүмүүс л цааш нь тараасан юм шиг байна билээ. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Борнуур суманд цахилгаан станцын хажууд Сүхээ, Жж, Эрка нарын хамт тус тусдаа машинтай очоод байхад машинууд нэмж ирээд л байсан. Орой 21 цаг өнгөрч байхад гэж санаж байна цагийг нь сайн санахгүй байна цахилгаан станцын хажуу талаас нийт 10 гаруй машин хөдлөөд Нартын даваан дээр зогсоод явж байсан машинуудыг тоолоход нийт 17 машин байсан. Би өөрөө тоолсон. Тэгээд Нартын даваан дээр уурхайруу яаж орох талаар бүгдээрээ ярилцаад хаалгаар нь орцгооё гэж тохирсон. Тэгээд Нартын даваанаас бүгд хөдлөөд Цагаанчулуутын уурхайн үүдэнд очиж төв замын урд талд машинуудаа зогсоогоод жолооч нарыгаа үлдээгээд бусад хүмүүс бүгд уурхайн хашааны хаалгаар орцгоосон. Уурхайн хашааны үүдэнд пост дээр хамгаалагч байсан боловч олон хүн хараад зогсоогоогүй байх гэж бодож байна. Уурхайн хашааны машин ордог хаалгыг түлхэж онгойлгоод бүгдээрээ алхаад л орсон. Уурхайн хашааны төвд байх цагаан сендвич байшинруу очиж зарим хүмүүс нь хаалгыг нь эвдэж, зарим нь барилгын араар тойрч цонхоор орцгоосон. Би арын цонхоор дотогш орж дотроос нь 1 ширхэг төмөр авсан. Намайг дотор ороход гадна талаас нь ордог хаалгыг нь эвдлээд цөмөлчихсөн байсан. Би тэр хаалгаар 1 ширхэг хуяг төмөр аваад гарч явсан. Тэгээд төмөртэйгээ машинд суугаад явсан. Тухайн үед би өөрийн найз Мөнхөө /Өвөрхангай аймгийн төвд байдаг Мөнх-Отгон/-ийн Өвөрхангай аймгийн дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, Мижид гэх ах жолоодоод, хамт 3-уулаа явсан. Мижид ах машиндаа үлдээд Мөнхөө бид 2 уурхай орсон. Тэгээд бид 2 гарч ирэхдээ тус бүр нэг нэг ширхэг нийт 2 ширхэг төмөр хуяг авч гарч ирсэн. Тэндээс төмрөө авчихаад хөдлөөд шууд Борнуур сумруу орсон. Бид 3-тай цуг Мөнхөөгийн найзууд болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бямбаарай, Жоохой гэж дууддаг залуу тусдаа Сolt гэдэг машинтай цуг явж байсан. Тэр мөн 2 ширхэг төмөр авсан байсныг би дараа нь мэдсэн. Тэгээд бид 3 Борнуур яваад, Бямбаарай, Жоохой нар дахин Цагаанчулуутын уурхайруу орсон гэсэн. Тэгээд тэр 2 буцаад явж байхдаа замбн хажууруу машинаа унагаагаад шөнө 03 цаг өнгөрч байхад Мөнхөө бид 2 очиж тэдний машиныг босгож авсан. Зүүнхараагаас Жж /Тулгаа ахтай цуг явсан/ нэг ахдаа хэлээд дуудчихлаа гэж байсан. Зүүнхараагаас 7-8 машин байсан. Хэн хэн дуудсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би Октябрийн алтан дээрээс тэр тухай сонсоод Борнуурынханд хэлж уриалж өөрөө зохион байгуулсан. Октябрийн алтан дээр Цагаанчулуутын уурхай руу дайрах тухай ярьж байсан хүмүүсээс тухайн өдөр Цагаанчулуутын уурхайруу ирсэн хүн Цэвэгмид л байсан. Би бол тэрийг мэдэхгүй. Намайг араар нь тойроод ороход тухайн хаалгыг эвдчихсэн хүмүүс ороод ирчихсэн байсан. Дотор нь байх өрөөний бүргэд хаалгыг Зүүнхараагийн нэг зүс таних залуу өөр нэг залуутай хамт Жоотуу барьчихсан эвдээд зогсож байсан. Тэр 2-ын нэрийг нь мэдэхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой харанхуй болж байхад намайг колонкийн ард явж байхад миний танил МО, Жж 2 танихгүй хүмүүсийн хамт байж байхаар нь би яваад очсон чинь МО, Жж 2 надад “Цагаанчулуут руу хүмүүс аваад явах гээд 40 гаран хүн цугларчихсан байна. уурхайд байдаг алт гардаг төмөр байдаг тэрнийг очиж авъя, нэг төмөрнөөс 10 сая орчим алт гардаг” гэж хэлсэн хоёртой хамт 5 машинтай хүмүүс байсан. Тэдгээр машин дотор хэдэн хүн мөн хэн хэн байсан гэдгийг мэдээгүй. Тэгээд би нэг найзыгаа