Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 687

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг, С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Эрдэнэ, М.Очбадрах, Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Э.О,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга,

иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Н.Болормаа, Д.Энхтунгалаг,

хохирогч Д.Өлзийтунгалаг, Б.Нямдагва, Д.Гантогтох, Г.Оюун, С.Мөнхтуяа, Г.Хүрэл, Д.Мөнхцэцэг, Г.Хандсүрэн, Г.Цогзолмаа, Л.Рина, П.Мөнх-Оюун, Н.Наранцэцэг, П.Байгальмаа, П.Оюун нарын өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокуророос Боржигон овогт Эрдэнэцогтын Оюунчимэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201701000037 дугаартай хэргийг  2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

  • Монгол Улсын иргэн... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 5, охин, 3 зээгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хорооллын ...дугаар байрны ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Шүүгдэгч Э.О нь Бүгд Найрамдах Казахстан Улсын “Жи тайм корпорейшн” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн явуулдаг төсөл хөтөлбөрүүдэд урьд элссэн байсан Монгол Улсын иргэдийг дахин элсүүлэх, шинээр хүн нэмж элсүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн Маженов Марат Маульсейтовичтай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн Бүгд Найрамдах Казахстан Улсын “Жи Тайм корпорейшн” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн Монгол Улс дахь салбарыг байгуулж, Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэрийдлээр 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай, 1 гишүүнтэй, 100,000 ам.долларын дүрмийн сантай “Жи тайм корпорейшн” ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж,

          Бүгд Найрамдах Казахстан Улсад үйлдвэрлэсэн Шунгит гэх чулуулгийн элемент агуулсан нүүрний тос, гуужуулагч тос, маск, саван болон энергийн шалавч, соронзон долгион сарниулагч наалт болон бугуйн цаг зэрэг барааг 130,000, 390,000, 779,000, 2,300,000 төгрөгөөр худалдан авах “Хуримтлал”, “Үндсэн”, “Паст”, “Ви Ай Пи”, “Авто” гэсэн 5 үе шаттай багц хөтөлбөрийг иргэдэд санал болгож,

“Жи Тайм корпорейшн” ХХК нь эдийн засгийн хямралд өртөөд байгаа нийгмийн дундаж давхаргын хүмүүст туслах зорилгоор Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэмжлэгээр 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөг хүртэл дэлхийн 78 оронд амжилттай хэрэгжиж байгаа эдийн засгийн хямралын эсрэг олон улсын хамтарсан төсөл, төслийн үйл ажиллагааны үр дүнд богино хугацаанд 8,000 ам.долларын урамшууллыг хэдэн ч удаа авах боломжтой, доороо хүн урьж гишүүнээр элсүүлснээр багцаасаа хамаарч 268,000 төгрөгөөс 20,000,000 төгрөг хүртэлх болон автомашины урамшуулал олгоно, хамгийн бага хөрөнгө оруулалтаар, хамгийн богино хугацаанд бүх боломжуудыг ашиглан санхүүгийн эрсдэлгүйгээр урьд өмнө байгаагүй амжилтанд хүрэх боломжтой, хууль ёсны, найдвартай” гэсэн мэдээллийг олон нийтэд тараан сурталчилж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан,

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.4 дэх заалтад “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан хуулиар хориглосон үйл ажиллагааг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө “8-Ви Ай Пи” центр төвийн байранд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг явуулж,

Аудитын дүгнэлтээр “Жи тайм корпорейшн” ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 473018711 тоот, Хаан банкны 5112114777 тоот дансанд 11,762 удаагийн орлогын гүйлгээгээр 40,046,486,664.94 төгрөгийг бараа захиалгын үнэ нэрээр төвлөрүүлж, 20,732,256,769 төгрөгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр урамшуулал болгон олгож, 10,059,554,975.06 төгрөгийг Бүгд Найрамдах Казахстан Улс руу барааны үнэ нэрээр шилжүүлэх, гааль, нэмэгдсэн өртөгийн, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал зэрэгт нийт 2,484,728,485 төгрөгийг төлөх зэргээр зарцуулсан нь тогтоогдсон,

Мөрдөн шалгах ажиллагаагаар “Жи тайм корпорейшн” ХХК нь нийт 12,365 иргэнийг 27,965 хөтөлбөрт элсүүлж 38,161,778,857 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийн улмаас нийт 11,398 иргэнд 25,801,303,770 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Би 2015 оны 11 дүгээр сард Цогт, Болат нараас бараа бүтээгдэхүүн борлуулдаг Казахстан улсын ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг “Жи тайм” ХХК-ийн талаарх мэдээллийг аваад тухайн компанид 2015 оноос ажиллаж эхэлсэн. Монгол улсад онлайнаар “Жи тайм корпорейшн” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж үйл ажиллагааг явуулах боломжтой байна гэж үзээд ажиллаж байсан. Надаас өөр олон хүмүүс хамт ажиллаж байсан. Гэхдээ би ямар нэгэн байдлаар хохирогч нарын мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлэн авч байгаагүй. Намайг та яагаад энэ компанийг оруулж ирсэн бэ, та Жи тайм ХХК-ыг оруулж ирсэн тул маш олон хүн хохирсон гэж буруутгаж байна. Гэвч Жи тайм ХХК-ийн ажилчид надаас шалтгаалахгүй өөрсдөө онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалах шивэлтээ хийдэг. Казахстан улс руу мөнгөө шилжүүлж, цалингаа захиалж авдаг байсан. 2015 оны 11 дүгээр сард Эрүүгийн цагдаагийн байгууллагаас намайг дуудаад Монгол улсад Казахстан улсын Жи тайм ХХК-ийн үйл ажиллагаанаас болж олон хүн хохирох асуудал гарвал та яах вэ гэж хэлээд надад та Казахстан дахь Жи тайм ХХК-тай 3 хоногийн дотор холбогдоод энэ талаар хариу авч, та эргэж бидэнд Казахстан дахь Жи тайм ХХК-ийн хариуг мэдэгдээрэй гэж үүрэг өгсөн. 2015 оны 09 дүгээр сард Казахстан дахь Жи Тайм компаний удирдлагууд Жанад, Марат Маженов, Ботяр нар Олон Улсын компьрентийн үеэр Монгол улсад Жи тайм ХХК-ийн салбар компанийг байгуулна гэж хэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын үүрэг болгосны дагуу Казахстан дахь Жи тайм ХХК-тай холбогдох гэсэн боловч би гадаад хэлний мэдлэггүй, мөн би 65 настай тул компьютерын мэдлэг дутмаг тул Цэндпүрэвээс тусламж хүссэн. Ингэхдээ би Цэндпүрэвийг Эрүүгийн цагдаагийн байгууллагын гадаа хүрээд ир гэж утсаар дуудаж түүнд Цагдаагийн байгууллага ямар үүрэг өгсөн талаар хэлээд би Казахстан дахь Жи тайм ХХК-тай холбогдож тэдэнд өөрийн санааг гүйцэт тайлбарлаж хэлж чадахгүй тул та Казахстан дахь Жи тайм ХХК-тай холбогдож туслана уу гэж хэлсэн. Ингээд Казахстан дахь Жи тайм ХХК-ийн Жанат Марсентевнотой Цэндпүрэвээр дамжуулан холбогдсон. Жанат Марсентевно хэлэхдээ “манай компаний зүгээс Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтай салбар компани хэрхэн байгуулах талаар бид судалж үзье гэж хэлсэн. Казахстан дахь Жи тайм компаний хуулийн зөвлөх Монгол Улсын элчин сайдын яамнаас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай салбар компани харин байгуулах талаар лавлахад түүнд Монгол Улсын элчин сайдын яамны зүгээс 100.000 долларын хөрөнгө оруулсан тохиолдолд Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай салбар компани байгуулах боломжтой гэсэн хариу өгсөн байдаг. Ингээд би Цагдаагийн байгууллагад Казахстан дахь Жи тайм ХХК Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай салбар компани байгуулж болох талаар хариуг би дамжуулж хэлсэн. Ингээд Марат Маженов өөрийн биеэр Монгол улсад ирсэн. Марат Маженов, Цэндпүрэв бид 3 Иргэний бүртгэл мэдээллийн газар очсон. Иргэний бүртгэл мэдээллийн газрын ойролцоо компани байгуулах, хэрхэн, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгдөг компаниуд байсан. Тэгээд компани байгуулах талаар хуулийн болон бичиг баримт бүрдүүлэх зөвлөгөө өгсөн компанид үйлчилгээний зардалд 800.000 төгрөг тушаах шаардлага гарсны дагуу би зээ дүүгээ дуудаж 800.000 төгрөгийг тушаалгасан. Марат Маженов, Цэндпүрэв нар хоорондоо Оросоор ярьж байсан тул тэдгээрийн ярьж байгаа зүйлийг би ойлгохгүй байсан. Марат Маженов, Цэндпүрэв нарыг хоорондоо юу ярьж байсан талаар би мэдэхгүй. Учир нь би зүгээр л тэдний хажууд сууж, хамт явж байсан. Марат Маженов тухайн үед маш их бичиг баримттай ирсэн байсан. Ингээд Казакстаны хөрөнгө оруулалттай Марат Маженовын нэг хүний гишүүнчлэлтэй “Жи тайм корпорейшн” ХХК байгуулагдсан. Үүний дараа Марат Маженов намайг “Жи тайм корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилла гэж хэлсэн тул би хөдөлмөрийн гэрээгээр тухайн компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэхдээ “Жи тайм корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд миний хувьд гарын үсэг зурах, гэрээ байгуулах, нягтлан болон бараа бүтээгдэхүүний агуулахын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг ямар ч эрх мэдэл байгаагүй. Казахстан дахь Жи тайм ХХК-ийн зүгээс “та Монгол дахь “Жи тайм корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээнэ шүү гэж огт хэлж байгаагүй. Би Марат Маженов захиралд хандан гишүүдтэйгээ гэрээ байгуулж, компанийн дотоод журам батлах хэрэгтэй байна гэж хэлсэн боловч Марат Маженов хэлэхдээ бидний хөрөнгө оруулсан компани тул бид өөрсдөө энэ асуудлыг мэднэ, чи оффиссоо хараад сууж бай гэж хэлсэн. Би өглөө 10 цагт оффисдоо ирдэг. “Жи тайм корпорейшн” ХХК-ийн аль оффис ажиллаж байгааг тэмдэглэдэг ажил хийдэг байсан. Монгол улсад “Жи тайм корпорейшн” ХХК-ийн олон оффис ажиллаж байсан. Марат Маженов захирал Чулуунбаатар ахлагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй Лидерийн зөвлөл байгуулсан. Учир нь Казахстан дахь Жи тайм ХХК нь Лидерийн зөвлөлийн хурлаар гишүүдийнхээ асуудлыг шийдвэрлэдэг гэж хэлсэн. Би тэр Лидерийн зөвлөлд байгаагүй. Би нягтлангийн ажилд оролцдоггүй байсан. Лидерийн зөвлөлийн хуралд намайг оролцох шаардлагагүй гэсэн тул би Лидерийн зөвлөлийн хуралд оролцдоггүй байсан. Нягтлангийн өрөөнд нягтлангууд ажлаа хийж байгаа тул орох шаардлагагүй гэдэг байсан. Бараа бүтээгдэхүүний агуулахын ажилчид мөн тусдаа ажилладаг байсан. Лидерийн зөвлөлөөс байгуулсан сургалтын алба тусдаа байсан. Сургалтын алба 1 цаг тутамд шинэ гишүүдэд мэдээлэл явуулдаг. Админ буруу шивэгдсэн асуудлын талаар Жи тайм ХХК-руу ярьж асуудлыг нь шийдвэрлэдэг. Монгол дахь “Жи тайм корпорейшн” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан, үйлчлэгч нар ажилладаг байсан. Монгол дахь “Жи тайм корпорейшн” ХХК дээрх зохион байгуулалтаар ажиллаж байсан. Миний зүгээс нэг ч хохирогч, иргэний хариуцагч нараас мөнгө авч байгаагүй. Би анх Цогт, Болат нараас мэдээлэл авч 2 хүн гишүүнээр элсүүлсэн байдаг. Марат Маженов захирал болон Цэндсүрэн нар Монгол дахь “Жи тайм корпорейшн” ХХК-ийн бүх үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байсан. Би Марат Маженов захирал болон Цэндсүрэн нарын хэнтэй уулзаж, ямар ажил хийж байсан талаар мэдээгүй. Цэндпүрэв нь Монгол дахь “Жи тайм корпорейшн” ХХК-ийн дэд захирал гэсэн хөдөлмөрийн гэрээ байдаг. Монгол улсад уг компаний үйл ажиллагаанаас болж олон хүн хохирсон нь миний хувьд харамсалтай байна. Гэхдээ Монгол улсад “Жи тайм корпорейшн” ХХК-д хэдэн гишүүн элссэн, хэдэн гишүүн мөнгө тушаасан, хэдэн хүн урамшуулал авсныг хянах боломж байхгүй. Миний хувьд яллах дүгнэлтээс олон хүн хохирсон, Казахстан улс руу уг компаниар дамжуулан их хэмжээний мөнгө гарсан талаар мэдсэн” гэв.

