| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/00056/Э |
| Дугаар | 00055 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 00055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Гд холбогдох 2032000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1981 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, нөхрийн хамт *тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунцэцэгийн Г /РД:*/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Г нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын 104 тоотоод өөрийн гэртээ иргэн Ц.Тмийн эрх чөлөөнд халдаж, түүний зүүн гуян тус газарт нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г өгсөн: …Хавтаст хэрэгт авагдсан гэрчээр болон яллагдагчаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх шаардлагагүй. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2032000000035 тоот хавтаст хэргээс
Хохирогч Ц.Тм мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: ...Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Хайлаастын гудамжид Бжын гэрт очсон. Намайг Бжын гэрт манай найз БОганцаараа сууж байсан. Тэгээд намайг Бат-Оргилтой юм яриад сууж байтал орой 17 цаг өнгөрч байхад гаднаас Бж Г хоёр захаас хүнс цуглуулаад ирлээ гээд орж ирсэн. Тэгээд Бж 1 шил 0,75 литрийн хараа архи гаргаж ирснийг бид нар уусан. Энэ үед гаднаас Сараа орж ирсэн. Тэгээд архиа ууж байтал Бж чи манай эхнэрийг намайг байхгүйд оролдсон байсан, намайг ууланд байхад хүн хэлсэн гэхээр нь үгүй ээ танай цонх онгорхой байхаар нь би ороод унтаж байтал танай эхнэр гаднаас согтуу орж ирээд юу хийгээд манайд унтаж байгаа юм гээд ярилцаж байтал гаднаас Аръяа өөр нэг залуутай орж ирээд тэгээд Гг үлдээгээд би тэр хоёртой хамт буцаад гарсан ш дээ гэж хэлсэн. Тэгж байтал Бжын эхнэр Г ногоо арилгаж байснаа босож ирээд намайг орон дээр сууж байхад шууд миний зүүн хөлний гуя руу хутгалсан. Миний хөлнөөс цус гарахад Бж хөвөн шатаагаад цусыг тогтоох үед Г дахиад нэг удаа хөл рүү хутгалсан. Тэгээд би цусаа гараараа дарсан байсан тэр чигээрээ гарч яваад ах руугаа утсаар хэлсэн чинь Тб ах ирээд цагдаа эмнэлэг дуудсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 35-36 дугаар хуудас/
Гэрч М.Тб мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 49 минутад манай төрсөн дүү Тм над руу залгаад ахаа би хүнд хутгалуулчихлаа та Халзан ахын гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгхээр нь би шууд Халзангийн гэр рүү явж байтал манай дүү Тм Халзан гэх хүний гудамжинд алхаад урдаас ирж байсан тэгээд би дүүтэйгээ уулзаад юу болсон бэ Халзангийн гэрт очъё юу болсон талаар асууя гээд дүүгээ дагуулаад Халзангийн гэрийн гадаа очтол Халзан гэрийнхээ гадаа байж байсан. Би Халзангаас юу болсон бэ гээд асуутал Халзан юу болдогийн танай дүү чинь манай эхнэрийг хүчиндэх гэж оролдсон байна би чамайг бас ална шүү гээд над руу хүрч ирээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би барьж явсан алхаараа Халзангийн хөл рүү цохиод унагаасан. ...Халзангийн эхнэр Туяа хутгалсан гэж манай дүү Тм надад хэлсэн. Би өөрөө бол хараагүй. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Д.БОмөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 08-ны өглөө Бж ахтай ууланд мод хийж байгаад Зүүнхараад ирсэн. Тэгээд тэднийд унтаж байгаад ажлын хөлсөө Бямбаагаас аваад Март болж байна гээд Бж ах эхнэр Гтай дэлгүүр орж хүнсний юм цуглуулна гээд явсан. Би гэрт нь үлдээд хоцорсон. Тэгтэл зүс таних Тм гэж залуу Бж ахтай уулзана гээд ирсэн. Удалгүй Бж, Г хоёр хүнсний зүйл гурван шил 0,75 литрийн хараа архи авч ирж бид нар хувааж уусан. Тэгээд Г Тмийг гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд би хэсэг унтаад сэртэл Тмийн зүүн хөлний гуянаас цус гарч байхаар нь нарийхан уяагаар чангалж боож өгсөн. Тэгээд удалгүй Тм гараад явсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч Д.