Улаанбаатар хотруу явах машинд суулгаж өгөх гэж Урьхан зоогийн газар хүргэж өгөөд буцаад Борнуур сум руу гаа орж ирээд сургуулийн урд талын зам дээр явж байхдаа Тулгаа, МО, Жж гуравтай тааралдсан. Тулгаа надад “алттай төмрөө авах гэж явах гэж байгаа хүмүүс станцын ар талд цугларч байгаа, чи тийшээгээ явахгүй юмуу” гэж асуусан. Эы гэрт 30 орчим минутын дараа очсон чинь Эы найзууд гэх Оргил, Жавхаа нарыг аваад бас өөрийн төрсөн дүү Очироог аваад би өөрийнхөө кровн загварын машинтай бид 5 станцын ард 21 цагийн орчим очиход 6-7 орчим тооны машинтай хүмүүс цугларсан байсан. Тэнд бид нарыг очиход Ба гэдэг нэртэй залуу тэдгээр машинтай хүмүүсийг цуглуулсан юм шиг байналээ. Яагаад гэвэл Ба гэдэг залуу тэнд цугларсан хүмүүст “цагаанчулуутад алттай төмөр байдаг гэнэ, тэр төмрийг очиж авцгаая, өшөө зөндөө хүмүүс нэмэгдэж ирнэ” гэж ярихаар нь бид нар миний машин дотор ороод хүлээж байхад 23 цагийн орчим 20 гаран машинтай хүмүүс цугларсан байсан. Тэр Ба гэдэг залуу манай дүү ЭО Ба бабушка гэж хэлж байсан. Тэгээд тэдгээр хүмүүстэй нийлээд цагаанчулуутруу явсан. Цагаанчулуут руу 30 гаран минутын дараа очоод нартын даваа гэдэг нэртэй уулан дээр ахиж цугларч уулзацгааж байгаад цагаанчулуутын алтны уурхай руу дайран орсон. Нартын даваа гэх нэртэй газарт очиход миний тандигаас Дж, Зоригоо, Анхаа зэрэг хүмүүс байсан. Мөн миний мэдэхээс тээрмийн Сүхээгийн машин бас байсан. Уг машин дотор нь хэн хэн байсан гэдгийг мэдэхгүй. Цагаанчулуутын алтны уурхайн хажуу талын сайжруулсан шороон замын хажуу талаар тэнд ирсэн бүх машинууд зогссон. Тэгээд уг уурхайруу хүмүүс орсон. Би өөрийн машин дотроо нөгөө 4 залуугаа хүлээгээд үлдсэн. Тэр дөрөв 5-10 минутын дараа буцаж хүрч ирэхдээ Э, Оргил 2 ногоон өнгийн шуудайнд хийсэн 2 ширхэг төмөр авч ирсэн. Тэгээд бид нар тэр газар 5-10 минут ахиж хүлээж байгаад цугтаа Борнуур сум руу явцгаасан. Цагаанчулуутын уурхайруу хүмүүс дайрах үед ойролцоогоор шөнийн 01 цаг болж байсан байх. Би уг уурхай руу ороогүй машин дотроо сууж байсан. Буцаад Борнуур сумандаа ирэхэд шөнө дунд болсон байсан, цаг яг хэд болж байсан гэдгийг анзаараагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 21-22 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Э мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...Би тэр орой гэрт байж байхад Жавхаа гэрт ирсэн бид хоёр байхад Эрка ах утсаар залгаж гэртээ байна уу? гэж асуухад, Би гэртээ байна гэж хэлсэн, нээх удалгүй Эрка ах манай нэг найз БО гэх найзтай хамт ирээд Цагаанчулуут руу хүмүүс явах гэж байна, хамт явах уу гэхээр бид хоёр зөвшөөрөөд Эрка ахын машинтай хамт Toyoto Crown маркийн машинтай орой 19 цагийн үед Станцын ард очиход хэдэн машин байсан тэнд бараг цаг гаран байж байгаад хөдлөхөд 15 машин хөдөлсөн. Тэгээд нилээн явж байгаад нэг даваан дээр гарахад замын хажууд 5 машин байсан тэд нар бид хэдтэй хамт цуваанд орж цаашаа хөдлөхөд бараг 26 машин болох шиг болсон. Тэгээд Цагаанчулуут дээр очиход цаг 11 цаг өнгөрсөн байсан тэгээд замын хажууд машинаа байрлуулж зам дээр бөөгнөрч байгаад бөөндөө орсон. Тэнд тээврийн байрны араас надтай хамт явсан Оргил гэх залуу бид 2 хамт орсон. Дотор намайг ороход их олон хүмүүс байсан болохоор би хаана юу байгааг мэдэхгүй хүмүүс хуяг төмөр аваад байхаар нь нэг нэгийг аваад гарсан тэндээс шууд машин дээрээ очоод машиндаа суугаад Борнуур сум руу хөдөлсөн орой 01 цагийн үед ирж Эрка ахын хашаанд буулгаад гэр гэртэй харьсан тийм зүйл болсон.
