| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/00086/Э |
| Дугаар | 00086 |
| Огноо | 2020-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бт холбогдох эрүүгийн 2032000000094 тоот 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Булган аймгийн Хутаг өндөр суманд 1951 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн бус дунд болвсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, *тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Эрхий-мэргэн овогт Шаравын Б /*/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ш.Б нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Манал сумын 9 дүгээр баг, найрамдалын 14 тоот хашаанд 37-50 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасны дагуу “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд цхрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд урах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсний улмаас Я.Хтийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчим хүүхдийн хамт хашаанаасаа хог ачаад машинаа хашааны гадаа тавьсан байсан чинь талийгаач хүрч ирээд жаахан хог ачаад өгөөч гэхээр нь за гээд би цуг очоод талийгаач хашааны хаалгаа онгойлгож өгөөд би ухрах үйлдэл хийгээд зогссон. Тэгсэн талийгаач өшөө жаахан ухар гэх шиг болохоор нь би ухартал нэг хүүхэд ирээд зогсоорой урагшаа болоорой гэж орилхоор нь би машинаа зогсоож урагшаа болсон. Уг нь би машиныхаа хоёр толинд хараад ухарсан. Тэгэхэд талийгаач харагдаагүй тэгээд л би ухарсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2032000000094 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Гт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад манай охин Мөнгөнтуул эмээ машинд мөргүүлчихлээ гээд орилоод гэртээ орж ирэхээр нь би орноосоо босоод очиход мана талийгаач ээж Я.Хт газар хэвтчихсэн байдалтай ухаангүй байж байсан. Би Мөнгөнтуулыг эмнэлэг дууд гэж хэлсэн. Тэгээд 10 минут орчимын дараа түргэний машин ирээд манай ээжийг үзээд нас барсан байсан байна гэж хэлээд түргэний эмч цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цандаа нар ирж хэргийн газрын үзлэг хийсэн. ...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр хуудас/
Гэрч Э.Бб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдалын 19 тоот өөрийн гэртээ 2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед унтаж босоод байж байхад гаднаас талийгаач эмээ Я.Хт орж ирээд намайг “За хувцасаа өмсөөртэй” гэж хэлээд гэрээс гараад явсан. Уг өдрийн 08 цаг 30 минутын үед хашааны хаалга дуугарахад нь би босоод гэрийн цонхоор харахад талийгаач Я.Хт цагаан өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй орж ирж байсан. Уг машиныг хашаа руу оруулж байхдаа талийгаач намайг гараад ир гэж дуудсан. Би гэрээс гарахад байшингын урд байсан Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, гаднаас орж ирсэн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн ар хэсэгт 2 машины гол хэсэгт хавчуулагдаж байсан. Тухайн үед гаднаас орж рсэн тээврийн хэрэгслийн жолоочид урагшаагаа гээд орилоход уг жолооч сонсоогүй би яаралтай гүйж очиж уг машины ачааны хэсгийг өөрийн гараар цохиход уг портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч толиндоо харахаар нь би урагшлаа ч гэж хэлэхэд уг тээврийн хэрэгслийн жолооч урагшлахад талийгаач шууд гадар унасан. Би талийгаачийн толгой хэсгээс нь барьж дууш нь хэвтүүлэхэд гэрээс дүү Мөнгөнтуул гарч ирэхэд нь би дуугаа эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Эмнэлгийн байгууллагад хандахад 10 минутын дараа эмнэлгийн ажилтан ирж үзэхэд бурхан болсон байна гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 22-23 дугаар хуудас/
Шүүгдэгч Ш.Б мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг өнгөрч байхад гэрийнхээ хашаанд байх үхрийн баас ачиж дуусаад гэрийнхээ хашааны гадаа машинаа тавьчихаад өөрийн хүү Цэрэнпунцагийг хүлээгээд гэртээ хэвтэж байхад манай гэрт малийгаач Хт орж ирээд хог хаях гэж байгаа юм уу чиний машин дээр жоохон зай байна хүүхдийнхээ хашаанаас 5-6 шуудайтай хог байгаа, хогон дээрээачаад явааж гэж гуйхаар нь талийгаач Хт бид хоёр нэг нэг аяга цай уугаад миний машинд суугаад талийгаач Хтийн хүүгийн гэр рүү явсан. Талийгаач Хт Миний машинаас буугаад хүүгийнхээ хашааны хаалгыг онгойлгож өгөхөөр нь би машинаа ухрааж ороход талийгаач Хт өшөө жаахан ухараарай гэж хэлэх шиг болсон тэгээд би ухарч байгаад машинаа зогсоочихлоо машинаас бууж байхад цаанаас нэг эмэгтэй хүүхэд гарч рээд эмээ унчихлаа гэхэд би машины арын тэвш рүү очиход талийгаач Хт газар унчихсан хэвтэж байсан. Тэгээд хэн түргэн дуудсаныг мэдэхгүй.Хүүхэд нь ухаан алдчихлаа гэж хэлэхэд би хажууд нь зогсож байсан.Би пронтер маркийн 37-50 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хоёр талын толинд харсан. Талийгаач миний машины хойно зогсож байгааг хараагүй. ...Тээврийн хэрэгслийг жолоодож яваад ухрах үйлдэл хийхдээ хоёр талын толинд хараад кабины толинд хараагүйгээс болж хүний амь нас хөнөөчихлөө. Энэ миний буруу. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ш.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөөний 09 цагийн үед өөрийн гэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдалын 56 тоот хашаанд хашааны хог болон үхрийн баас ачиж дуусаад өөрийн 37-50 СЭҮ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг хашааныхаа гадаа машинаа байрлуулан хүүхэд Б.Цэрэнпунцагийг хүлээгээд гэртээ байх үед гаднаас талийгаач Хт орж ирээд Чи хог хаях гэж байгаа юм чиний машин дээр хүүхдийнхээгэрээс 5 шуудай хог ачуулчих уу гэж надаас асуухад би болно болно гэж хэлсэн. Талийгаач Хтийн хамтаар өөрийн гэрээс миний өөрийн машинтай гарч талийгаачийн хүүхдийн гэр 9 дүгээр баг Найрамдалын 14 тоот хашааны гадаа очиход талийгаач машинаас бууж хүүхдийнхээ хашааны хаалгыг онгойлгож өгөхөөр нь би өөрийн машинаараа хойш ухарч байхад дахиад жоохон ухарчих гэж хэлэх шиг болохоор нь дахин ухрах үйлдэл хийхэд нэг эмэгтэй билүү эрэгтэй хүүхэд билүү урагшлаарай энд хүн байна гэж хэлсэн. Би өөрийн машиныг ухрах үйлдлээ зогсоож урагш хөдлөн машинаасаа бууж машины ард хэсэгт очиход газар талийагаач хэвтэж байсан. ...Миний өөрийн буруутай үйлдэл, өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 46 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 3 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Ххийн 4-10 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/Хх-ийн 27 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №24 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Талийгаач Я.Хтийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уушигны гялтан хальсны ургадал, зүрх чихэлдэлт, зүүн 6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, баруун гарын шуу ясны далд хугарал, цээжинд цус хуралт, цээж, нуруу, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн уйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед цээж хэсэг шахагдах үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Талийгаач Я.Хтийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач Я.Хт нь цээжний хөндийн эрхтний битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...гэх дүгнэлт/Хх-ийн 28-30 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 31-34 дүгээр хуудас/
