| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/00072/Э |
| Дугаар | 00072 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 00072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Хохирогч С.Ж
Шүүгдэгч З.З, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Зд, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Б нарт холбогдох эрүүгийн 1932000360184, 2032000000075 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, ах, эгч нарын хамт *тоотод оршин суух, урьд өмнө 3 удаа ял шийтгүүлж байсан.
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан.
-Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний дөрийн №83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Оюунчимэгийн Б/*/
Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, ах, дүү нарын хамт *тоотод оршин суух, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. бие эрүүл хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Зоригтын З/*/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь З.Зтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны 1-56 тоотод оршин суух, иргэн С.Жийн орон байранд нэвтэрч 1475000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хулгайлсан.
Шүүгдэгч З.З нь О.Бтэй бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны 1-56 тоотод оршин суух, иргэн С.Жийн орон байранд нэвтэрч 1475000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хулгайлсан.
Шүүгдэгч З.З нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байрлах “Гоё машин” засварын газраас иргэн Ц.Этын 27-05 ДГА улсын дугаартай суудлын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргүүдэд тус тус холбогдсон.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сард Зиай орой 23 цагийн орчим таарч 9 давхарт айлын хаалганы ручик дарж явж байсан чинь нэг айлын хаалганы ручик дарагдаж онгойхоор нь би ороод архи, вино, виски, гинж, зэс аяга зэрэг эд зүйл авсан. ...гэх мэдүүлэг.
Шүүгдэгч З.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: ...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой Б бид хоёр нийлж нэг шил арх уугаад даараад байхаар нь 9 давхарын орцонд ороод дулаацаад байж байтал Б нэг айлын хаалганы ручикийг дарсан чинь онгойлсон. Тэгээд Б оръё гээд байхаар нь хэрэггүй цагдаа сэргийлэх болно гэхэд Б тэр айл руу ороод байхаан юм аваад гараад ирсэн. Тэгээд дахин буцаж ороод дахин эд зүйл авч гарч ирсэн.
2020 оны 05 дугаар сарын өдөр намайг шар хадны эмнэлгээс гарч ирээд Мишээл дэлгүүрийн ойролцоо явж байхад нэг ах тааралдаад миний машинаас гэрийн түлхүүр аваад ир. Машин Гоё машин засварын хашаанд байгаа гэж хэлээд машиныхаа түлхүүрийгөгсөн. Тэгээд би Гоё маүин засварын газар дээр очиж тэр ахын машинаас гэрийнх нь түлхүүрийг аваад байж байхад гэнэт миний машин унах өвчин хөдлөөд машиныг нь унаад явсан. Тэгээд машиныг унаж яваад Баянчандманьд баригдсан. ...гэх мэдүүлэг.
Хохирогч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: ...2019 оны 02 дугаар сарын 07-нд орой хүүхдүүд маань үүдний жижиг өрөөнд унтаж байсан. би нөхрийн хамт цаад өрөөнд унтсан байсан. Тэгээд шөнө энэ хоёр орж ирээд манайхаас эд зүйл хулгайлсан байсан Маргааш нь архи эд зүйл алдсан талаар мэдсэн. Тухайн үед би найзынхаа хүүхдийг хулгай хийчихлээ гэж бодоод цагдаад хэлсэн. Дараа нь цагдаа энэ хочрыг хулгай хийсэн байна гэж олж тогтоож өгсөн. Би найзынхаа хүүхдийг хулгай хийсэн гэж гүтгэсэндээ маш их ичиж байна.Одоо би энэ хоёроос хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2032000000075 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Шүүгдэгч О.Б, З.Зд нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Мандал хотхоны 1 дүгээр байрны 56 тоотод оршин суух, хохирогч С.Жийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 1475000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар.