...Би сайн мэдэхгүй байна тэнд байсан хүмүүс орохоор ар араасаа зогсож байхаар нь хамт хүлээж байхад хүмүүс араас орж байна гэхээр нь би араас цонхоор орсон. ...Надтай хамт явсан хүмүүс тэндээс юм аваагүй ээ. Хүмүүс буцаад гарч байна гээд хоосон шуудайгаа бариад Очироо, Жавхаа хоёр гарч ирсэн. Тэр үед Эрка ах машиндаа сууж байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25-26 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Ж мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би Этай цуг түүний гэрт байхад Эрка ах залгаад ярьсан. Э надад алтанд явах ажил байна цуг явах уу гэхээр нь би өөрөө сургалтын төлбөрийн асуудалтай байсан тул цаг явахаар шийдсэн. Аав, ээждээ Улаанбаатар хотруу явлаа гэж хэлээд явсан. Эрка, Очироо, Э, Оргил нарын хамт Эркагийн хамт 19 цагийн орчим Цагаанчулуутын уурхайруу явсан. Уурхай дээр очиход 20-30 орчим машин байсан. Тэдгээрийн дунд хэн хэний машин байсан гэдгийг нь мэдэхгүй. Бид Эркагийн хар өнгийн кровн загварын машинтай явцгаасан. Эркагийн машины дугаарыг санахгүй байна. ...Эрка бид нарт “хүмүүс цагаанчулуутын уурхай дээр очих санааг хэн гаргаж зохион байгуулсан бэ? бөөндөө цуг явах уу” гэж ярьж байсан. Гэхдээ Эркад хэн цагаанчулуут руу явах гэж байгааг хэлсэн гэдгийг мэдэхгүй. Би мэдэхгүй. ...Намайг уг уурхайн байр луу очиход уг байшингийн хаалганы төмрийг нь 2 тийш нь яраад онгойлгочихсон байсан. Би тэр эвдэлсэн хаалгаар нь ороход хүмүүс дотор нь байсан. Тэдгээр хүмүүс уг уурхайн байшин дотор байсан төмөрнүүдийг буулгаад үзээд байсан. Тэнд намайг ороод удаагүй байхад цагдаа ирж байна гэж хүмүүс яриад байхаар буцаад гараад явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.БО мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой 19-20 цагийн орчим манай ангийн Э гэх хүүхэд надруу утсаар “манай ах Эрка ганц хоёр хүн олчихооч хүмүүс алттай төмөр авна гэнээ, тийшээ хамт яваач” гэхээр би зөвшөөрсөн. Тэгээд намайг Эрка ах өөрийнхөө кровн маркын машинтай ирж аваад Э, Эрка, Очироо, Ж нарын хамт цахилгаан станцын хажууд ирэхэд 7-8 машин цуглачихсан, бид нар машинд утасны тоглоом тоглоод сууж байгаад 00 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна, тэнд байсан машинууд хөдөлсөн. Бид нар ч дагаж хөдөлсөн. Цагаанчулуутын уурхайн хажуу талын Нартын даваан дээр Борнуураас очсон машинууд зогсоод, зам дээрээс бас 5-6 машин нийлээд уурхайн хашааны замын урд талд зогсоод хүмүүс ороорой гээд орилолдоод байсан. Хэн хагалсан гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд тэр байранд ороод хүмүүс хуяг төмөр аваад байхаар нь тэр төмөрнөөс нь нэгийг аваад хаалгаар гарсан. Намайг байранд орж ирсэн байхад тэнд өөр олон хүмүүс ирчихсэн байсан. Намайг гарах үед гадна хаалгыг нь эвдээд хоёр тийш нь яраад онгойлгочихсон байсан. Тэр хаалгыг хэн эвдсэн гэдгийг нь мэдэхгүй, гаднаас нь орох гээд байрыг нь тойрох үед хаалган дээр олон хүмүүс овоорчихсон юмаар цохиж байсан. Хэн нь хэн бэ гэж танигдахгүй байсан. ...Би 1 ширхэг хуяг төмөр, надтай цуг явж байсан хүмүүсээс ЭО, Э 2-ын нэг нь бас 1 ширхэг төмөр авч гарч ирсэн. Хүмүүс тэндээс төмөрнүүд л зөөгөөд байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүч хэрэглэн довтолсон гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн 63-27 УНИ улсын дугаартай кроун марккын тээврийн хэрэгсэлтэй явсан. Машинаа би жолоодоод явсан. Уурхайруу надтай цуг явсан хүмүүс орж 2 төмөр авч гарч ирсэн. Би бол машиндаа үлдээд уурхайруу ороогүй. Надтай цуг явсан хүмүүсийг ороход хүмүүс хаалга үүдийг эвдээд хаячихсан байсан гэсэн. ...Миний өөрийн эзэмшлийн 63-27 УНИ улсын дугаартай Кроун маркын тээврийн хэрэгсэлтэй авсан. Тухайн машиныг би 2020 оны 01 сарын сүүлээр хүнээс 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо мотор нь цохиод явахгүй байгаа. Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээн дээр эзэмшигч солигдоогүй байгаа. Гэхдээ тухайн машин миний өөрийн эзэмшлийн эд зүйл байгаа юм. Би 300.000 төгрөгөөр үнэлж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 64-65 дугаар хуудас/