 

Хэргийн талаар шүүхийн дүгнэлт:

          Бүгд Найрамдах Казахстан Улсын “Жи Тайм корпорейшн” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн Монгол Улс дахь салбарыг байгуулж, Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэрийдлээр 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай, 1 гишүүнтэй, 100,000 ам.долларын дүрмийн сантай “Жи тайм корпорейшн” ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж,

          Бүгд Найрамдах Казахстан Улсад үйлдвэрлэсэн Шунгит гэх чулуулгийн элемент агуулсан нүүрний тос, гуужуулагч тос, маск, саван болон энергийн шалавч, соронзон долгион сарниулагч наалт болон бугуйн цаг зэрэг барааг 130,000, 390,000, 779,000, 2,300,000 төгрөгөөр худалдан авах “Хуримтлал”, “Үндсэн”, “Паст”, “Ви Ай Пи”, “Авто” гэсэн 5 үе шаттай багц хөтөлбөрийг иргэдэд санал болгож,

“Жи Тайм корпорейшн” ХХК нь эдийн засгийн хямралд өртөөд байгаа нийгмийн дундаж давхаргын хүмүүст туслах зорилгоор Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэмжлэгээр 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөг хүртэл дэлхийн 78 оронд амжилттай хэрэгжиж байгаа эдийн засгийн хямралын эсрэг олон улсын хамтарсан төсөл, төслийн үйл ажиллагааны үр дүнд богино хугацаанд 8,000 ам.долларын урамшууллыг хэдэн ч удаа авах боломжтой, доороо хүн урьж гишүүнээр элсүүлснээр багцаасаа хамаарч 268,000 төгрөгөөс 20,000,000 төгрөг хүртэлх болон автомашины урамшуулал олгоно, хамгийн бага хөрөнгө оруулалтаар, хамгийн богино хугацаанд бүх боломжуудыг ашиглан санхүүгийн эрсдэлгүйгээр урьд өмнө байгаагүй амжилтанд хүрэх боломжтой, хууль ёсны, найдвартай” гэсэн мэдээллийг олон нийтэд тараан сурталчилж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан,

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.4 дэх заалтад “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан хуулиар хориглосон үйл ажиллагааг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө “8-Ви Ай Пи” центр төвийн байранд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг явуулж, 11,398 иргэнд 25,801,303,770 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Э.Оийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн

“... Би 2015 оны 11 дүгээр сараас хойш Казахстан улс дахь Жи тайм компанийн хүмүүстэй харилцаж байсан. Тэгээд Монгол хүмүүс тус тусдаа Жи тайм компанийн хүмүүстэй харилцаж Монголоос их олон хүн элсэх болсон тул Казахстан улс дахь Жи тайм компанийн хүмүүс 2016 оны 09 дүгээр сард Монгол Улсад ирж хурал хийх болсон гэдгээ өөрийн компанийн сайтад байрлуулсан байсан. Ингээд Монгол Улсад ирсэний дараа Улаанбаатар паласийн хурлын заалыг түрээслэх гэрээ хийж хурал зохион байгуулж байсан. Үүнээс хойш Төрийн банкнаас Монгол Улсаас их хэмжээний мөнгө Казахстан улс руу шилжүүлж байна гээд мөнгө шилжүүлэх ажлыг зогсоосон. ... Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан нар намайг дуудаж уулзаад энд элссэн хүмүүсийн хохирлыг хэн төлөх юм бэ гэж асуусан. Тэгээд би үнэхээр хүмүүс мөнгөө авч чадахгүй бол яах вэ гэсэн бодол төрөөд Цэндпүрэв дээр очин компанийн салбарыг нээх шаардлагатай байна гэж хэлээд өгөөч гэсний дагуу Казахстан улсын Жи тайм компанийн хүмүүс Монгол Улсын элчин сайдын яаман дээр очин компанийн салбар нээх боломжийг судлаад 2016 оны 11 дүгээр сард Маженов Марат Монгол Улсад ирсэн тул Цэндпүрэв, Маженов Марат тэгээд миний бие бид гурав хамт 100 айл дахь Улсын бүртгэлийн газарт очин Жи тайм компанийг бүртгүүлэх бичиг баримтыг өгч үүнээс хойш Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулах болсон...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас, 169 дүгээр хуудас/

 

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албанаас ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3/540 дугаартай:

“... Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон брендийн цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиход энэхүү үйл ажиллагааг үндсэндээ явуулдаггүй нь илэрхий байсан. Харин тодорхой хэмжээний төлбөр хураамж төлснөөр гишүүнээр элсэж, багаар ажиллана бараа худалдахгүйгээр олон гишүүн элсүүлэх тусам амжилтад хүрнэ, цалин, ажлын байртай болно гэх мэтээр тайлбарлаж таниулах аргаар иргэдийг илт төөрөгдүүлсэн байдалтай байсан. Тус компаниас явуулж байгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж буй хөтөлбөрүүд нь хуулиар хориглосон хууран мэхэлж ашиг хонжоо олох үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна ...” гэсэн албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын “Жи-тайм корпорейшн” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн талаарх танилцуулга. /хэргийн 1 дүгээр хавтас, 125-128 дугаар хуудас/

 

“Жи тайм корпорейшн” ХХК-ийн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд ашиглаж байгаа маркетинг, төсөлд бүртгүүлж гишүүнээр элсэх зарчим, дараалал, компанийн бүтэц зэргийг тогтоолгох зорилгоор МУИС, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай:

“1. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “G Time corporation” LLC /төлөөлж Жанат Маульсеитовна/ нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Жи тайм корпорейшн” ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 250,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 2016 оны 11 дүгээр сарын 18-наас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаатай, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх “Жи тайм корпорейшн” ХХК 1РД:6123872, УБД:9019083048/-ыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

  1. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийн 01 дүгээр хавсралтаар “Жи тайм корпорейшн” ХХК-ийн дүрмийг баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Тус дүрэмд эрсдэлийн сан байгуулах, зарцуулах, “Хуримтлал”, “Үндсэн”, “Фаст”, “ВиАйПи”, “Авто” хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа ашиглах маркетингийн төлөвлөгөө, зарчмуудыг тусгасан заалт байхгүй байна.
  2. “Жи тайм корпорейшн” ХХК нь “гадаад худалдааны үйл ажиллагаа” эрхлэх зөвшөөрлийн дор олон тодорхой бус үйл ажиллагаа явуулсан. Үүнд: сүлжээний маркетинг нэрээр шууд худалдаа эрхлээгүй, сүлжээний маркетинг нь олон үет маркетингийн (масс үйлдвэрлэл эрхлэх компани борлуулалт, зар сурталчилгааны зардлаа бууруулах зорилгоор ашиглаж буй маркетингийн стратеги) үйл ажиллагаа байгаагүй, 4 хөтөлбөрийн хувьд гаалиар оруулж ирсэн барааны борлуулалттай холбоогүй, санал болгож буй 4 хөтөлбөрийн хувьд хөл нь тодорхойгүй (хөл нь тодорхойгүй гэдэг бол стратеги, тоглогчид, хожил анхнаасаа тодорхойгүй пирамид хэлбэрийн тоглоом гэсэн үг) учраас иргэдийг төөрөгдүүлсэн.
  3. Дэлхийн 78 оронд тогтмол үйл ажиллагаа эрхэлж байгаа бол шууд борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй компанийн нэгэн адил Дэлхийн шууд борлуулалтын холбооны гишүүн байх талтай. Шууд борлуулалтын үйл ажиллагаа масс үйлдвэрлэл эрхэлсэн юм уу хэрэглэгчийн тодорхой сегментийг онилсон тохиолдолд илүү хэрэгжиж байгаа тул “Жи тайм корпорейшн” ХХК-ийн импортлож буй барааны нэр, төрөл онцлог үйлчлүүлэгчдийн зах зээлийн сегмент рүү нэвтрэх шинжтэй гэж үзэх аргагүй бусад импортлогчидтой ижил төрлийн, борлуулалт хийж буй барааны нэр, төрөл цөөн үнийн ялгаварлал үгүй, хэрэглэгчдийг татах тактик тодорхойгүй болохоор хэрэглэгчдийн тодорхой сегментэд зориулагдаагүй.
  4. “Жи тайм корпорейшн” ХХК-ийн гаргасан үйлдэл нь дэлхийд “Понзи схем, матриц, пирамид” гэсэн нэрээр алдаршиж, түүхэнд бүртгэгдсэн луйвар; гол шинж нь асар богино хугацаанд дараагийн хөрөнгө оруулагчдыг татаж чадна гэж хүмүүст итгүүлээд дараагийн элсэгчид нь нэмэгдэхгүй тохиолдолд цуглуулсан мөнгийг хурдтай авч зугтах арга барилыг үзүүлдэг, эдийн засгийн олон үйл ажиллагаагаар илэрдэг хууль бус үйлдэл юм. Зарим үед хурдтай илэрнэ, зарим үед далд нуугдаж байгаад ил гарна.
  5. “Жи тайм корпорейшн” ХХК-иас сорилын шинжилгээнд авагдсан Silk way /hand made/ soap, Shungite beauty line маск, скраб, тос зэрэг 9 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн нь химийн шинжилгээний хүчлийн тоо, дулаан тогтворжилт, эмульсийн тогтворжилт, мэдрэхүйн үзүүлэлтээр Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, “Гоо сайхны бүтээгдэхүүн. Гарын тос. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4362:1999, “Гоо сайхны бүтээгдэхүүн. Гоо заслын бүрхэвч. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4819:1999, “Гоо сайхны бүтээгдэхүүн. Тос. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4401:1999 стандартын шаардлагыг хангахгүй, эдгээр бүтээгдэхүүний хаяг шошго дээр үйлдвэрлэсэн болон хадгалалтын дуусах хугацаа бичигдээгүй байгаа нь “Гоо сайхны бүтээгдэхүүн. Савлалт ба шошгололт” MNS ISO 22715:2008 стандартын шаардлагыг тус тус хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Төсөлд элсэн орсон иргэдэд бэлэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгаа нь лабораторийн сорилын дүнгээр тогтоогдож байна. Гэтэл тухайн төслүүдэд элсүүлэхийн тулд чанарын шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүнийг иргэдэд бэлэглэж байгаа үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна. 
  6. Монгол Улсын 41832 (давхардсан тоогоор) иргэнийг “сүлжээний маркетинг” нэрээр шинжлэх ухааны бус нэр томъёог ашиглан төөрөгдүүлсэн. Эдгээрээс 9532 (давхардсан тоогоор) иргэн урамшуулал нэрээр 20,732,256,769.6 төгрөгийг 8 арилжааны банкаар дамжуулан хүлээн авснаараа: нэгдүгээрт. өөрсдөө санаатай болон санамсаргүйгээр пирамид хэлбэрийн хууль бус тоглоомд оролцсон; хоёрдугаарт. эцэг эх, ах дүү, хамаатан садан, найз нөхөд гээд олон хүнийг давхар төөрөгдөлд оруулснаараа хэдий хэмжээний мөнгийг “Жи тайм корпорейшн” ХХК-д оруулсан нь тодорхойгүй байдлыг үүсгэсэн; гуравдугаарт. элсэн ороод хохирсон иргэд хэдий хэмжээтэй мөнгө оруулаад хэдээр хохирсныг нь тодорхойлох хийгээд барагдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.
  7. “Жи тайм корпорейшн” ХХК-ийн “Хуримтлал” (14578), “Үндсэн” (5600), “Фаст” (8373), “ВиАйПи” (13281) гэж нэрлэсэн төсөл, хөтөлбөрт элссэн нийт 41832 хүн өөр хэдэн хөтөлбөрт давхар элссэнийг нарийвчлан гаргах боломжгүй бөгөөд 32300 (давхардсан тоогоор) элсэж орсон хүмүүс урамшуулал хүртээгүй, хохирсон байж болохоор болзошгүй байна.
  8. “Жи тайм корпорейшн” ХХК-ийн үйл ажиллагаа нь нийгэм, иргэд, тэр дотроос залуу үед асар их мөнгөн ба мөнгөн бус гэм хор, хохирол учруулж байгаа бөгөөд дахин гарахгүй гэх баталгаа байхгүй юм. Ийм үйл ажиллагаа сүүлийн 3 зуунд хэлбэрээ өөрчлөн нарийн зохион байгуулалттайгаар тархаж байгаа түүхэн жишээ олон байна.
  9. Банкнуудаас хүлээн авсан урамшууллын хэлбэлзэл маш их буюу 2 сарын хугацаанд оруулж ирсэн барааны дүнгээс (8,044,074,018.8 төгрөг) урамшуулалд шилжүүлсэн дүн (20,135,256,769.6 төгрөг) даруй 2,57 дахин их байна.
  10. “Жи тайм корпорейшн” ХХК-д 9532 хүн 4 хөтөлбөрт элсэн орсноороо хөтөлбөр тус бүрийнхээ дагуу борлуулалт хийсэн гэж үзвэл 9,892,655,000 төгрөгийн борлуулалтын төлөө 20,135,256,769.6 төгрөгийн урамшуулал авсан гэсэн дүн харагдаж байна. Гэхдээ ийм хэмжээний борлуулалт хийсэн эсэх нь компанийн нягтлан бодох бүртгэлийн тайланд тусгагдаагүй, зөвхөн 8 арилжааны банкаар дамжуулан шилжүүлсэн мөнгөн дүн, түүнийг хүлээн авсан хүмүүсийн нэр л тодорхой байна.
  11. “Жи Тайм корпорейшн” ХХК-ийн нэр дээрх Худалдаа, хөгжлийн банкны гадаад төлбөр тооцооны SWIFT сүлжээг ашиглаж, гадаад шилжүүлэг хийгдэж, 10,059,554,975.60 төгрөг буюу 4,040,206.47 ам.долларыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улс руу шилжсэн. Тус компанийн үйл ажиллагаанд оролцсон иргэдийн нэр дээр Төрийн банкны Faster Money Transfers сүлжээг ашиглаж, 6,772,055 ам.долларыг гадаад шилжүүлэг хийгджээ” гэсэн дүгнэлт. /хэргийн 14 дүгээр хавтас, 12-35 дугаар хуудас/

