| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/00076/Э |
| Дугаар | 00074 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 00074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч О.МЭ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.МЭд холбогдох эрүүгийн 2032000000084 тоот 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж, ашигалалтын инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, * оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Обын МЭ/*/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч О.МЭ нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Хоёр даваа гэх газарт 51-78 УНБ улсын дугаартай тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэжээ авна гэсэн заалтуудыг зөрчсний улмаас замын хөвөө хэсэг рүү тээврийн хэрэгсэлтэйгээ унаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн О.Мбын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.МЭ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн орчим Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу дүүгийн байрны найранд явахаар гарсан. Ингээд замдаа Урьхан зоогийн газар орж хоол идээд цаашаа явж байгаад зам тээврийн осол гаргасан. Машинд миний хажууд эхнэр бага охин, миний ард аав, том охин, тэгээд талийгаач сууж явсан. Даваа уруудаад явж байтал машин дайвалзаад эхлэхээр ньби руль ээ баруун тийш дарсан тэгээд машин замын хажуу хөвөө эрэг мөргөөд онхолдсон. Машинаас эхлээд эхнэр бага хүүхдээ гаргаад адраа нь том охиноо гаргаад аавыг гаргасан. Тэгээд аав бид хоёр талийгаач О.Мбыг гаргах гэхэд дүү маань нас барсан байсан. Ингээд цагдаа эмнэлэг дуудсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2032000000084 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бс мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ: ...Би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор руу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 07 цаг 30 миниутын үед ажил дээрээ очиход нөхөр Ц.Об хүү О.МЭ, түүний эхнэр Н.Об, О.МЭий 2 хүүхэд О.Мш, О.Сд болон талийгаач хүү О.Мб нар Сэлэнгэ аймаг руу миний дунд охин О.Мбынд очихоор Улаанбаатар хотоос 08 цагийн үед хөдөлсөн гэж утсаар хэлсэн. Уг өдрийн 10 цаг 30 минутын үед миний хүү О.МЭ миний утас руу залгаж Ээжээ наашаа гараарай гэж утсаар ярьсан. Би тухайн үед хүүхэд О. МЭэс юу болсон бэ хаана явж байгаа юм гэж асуухад Зам тээврийн осол гарчих шиг боллоо Урьхан өнгөрөөл Баруунхараа орохын наана гэж утсаар хэлэхэд би такси биз дээ гэж асуухад хүүхэд О.МЭ энэ онхолдсон машин миний машин мөн гэж хэлсэн. Миний хамгийн бага хүүхэд О.Мб зам тээврийн ослоор нас барсан гэдгийг тухайн үед би мэдсэн. ...Хүүхэд О.МЭий машин учир уг тээврийн хэрэгслийг тухайн үед О.МЭ өөрөө жолоодон явсан байх. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч Ц.Об мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 цагийн үед хүү О.МЭий машинтай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу явж байсан ингээд 10 цаг юм гэсэн би унтаж явахад гэнэт машин дайвалзаад эхлэсэн тэгэхээр нь сэрээд харсан чинь машин эргэлдээд онхолдчихсон. Ослын дараа машинд байсан бэр Об ач нарыгаа гаргаад хүү О.Мбыг машинаас гаргах гэтэл толгойноос нь цус нөж гойжоод ухаангүй нас барсан ингээд эмнэлэг цагдаад мэдэгдсэн. ...надад өөр нэмж ярих зүйл байхгүй жолооч О.МЭ нь миний төрсөн том хүү талийгаач О.Мөнхбаь нь бага хүү байсан юм. Ослын улмаас биед учирсан гэмтэл шарх байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Н.Об мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу явахаар манай нөхөр О.МЭий 51-78УНД дугаартай тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хадам аав Ц.Об, нөхрийн дүү О.Мб, 4 настай охин М.Мш, бага охин 8 сартай М.Сд нарын хамт гарсан. Ингээд 10 цаг өнгөрч байхад нөхөр О.МЭ жолоо барьж явсан чинь машин нь дайвалзаад нөхөр жолоогоо баруун тийш дарсан чинь машин шарваж замын хажуу руу мөргөж онхолдсон. Ослын дараа бүгд шоконд орсон байдалтай охидууд маань гайгүй болов уу гэж бодоод машин баруун талаараа хажуулдсан би эхлээд гарч байж О.МЭ гарах байсан тул би гараад нөхөр бид хоёр хүүхдүүдээ гаргасан.Тэгсэн хадам аав Ц.Об уйлчихсан О.Мбыг нас барсан байан гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 24-25 дугаар хуудас/
Шүүгдэгч О.МЭ мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ... 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн эцэг Ц.Об талийгаач дүү О.Мб нарыг Сүхбаатар күүргийн нутаг дэвсгэр 100 айлаас авч өөрийн гэр болох Сонгино хайрхан дүүргийн 38 дугаар хороо 48б-323 тоотоос эхнэр Н.Об болон хүүхэд М.Сд, М.Мш нарыг авч өөрийн эзэмшлийн 51-78 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр 08 цагийн үед Сэлэнгэ аймагт байх төрсөн дүү О.Мбынд очихоор замдаа явж байгаад цагийг нь сайн санахгүй байна Урьхан зоогийн газарт хоол идээд шороон түр замаар хөдөлгөөнд оролцон Баруунхараа чиглэлтэй явж байхад зам тээврийн осол гарсан. ...75-80км/цагийн хурдтай явж байсан.Яг хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар санахгүй байна. ...Би тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан.Миний хажууд буюу урд талын суудалд эхнэр Н.Об болон хүүхэд М.Сд, миний арын суудалд төрсөн эцэг Ц.Об голын суудалд М.Мш түүний хажууд талийгаач О.Мб нар сууж явсан. ...Осол болох цаг хугацаанд ямар нэгэн машин харагдаагүй.Би болон эхнэр хамгаалах бүс зүүсэн байсан. Арын суудалд сууж байсан эцэг Н.Об, хүүхэд М.Сд талийгаач нар хамгаалах бүс зүүгээгүй байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 66-67 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 3 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Ххийн 4-6, 8-12 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Талийгаач О.Мбын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орон ясны ил хугарал, тархины эд гоожилт, суурь ясны хугарал, толгойн хуйханд урагдсан шарх, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар шөнөө хэсгээр шарх нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн уйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Талийгаач О.Мбын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач О.Мөнхабт нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ...гэх дүгнэлт/Хх-ийн 29-30 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 31-36 дугаар хуудас/