Хохирогч С.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай найз Ганцог эхнэр Цолмон манай найз Нансалмаа охин Номин нарын хүмүүс гэрт ирээд манайд шинэ хийж байгаад орой 22-23 цагийн орчим тэр хэд гэрээс гараад явсан би найз нарыг гэрээс гарах гэж байхад нойлд орчихсон харин манай нөхөр Гантулга цаад талын өрөөндөө ороод унтаад өгсөн тэр хооронд том өрөөнд хүн байхгүй хамгийн сүүлд манай найзын охин Номин том өрөөнөөс юмаа аваад гарсан тухайн үед манай гэрээс эд зүйл алдагдсан гэдгийг би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ хэвтэж байгаад гэнэт гэрийн сервант дээр байсан эд зүйл хоосон болчихсон байхаар нь гайхаад харсан чинь гэрийн сервант дотор байсан эд зүйл алга болчихсон байсан тэгээд би найзынхаа Номин гэдэг охиныг баахан хардаад цагдаад дуудлага өгсөн өөр юм болоогүй. ...Эмэгтэй хүний монетон гинж 8,2гр 1 ширхэг, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, алтан шармал цаг, бугуйвчны хамт байсан тус бүр 1 ширхэг,дунд гарын зэс аяга 1 ширхэг, гоёл чимэглэлийн ээмэг, хүзүүний зүүлт, энгэрийн зүүлт, бөгж зэрэг 8 эд зүйл байсан. Америк виски-1 ширхэг, энэ вискийг би хил гараад татваргүй барааны дэлгүүрээс 42$ авч байсан монгол төгрөгөөр 105000 төгрөг, мартины дарс 1 ширхэг, хар чингис архи1 ширхэг зэрэг эд зүйл байсан санагдаж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 21-22 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би Таван-Эрдэнэ баарны караокед найзтайгаа орж суугаад тэнд жаахан архи уусан тэгээд Буян-Жи дэлгүүрийн тэнд явж байгаад таньдаг найз Зтай тааралдаад бид хоёр цуг 9 давхарт айлд орох гэж яваад 9 давхарын урд талын орцны давхарыг нь би санахгүй байна 7 давхарт байж магадгүй З нэг айлын хаалганы бариулыг нь дараад түлхсэн чинь онгойчихсон тэгээд З бид хоёр цуг нөгөө айл руу ороод жижиг өрөө рүү нь яваад орсон чинь хүн байхгүй байсан хананы болон шилэн тавилганы тавиур дээр вино 1 ширхэг, виски 1 ширхэг, байхаар нь аваад том өрөөнд нь яваад орсон чинь ширээн дээр нь 1 шил хар чингис архи байсныг аваад дахиж жижиг өрөө рүү нь явж ороод шилэн тавиур дээр нь гуйлан аягатай эд зүйл байхаар нь тэр чигээр нь аваад явсан.Уг аяган дотор нь мөнгөн бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, жижиг шаргал өнгийн цаг 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлийг аваад Зын гэрт очоод виски архийг нь З аавдаа өгчих шиг болсон маргааш өглөө нь 11 цагийн суудлаар З бид хоёр Улаанбаатар хот руу яваад Толгойтын буудал дээр буугаад толгойтоос такси аваад Начин заан гэдэг ломбарданд монетон гинжийг нь 280000 төгрөгөнд тавиад нөгөө мөнгөөрөө хоолнд ороод модны хоёрын тэнд байрлах Нэмэх-25 гэдэг нэртэй бааранд ороод архидаад дуусгасан маргааш нь мөнгөгүй болохоор нь мөнгөн бугуйвчийг нь урт цагааны алт мөнгөний дархан дээр очиж 10000 төгрөгөнд тавиад таксины мөнгө өгөөд хоолонд ороод мөнгө дууссан бусад мөнгөн бөгж чулуун зүүль шаргал өнгийн цаг зэргийг нь З авсан тэгээд би тэр өдрөө таксинд суугаад гэртээ ирсэн өөр юм болоогүй. ...Надтай цуг явж байсан З тэр хулгай хийсэн айлын хаалганы ручик лээр нь дарчихсан чинь онгойлчихсон тэгээд З бид хоёр цуг орсон. ...Би Зын хамт Ж гэдэг айл руу орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 26-27 дугаар хуудас/