 

Гэрч Х.Юмчмаагийн “... би 3 дугаар хороололд Корал центр төвийн 4 дүгээр давхарт байрлах үсчиний газар үйлчлүүлдэг юм. Миний үсийг засдаг Оюунаа..., 2016 оны 11 сараас хойш намайг үс засуулахаар очих үед анх энэ Жи тайм компанийн талаар ярьдаг байсан ба тэр надад хэлэхдээ ядуурлыг бууруулах төсөл юм, чи 2.300.000 төгрөг төлөөд элсээд орох 1 сарын дараа 20.000.000 төгрөг болгоод авна, гэхдээ чи ямар нэг зүйл хийх хэрэггүй, бид нар ажил хийгээд мөнгийг чинь гаргаад өгнө гэж ярьж байсан ... . Би маргааш нь 3, 4 дүгээр хороололд, Өргөө кино театрын хойд талд байх Жи тайм компанийн төв байранд очиж үзэхэд их олон хүн өрөө, өрөөнд бужигнаад сууж байсан ба яг хариуцаж байгаа захирал нь байхгүй гэсэн тул тэнд байсан хүмүүсээс Жи тайм компанийн бичиг баримтыг харуулаач гэхэд надад Жи тайм компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ харуулсан ба тэр бичиг баримт дээр яг ямар үйл ажиллагаа явуулах талаар заагаагүй байсан. Казахстан улсад үйл ажиллагаа явуулах гэрчилгээ байсан боловч Жи тайм компанийн бүтээгдэхүүний талаар нэг ч мэдээлэл байхгүй, зөвхөн хүмүүс элсүүлж оруулах тухай мэдээлэл байсан. ... би 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна Засгийн газрын 1111 төвд өөрийн нэрийг Оюунаа гэж худал хэлээд Вип центр төвд Казахстан улсын компани хууль бус үйл ажиллагаа явуулаад Монголчуудын мөнгийг шулаад байна гэж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 133 дугаар хуудас/

Гэрч Н.Хишигдуламын “... 2016 оны 09 дүгээр сард Улаанбаатар паласт том хэмжээний хурал зохион байгуулсан ба энэ үед Жанат гэдэг ерөнхийлөгч өөрийн компанийн салбарыг Монгол Улсад нээх талаар хэлж байсан гэсэн. Үүний дараагаар 2017 оны 11 дүгээр сарын эхээр Оюунчимэг эгч намайг гэрээс дуудаад “чи надад хэдэн ажилд туслаад өгөөч, би их завгүй байна” гэхээр нь гэрээсээ гараад очоод Оюунчимэг, Цэндпүрэв нар хамт байсан ба надад 800.000 төгрөг өгөөд энэ мөнгийг банкинд тушаагаад ирээч гэхээр нь би надад өгсөн дансанд уг мөнгийг тушаагаад баримтыг Оюунчимэгт өгөөд явсан. Би тухайн үед ойлгохдоо компани байгуулахад төлөх төлбөрийг тушаалгаж байна гэж бодсон. Марат намайг дуудахад би түүний байрлаж байсан зочид буудалд очин уулзахад намайг “чи Казахстан улс дахь ерөнхий серверийн ажилтантай холбогдоод багуудаас гаргасан өргөдлийг хүлээн авч спонсор солих явцыг хянах ёстой шүү, хүмүүсийн гаргасан өргөдлийг хянаад Казахстан улс руу явуулах, хэрэв шаардлага хангаагүй эсхүл өөр зүйл хүссэн өргөдөл байх юм бол Монгол Улс дахь Жи тайм корпорейшн ХХК-ийн Лидерийн зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх ажил хийнэ шүү гэж амаар хэлсэн. Хүмүүс ихэвчлэн өөрийг нь элсүүлсэн хүн буюу спонсор солих тухай өргөдөл гаргадаг ба энэ өргөдлийг яагаад гаргадаг бэ гэхээр хэн нэг хүн өөрийн хүний доор элсэж ороод матриц дүүрээд урамшуулал аваад цэнхэр матрицаас шар матриц руу буудаг энэ үед намайг урьсан хүн шарын матрицаас гараад явсан тохиолдолд өөр спонсор шинээр солих хэрэгтэй болдог. Тэгээд хүмүүс өргөдөл гаргахаар нь би тэр өргөдлийг G TIME.KZ сайтад логин, нууц үгээр нэвтэрч орж хараад үнэхээр түүнийг урьж оруулсан хүн шарын матрицаас буугаад явсан буюу барианы урамшуулал аваад гараад явсан бол би тэр хүний өргөдлийг Казахстан улс дахь Жи тайм компанийн серверт цахимаар явуулахад тэндээс спонсорыг сольж өгдөг байсан. Багууд өөрсдөө урамшуулал авах болзол хангасан хүмүүсийн мэдээллийг Казахстан улс дахь Жи тайм компанийн админд мэдээллийг явуулаад тэнд хянаж үзээд нэрийг нь манай компанийн нягтлан бодогч Назерке, Бауржан нарт ирдэг байсан. Тэгээд Марат захирал түүнийг хянаад өөрөө банкинд очин мөнгийг ирүүлдэг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 139-143 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Оюунхандын “Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс няраваар ажилд орсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 12.300 орчим хүнд 13 нэр төрлийн бараа олгосон байсан.

Манай компанийн Монгол дахь үйл ажиллагааг ерөнхий захирал Марат Маженов, гүйцэтгэх захирал Оюунчимэг нар хариуцан ажилладаг юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 144-146 дугаар хуудас/

 

Гэрч Б.Энхмаагийн “... Миний хувьд анх Жи тайм ХХК-ийн захирал Маженов Маратад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилд орох тухай хүсэлт гаргаад яг энэ өдрөө худалдааны менежер гэсэн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар миний ажил үүргийн хуваарь бол агуулахад байгаа барааг бараа захиалсан иргэдээс бараа авах хүсэлт гаргаж ирүүлсэн хүснэгтийн дагуу олгох ажил хийдэг. Кристал, Өнөр гэх мэт нэрсүүд нь хүний нэр биш багийн нэр юм. Марат захирал хэлэхдээ бараа захиалсан хүн бүрт өгөхгүй ээ, багийн ахлагч нарт өг гэсний дагуу багийн ахлагч нарт нь барааг олгож байсан.

... барааг хүлээн авч байгаа хүнийг би бүртгэж авдаггүй. Энэ жагсаалтын дагуу бараа олго гэж өгсөний дагуу би олгож байгаа барааны нэр, тоо ширхэгийг тавиад бараа өгдөг. Түүнээс яг энэ бараа авч байгаа хүний овог нэр, регистрийн дугаарыг бүртгэж авдаггүй, бараа авч байгаа хүнээр гарын үсэг зуруулаад л өгдөг. Зарим хүний утасны дугаарыг тэмдэглээд өгдөг. Бараа авсан хүн цаашаа жагсаалтанд байгаа нэр бүхий хүмүүст бараагаа өгч байгаа эсэхийг бид хянах боломжгүй юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 147-153 дугаар хуудас/

 

Гэрч Д.Цэндпүрэвийн “... Үнэн чанартаа мөнгө олж болохыг харсан ба маш олон янзын хувилбараас бусдаас хараат бус, амар хялбар аргаар, явцдын дунд алдагдалгүй мөнгөө өсгөх боломжийг харж өөрөө өөрийгөө дэмжих хувилбарыг сонгоод ажилласан. Нэг сар орчмын дараа 108 ам.долларын урамшуулал авсан. Э.Оээс Михайл Москвин загварын эмэгтэй бугуйн цаг 1 ширхэгийг авахад Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэмжлэгтэй ядуурлыг буруулах олон улсын төсөл гэсэн гурав нугалсан хэвлэмэл танилцуулгыг өгсөн.

Тэр сургалтанд суугаач, мэдээллийг аваач, чи ерөөсөө хүн олохгүй байна гэх зэргээр загнах шинжтэй надтай анх харьцсан. Би хариуд нь “би хэл усаа ашиглаад сайтаас нь судалсан, би хүн олохгүй ажиллаж болох юм байна лээ” гэж хэлээд тухайн үед салсан. Удалгүй Э.О над руу утсаар яриад “мэдээллийг чинь бүртгэлээс олж авлаа, чамайг орос хэлтэй гэсэн болохоор чамтай ярьж байна, чи надад туслах боломж байна уу, ирэх 9 дүгээр сард төв компанийн удирдлагууд Монголд ирж арга хэмжээ зохионо гэнэ, хэлж ярьж байгааг нь нарийн ширийн зүйлийг нь сайн ойлгохгүй юм, чиний тусламж хэрэгтэй байна” гэхээр нь би “олныг хамарсан арга хэмжээнд орлцож чадахгүй, яг биечлэн уулзах уулзалтад орчуулга хийж өгч болно” гэж хэлсэн.

Жумагулова Жанат Маульсеитовно ярихдаа манай компани олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг, та манай компанийн түншлэгчээр ажилладаг уу, танай Монгол Улс маш олноороо манайд ажилладаг, биднийг ирэхэд маш том танхимд хүлээн авсан, бид маш их сэтгэл өндөр буцах гэж байгаа, Оюунчимэг маш сайн ажиллаж байгаа, танай ард түмэн ингэж сайн ажиллаж байгаа учраас цаашдаа салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа, салбараа нээхэд Орос хэлний тал дээр нь Оюунчимэгт тус болж байгаарай гэж анх нүүр тулж ийм л зүйл ярилцсан.