Шүүгдэгч А.ЭО мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би уурхай руу орсон нь үнэн. Намайг ороход уурхайн гадна хаалга болон дотор талын эд зүйлийг эвдээд хаячихсан байсан. Би уурхайгаас ямар нэгэн зүйл аваагүй хоосон гарч ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 48 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Э мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би уурхайруу орох сендвичин барилгын гадна талын хаалга болон, цонхыг нь эвдчихсэн байсан. Би дотогш цонхоор орсон. 1 ширхэг төмөр авч гарч ирсэн. Би өөр ямар нэгэн зүйл аваагүй, эд зүйл эвдээгүй. Тиймээс хүч хэрэглэн довтолсон гэх зүйлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...гэх мэдүүлэг/ Хх-ийн 73 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Ж мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би урьд нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Намайг ороход уурхайн гадна хаалга болон дотор талын эд зүйлийг эвдээд хаячихсан байсан. Би уурхайн ямар нэгэн эд зүйл эвдээгүй, мөн уурхайгаас ямар нэгэн зүйл авч гараагүй хоосон гарч ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 56 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.БО мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хүч хэрэглэсэн гэх асуудалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уурхайн байрлуу хууль бусаар орж 1 ширхэг төмөр авснаа хүлээн зөвшөөрч байна. Эын 93-27 УНИ улсын дугаартай Кроун маркын тээврийн хэрэгсэлтэй Э, ЭО, Ж.Ж нарын хамт 5-уулаа явсан. Э бид 2 нэг нэг ширхэг төмөр авч гарч ирсэн. .../Хх-ийн 91 дүгээр хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 2-6 дугаар хуудас/
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол/Хх-ийн 38- дугаар хуудас/
Тоёото кроун маркийн 63-27УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын Тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №435 дугаартай дүгнэлт/Хх-ийн 94 дүгээр хуудас/
Дамно ХХК-ний үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №20-72 дугаартай тайлан/Хх-ийн 31-32 дугаар хуудас/
Шүүгдэгч А.ЭО, Ж.Ж, Э.Э, Г.Э, Б.БО нарын оршин суугаа бага, хорооны засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 119, 125, 131, 140, 149 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/Хх-ийн 120, 127, 133, 141, 147 дугаар хуудас/
Шүүхийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 02/295, 02/296, 02/297 дугаартай албан тоот, Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №14/106, 14/107 дугаартай тодорхойлолт, Шүүгдэгч Б.БО, Ж.Ж, Г.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Ж.Жгийн сурч буй Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй нотлох баримтууд байгаа боловч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдсэнг шалгаж тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогүй байна гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Н.Э, А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарыг гэм буруутайд тооцох талаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Эрдэнбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээмдэх гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч А.ЭО, Ж.Ж, Б.БО Г.БО нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдснээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүлээн авч шүүгдэгч нарыг уг зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна үзлээ.
