| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/00333/И |
| Дугаар | 101/ШШ2017/00301 |
| Огноо | 2016-01-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/00301
2017 оны 01 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ2017/00301 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-57 хаягт байрлах, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
“Эм Жи Эл Кэй” ХХК болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан захирал Д.Лувсанравданг эрэн сурвалжуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Өлзийгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Эм Жи Эл Кей” ХХК 2016 оны 12 сарын 23-ны өдрийн байдлаар 2014 оны Хяналт шалгалтын актаар 1,546,900 төгрөгийн өртэй байна. Татварын өрийг барагдуулахаар 2014 оны 9 сарын 23-нд мэдэгдэх хуудсыг, 2015 оны 03 сарын 30-нд мэдэгдэх хуудсыг, 2015 оны 11 сарын 2-нд мэдэгдэх хуудсыг, 2016 оны 4 сарын 19-нд мэдэгдэх хуудсыг тус тус компаний захирал Д.Лувсанравдангийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар илгээсэн боловч хаяг тодорхой бус шалтгаанаар буцаж ирсэн. Захирал Д.Лувсанравдан нь УБЕГ-ын байнга оршин суугаа газрын лавлагаагаар Хан-Уул дүүргийн 2-р хороо, нэхмэл хороолол 11 байр 25 тоот гэсэн хаяганд бүртгэлтэй гэх боловч 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт амьдардаггүй болохыг тодорхойлсон. Татвар төлөгчийн бүртгэлийн карт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол 13 байр 141 тоот хаяганд оршин суудаг гэх боловч 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус хаяганд очиход өндөр настай хүн хаалганы цаанаас “Эм Жи Эл Кэй” ХХК болон захирал Д.Лувсанравдан гэх хүнийг танихгүй гээд түрээсийн байр гэсэн. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн засаг даргын 26/98 дугаар албан бичгээр тус хаяганд үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суудаггүй болохыг тодорхойлсон байна. Иймд “Эм Жи Эл Кэй” ХХК болон компаний захирал Д. Лувсанравданг РД:/ШД72060616/ эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих “Эм Жи Эл Кэй” ХХК болон компаний захирал Д.Лувсанравданг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг “Эм Жи Эл Кэй” ХХК татварын өр авлагыг барагдуулаагүй, оршин байрлах хаяг тодорхойгүй байна гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар “...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ...” гэж заажээ.
Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эм Жи Эл Кэй” ХХК болон компаний захирал Д.Лувсанравданг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
“Эм Жи Эл Кэй” ХХК /РД:5464994/ Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13-141 тоотод бүртгэлтэй байсан, захирал Данийн Лувсанравдан /РД:ШД72060616/ 95964422 дугаарын утас ашиглаж байсан болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар “Эм Жи Эл Кэй” ХХК /РД:5464994/ болон Данийн Лувсанравдан /РД:ШД72060616/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “Эм Жи Эл Кэй” ХХК болон Д.Лувсанравданг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