Бж мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр уулнаас ирээд 10 цаг өнгөртөл унтаад жолооч дээр очиж мөнгөө аваад дэлгүүр орж ойр зуурын хүнсний юм аваад, хараа нэртэй 0,75 литрийн архи 3 шилийг аваад гэртээ харьсан. ...Тэгээд салат хийх гээд эхнэр Г гал тогоонд сонгино арилгаад сууж байсан. Харин Бат-Оргил, Тм хоёр хойд талын орон дээр юм яриад сууж байсан. Тэгтэл манай эхнэр Г, Тмийг нүдэнд хүйтэн пизда минь зайл чи гээд байсан архи уугаагүй байхдаа тэгэхээр нь баяр болж байхад хэрэлдээд яахав гээд хараа нэртэй 0,75 литрийн хараа нэртэй архи нэг шилийг задлаад БОТм Г бид дөрөв хувааж уугаад дуусгасан. Тэгээд манай гэрт Сараа орж ирсэн. Сараа орж ирсний дараа нь ахиж хараа нэртэй 0,75 лиртийн хараа архи гаргаж ирээд талд нь ортол уусан. Тэгээд Тм манай гэрт орж ирсэн Сарааг чи энд тэнд очиж худлаа яриад яваад байх юм гэж хэлээд цохисон чинь Сараагийн нүүр ам нь цус болоод хавдчихсан, дараа манай эхнэр Г төмс арилгаж сууж байгаад хажуугаар надтай зөрөөд Тмийн сууж байсан ор руу явсан, би ширээн дээрээс юм авах гээд босоод алхсан чинь ард намайг хутгалчихлаа гээд орилсон. Иргээд хартал Тм байсан.Тэгээд би Тмийн өмдийг нь тайлаад хөвөн шатааж байгаад дараад байж байсан чинь манай эхнэр Г энэ их зэвүүн пизда намайг элэг бариад байдаг юм гэж хэлээд зүүн хөлөнд нь ахиад хутгаар хатгачихсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Г яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2020 оны 03 дугаар сарын 08-ны өглөө манай нөхөр Бж 07 цагийн үед уулнаас ирсэн юм. Тэгээд гэртээ ирчихээд сонин царайлаад сууж байснаа за ямар хэрэг тарьсан гэнээ гээд инээгээд байсан. Тэгээд чамайг Тм хүчиндэхийг завдсан юм уу гэж асуухаар нь шинийн 3-аас 4-нд шилжих шөнө Тм манайд ирээд намайг хүчиндэхийг завдсан гэж нөхөртөө хэлсэн. Тэгээд 10 цагийн үед манай нөхөр модонд явсан мөнгөө хүнээс аваад бид хоёр дэлгүүрээс хооны хүнс цуглуулсан. Гэртээ ирэхэд манайд Тм ирчихсэн Бат-Оргилтой юм яриад сууж байсан. БОнь өнгөрсөн 1 дүгээр сараас хойш манайд түр амьдарч байгаа юм. Нөхөр бид хоёр гарахдаа Бат-Оргилыг гэртээ үлдээгээд явсан юм. Гэртээ ирсний дараа би Тмийг энэ зэвүүн царайтай юм юу хийж байгаа юм яваа ч зайл гээд гэрээсээ хөөсөн чинь Тм явахгүй суугаад байсан. Манай нөхөр ч за яахав ээ баярын өдөр болж байгаа юм чинь хэрүүл хийгээд яах юм гэсэн. Тэгээд би салат хийх гээд төмс арилгаж байхад Бж дэлгүүрээс 3 шил 0,75 литрийн хараа архи авсны нэгийг нь задлаж Бат-Оргил, Бж, Тм бид нар уусан. Энэ үед гаднаас Саран орж ирээд хамт архи уусан. Би тэд нартай хамт нэг уугаад мөн гал тогооны өрөөнд нуусан байсан шилтэй архинаас бас уугаад байсан. Тэгсэн чинь 2 дахь архиа ууж байхад үед Тм энд тэнд хов жив зөөж байдаг пизда гээд уурлаад гэнэт Саранг нүүр рүү нь цохьсон чинь Сарангийн нүүр амнаас нь цус гараад эхэлсэн. Тэр үед би төмс арилгаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд миний гар нил цус болчихсон Бж чи хүн хутгалчихлаа гэж надад хэлж байсан. Тухайн үед би хоёр газар ээлжилж уугаад байсан тул нилээд согтчихсон байсан. Миний ухаан ороод санаж байгаар Бж, БОхоёр Тмийн гуяыг нь боож цусыг нь тогтоож байсан. Тэгээд Бж, БОнар гадаа хашаан дотор бие засаж байхад Тмийн ах Тб ирээд Бжын зүүн хөл рүү алахаар цольсон. Тэгээд нэг мэдэхэд цагдаа эмнэлэг ирсэн байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 57-58 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 8 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 9-14 дүгээр хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл/Хх-ийн 16-19 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №39 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт
1.Ц.Тмийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 47-48 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Ггийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 62 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Ггийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 89 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч О.Гг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч О.Г нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын 104 тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Тмтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний зүүн хөлний гуянд нь хоёр удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Ц.Тм мэдүүлэхдээ: ...Тэгж байтал Бжын эхнэр Г ногоо арилгаж сууж байснаа босож ирээд намайг орон дээр сууж байхад шууд миний зүүн хөлийн гуя руу хутгалсан.Миний хөлнөөс цус гарахад Бж хөвөн шатаагаад цусыг тогтоох үед Г дахин нэг удаа хөл рүү хутгалсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 35-36 дугаар хуудас/,гэрч Д.Бж мэдүүлэхдээ: ...Эхний удаа хатгахыг нь хараагүй.Харин хоёр дахь удаа хатгаж байхад нь би Тмийн цусыг нь тогтоох гээд хөл дээр нь хөвөнгөөр дараад байж байхад дахин хутгаар хатгасан хоёр дахь удаа хутгаар хатгахад нь бол харсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 44-45 дугаар хуудас/ шүүгдэгч О.Г гэрчээр мэдүүлэхдээ: ...миний уур хүрээд жоохон архи уучхсан байсныг хэлэх үү төмс арилгаж байсан цагаан өнгийн иштэй ягаан цэцэгтэй эрээн ажлын хэсэгтэй гал тогооны жижиг хутгаар зүүн гуяд нь хоёр удаа дүрсэн. ...Би мэс ашиглан Тмийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 42-43 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №39 дугаартай дүгнэлт/Хх-ийн 15-16 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ц.Тм нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч О.Гд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч О.Гд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.Г нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Гд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагварыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч О.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13см урттай шаргал өнгийн эвэр иштэй, 15см урттай ажлын хэсэг бүхий заазуур 2 ширхэг, 12.5см урттай хар өнгийн лентээр ороосон, хар өнгийн иштэй 17.5см урттай ажлын хэсэг бүхий хутга 1 ширхэг, 10см урттай ногоон өнгийн хуванцар иштэй, 12.5см урттай ажлын хэсэг бүхий төмөр заазуур 1 ширхэг, 10.5см урттай ногоон, цагаан алагласан өнгийн хуванцар иштэй, 12см урттай 2 талдаа цэцэгний зурагтай ажлын хэсэг бүхий хутга 1 ширхэг, 38см урттай, 18см хар өнгийн резин бариултай алх 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Ц.Тмөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Гг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гд 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Гд оногдуулсан 470000 төгрөгийн торгох ялыг 08/зургаан/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан О.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Ялтан О.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад нөхөн төлөх төлбөргүй, хохирогч Ц.Тм нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13см урттай шаргал өнгийн эвэр иштэй, 15см урттай ажлын хэсэг бүхий заазуур 2 ширхэг, 12.5см урттай хар өнгийн лентээр ороосон, хар өнгийн иштэй 17.5см урттай ажлын хэсэг бүхий хутга 1 ширхэг, 10см урттай ногоон өнгийн хуванцар иштэй, 12.5см урттай ажлын хэсэг бүхий төмөр заазуур 1 ширхэг, 10.5см урттай ногоон, цагаан алагласан өнгийн хуванцар иштэй, 12см урттай 2 талдаа цэцэгний зурагтай ажлын хэсэг бүхий хутга 1 ширхэг, 38см урттай, 18см хар өнгийн резин бариултай алх 1 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Ялтан О.Г нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