Шүүгдэгч З.З мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би Энбаяр ахынд очих гээд Буян-Жи дэлгүүрийн тэндээс Б гарч ирээд бид хоёр нийлээд 9 давхар руу дулаацах гэж орц руу нь орсон тэгээд цахилгааны шатаао дээшээ яваад нилээд өндөрт гарсан яг хэдэн давхарт гарсныг нь би сайн мэдэхгүй тэгсэн чинь манай найз Шонхоо хочтой Б айлын хаалганы ручик дараад байсан тэгэхээр нь би баруун талын айлын хаалганы ручикийг дарсан чинь айлын хаалга онгойхоор нь би сандраад буцаагаад хаачихсан тэгсэн Шонхоо нөгөө айлын хаалгыг татаж онгойлоод дотогшоо цуг оръё гэхээр нь би үгүй ээ яах гээд байгаа юм бэ хүн амьтан нь гараад ирнэ ш дээ гэж хэлсэн чинь Шонхоо дотогшоо ороод удаагүй гараад ирсэн тэгээд хүмүүс нь унтаад сэрэхгүй байна ш дээ гэж хэлээд дахин ороод буцаж гарч иэрэхдээ 0,5л хар чингис архи 1 ширхэг, вино, виски гээд хоёрыг гаргаж ирсэн мөн хоёр ширхэг мөнгөн бөгж эмэгтэй хүний нарийхан монетон гинж чулуун хүрэн өнгийн бугуйвч зэс аяга шар өнгийн эмэгтэй цаг нарийхан мөнгөн бугуйвч зэрэг эд зүйл байсан тэгээд бид хоёр 9 давХрс гараад үүд хэсэгт нь явж байгаад виног нь Б хагалчихсан бид хоёр манай гэри очоод амарсан вискигээ хувааж уусан би нэг татаад унтаад өгсөн харин Б уугаад үлдсэн маргааш нь хар чингис архийг нь аавд үлдээгээд харин бид хоёр өдрийн вагоноор хот ороод Хар хорин захын замын хойд талын Начин заан ломбардад нөгөө гинжийг таксины ахын нэр дээр тавиулаад ломбардны бичиг дээр нь би өөрийнхөө регистерийндугаарыг тэмдэглүүлсэн ломбард гинжийг 290000 төгрөгөнд авсан тэгээд модны хоёр тэнд байдаг Нэмэх 25 гэдэг бааранд орж нөгөө мөнгөөрөө шоудсан тэгээд нэг байрны орцонд хоноод маргааш нь такси барьж явж байгаад мөнгөгүй болохоор нь урт цагаан ороод мөнгөн бугуйвийг 10000 төгрөгөөр зараад 5000 төгрөгийг нь таксид өгөөд 5000 төгрөгөөр 1 тамхи 1 наалдан пад цавуу 1 ундаа аваад дууссан. 2 ширхэг бөгжийг нь мөн цагийг нь таксинд дараа залгаж байгаад авъя гэж хэлээд өгсөн харин зэс аягыг нь 9 давХрс гарч явж байгаад шидчихсэн манай гэрт тэр вискиний шил, хар чингис архины шил байгаа өөр юм ЗүүнХрд байхгүй өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Гэрч Л.Хр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сарын эхээр би яг хэдний өдөр гэдгийг нь би сайн санахгүй байна. Зоригт ахын гэрт өглөө эрт яваад орсон чинь Зоригт ахын хүү З найз гэх бас нэг залуугийн хамт гэртээ байсан.Зоригт ахын гэрийн ширээн лээр Хар чингис архи виски хоёр ширээн дээр нь байсан тэгээд хар чингис архийг задлаад аав ээж хоёр нь нийлээд уучихсан байсан би хар чингис архинаас нь Зоригт ах Гэрэлмаа эгчийн хамт хувааж ууж байсан чинь З халааснаасаа шаргал өнгийн гинж бас нэг шигтгээтэй мөнгөн байж магадгүй бөгж зэрэг эд зүйл гаргаж ирээд З нөгөө найзын хамт виски архийг нь задлаад жижиг ундааны саванд хийгээд өдрийн суудлаар хот явлаа гээд гэрээсээ гараад явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 29-30 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 14 дүгээр хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн32-33 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 45 дугаар хуудас/
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын №1233 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.З.З нь одоо F07,1 Энцефалитын дараах хам шинж өвчтэй байна. З.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй байсан байна.