2016 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр санагдаж байна Э.О дахин утсаар яриад “албан бусаар баахан хүмүүсийн мөнгийг гадагш нь явууллаа, Төрийн банк гүйлгээ хийхгүй зогсооно гэж байгаа, албан ёсоор яаралтай компани байгуулахгүй бол болохгүй нээ, Казахстан руу холбогдоод нөхцөл байдлыг бүүр бодитоор хэлээд өгөөч, би хэлэх гээд чадахгүй байна” гэж тусламж гуйж дуудсан. Би МУИС-ийн төв байрны баруун талаар автомашин зам дагуу зогсож байсан машинд суугаад Э.Оийн утсаар нь түүний хэлээд яриад ойлгуулаад өгөөч гэсэн болгоныг орчуулж Жумугулова Жанат Маульсейтовнатай ярьсан. Жумагулова Жанат Маульсеитовна “би маргааш өглөө Монгол Улсын Элчин сайдын яаман дээр очоод энэ талаар судлаад ярья гээд маргааш нь дахин утсаар ярихад гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай компани байгуулж болох юм байна, доод тал нь 100,000 ам.доллар байршуулах хэрэгтэй юм байна, би энэ мөнгийг шилжүүлэхэд бэлэн байна гэсэн. Үүний дагуу Э.О бид хоёр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах улсын бүртгэлийн газарт шаардагдах мэдээллийг өгч “Жи тайм корпорейшн” ХХК-ийг гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Худалдаа хөгжлийн банкинд гүйлгээ хийх эрхгүйгээр төгрөг, ам.долларын харилцах түр данс нээлгэж ам.долларын дансыг Казахстан Улс Жумагулова Жанат Маульсеитовна явуулахад 2 хоногийн дараа дансанд 100,000 ам.доллар шилжиж орж ирсэн. Дансны хуулгыг улсын бүртгэлийн газарт хүлээлгэж өгөөд гадаад хөрөнгө оруулалттай компанийн гэрчилгээг авсан. Улсын бүртгэгч нь бүрдүүлж өгсөн бичиг баримтуудыг нягтлан шалгаад юу хийдэг компани вэ гэхээр нь онлайнаар Казахстанаас гоо сайхны бараа худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлнэ гэхэд тэр аан тэгвэл гадаад худалдаа эрхлэх юм байна гэсэн. 2-3 орчим хоногийн дараа Маженов Марат, Бахтияр нар ирээд Монгол Улс дахь захирлаар Маженов Маратыг томилсон Жумагулова Жанат Маульсеитовнагийн тушаалыг авч ирсэн. Э.О “Жи тайм корпорейшн” ХХК-ийг албан ёсоор үүсгэн байгуулсан, ерөнхий захирал Маженов Марат, би гүйцэтгэх захирлаар томилогдсон гэдэг мэдээллийг фейсбүүкээр тараасан. Э.О сургалтын хэлбэрийг ядуурлыг бууруулна, та нэг хүн олоод доороо хоёр хүн элсүүлээд таны дор орсон хоёр хүн хоёр, хоёр хүн урьж элсүүлнэ гэж явуулсан. Мөн урьж ирүүлсэн хүнийг өөр хүний дор байршуулсан, хувь хүний мэдээлэл нь бүрэн шивэгдээгүй, мэдээлэл ороогүй байна гэх зэргээр маш их будилуулсан.

Данснаас Мажанов Марат зарлагын гүйлгээ хийх эрхтэй. Бахтияр, Гульмира Казахстан Улсад анх эхлэхэд нь түншлэгч болсон гэдэг. Тэдний араас ОХУ-аас хүмүүс ороод түүний араас Монгол Улсаас Цогт гэж хүн онлайнаар ороод цааш нь дэлгэрүүлж чадаагүй, Э.О үүнийг мэдэж сонсоод ажиллуулсан гэдэг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 154-157 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Алтанцэцэгийн “... 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Жи тайм корпорейшн ХХК-ийг төлөөлж Цэндпүрэв гэх хүн гишүүнчлэлээр элсэх тухай хүсэлтээ гаргаж гишүүнчлэлийн татвар болох 750.000 төгрөг төлсөн. Манайх Жи тайм корпорейшн ХХК-ийг гишүүнчлэлээр бүртгэж аваад 2017 оы 02 дугаар сарын 17-ны өдөр тус танхимийн гишүүнээр элсүүлж гэрчилгээ олгосон юм...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 хавтас, 158-159 дугаар хуудас/

Гэрч Ө.Авдрхаманийн “... 2017 оны 01 дүгээр сар шиг санаж байна, оюутны өвлийн амралтын үед манай найзын ээж Ганчимэг гэдэг хүн Казахстаны хөрөнгө оруулалттай компанид бичээчээр ажиллаад өгөөч чамд цалин өгнө гэж хэлсэн. Тэгээд би уг ажлыг сонирхоод 3, 4 дүгээр хороололд байх Вип центр төвийн 4 дүгээр давхарт очин Ганчимэгтэй уулзахад намайг Оюунчимэг гэдэг захиралтай уулзуулсан ба Оюунимэг надтай уулзаад чи Казах хэл мэддэг юм бол надад код шивээд өг, энд настай хүмүүс байгаа болохоор удаан шивээд байна, чамд 400.000 төгрөгний цалин өгнө гэж хэлсэн. Тэгээд би ажилд орсон.

Миний хийдэг ажил хүмүүс Жи тайм компанид элсээд уг компанийн дансанд мөнгө тушаагаад, мөнгө тушаасан баримтаа аваад ирэхээр нь уг баримтын зургийг нь гар утсан дээрээ авч Казахстан улс дахь Жи тайм компанийн админтай Скайпаар холбогдоод, Скайпаар чатаар мессеж бичиж мөнгө тушаасан баримтыг явуулдаг ба хэрэв зургаан хүний мөнгийг нэг дор хамт банкинд тушаасан бол зөвхөн мөнгө тушаасан хүний нэрийг баримт бичиж явуулаад уг баримтыг админ хүлээн авч хүний тоогоор код ирүүлдэг. Харин би кодыг авч Gtime.kz сайтаар орж хөтөлбөрийн цонхыг сонгож ороход Орос хэл дээр бичигдсэн гэрээ байдаг ба уг гэрээний доор зөвшөөрч байна гэсэн цонхыг чагтлахад цаана нь логин, пароль гэх мэт бөглөх хүснэгт гарч ирдэг тул уг хүснэгт дээр элсэж байгаа хүний сонгосон логин нэрийг, түүний дараа логины байршил харахад нэвтэрч орох нууц үг, түүний дор урьж байгаа хүний логин нэрийг Казахстан улсаас авсан кодыг, элсэж байгаа хүний овог нэрийг элссэн он, сар, өдрийг хийгээд бүртгүүлдэг, элсэж байгаа хүмүүсээс бараа авах хүн байвал овог нэрээ өгөөрэй гэхэд тэд надад овог, нэр, логин нэр, гар утасны дугаараа тэмдэглүүлдэг. Ихэнхдээ ах, дүү, найз нөхдөөрөө орж байгаа болохоор тэднийг төлөөлөөд нэг нь нэрсийн жагсаалтаа гаргаж ирснийг би бүртгэж авдаг ба ажиллах хугацаанд хоёр удаа л бараа авах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж байсан ба нийт 281 хүнийг бүртгэж авсан. Би ингэж бүртгэж авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Жи тайм ХХК-ийн агуулахын ажилтан гэх Оюунханд гэдэг хүнд өгдөг ба харин тэднээс барааг тухайн багийг төлөөлөн нэг хүн очиж аваад өрөөнд оруулж хураахад бараа авах хүмүүс нь баг дээрээ ирээд бараагаа авдаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 160-161 дугаар хуудас/

Гэрч Б.Назаркегийн “... нэг хүн барааны төлбөрийг тушаагаад бараа бүтээгдэхүүнээ хүнд сурталчилж худалдан сонирхсон хүмүүсийг худалдан авагчаар оруулсан тохиолдолд анх орсон багцаасаа шалтгаалан урамшуулал авдаг байгаа. Манай компанид 4 төрлийн багц байдаг бөгөөд ВИП багц 2.200.000 төгрөг, Үндсэн багц 780.000 төгрөг, Хуримтлал, Фаст гэж багц байгаа бөгөөд энэ нь хэдэн төгрөгний багцтай гэдгийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 164-167 хуудас/

Гэрч Н.Цогтын “... Би 2015 оны 9 дүгээр сард Gtime.kz гэсэн Орос хэл дээрх сайт дээр орж бүртгүүлсэн. Бүртгүүлэхэд сайт дээр дүрэм журам, ямар чиглэлээр хэрхэн үйл ажиллагаа явуулах, хүнд бараа бүтээгдэхүүнээ сурталчилах талаар байх бөгөөд энэ бүгдийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өөрийн мэдээллээ шивж оруулах өөртөө Цогт гэсэн нэр өгч бүртгүүлсэн. 85 ам.доллар буюу 130.000 төгрөг шилжүүлж ОХУ-д үйлдвэрлэсэн Михиал Москвин нэртэй кварц цаг захиалан авсан. Дүрмийн дагуу баруун, зүүн гартаа хүн оруулах ёстой болж, баруун гар талд Болат, зүүн гар талд өөрийнхөө охин Энхжинг бүртгүүлж үйл ажиллагаа эхэлсэн.

Энэ үед Жи тайм корпорейшн компанийн салбар Монгол Улсад нээгдэж үйл ажиллагаа явуулаагүй, сайтаас харахад Монгол Улсын иргэд борлуулагч болон орж бараа бүтээгдэхүүн зарсан хүмүүсийн нэрсэд харагдаж байсан. Энэ үйл ажиллагаа дөрвөн хөтөлбөртэй, хөтөлбөр тус бүрдээ 2 шатлалтай энгийн маркетингтай бизнес юм. Энгийнээр хэлэх юм бол та уригдаж сайн дураараа орсон бол доороо баруун зүүн гар болоод зэрэгцүүлээд нэг, нэг буюу 2 хүнээр өөрийгөө дэмжүүлдэг, миний баруун гар доороо зэрэгцүүлээд нэг, нэг хүнээр, миний зүүн гар доороо зэрэгцүүлээд нэг, нэг хүнээр дэмжүүлсэнээр би дараагийн шат руу дэвшин орох боломжтой болно. Би дараагийн шат руу ороход миний баруун, зүүн гарын хүмүүс тус тус салж толгой болдог” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 173-174 дугаар хуудас/

 

Гэрч Г.Өнөхүсэлийн “ ... Вансифорус ХХК нь 2012 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллагын үндсэн чиглэл нь санхүүгийн программ хангамжийг албан ёсны зөвшөөрэлтэйгөөр Монгол хэл дээр боловсруулан худалдаалдаг юм.

Анх 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шиг санаж байна, манай ажлын байранд Жи тайм корпорейшн ХХК-ийн захирал Марат Маженов, нягтлан бодогч Бауржан, Казахстан улс дахь Жи тайм компанийн захирал гэх хижээл насны эмэгтэй нар ирээд манай компанийн борлуулж байгаа санхүүгийн 1С нягтлан бодох бүртгэлийн программыг сонирхож үзсэн.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай компанийн захирал Лещенко Е.Я, Жи тайм ХХК-ийн захирал Марат Маженов нар тусгай зөвшөөрлийг дамжуулан ашиглуулах тухай №B-42774 дугаартай гэрээ байгуулан гэрээ ёсоор эхний төлбөр болох 2.200.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 04-ний өдөр, 2017 оны 02 сарын 09-ний өдөр 1.650.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Харин бид гэрээний дагуу тус компанид 1С нягтлан бодох бүртгэлийн программын лицензийг өгч, ажлын байранд байх компьютерт нь суулгаж өгөөд уг программыг ашиглах сургалтанд тус компанийн ажилтан Бауржан, Жаргалсайхан нар 5 хоног өдрийн 3 цагаар суусан. Тэд хэлэхдээ өмнө нь ямар нэгэн бүртгэл хөтөлдөггүй, харин одооноос эхлэн санхүүгийн бүртгэл хөтлөх гэж байгаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 187 дугаар хуудас/

 

Гэрч Б.Хангайгийн “... Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбоо ТББ анх 2008 онд үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь компани, аж ахуйн нэгж байгууллагад стандартын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм.

Анх 2017 оны 01 сарын 16-ны өдөр ... хойш 3 хоногийн дараа Жи тайм корпорейшн ХХК-ийн захирал Маженов Марат орчуулагч гэх эмэгтэйн хамт ирсэн. Тэд манай байгууллагад хандах болсон шалтгаан нь өөрийн компанийн үйл ажиллагаанд олон улсын менежментийн стандарт нэвтрүүлмээр байна, үүний тулд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө авах гэж хандсан. Тэд өөрсдийн компанийн үйл ажиллагааны талаар хэлэхдээ үндсэн 15-16 ажилтантай, Казахстан улсаас гоо сайханы бүтээгдэхүүн оруулж ирээд уг бараа бүтээгдэхүүнийг түгээлтээр борлуулалт хийдэг. Бараа бүтээгдэхүүн борлуулдаг 100 орчим хүн байдаг гэж танилцуулсан. Ингээд би тэр хүнд Олон Улсын ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлсэнээр тухайн компанийн удирдлагын менежментийн чадавхи сайжрах ёстой, компанийн эрсдэл буурна, компаний оролт, гаралт болон үйл ажиллагааны зураглал бий болгож түүн дээр дүн шинжилгээ хийх замаар үйл ажиллагааг сайжруулах тухай тайлбарлаж хэлсэн.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний дагуу хийх ажлын төлөвлөгөө гаргасан ба төлөвлөгөөний дагуу компанийн үйл ажиллагаатай танилцахад Жи тайм корпорейшн ХХК нь ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаагүй. Тухайн үед ийм гэрээ байгаа гэх боловч гэрээгээ хайгаад олохгүй, гэрээ хаана байгааг мэдэх хүн байхгүй байсан. Мөн байгууллагын дотоод журам байхгүй, компаний хэтийн төлөвлөгөө буюу бодлого, зорилгоо тодорхойлоогүй, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийгээгүй, ер нь бол ямар ч бичиг баримт хөтлөөгүй. Бид гэрээ ёсоор 20.210.000 төгрөгний төлбөр авахаар заасан ба энэ төлбөр манай компанийн дансанд шилжиж орсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 195 дугаар хуудас/

Гэрч Б.Лхагвасүрэнгийн “... Тус компанийн ерөнхий захирлаар нь Казахстан Улсын иргэн Маженов Марат, гүйцэтгэх захирлаар нь Э.О нар ажилладаг, Казахстан Улсаас 2015 оны 09 дүгээр сард анх интернэтээр оруулан ирсэн. Монгол Улсаас анх Э.О, Цогт гэж хүмүүс элссэн гэсэн. Э.О Урт цагаанд байрлалтай оффистоо хүмүүсийг цуглуулж мэдээлэл өгч байсан. Яг албан ёсоор 2016 оны 11 дүгээр сараас улсын бүртгэлд бүртгүүлж татвар төлж данс нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тийм учраас компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрт Монголчууд элсэж орох явц маш эрчимтэй ажиллаж элсэх хүний тоо маш их болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 200-201 дүгээр хуудас/

Д.Шийрэвийн сэжигтнээр өгсөн “... Бараа, бүтээгдэхүүн худалдан аваад дараагийн хүндээ санал болгож худалдан авсан тохиолдолд гишүүнээр элсэж, бүртгэл хийгддэг. Толгой буюу оройн 1, мөрний 2, суурийн 4 гэсэн 7 суудалтай бүтэцтэй, хөтөлбөр тус бүртээ 2 шатлалтайгаар хязгааргүй байдлаар салдаг, дараагийн шатлалд дахин нийлдэг, нийлэхгүй байсан ч болно. Нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжиж болдог, энэ болгонд шатлал тус бүрийг дамжина. Дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг, дэлхийд цорын ганц патентлагдсан маркетинг гэж Э.О захирал анхны сургалтанд зааж ойлгуулсан.