Хувцасны үзлэгийн тэмдэглэл/Хх-ийн 35 дугаар хуудас/
Зам тээврийн ослын шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №07 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.МУ-ын иргэн Ш.Б нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд цхрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд урах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”...гэснийг зөрчсөн байна.
2. МУ-ын иргэн Ш.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд цхрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд урах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”. ...гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. ...гэх дүгнэлт/Хх-ийн 39 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ш.Бийн жолоочийн лавлагаа/хх-ийн 53 дугаар хуудас/
Шүүгдэгч Ш.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 55 дугаар хуудас/
Шүүгдэгч Ш.Биас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт/Хх-ийн 61 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол/Хх-ийн 62 дугаар хуудас/
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн. ...зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Ш.Бийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ш.Б нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Найрамдалын 14 тоот хашаанд пронтер маркийн 37-50 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа урах үйлдэл хийж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд цхрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд урах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчиж иргэн Я.Хтийн амь насыг хохироосон болох нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Бийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 20-21, 46-47 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гтийн мэдүүлэг/Хх-ийн 17, 18 дугаар хуудас/, гэрч Э.Ббын мэдүүлэг/Хх-ийн 24-25 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №24 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1. Талийгаач Я.Хтийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уушигны гялтан хальсны ургадал, зүрх чихэлдэлт, зүүн 6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, баруун гарын шуу ясны далд хугарал, цээжинд цус хуралт, цээж, нуруу, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн уйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед цээж хэсэг шахагдах үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Талийгаач Я.Хтийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач Я.Хт нь цээжний хөндийн эрхтний битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...гэх дүгнэлт/Хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №07 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.МУ-ын иргэн Ш.Б нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд цхрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд урах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”...гэснийг зөрчсөн байна.
2. МУ-ын иргэн Ш.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд цхрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд урах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”. ...гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. ...гэх дүгнэлт/Хх-ийн 39 дүгээр хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хуулийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Ш.Бийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас иргэн Я.Хтийн амь насыг хохирсон нь шүүгдэгч өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, жолооч хүний самбаачлах ур чадвар, замын нөхцөл байдал зэрэгт хөнгөмсгөөр найдаж замын хөдөлгөөний нягтаршил зэргийг тооцож замын хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн ослыг гаргажээ. Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Гтт шүүгдэгч Ш.Биас оршуулгийн зардалд 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болно.
Гурав.Шүүгдэгч Ш.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Б автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ш.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдэж, бусдын амь насыг хохироосон хор уршиг арилахгүй боломжгүй ч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, тохиолдын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ш.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Б нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч 01 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Ш.Бт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагварыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Бийн жолоочийн №73164 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх болохыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Эрхиймэргэн овогт Шаравын Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Я.Хтийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Гтт шүүгдэгчээс оршуулийн зардал 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагар хасч, 01 /нэг/ жил, 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Бт оногдуулсан 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Ш.Бт оногдуулсан 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй.
6.Ялтан Ш.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Ялтан Ш.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Ялтан Ш.Бийн №73164 дугаартай жолоочийн “А,В,С” ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
9.Хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалж дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