Зам тээврийн ослын шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.МУ-ын иргэн /*/ Обын МЭ нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12.1”Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3”Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээдрийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэжмээ авна. ...гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3” Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. ...гэх дүгнэлт/Хх-ийн 40 дүгээр хуудас/
Шүүгдэгч О.МЭий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 69 дүгээр хуудас/
Шүүгдэгч О.МЭий оршин суугаа хаягын лавлагаа/Хх-ийн 74 дүгээр хуудас/
Шүүгдэгч О.МЭэс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт/Хх-ийн 87 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол/Хх-ийн 89 дүгээр хуудас/зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг. Шүүгдэгч О.МЭийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч О.МЭ нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Хоёр даваа гэх газарт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн шороон хучилттай түр замаар өөрийн эзэмшлийн тоёото приус-20 маркийн 51-78 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн О.Мбын амь насыг хохироосон болох нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.МЭий гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 20-21, 66-67 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бсгийн мэдүүлэг/Хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Ц.Обын мэдүүлэг/Хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Н.Обын мэдүүлэг/Хх-ийн 23-34 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Талийгаач О.Мбын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орон ясны ил хугарал, тархины эд гоожилт, суурь ясны хугарал, толгойн хуйханд урагдсан шарх, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар шөнөө хэсгээр шарх нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн уйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Талийгаач О.Мбын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач О.Мөнхабт нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ...гэх дүгнэлт/Хх-ийн 29-30 дугаар хуудас/, Зам тээврийн ослын шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.МУ-ын иргэн /*/ Обын МЭ нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12.1”Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3”Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээдрийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэжмээ авна. ...гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3” Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. ...гэх дүгнэлт/Хх-ийн 40 дүгээр хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч О.МЭ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хуулийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч О.МЭий гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас иргэн О.Мбын амь насыг хохирсон нь шүүгдэгч өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, жолооч хүний самбаачлах ур чадвар, замын нөхцөл байдал зэрэгт хөнгөмсгөөр найдаж замын хөдөлгөөний нягтаршил зэргийг тооцож замын хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн ослыг гаргажээ. Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.МЭд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.МЭийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баямбасүрэн нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч О.МЭд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.МЭ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.МЭ нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдэж, бусдын амь насыг хохироосон хор уршиг арилахгүй боломжгүй ч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, тохиолдын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.МЭд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.МЭ нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч 01 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч О.МЭд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагварыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч О.МЭ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.МЭий жолоочийн №846334 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх болохыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Обын МЭийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн О.Мбын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.МЭий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагар хасч, 01/нэг/ жил, 08/найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.МЭд оногдуулсан 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан О.МЭд оногдуулсан 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй.
5.Ялтан О.МЭд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Ялтан О.МЭ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Ялтан О.МЭий №846334 дугаартай жолоочийн “В” ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.МЭд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