Түүнчлэн Монгол Улсад албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээтэй, худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн “Цагаан алтан түнш” гэдэг өргөмжлөлтэй, ХААН, Худалдаа хөжглийн банкаар төлбөр тооцоогоо албан ёсоор явуулдаг, импортлон оруулж ирдэг бүх бараа, бүтээгдэхүүндээ мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргуулсан, татвар төлөгч байгууллага, Казахстан Улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Монголчуудыг ядуурлаас бууруулах, эдийн засгийн хараат бус болгох боломжгой төсөл гэсэн. Э.Оээс яаж гүйцэтгэх захирал болсон тухайгаа ярихаар Монгол Улс дахь үйл ажиллагааг 100% хариуцан ажиллаж зохион байгуулж байгаа, Орос хэлтэй, Монгол Улсаас гишүүнээр элссэн бүх хүмүүс зөвхөн Э.О захирал, ерөнхий админ Н.Хишигдулам нараар дамжуулан Казахстан Улсад байх толгой компанид хүсэлтээ тавьдаг. Би “Хуримтлал"-ын хөтөлбөрт 130,000 төгрөг төлж гишүүнээр элсэж Михаил Москвин загварын 1 ширхэг бугуйн цаг авч доороосоо түрэгдэж явсаар “Үндсэн" хөтөлбөрт шилжиж орсон. “Паст" хөтөлбөр 400,000 төгрөг төлж гишүүнээр элсэж ороод Шунгитын найрлагатай 2 ширхэг нүүрний макс авсан. Би нийт 530,000 төгрөг төлсөн, Мөн доороосоо дахин түрэгдэж “Үндсэн" хөтөлбөрт шилсэн. Би урамшуулалын нийтдээ 1,446,690 төгрөгийн урамшуулал авсан. “Хуримтлал", “Паст" хөтөлбөрөөс зөвхөн "Үндсэн” хөтөлбөрт шилждэг. Гишүүдэд олгож байгаа урамшуулалын мөнгийг бараа бүтээгдэхүүн боруулсны ашгийн 90%-иас олгодог гэж Э.О захирал сургалтан дээр ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 202-203 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Үүртуяагийн гэрчээр өгсөн “... Манай компани Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө 8, Вип центр худалдаа үйлчилгээний зориулалтаар ажлын байрыг эзэмшин бусдад түрээсийн гэрээгээр ашиглуулан ажилладаг юм. Жи тайм корпорейшн ХХК-ийн захирал Маженов Марат гэгч нь манай компанийн захирал Пак Хо Сунтай 2016 оны 12 сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан ба энэ гэрээнд манай ажлын байрны 4 дүгээр давхарт 410, 411, 5 дугаар давхарт 503, 506, 507, 508 тоот өрөөнүүдийг бүхэлд нь 1 сарын 5.346.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. ... 2017 оны 02 сарын 08-ны өдөр хүртэл нийт 14.571.000 төгрөгийг төлсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 211-212 дугаар хуудас/

Гэрч Жумабекова.С-ийн “... Маженов.М-тай 2014 оноос өнөөг хүртэл танил бөгөөд “Жи-тайм корпорэйшн” ХХН-д аюулгүй албаны даргаар ажиллаж байсан. Харин Э.Отэй 2016 оны 12 дугаар сард Монгол Улсад томилолтоор ажиллаж байхдаа танилцсан. Э.О манай компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хариуцдаг байсан. Монгол Улсад манай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их байсантай холбогдуулан хууль ёсны аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ерөнхий захирал Монгол Улсад “Жи-тайм корпорэйшн” ХХН-ийн салбарыг нээх шийдвэр гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр салбар маань “Жи-тайм корпорэйшн” ХХК нэртэйгээр нээгдэж, хууль зүйн байгууллагад бүртгүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хавтас, 229-234 дүгээр хуудас/

“Жи тайм корпорейшн” ХХК-ийн талаарх Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Казахстан улсын Жи тайм корпорейшн нөхөрлөлийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Жи тайм корпорейшн ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулж, компанийн ерөнхий захирлаар Марат Маульсеитовичийг томилсон, Жи тайм корпорейшн нөхөрлөлийн ерөнхийлөгч Жумагулова Ж.М-ийн мөн өдрийн ЛС-57 дугаартай шийдвэрээр Эрдэнэцогтын Оюунчимэгийг Жи тайм корпорейшн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон талаарх лавлагаа, мэдээлэл, холбогдох баримтууд. /хэргийн 2 дугаар хавтас, 225-245 дугаар хуудас/

Я.Чулуунбаатарын сэжигтнээр өгсөн “... Жи тайм корпорейшн ХХК-ийг албан ёсоор Монголд бүртгэгдэж явуулахаас өмнө Оюунчимэг Жи тайм компанийн ажлыг хариуцан явуулдаг байсан ба би 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод ирэхэд Оюунчимэг Одесси төвийн 3 давхарт өрөө түрээслэн Казахстан улсаар ирсэн барааг хүлээн аваад хүмүүст тарааж өгөх ажлыг хариуцаж байсан. Оюунчимэг компани албан ёсоор байгуулагдах хүртэл энэ ажлыг хариуцаж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас, 201-203 дугаар хуудас/

Хохирогч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, тэдгээрээс гаргаж өгсөн “Жи тайм корпорейшн” ХХК-ийн явуулсан төсөл хөтөлбөрүүдэд элссэн болохыг нотлох www.gtime.kz сайтад бүртгүүлж, нэвтрэх нэр олгогдсон бүртгэлийн хуудас, мөнгө төлсөн баримт, банкны дансны хуулга, гэрч нарын мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хавтасны 1 дүгээр хуудаснаас 541 дугаар хавтасны 250 дугаар хуудас, 581 дүгээр хавтасны 1-205 дугаар хуудас/

Хохирогч нарын хохирлын болон иргэний хариуцагч нарын төлөх төлбөрийн дэлгэрэнгүй тооцоо зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэрэгт нийт 11,398 иргэнд 25,801,303,770 төгрөгний хор уршиг учирсан бөгөөд мөрдөн байцаалтаар эдгээр иргэдэд хохирол учирсан талаарх мэдүүлгүүдээс дурьдвал.

Хохирогч Даваасамбуугийн Энхцэцэгийн өгсөн “... би Жи тайм ХХК-ний талаар анх 2016 оны 11 дүгээр сарын үеэр хамаатны эгч Гаадангийн Долгорсүрэн гэдэг хүнээс мэдээлэл авсан. Тухайн үед Долгорсүрэн эгч надад хэлэхдээ энэ сүлжээний бизнес биш, өөрөө 952 ам доллар төлж элсэж ороод өөрийнхөө доор хүн элсүүлдэг ... гэсэн. Би Жи тайм компанид бүртгүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 952 ам доллар буюу 2,150,000 төгрөгийг Долгорсүрэн эгчид өгч бүртгүүлсэн.” “... надад Жи тайм компанид мөнгө тушаасан баримт байхгүй, хаана хэрхэн бүртгүүлсэн талаар мэдэхгүй, надад бүртгэлийн логин нэр өгсөн reiki гэсэн логин нэрээр бүртгүүлсэн ...”, “... би хэний доор бүртгүүлсэн гэдгээ мэдэхгүй, мөн хүн элсүүлээгүй..., энэ хугацаанд би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4560744992 тоот дансаар 1,357,000 төгрөгийн урамшуулал авсан ..., ингээд урамшуулалаа хасахаар 843,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 39 дүгээр хавтас, 1-5 дугаар хуудас/

“456074992 дугаартай дансны хуулга, GTime.kz вэб сайтын reike нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас. /хэргийн 39 дүгээр хавтас, 6-8 дугаар хуудас/

Хохирогч Батцэнгэлийн Учралын “... би анх 2016 оны 10 дугаар сараас интернет фэйсбүүкээр Жи тайм” ХХК-ний талаар мэдээлэл авч байсан. Тэгээд фэйсбүүкээр Баярсайханы Одбаяр гэдэг хүнтэй холбогдоод уулзаж мэдээлэл авсан. Б.Одбаяр нь Жи тайм гэж Казахстан улсын хөрөнгө оруулалттай ядуурал бууруулах төсөл юм.” “... ВИП хөтөлбөрт 2,230,000 төгрөгөөр элсэн ороод, өөрийн дор 2 хүн элсүүлнэ. Ингээд эхний ээлжинд 1,300,000 төгрөгийн цалин авна, цаашлаад 8000 долларын цалин авах боломжтой...”, “... би Жи тайм төслийн ВИП хөтөлбөрт бүртгүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын үеэр 2,230,000 төгрөгийг бэлнээр нь Б.Одбаярт өгсөн.” “цааш нь хаана хэрхэн бүртгүүлсэн талаар мэдэхгүй. Маргааш нь надад бүртгэлийн логин нэр өгсөн Uchral88 нууц үг нь 1234567 гэж өгсөн.” “... би хэний дор бүртгүүлснээ мэдэхгүй, мөн өөрийнхөө дор хүн урьж элсүүлээгүй...” “... энэ хугацаанд би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны 411028841 тоот дансаар 1,320,000 төгрөгийн урамшуулал авсан.”, “...ингээд урамшууллаа хасахаар 910,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хавтас, 11-14 дүгээр хуудас/

“411028841 дугаартай дансны хуулга, GTime.kz вэб сайтын Uchral88 нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас. /39-р хавтас, 15-16 хуудас/,

Хохирогч Лхагважавын Баярмаагийн “... би хамгийн анх 2016 оны 03 дугаар сараас анх найзуудаас сонсож, дараагаар нь эгч Лхагважавын Байгалмаагаас мэдээлэл авсан ..., Л.Байгалмаа нь “Жи тайм” гэж Казакстаны компани юм..., Жи тайм нь дотроо хэд хэдэн хөтөлбөртэй байдаг бөгөөд хамгийн богино хугацаанд их хэмжээний мөнгө авах боломжтой ВИП хөтөлбөр гэж байдаг. ВИП хөтөлбөр нь 2,100,000 төгрөгөөр элсэн ороод доороо 2 хүн элсүүлдэг..., би ВИП хөтөлбөрт элсэхээр 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,100,000 төгрөгийг Байгалмаа эгчид өгч, Байгалмаа эгч цааш нь Баярсайханы Одбаяр гэдэг хүнд өгч намайг Жи тайм төсөлд бүртгүүлсэн гэсэн. Ингээд тус өдөр надад Bayka8286 логин нэр өгсөн, нууц үг нь amjilt гэж өгсөн, би хэний доор бүртгүүлснээ мэдэхгүй, өөрийн дор хүн урьж элсүүлээгүй, багаас хүн элсүүлсэн ...”  “... би тухайн Жи тайм төслийн хөтөлбөрт өөрийн өмнөөс  2,880,00 төгрөгийг төлж бүртгүүлсэн. Энэ хугацаанд ВИП хөтөлбөрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,320,000 төгрөгийн урамшууллыг өөрийн Хаан банкны 5059073394 дугаартай дансаар авсан.”, “...ингээд цалингаа хасахаар 1,560,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хавтас, 19-22 дүгээр хуудас/