2.З.З нь F07.1 Энцефалитын дараах хам шинжтэй байх тул хэрэг ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар сутай байна.
3.З.З нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх эмнэлгийн баримт бичиг үгүй байна.
4.З.З нь хэрэг хариуцах чадвартай.
5.З.Зын F07.1 Энцефалитын дараах хам шинж нь эдгэрэх боломжтой эмгэг бөгөөд ямар хугацаа шаардахыг урьдчилан тодорхойлох боломжгүй.
6.З.З эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 50-52 дугаар хуудас/
Шүүгдэгч З.Зын оршин суугаа газрын тодорхойлолт/Хх-ийн 84 дүгээр хуудас/
Шүүгдэгч О.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа/Хх-ийн 93 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Бийн оршин суугаа газрын тодорхойлолт/Хх-ийн 94 дүгээр хуудас/
Шүүгдэгч О.Б, З.З нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 97-98 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч З.Зын 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гоё автомашин” засварын газрын хашаанаас автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн талаар
Хохирогч Ц.Эт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байхад Гоё авто” засварын газар машины урд куперээ засуулахаар очсон. Тухайн үед засварчин нь ажилтай байсан тул машинаа хашаанд нь үлдээчихээд гараад МСҮТ-ийн арын Мишээл дэлгүүрийн урд намайг хүнтэй уулзаж байхад нэг танихгүй залуу хүүхэд ирээд ах нар юу байна гэж хэсэгхэн юм ярьж байгаад яваад өгсөн. Тухайн үед би машиныхаа түлхүүрийг гар утастайгаа дэлгүүрийн саравчны тавиур дээр тавьсан байсан. тэгээд би тэндээсээ сэлбэгийн дэлгүүр орчихоод буцаад “Гоё авто” засварын газар ирэхэд миний машин байхгүй байсан. Тэгээд халаасаа уудлаад машиныхаа түлхүүрийг хайхад бас байхгүй байсан. Намайг Мишээл дэлгүүрийн урд хүнтэй уулзаж байхад ирсэн тэр залуу л авсан юм шиг байна лээ. Би машинаа хайгаад тэр хавиас хүмүүсээс асуухад мэдэхгүй байсан тул засварын газрын камерыг шүүхэд нэг танихгүй залуу миний машиныг унаад гарч явж байгаа нь харгадсан. Тэгээд би төвөөр машинаа хайж явсаар байгаад орой цагдаад хандсан. ...Миний өөрийн нэр дээр бүртгэлтэй тоёото приус-30 маркийн 27-05ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл. Би машинаа 2 жилийн өмнө 16,5 сая төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авч байсан. ...гэх мэдүүлэг, ...Би З түлхүүрээ өгөөгүй. Бат-Эрдэнэ, Аагий ах бид гурвыг Мандал сумын 7 дугаар багт байрлах Мишээл дэлгүүрийн үүдний гонхон дотор сууж байхад З бид нарын хажуугаар өнгөрч явж байхад өө өх нар юу байна гэж хэлээд бид нар дээр ирсэн. Бат-Эрдэнэ Зыг ахын дүү гээд юм яриад байхаар нь би Зд машины түлхүүр өгөөд ахын дүү миний машинаас гэрийн түлхүүр аваад ир гээд явуулсан. ...Уг нь гэмт хэргийн улмаас 565000 төгрөгийн хохирол учирсан гэхдээ З.З гэх этгээд өмнө нь зөндөө машин авч явж байсан миний хохирлыг барагдуулж чадахгүй юм шиг байна надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй би хохирлоо нэхэмжлэхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 229-230, 231 дүгээр хуудас/
Гэрч И.Тш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би а/а Ш.Батбаяр, а/ч Н.Түмэнбаяр нарын хамт Төв аймгийн Борнуур сумын салдаг уулзвар дээр төв асфальтан зам дээрүүрэг гүйцэтгэж байхад орой 19 цагийн орчим саарал өнгийн тоёото приус-30 маркийн 27-05 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын чиглэлээс ирэхэд би зогсохыг шаардаж дохиход уг тээврийн хэрэгсэл зогсохгүй доороо буцаад иргээд төв замаар өндөр хурдтай зугатаасан.Тэгэхээр нь Баянчандмань сумн замын пост руу мэдэгдэж Полтехникийн коллежийн хажуу талын МТ ШТС-ын орчим төв зам дээр хаалт хаалт гаргахад хаалтыг дайрч гараад 1 км орчим яваад одоо энэ зогсож байгаа газраа машин нь унтраад зогссон. Тэгэхээр нь бид нар араас нь очиж жолоочийг нь гарч зугатах гэхэд нь барьж асуутуулсан. Жолоочоос ягаад зугатсан талаар асуухад айгаад зугатсан, хүний машин унаж яваа юм эзнийг нь танихгүй гэсэн. Жолооч нь гэх залуу ямарх нэгэн бичиг баримтгүй өөрийгаа ЗүүнХргийнх гэж хэлэхээр нь Мандал сумын зохицуулагч д/ч Мөнхдэлгэртэй холбогдож машины эзнийг нь олж 99823390 дугаартай утсаар нь холбогдож машиныг нь хаа байгааг асуухад өдөр машинаа хулгайд алдсан гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 232-233 дугаар хуудас/