Хавтаст хэргээс оролцогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримт болон, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нар нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд хэсэг бүлэг хүмүүс Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхай руу алтанд явах талаар дам яриа сонссоны үндсэн дээр ярилцаж тохирч мөн оройны 22 цагийн орчим уг алтны уурхай руу шүүгдэгч Н.Эын эзэмшлийн 63-27 УНИ улсын дугаартай тоёото кроун загварын тээврийн хэрэгсэлтэй явахаар болж алтны уурхайн баяжуулах үйлдврийн барилга руу бусдын эвдсэн хаалга, цонхоор нэвтэрч дотроос нь шүүгдэгч Б.БО, Г.Э нар нь тус бүр нэг ширхэг тээрмийн хуяг төмрөөс авч гарсан, шүүгдэгч А.ЭО, Ж.Ж нар уг барилгад нэвтэрч эд зүйл авахаар орсон боловч ямар нэгэн эд зүйл аваагүй байдаг ба шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдэхэд ямар нэгэн саадыг арилгах, гэмт хэргийг таслан зогсоохоор хэн нэгэн ирсэн үед зугтах зорилгоор тээврийн хэрэгслийг бэлэн байлгахаар машинд үлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Харин улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруугийн дүгнэлтдээ хэлж байгаа боловч шүүгдэгч нар хэнд хэрхэн яаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон эсэх нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшил, итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг авах зорилгоор довтолсноор эхлэж, төгсдөг гэмт хэрэг бөгөөд довтлогч этгээдэд саад, бэрхшээл учруулж байгаа аливаа зүйлийг арилгах зорилгоор бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, довтолж байгаа этгээдийн ивэхтэй, гэм буруугийн шууд санаатай үйлдлийг ойлгох ба улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг алтны уурхайн хамгаалагч Д.Джийн сэтгэцэд нөлөөлж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, айлган сүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хамгаалагч Д.Джийн сэтгэцэд хэрхэн яаж хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон эсэх нь тогтоогдохгүй байгаа ба сэтгэцэд нөлөөлсөн гэдэгт довтлогч этгээд хохирогчийн сэтгэцийн үйл ажиллагааг алдагдуулах, хордуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн эм бэлдмэл бодис хэрэглэснийг ойлгохоос гадна ямар нэгэн идвэхтэй үйлдэл, үг хэлэлгээр илэрхийлэгдэхийг ойлгоно. Тиймээс шүүгдэгч нар нь хамгаалалтын ажилтан Д.Джийн сэтгэл санаанд нөлөөлж айлгаж сүрдүүлсэн гэж байгаа боловч хэрхэн яаж ямар идвэхтэй үйлдлээр хэн айлгаж сүрдүүлсэн болохыг тогтоогоогүй, хамгаалалтын ажилтан Д.Дж нь шүүгдэгч нарыг уурхайн баяжуулах үйлдвэрийн хаалга цонхыг жоотуугаар эвдэн орж эд зүйл дээрэмдсэн, “намайг ойртох юм бол ална шүү, аминдаа хайртай юм бол хол байгаарай гээд ойртуулаагүй” намайг айлгаж сүрдүүлсэн, заналхийлсэн гэх мэдүүлгийг өгдөг боловч шүүгдэгч нарын хэн ямар үйлдэл, үг хэллэг хэлж заналхийлж, хүч хэрэглэсэн гэдгийг тодорхойлж эх сурвалжаа зааж чадаагүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд энэ байдлыг бүрэн тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч нар нь Цагаанчулуутын алтны уурхай руу явж алттай шороо, чулуу авахаар явсан гэдгээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд, шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл тогтвортой мэдүүлсээр ирсэн ба гэрч Д.Дж нь “...бүгд гүйгээд орж ирсэн. 80-90 хүн байсан байх гэж бодож байна. ...тээрэмний хуяг төмөр дээр алттай чулууны үлдэц үлддэг гэсэн цуурхал байдаг. Тиймээс тэр хүмүүс тээрэмний хуяг төмөрнүүдийг авсан байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 16 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгээс үзэхэд хамгаалагч Д.Дж нь тухайн үйл явдлыг харж байсан, хүмүүс уурхайн баяжуулах үйлдвэрээс юу авч гарч байгаа талаар харж байсан нь тогдоогдож байна.