“GTime.kz вэб сайтын Bayarmaa86 болон Bayka8286 логин нэр бүхий хуудас, урамшуулал авсныг харуулах 5059073394 дугаартай дансны хуулга. /хэргийн 39 дүгээр хавтас, 23-25 дугаар хуудас/

Хохирогч Дамдинхүүгийн Цэрэннадмидын “... би хамгийн анх Жи таймын талаар 2016 оны 11 дүгээр сарын эхээр Цэвэгсүрэн гэх хүнээс мэдээлэл авч байсан. Цэвэгсүрэн нь Жи тайм гэж Казакстаны хөрөнгө оруулалттай ядуурал бууруулах төсөл байна. Би орсон байгаа. Чи элсэн орох уу гэсэн санал тависан...” “... ВИП хөтөлбөрт 2,230,000 төгрөгөөр элсэн ороод, өөрийн дор 2 хүн элсүүлнэ. Тэр хоёр нь 2 хүн мөн тус тус 2 хүн элсүүлээд, эхний удаа урамшуулал 1,300,000 төгрөг буюу 500 долларын цалин авдаг..., цаашлаад дор элсэж байгаа хүмүүс нь олон болоод ирэхээр тодорхой хугацааны дараа 8000 доллар буюу 20,000,000 төгрөгийн цалин авдаг гэж байсан..., би ВИП хөтөлбөрт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2,260,000 төгрөгийг Цэвэгсүрэнд бэлнээр нь өгч, Цэвэгсүрэн нь цааш нь Жи тайм корпрейшн ХХК-д бүртгүүлж өгсөн. Тийнхүү тус өдөр намайг бүртгэлд оруулж nadiya49 логин нэртэй, нууц үг нь amjilt гэж хэлсэн..., би өөрийн дор охины найз Уртнасангийн Батцэцэгийг /логин нэр urtaa75/ бүртгүүлсэн..., үүний дараа ВИП хөтөлбөрт дахин бүртгүүлэхээр урьдны танил Бадамын Энхтуяа гэх хүний багт Түмэндэлгэр гэдэг хүний урилгаар элсэн орж 2016 оны 11 дүгээр сарын эхээр өөрийн 2,260,000 төгрөгийг өгөхдөө дүү Алимцэцэгийн мөнгийг хамт өгсөн. Алтангэрэлийн Түмэндэлгэр нь мөнгийг цааш тушааж, намайг бүртгүүлэн tsetseg70 логин нэртэй нууц үг нь amjilt гэсэн. Миний дор дүү Дамдинсүрэнгийн Алимцэцэг /ochko98/ бүртгүүлсэн..., Тухайн үед Жи тайм корпрейшн ХХК-д мөнгийг нь тушаасан баримт байхгүй”, “...би Жи тайм төслийн ВИП төслийн хөтөлбөрт өөрийн өмнөөс 2 суудлын нийт 4,520,000 төгрөгөөр элсэн орсон.  Энэ хугацаанд tsetseg70 суудлаар 500 доллар буюу 1,330,000 төгрөг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Худалдаа Хөгжлийн банкны 466098203 дугаартай дансаар авсан. Ингээд авсан мөнгөө хасахаар 3,190,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хавтас, 27-30 дугаар хуудас/

“GTime.kz вэб сайтын tsetseg70 болон nadiya49 логин нэр бүхий хуудас” /хэргийн 39 дүгээр хавтас, 31-32 дугаар хуудас/

Хохирогч Гантулгын Эрдэнэчимэгийн “... би энэ байгууллагын мэдээллийг бэр охин Т.Мөнхгэрэлээс авсан. Тэрээр хэлэхдээ “... хурдан хугацаанд мөнгөө өсгөх боломжтой, багаараа ажиллаж байгаад 20 сая төгрөг авах үедээ 2 хүн олж элсүүлж мөнгөө авдаг гэж байсан..., би анх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баярчимэг, Боолоо /залуу/ гэдэг хүмүүсийн багт 2,305,000 төгрөг төлж VIP хөтөлбөрт 1 удаа, g.erdenechimeg гэсэн логин нэрээр элсэхэд би b.narantuya гэдэг логин нэртэй найзынхаа дор элссэн байсан. Өөрийн мөнгөө Баярчимэг эмэгтэйд оффис дээр нь очиж бэлнээр өгсөн, миний мөнгийг Хаан банкинд тушаасан баримт байгаа, би өөрийнхөө дор Өсөхжаргал, Уянга нарын 2 хүнийг элсүүлсэн..., мөн дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр НАК хөтөлбөрт нь 135,000 төгрөгөөр, Баярчимэгийн багт g.erdenechimeg99 гэсэн логин нэрээр 1 удаа элсэж байсан юм, өөрийнхөө дор хүн элсүүлээгүй, мөнгөө мөн Баярчимэгт бэлнээр өгсөн, баримт байгаа”. Дараа  нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр FAST хөтөлбөрт 406,000 төгрөгөөр Баярчимэгийн багт g.erdenechimeg гэсэн логин нэрээр элсэж байсан юм, өөрийнхөө дор хүн элсүүлээгүй, мөнгөө мөн Баярчимэгт бэлнээр өгсөн, баримт байгаа..., би дээр дурьдсан 3 хөтөлбөрт нийт 2,846,000 төгрөг төлж, үүнээс ВИП хөтөлбөрөөс 1,375,000 төгрөг авсан”, “...ингээд авсан мөнгөө хасахаар 1,471,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хавтас, 34-36 дугаар хуудас/

“5112114777, 5034310495, 5096051650 тус тус дугаартай дансанд мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлэг, GTime.kz вэб сайтын g.erdenechimeg, G.Erdenechimeg99 нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас. /хэргийн 39 дүгээр хавтас, 33-44 дугаар хуудас/

Хохирогч Ганболдын Энхтуяагийн “... 2017 оны 01 дүгээр сарын эхээр манай бэр эгч Алтанцэцэг надад Жи тайм компанийн талаар ярьсан, хүмүүс 400,000 төгрөг төлж элсээд 5-7 хоногийн дотор мөнгөө 900,000 төгрөг болгож өсгөж аваад байна гэж хэлсэн..., анх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Жи тайм компанийн худалдаа хөгжлийн банкны дансанд 397,182 төгрөгийг төлж элсэн Enhee88 логин нэр авч бүртгүүлсэн..., үүнээс гадна өөрөө мөнгийг гаргаад ээж М.Уранцэцэгийн нэрээр 399,600 төгрөг тушааж, Urnaa100, С.Нарантуяагын нэрээр 400,800 төгрөгийг тушааж, naraa08, Ц.Содонцэцэгийн нэрээр 400,500 төгрөгийг тушааж, Sodon88, Ж.Норжинцэндийн нэрээр 400,500 төгрөг тушааж, Norjin гэсэн логин нэрээр тус тус бүртгүүлсэн...,  би тус компанид нийт 7 удаа элсэж, 2,799,064 төгрөгийг төлж, 966,000 төгрөгийн урамшуулал авсан..., ингээд урамшууллаа хасахаар 1,833,064 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 39 дүгээр хавтас, 45-48 дугаар хуудас/

“2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2 удаа, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 удаа, 2017 оны 01 дүгээр сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний тус тус өдрүүдэд Худалдаа хөгжлийн банкны 473018711 дугаартай дансанд орлого тушаасан баримт”. /хэргийн 39 дүгээр хавтас, 49-55 дугаар хуудас/

Гэрч Жигжидмаагийн Норжинцэндийн “... би өөрөө Жи тайм компанид мөнгө өгч элсээгүй, манай хамаатан Энхтуяа миний нэрээр элсэе гэхээр нь би иргэний үнэмлэхээ өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хавтас, 56-57 дугаар хуудас/

“GTime.kz вэб сайтын norjin гэх нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас”. /хэргийн 39 дүгээр хавтас, 58 дугаар хуудас/

Гэрч Батбаярын Баярмаагийн “... би өөрөө Жи тайм компанид мөнгө өгч элсээгүй, манай хамаатан Энхтуяа миний нэрээр элсэе гэхээр нь би иргэний үнэмлэхээ өгсөн...” гэсэн мэдүүлэг. /39-р хавтас, 59-60 хуудас/,

“GTime.kz вэб сайтын Bayarmaa55 гэх нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас”. /хэргийн 39 дүгээр хавтас, 61 дүгээр хуудас/

Гэрч Цогтсайханы Содонцэцэгийн “... би өөрөө Жи тайм компанид мөнгө өгч элсээгүй, манай хамаатан Энхтуяа миний нэрээр элсэе гэхээр нь би иргэний үнэмлэхнийхээ хуулбарыг фэйсбүүкээр Энхтуяа руу илгээсэн...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хавтас, 62-63 дугаар хуудас/

“GTime.kz вэб сайтын sodon88 гэх нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас. /хэргийн 39 дүгээр хавтас, 64 дүгээр хуудас/

Хохирогч Дашдаваагийн Алтанзулын “... би Жи тайм корпорейшн ХХК-ийн хэрэгжүүлсэн хөтөлбөрийн талаарх мэдээллийг анх Жи тайм корпорейшн ХХК-ийн гүйлгээ хийдэг хүн болох Цэндээ гэх хүнийг манай банкаар элсэлтийн хүмүүсийн гүйлгээ хийхэд танилцаж мэдээлэл авч байсан. Цэндээ гэх хүн надад ярихдаа Жи тайм корпорейшн ХХК-ийн хэрэгжүүлсэн буй Үндсэн хөтөлбөрт 3,042,680 төгрөгөөр элсэж ороод автоматаар ВИП хөтөлбөр лүү нэг суудал авч орно. Харин үндсэн хөтөлбөрийн орой дээр гараад 670,000 төгрөг авна. Харин ВИП хөтөлбөрийн орой дээр гараад эхний ээлжинд 500 долларын урамшуулал авна. Ингээд орой дээрээс буугаад шар матрес луу орохдоо 8000 долларын урамшуулал авна гэж байсан. Миний хувьд ойлгохдоо нэг хүн доороо 3 хүн оруулах маркетингаар ажилладаг юм байна гэж ойлгосон..., энэхүү хөтөлбөрт 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэрийг нь мэдэхгүй Цэндсүрэн ахлагчтай гэх хүний багт 3,042,680 төгрөг төлж элсэхдээ өөрийн мөнгийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Жи тайм корпорейшн ХХК-ийн 473018711 дугаартай дансанд тушаасан. Би хэн гэдэг хүний доор элссэн гэдгээ мэдэхгүй, дороо хүн элсүүлээгүй..., би үндсэн хөтөлбөрийн Azul Azul1 Azul2 Azul3 логины нэрээр 1 суудал авч элссэн. Би үндсэн хөтөлбөрт орсон нэг суудлаасаа 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 670,300 төгрөгний урамшуулал авсан ..., өөр ямар нэг урамшуулал цалин аваагүй ..., учирсан хохирол болох үлдсэн 2,372,380 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 39 дүгээр хавтас. 71-76 дугаар хуудас/

“2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны 473018711 дугаар тоот дансанд орлого тушаасан баримт, GTime.kz вэб сайтын Azul Azul1 Azul2 Azul3 гэх нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас”. /хэргийн 39 дүгээр хавтас, 77-87 дугаар хуудас/

Хохирогч Нямсүрэнгийн Энхтайвангийн “...би өөрийн хадам аав Ц.Цолхүүгээс 2016 оны 12 сард Жи тайм гэх хөтөлбөрийн талаар мэдээлэл авсан. Тэр үед Казакстан улсаас орж ирсэн Жи тайм гэх хөтөлбөр байна би өөрөө элсэж орсон чи орчих доороо 2 хүн оруулах ёстой гэхдээ чи өөрөө ажилтай болохоор хүн олоод яахав би хүн доор чинь оруулъя гэж хэлэхээр нь би Үндсэн хөтөлбөрт нь оръё гээд 3 суудлын өмнө болох 2,340,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Жи тайм ХХК-ийн дансанд хийсэн юм ..., хэн гэдэг хүний доор элсэн орсон талаар мэдэхгүй мөн өөрийнхөө доор ямар нэг хүн элсүүлэн орсон зүйл байхгүй ..., би өөрийнхөө нэрээр Taivan1, Taivan2, Taivan3 гэх 3 логин нэртэй байсан. Энэ хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 удаа 674,260 төгрөгийг урамшуулал гэж буцааж авсан ..., ингээд урамшууллаа хасахаар 1,665,740 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хавтас, 88-90 дүгээр хуудас/

“2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 473018711 дугаар тоот дансанд орлого тушаасан баримт, GTime.kz вэб сайтын Taivan1, Taivan2, Taivan3 гэх нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас”. /хэргийн 39 дүгээр хавтас, 91-97 дугаар хуудас/