Гэрч Б.Наранчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед байх аа тоёото приус30 27-25 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг залуу жолоодож манай хашаанд орж ирээд миний машиныг бариад өгөх хүн байна уу гээд тэнд байсан хүмүүсээс асуугаад байсан өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор машинаа бариулах хүн хайгаад байсан юм байна лээ. Ингээд тэнд байсан хүмүүс зөвшөөрөөгүй тул тэр залуу машинаа тэнд орхиод гараад явсан удаагүй дээгүүрээ шалдан доогуураа шорттой хөлөндөө тавчиктай нэг залуу ирээд тэнд байсан хүмүүсийг танихгүй мөртлөө сайн уу ажил сайн уу та намайг таньж байна уу гээд шал танихгүй шар залуу ирээд машиныг нь онгойлоод унаад хашаанаас гарсан тэр залуу өөрөө түлхүүртэй ирсэн. Тэгээд орой 18 цагийн үед байхаа нөгөө анх машинаа унаж ирсэн согтуу залуу ирээд машинаа алдчихлаа тэр залууг таних уу гэхээр нь хяналтын камерын бичэлгийг харуулсан чинь өөрөө ч танихгүй байсан тэгэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлсэн. Манай засварын газрын хяналтын камерын цаг нь 30 минутаар түрүүлж явдаг юм. ...Би танина/гэхэд иргэний үнэмлэхний лавлагааны зургийг харуулахад/зургийг харлаа тоёото приус-30 маркийн 27-05 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад унаад явсан хүн болгонтой сайн уу эгч ээ ах аа ажил сайн уу гээд байсан тавчиктай шорттой шар залуу мөн байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 234-235 дугаар хуудас/
Шүүгдэгч З.З мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан өөр нэмж ярих зүйл байхгүй. ...Тэр Ц.Эт гэх ах аараа согтуу машинаас түлхүүр аваад ир гэсэн юм тэгэхээр нь машин унаж үзмээр санагдаад аваад явсан юм. ...Жолооч ах нэг эгч нэг ахын хамт гурвуулаа байсан.Би машин унаж үзэх гээд аваад явчихсан юм.Жолоочид нь автомашиныг нь авч явах талаар асууж зөвшөөрөл аваагүй ээ. ...Би урд куперыг нь хагалсан мөн бензин дуусаад явахгүй болоод зогссож тэгээд цагдаад нар ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 246-247 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 213 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 214-219 дүгээр хуудас/
Арвижих-Эстимейт ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №17472987 дугаартай үнэлгээний тайлан/Хх-ийн 240 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №15 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол/Хх-ийн 210 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч О.Б, З.З нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч О.Б, З.З нь нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Мандал хотхоны 1-56 тоотод оршин суух, иргэн С.Жийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 1475000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 26-27, 67 дугаар хуудас/, шүүгдэгч З.Зын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/,гэрч Л.Хргийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 29-30 дугаар хуудас/, хохирогч С.Жийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 21-22 дугаар хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/Хх-ийн 32-33 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 45 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Зыг 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гоё автомашин” засварын газрын хашаанаас автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч З.З мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 236-237, 246-247 дугаар хуудас/,гэрч Б.Наранчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 234-235 дугаар хуудас/,гэрч И.Тшгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 232-233 дугаар хуудас/, хохирогч Ц.