Тиймээс шүүгдэгч Н.Э, А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг буюу Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн баяжуулах үйлдвэрээс алтны тээрмийн хамгаалалтын хуяг төмрийг авахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.
Тиймээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд шүүгчийн дотоод итгэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд..
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий бичгийн нотлох баримтыг шалгаж үзээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар буюу эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч А.ЭО, Ж.Ж, Б.БО Г.БО нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйчилж, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч А.ЭО, Ж.Ж, Б.БО Г.БО нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн хамжигч” гэж аливаа этгээд гэмт хэрэг үйлдэхээр ивэхтэй үйлдэл хийх үед түүний хууль бус үйлдлийг дэмжиж саад бэрэхшээлийг арилгах, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг зөөж зөөвөрлөх, гэмт хэрэг үйлдэхэд машин механизм болон бусад зэвсэг хэрэгслээр туслаж идвэхтэй үйлдлээр дэмжлэг үзлүүлж байгаа этгээдийг гэмт хэргийн хамжигч гэнэ.
Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлиййн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” гэж хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхээр сэтгэл санаа, идвэхтэй үйлдлээр нэгдсэн этгээдүүдийн нэгдлийг хэлнэ.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Э нь А.ЭО, Ж.Ж, Б.БО Г.БО нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт урьдчилан амлаж гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг авч зугатаах, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор ирсэн этгээдээс холдох, зугатах зорилгоор тээврийн хэрэгслээр хангаж, гэмт хэргийн хамтран оролцогчоор буюу гэмт хэргийн хамжигчаар оролсон байна гэж, шүүгдэгч А.ЭО, Ж.Ж, Б.БО Г.БО нарыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ сэтгэл санаагаар нэгдэж, ашиг орлого олох зорилготой идвэхтэй үйлдлээр нэгдсэн бүлэглэн гүйцэтгэгчид болно.
Шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар ашиг орлого олох зорилготой, бусдын эд хөрөнгөд халдсан, өөрсдийн үйлдийг хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл байна.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Н.Э, А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нар нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Цагаанчулуутын алтны уурхайн баяжуулах үйлдвэрээс тээрмийн хаяг төмрийг буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг, шүүгдэгч Н.Э нь А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн тоёото кроун загварын 63-27УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангаж гэмт хэргийн хамтран оролцогч буюу гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад учруусан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Н.Эрдэнбаатарын эзэмшлийн тоёото кроун загварын 63-27УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Э, А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Бэсүд овогт Нарангэрэлийн Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Боржигон овогт Алтан-Очирын ЭО, шүүгдэгч Онгод тайжууд овогт Жамсрангийн Ж, шүүгдэгч Холдиг овогт Батхишигийн БО, шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.ЭО, шүүгдэгч Ж.Ж, шүүгдэгч Б.БО, шүүгдэгч Г.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйчилсүгэй.
2.Шүүгдэгч Бэсүд овогт Нарангэрэлийн Эыг бусдыг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон, шүүгдэгч Боржигон овогт Алтан-Очирын ЭО, шүүгдэгч Онгод тайжууд овогт Жамсрангийн Ж, шүүгдэгч Холдиг овогт Батхишигийн БО, шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 03/гурав жил, 05/тав/ сарын хугацаагаар, шүүгдэгч А.ЭОыг 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Жг 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар, шүүгдэгч Б.БОыг 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Эыг 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Э, А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Э, А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүгдэгч Н.Э, А.ЭО, Ж.Ж, Б.БО, Г.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Н.Эын эзэмшлийн тоёото кроун загварын 63-27 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Э, А.ЭО, шүүгдэгч Ж.Ж, шүүгдэгч Б.БО, шүүгдэгч Г.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