Хохирогч Мөнхбатын Балжиннямын “... би Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан салбарын борлуулалтын мэдээллийн ажилтнаар ажилдаг ба Жи тайм ХХК-ны цалин, урамшуулал болон хөтөлбөрт элсэж орох элсэлтийн хураамжийн гүйлгээ хийгддэг байсан ба тус байгууллагын ажилтан Доолхамын Цэндпүрэв эгч надад санал болгож уг компани нь Казахстан улсаас явуулж байгаа Ерөнхийлөгч Назарбаевийн дэмжлэгтэйгээр манай улсад хэрэгжиж байгаа ядуурлыг бууруулах төсөл албан ёсоор улсад 10 хувийн татвар төлдөг ..., би 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,062,810 төгрөгийг Эвт капитал ББСБ-аас 1 сарын 5%-ийн хүүтэй зээлж тус байгууллагын 473018711 тоот дансанд Peace tower тооцооны төвийн өргөтгөлд өөрийн биеэр тушааж, багийн нэрийг сайн санахгүй байна, өөрийн нэрээр balj8 bnyam, baljin, munkhbat гэсэн 4 логин нэр авч “основ” хөтөлбөрт хамрагдсан. Мөн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн төрсөн ээж Ложидпилийн нэрийн өмнөөс өөрөөсөө 3047760 төгрөгийг гаргаж Хан-Уул дүүргийн Худалдаа хөгжлийн банкны салбарт тушаагаад ээжийн нэрээр lonjid, lonjidpil, jurmed, tseren гэсэн 4 логин нэр авч основ хөтөлбөрт элссэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан тооцооны төвд 3,112,448 төгрөгийг хадам аав Амгалангаас зээлж данснаас, Жи тайм байгууллагын 473018711 тоот дансанд шилжүүлж өөрийн нэрээр основ хөтөлбөрт mbat, mbalj, bnyam88, munkhb гэсэн 4 логины нэр авсан би основ хөтөлбөрт goodluck кодоор нэвтэрдэг байсан ..., би өөрийнхөө доор ямар нэгэн хүн элсүүлээгүй, өөрийн нэрээр 8 удаа ээж Лонжидпилийн нэрээр 4 удаа суудал авсан ..., Bnyam суудлаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны 5076084942 тоот дансанд 6,780,00 төгрөг,  Jurmed суудлаар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны 5151001798 тоот дансанд 6,718,22 төгрөгний тус тус урамшуулал авсан ..., ингээд урамшууллаа хасахаар 7,873,196 төгрөгийг нэхэмжилж  байна ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хавтас, 98-101 дүгээр хуудас/

“GTime.kz вэб сайтын balj, bnyam, munkhbat, baljin, tseren, lonjid, lonjidpil, jurmed, munkhb, bnyam88, mbat, mbalj гэх зэрэг логин нэр бүхий бүртгэлийн хуудас, 00000005076084942 дугаартай дансны хуулга, 5151001798 дугаартай дансны хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 473018711 тоот дансанд орлого тушаасан баримт”. /хэргийн 39 дүгээр хавтас, 102-119 дүгээр хуудас/

 

Хохирогч Жанчивын Янжмаагийн “... би хуримтлал хөтөлбөрт 135,000 төгрөг төлж yanjmaa8 гэсэн логин нэрээр элссэн ..., би бугуйн цаг авсан өөр зүйл аваагүй ..., надад нийт 135,000 төгрөг төлсөн уг мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 149 дүгээр хавтас, 164-167 дугаар хуудас/

“473018711 дугаартай дансанд мөнгө тушаасан болохыг нотлох баримт, Gtime.kz вэб сайтын yanjmaa8 гэх нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас” /хэргийн 149 дүгээр хавтас, 168-169 дүгээр хуудас/

Хохирогч Цэвээнжавын Баяраагийн “... би хуримтлал хөтөлбөрт 135,000 төгрөг төлж bayaraa188 гэсэн логин нэрээр элссэн ..., нийт 135,000 төгрөг төлсөн уг хохирлоо нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 149 дүгээр хавтас, 172 дугаар  хуудас/

            “Gtime.kz вэб сайтын bayaraa188 гэх нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас” /хэргийн 149 дүгээр хавтас, 174 дүгээр хуудас/

Хохирогч Аюушын Юмчинсүрэнгийн “... би хуримтлал хөтөлбөрт 270,000 төгрөг нөхрийн хамт Болдоогийн хамт шилжүүлсэн ..., миний логин нэр ymchinsuren8 гэсэн логин нэрээр элссэн ..., би эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэгийг авсан ..., нийт 135,000 төгрөгийн хохирол учирсан уг хохирлоо нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 149 дүгээр хавтас, 177-178 дугаар хуудас/

“Gtime.kz вэб сайтын ymchinsuren8 гэх нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас” /хэргийн 149 дүгээр хавтас, 180 дугаар хуудас/

Хохирогч Холхорын Оюунгэрэлийн “... би Энхмааг дэмжих зорилгоор Вип хөтөлбөрт нь 2,300,000 төгрөг төлөөд Oyun888 гэсэн логин нэрийг өгсөн. Ямар багт элсэн орсоноо мэдэхгүй байна. Ямар нэгэн урамшуулал, бараа аваагүй ...,  2,300,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 341 дүгээр хавтас, 42-43 дугаар хуудас/

“Gtime.kz вэб сайтаас гарган авсан Oyun888 нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас”. /хэргийн 341 дүгээр хавтас, 45 дугаар хуудас/

 

Хохирогч Нямдоржийн Сарнайгийн “... би Худалдаа Хөгжлийн банкны 473018711 дугаарын дансруу 2,236,500 төгрөгийг тушаасан. Вип хөтөлбөрт нь тэр өдөртөө sarnai98 гэсэн логин нэрээр бүртгүүлж байсан. Ямар нэгэн урамшуулал, бараа аваагүй ...,  2.236.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 341 дүгээр хавтас, 48-49 дүгээр хуудас/

“Gtime.kz вэб сайтаас гарган авсан sarnai98 нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас, Худалдаа Хөгжлийн банкны 473018711 тоот дансанд мөнгө тушаасан болохыг нотлох орлогын ордерийн хуулбар”. /хэргийн 341 дүгээр хавтас, 51-53 дугаар хуудас/

 

Хохирогч Ласрангийн Энхтуяагийн “... Основ хөтөлбөрт нь 3,120,000 төгрөг Худалдаа хөгжлийн банкинд тушаагаад би өөрийнхөө нэрээр lasran, lasran1, lasran2, lasran3 гэсэн логин нэрээр орсон. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн урамшуулал гэж аваагүй ...,  3,120,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 341 дүгээр хавтас, 55-56 дугаар хуудас/

“Gtime.kz вэб сайтаас гарган авсан lasran, lasran1, lasran2, lasran3 нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас”. /хэргийн 341 дүгээр хавтас, 58-61 дүгээр хуудас/

 

Хохирогч Батжаргалын Баасандуламын “... Хадам эгч Алтанцэцэгийн дансруу 2,290,000 төгрөг шилжүүлсэн. ВИП хөтөлбөр дээр DUT гэсэн логин нэр өгсөн. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн урамшуулал гэж аваагүй ...,  2,290,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 341 дүгээр хавтас, 63-64 дүгээр хуудас/

“Gtime.kz вэб сайтаас гарган авсан DUT нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас”. /хэргийн 341 дүгээр хавтас, 66 дугаар хуудас/

 

Хохирогч Шаравжамцын Сонинхүүгийн “... Худалдаа Хөгжлийн банкны Жи таймын дансанд 2,248,470 төгрөг тушаасан. Намайг Вип хөтөлбөрт devshikh гэсэн логин нэр өгсөн. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн урамшуулал гэж аваагүй ...,  2,248,470 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 341 дүгээр хавтас, 68-69 дугаар хуудас/

“Gtime.kz вэб сайтаас гарган авсан devshikh нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас, Худалдаа Хөгжлийн банкны 473018711 тоот дансанд мөнгө тушаасан болохыг нотлох орлогын ордерийн хуулбар”. /хэргийн 341 дүгээр хавтас, 72-73 дугаар хуудас/

 

Хохирогч Шагайгийн Жүгдэрнамжилийн “... ФАСТ хөтөлбөрт нь 400,000 төгрөгөөр эхнэр Зоригтын Оюунчимэгийн нэрээс 400,000 төгрөгөөр тус тус элсэн ороод 800,000 төгрөгөөр хохироод байна. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн урамшуулал гэж аваагүй ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 341 дүгээр хавтас, 75-76 дугаар хуудас/

“Gtime.kz вэб сайтаас гарган авсан jugee нэвтрэх нэр бүхий бүртгэлийн хуудас” /хэргийн 341 дүгээр хавтас, 79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд цуглуулж бэхжүүлсэн байна.

 

Нийт 11,000 гаруй хохирогч нарын мэдүүлгүүд хавтаст хэрэгт нэг бүрчлэн байгаа бөгөөд дээр дурьдагдсан хохирогч нарын мэдүүлгүүдтэй агуулгын хувьд ижил байх тул бүх хохирогч нарын мэдүүлгүүдийг дурьдах шаардлагагүй гэж үзэв.

Нийт хохирогч нарын мэдүүлгээс дүгнэхэд Жи тайм корпорейшн ХХК-ны дансанд тодорхой хэмжээний мөнгө шилжүүлээд дахин хүн мөнгө шилжүүлж элссэн тохиолдолд эхний мөнгө төлсөн хүн мөнгөө өсгөж авах зорилготой бөгөөд энэ нь олон шатлалт маркетингийг аргаа болгож бусдын мөнгийг залилаж авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

“Жи тайм корпорейшн” ХХК нь “гадаад худалдааны үйл ажиллагаа” эрхлэх зорилгоор байгуулагдсан гэх боловч ямар ч гадаад худалдааны үйл ажллагаа явуулдаггүй, “Хуримтлал”, “Үндсэн”, “Фаст”, “ВиАйПи”, “Авто” хөтөлбөрүүдийг иргэдэд санал болгож мөнгөө хурдан хугацаанд өсгөж авах боломжтой гэх боловч уг хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа ашиглах маркетингийн төлөвлөгөө, зарчмууд байхгүй болох нь уг компаний үйл ажиллагаанд шинжээчийн дүгнэлт гаргасан МУИС, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

 Иймд уг компанид мөнгө төлж элссэн иргэд нь мөнгөө өсгөх, ашиг олох ямар ч боломжгүй, дахин хүн нэмж элсэхгүй бол өмнө нь элссэн хүмүүст мөнгийг нь өсгөж өгөх боломжгүй болох эрсдэл бүхий нөхцөл байдалтай үйл ажиллагаа явуулж байжээ.

Шүүгдэгч Э.О нь иргэдэд “Бүгд Найрамдах Казахстан Улсын “Жи Тайм корпорейшн” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн Монгол Улс дахь салбарыг байгуулж, Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэрийдлээр 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай, 1 гишүүнтэй, 100,000 ам.долларын дүрмийн сантай “Жи тайм корпорейшн” ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж” хууль ёсоор үйл ажиллагаа явуулдаг компани мэтээр итгүүлж,

“Хуримтлал”, “Үндсэн”, “Паст”, “Ви Ай Пи”, “Авто” гэсэн 5 үе шаттай багц хөтөлбөрийг иргэдэд санал болгож”, “Жи Тайм корпорейшн” ХХК нь эдийн засгийн хямралд өртөөд байгаа нийгмийн дундаж давхаргын хүмүүст туслах зорилгоор Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэмжлэгээр 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөг хүртэл дэлхийн 78 оронд амжилттай хэрэгжиж байгаа эдийн засгийн хямралын эсрэг олон улсын хамтарсан төсөл, төслийн үйл ажиллагааны үр дүнд богино хугацаанд 8,000 ам.долларын урамшууллыг хэдэн ч удаа авах боломжтой, доороо хүн урьж гишүүнээр элсүүлснээр багцаасаа хамаарч 268,000 төгрөгөөс 20,000,000 төгрөг хүртэлх болон автомашины урамшуулал олгоно, хамгийн бага хөрөнгө оруулалтаар, хамгийн богино хугацаанд бүх боломжуудыг ашиглан санхүүгийн эрсдэлгүйгээр урьд өмнө байгаагүй амжилтанд хүрэх боломжтой, хууль ёсны, найдвартай” гэсэн мэдээллийг олон нийтэд тараан сурталчилж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэдийн мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.О нь “Жи тайм” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх явцдаа үүнийгээ хууль ёсны мэт болгох зорилгоор Монгол Улсад “Жи тайм корпорейшн” ХХК-ийг байгуулах саналыг Казакстан улсын Жи тайм ХХН-ийн удирдлагуудад гаргаж, улмаар гадаад худалдаа эрхлэх нэрийн дор уг компанийг байгуулуулж, өөрөө гүйцэтгэх захирлаар нь томилогдож иргэдээс мөнгө төлүүлж элсүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос шүүгдэгч Э.Оийг “гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн” гэж зүйлчилсэн зүйлчлэлийг “гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэж зүйлчлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Оийн үйлдэл нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр таслан зогсоогдсон бөгөөд цаг хугацааны хувьд түүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Энэ гэмт хэргийн онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэрэгт хамаарч байгаа боловч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь тохирсон байна.