Эт мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 229-230, 231 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон нотлох баримтыг үгүйсгэсэн баримтгүй, шүүгдэгч О.Б, З.З нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн зүйчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч О.Б, З.З нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 1475000 төгрөгийн хохирол хохирол хор уршиг учруулж байгаа үйлдэл нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор амар хялбар аргаар ашиг, орлого олох зорилготой шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт үйлдэл болох нь нотлогдон тогтоогдсэн тул шүүгдэгч О.Б, З.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасанр гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч З.З нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гоё автомашин” засварын газрын хашаанаас автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт үйлдэл нь хэдийгээр ашиг орлого олох зорилгогүй ч Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан, бусдын эд хөрөнгөд хохирорл учруулж болох гэмт үйлдэл болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч З.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Тиймээс шүүгдэгч О.Б, З.З нарт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, шүүгдэгч З.Зд мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч О.Б, З.З нарыг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1475000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээр тэнцүү нөхөн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Бээс 737500/долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг, шүүгдэгч З.Заас 737500/долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч С.Жт олгуулж, хохирогч Ц.Эт нь шүүгдэгч З.Заас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 565000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болно.
Гурав. Шүүгдэгч О.Б, З.З нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Батчилэг, З.Золжргал нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч З.Золгжаргал нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шүүгдэгч О.Б, З.З нарт, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан үзэж ялыг ялгажмтай оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Зын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-ийг хэрэг хадгалж дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Б, шүүгдэгч Боржигон овогт Зоригтын З нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Зоригтын Зыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Бээс 737500/долоон зуун гучин долоон мянга таван зуу/төгрөгийг, шүүгдэгч З.Заас 737500/долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж,
-Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Мандал хотхоны 1-56 тоотод оршин суух, Заяабуянт овогт Содномын Ж/МЭ-78042560/-т олгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Бийг 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч З.Зыг 02 /хоёр/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан ялтан З.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн 01 хоногийн хорих ялаар тооцож нийт 30 хоногийн хорих ялаар сольж нийт эдлэх хорих ялыг 02 /хоёр жил, 06 /зургаа/ сарын хугацаагаартогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан О.Б, З.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан З.Зын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар ялтан О.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
8.Ялтан З.Зд өмнө авсан цагдан хорих таслан сэрийглэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэ гэмт хэргийн улмаас ялтан О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Ц.Эт ялта З.Заас хохирол 565000/таван зуун жаран таван мянга/төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг, ялтан О.Б, З.З нар нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалж дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Б, З.З нар өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