 

Э.О нар нь “Жи тайм корпорейшн” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа иргэдийг мөнгө төлж элсүүлэх үйл ажиллагааг хууль ёсны мэт харагдуулах, өөрсдийн үйл ажиллагааг хууль ёсоор явагдаж байгаа мэтээр иргэдийг төөрөгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг мэтээр бодит байдлыг нуун дарагдуулах зорилгоор халхавч хэлбэрээр байгуулсан тул уг компанийг иргэдэд учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах хуулийн этгээд гэж иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Жи тайм корпорейшн ХХК-ийн хөрөнгө болох 100,000 ам доллар буюу 250,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд хамаарч байгаа бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Жи тайм корпорейшн ХХК-нд 2015 оны Эрүүгийн хуулиар ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй тул уг хуулийн этгээдийг татан буулгах ажиллагааг эрх бүхий байгууллага нь шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүний бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцож иргэдэд хохирол учируулсан үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоотой буюу өөрөө хэлбэл гэмт хэрэг гарахад түүний үйлдэл шууд нөлөөлсөн тул учирсан хохирлыг Э.От хариуцуулав.

 

Шүүгдэгч Э.О нь өөрөө Жи тайм сүлжээнд элсэн орж өөртөө олсон урамшуулал нь 50,486,591 төгрөг авсан болох тул уг мөнгийг түүнээс иргэний хариуцагчийнх хувьд гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэвэл зохино.

 

Иймд мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон нийт 25,801,303,770  төгрөгийн хохирлоос төлсөн мөнгөнөөс илүү урамшуулал авсан хавсралтанд нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6,881,661,229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулж, Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699,37 төгрөгийг хавсралтанд дурдсан нэр бүхий 11,352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгож, үлдэх 11,830,053,841,8 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хавсралтанд дурьдсан нэр бүхий хохирогч нарт олгуулах нь зүйтэй.

 

Гэрч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Зудын

“... Би 638 аж ахуйн нэгж байгууллага хариуцан ажиллаж байгаа бөгөөд энэ дотор “Жи тайм корпорейшн” ХХК байдаг. Шинээр үүсгэн байгуулсан компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас үүсгэн байгуулсан компанийн дүрэм, гэрчилгээ зэрэг материалыг харьяа дүүргийн татварын хэлтэст ирж бүртгүүлдэг. Ингээд “Жи тайм корпорейшн” ХХК нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдэж, тус компанийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн надад хариуцуулж өгсөн бөгөөд үүнээс өмнө Хулангоо гэж байцаагч хариуцан ажилллаж байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээг нь үзэхээр “Жи тайм корпорейшн” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байсан санагдаж байна, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар үүсгэн байгуулагдаад удаагүй компани байсан. Намайг хариуцаж авахаас өмнө 2016 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын 31-ний хооронд үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 20,000,000 төгрөг төлсөн, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 150,000,000 төгрөг, хувь хүнээс суутгасан орлогын албан татвараар 250,000,000 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татвар 250,000,000 буюу нийт 670,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард нэмэгдсэн өртөгийн албан татвар 290,000,000 төгрөг, хувь хүнээс суутгасан орлогын албан татвараас 200,000,000 төгрөг нийт 490,000,000 төгрөг, нийт 2016, 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 1,160,000,000 төгрөгийг төлсөн харагдаж байна. ... Тухайн компанийн хувьд урьдчилгаа татвар төлсөн боловч тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй байна. ... Нэмэгдсэн өртөгийн албан татварын 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын тайлангаа тус хэлтсийн цахим хаягаар ирүүлсэн бөгөөд татвар нь төлөгдөөгүй учир өр үүсгэгдээд байгаа. Үүнээс өөр тайлангаа гаргаж ирүүлээгүй учир татвар ногдох орлогоо зөв тодорхойлсон эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 222-223 дугаар хуудас/

Иргэний хариуцагч, Татварын Ерөнхий газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч Б.Баттогтохын “... Татварын хуульд заасны дагуу татвар төлөгч эхний удаад өөрөө төлөх татвараа тодорхойлоод тайлангаа гаргаад төлөх ёстой. Харин үүний дараа татварын хяналт шалгалтаар татвар төлөгчийг тайлангаа үнэн зөв гаргасан эсэх, төлөх татвараа зөв тайлагнасан эсэхийг шалгах ёстой ба хяналт шалгалтыг 5 жилийн дотор буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор хийгдэх ёстой байдаг. Ингээд татвар ногдох орлогоо буруу гаргасан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой.

... Татварын ерөнхий хуульд заасны дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулж олсон орлогод татвар ногдуулж илүү төлсөн татварыг зохих журмын дагуу Сангийн яам буцаан олгох ёстой. Хэрэв хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого болох нь тогтоогдвол уг орлогыг хураалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргах ба шүүх Жи тайм корпорейшн ХХК-ийг хууль бус үйл ажиллагаа явуулсан, гэм буруутай гэж үзсэн тохиолдолд татварт төлсөн орлогыг буцаан авч, хохирогч нарт олгуулах шийдвэр гарвал Сангийн яамнаас уг мөнгийг буцаан гаргах боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 219-220 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэгт иргэний хариуцлагын асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх зарчмаар шийдэгдэх бөгөөд иргэний хариуцагч Татварын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Жи тайм корпорейшн ХХК-ийн татварт төлсөн  хууль бус орлогыг орлогыг буцаан авч, хохирогч нарт олгуулах шийдвэр гарвал Сангийн яамнаас уг мөнгийг буцаан гаргах боломжтой” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул 1,160,000,000 төгрөгийг уг байгууллагаас гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна.

 

“Жи тайм корпорейшн” ХХК-нд мөнгө төлж элсэн ороод урамшуулал авсан иргэдийн иргэний хариуцагчаар татсан бөгөөд “Их Хөлөг Монгол” ХХК-ийн аудитын дүгнэлтээр анх төлсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан болохыг тогтоосон байна:

Эдгээр иргэний хариуцагч нарт холбоотой нотлох баримтуудаас дурьдвал:

Шаравдоржийн Өлзийбаяр “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Фаст” хөтөлбөрт Ulziibayar логин нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 397.000 төгрөг шилжүүлж элссэн тухай мэдүүлэг, /хэргийн 482 дугаар хавтас, 1-3 дугаар хуудас/ 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 295,200 төгрөг, энэ өдрөө 669,120 төгрөгийн урамшуулал авсныг нотолж буй “Их Хөлөг Монгол” ХХК-ийн аудитын дүгнэлтийн хавсралт.

               Г.Өлзийбаяр Жи тайм корпорейшн ХХК-ийн төсөл хөтөлбөрүүдэд элсэж бүртгүүлсэн талаарх бүртгэлийн хуудсууд. /хэргийн 482 дугаар хавтас, 4-7 дугаар хуудас/

            Ганзоригийн Ану-Үжин “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн фаст хөтөлбөрт 2017 оны 01 сарын эхээр 820.000 төгрөг шилжүүлж элссэн тухай мэдүүлэг, /хэргийн 482 дугаар хавтас, 9-10 дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр 299,100 төгрөгийн урамшуулал авсныг нотолж буй “Их Хөлөг Монгол” ХХК-ийн аудитын дүгнэлт.

           Г.Ану-ҮжинЖи тайм корпорейшн ХХК-ийн төсөл хөтөлбөрүүдэд элсэж бүртгүүлсэн талаарх бүртгэлийн хуудсууд. /хэргийн 482 дугаар хавтас, 11 дүгээр хуудас/

            Бямбацогтын Нарангэрэл “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн вип хөтөлбөрт 2016 оны 12 сарын эхээр 2,300,000 төгрөг шилжүүлж элссэн тухай мэдүүлэг, /хэргийн 482 дугаар хаввтас 13-15 дугаар хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,357,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 19,906,305 төгрөгийн урамшуулал авсныг нотолж буй “Их Хөлөг Монгол” ХХК-ийн аудитын дүгнэлт. 

 

               Б.Нарангэрэл Жи тайм корпорейшн ХХК-ийн төсөл хөтөлбөрүүдэд элсэж бүртгүүлсэн талаарх бүртгэлийн хуудсууд. /хэргийн 482 дугаар хавтас, 18-22 дугаар хуудас/

               Бадамгаравын Мөнхцэцэг “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн вип хөтөлбөрт Moogii61 логин нэрээр 2016 оны 11 сарын 03-ны өдөр 2,205,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Saruul8888 логин нэрээр 2,300,000, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр gal60 логин нэрээр 2,300,000, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ariun9999 логин нэрээр 2,300,000, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Ebo01 логин нэрээр 2,300,000, Основ хөтөлбөрт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ebo1 логин нэрээр 780,000 төгрөг, худ О.Алтанзулын нэрээр вип хөтөлбөрт 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр zul86 нэрээр 2,300,000, хүргэн Б.Энхболдын нэрээр boogii99 логин нэрээр 2,300,000 төгрөг, дүү Б.Мөнхбатын нэрээр вип хөтөлбөрт bat66 логин нэрээр 2,300,000, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Muugii63 логин нэрээр 2,300,000 төгрөг, Н.Батцэнгэлийн нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр логин нэрээр 2,300,000 төгрөг, Б.Ариунболдын нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 26, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ariuk83, bor55 логин нэрээр тус бүр 2,300,000 төгрөг, Б.Одонтуяагийн нэрээр 2016 оны 12 дугаар 13, 2017 оны 01 дүгээр сарын 25, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Tuya9999 tsoboo99 khunch55логинэ нэрээр тус бүр 2,300,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр bor99 логин нэрээр 780,000 төгрөг тус тус шилжүүлж элсэн орсон тухай мэдүүлэг, /хэргийн 482 дугаар хавтас, 23-30 дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,342,600 төгрөг, урамшуулал авсныг нотолж буй “Их Хөлөг Монгол” ХХК-ийн аудитын дүгнэлт.

                Б.Мөнхцэцэг Жи тайм корпорейшн ХХК-ийн төсөл хөтөлбөрүүдэд элсэж бүртгүүлсэн талаарх бүртгэлийн хуудсууд. /хэргийн 482 дугаар хавтас 35-64 дүгээр хуудас/

Бандийн Зулбаяр “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн вип хөтөлбөрт 2017 оны 01 сарын эхээр 400,000 төгрөг шилжүүлж элссэн тухай мэдүүлэг, /хэргийн 482 дугаар хуудас 64-65 дугаар хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 148,200 төгрөг, 684,190 төгрөгийн урамшуулал авсныг нотолж буй “Их Хөлөг Монгол” ХХК-ийн аудитын дүгнэлт.  

Үрчгэрийн Банди “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн фаст хөтөлбөрт 2017 оны 01 сарын сүүлээр 400,000 төгрөг шилжүүлж элссэн тухай мэдүүлэг, /хэргийн 482 дугаар хавтас, 66-67 дугаар хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 148,020 төгрөг, 681,972 төгрөгийн урамшуулал авсныг нотолж буй “Их Хөлөг Монгол” ХХК-ийн аудитын дүгнэлт.  

Маамхүүгийн Эрдэнэчимэг “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн үндсэн гараа хөтөлбөрт 2016 оны 12 сарын эхээр135,000 төгрөг, фаст хөтөлбөрт 400,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард вип хөтөлбөрт 2,300,000 төгрөг шилжүүлж элссэн тухай мэдүүлэг, /хэргийн 482 дугаар хавтас, 69 дүгээр хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19,458,880 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,320,424 төгрөгийн урамшуулал авсныг нотолж буй “Их Хөлөг Монгол” ХХК-ийн аудитын дүгнэлт.

М.Эрдэнэчимэгийн Жи тайм корпорейшн ХХК-ийн төсөл хөтөлбөрүүдэд элсэж бүртгүүлсэн талаарх бүртгэлийн хуудсууд. /хэргийн 482 дүгээр хавтас, 70 дугаар хуудас/

Цэрэндоржийн Бямбадорж “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн фаст хөтөлбөрт 2016 оны 12 дугаар сарын эхээр 400,000 төгрөгөөр элссэн тухай мэдүүлэг, /хэргийн 482 дугаар хавтас, 71-72 дугаар хуудас /, 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 965,300 төгрөгийн урамшуулал авсныг нотолж буй “Их Хөлөг Монгол” ХХК-ийн аудитын дүгнэлт зэрэг баримтууд болно.  

 

         Шүүгдэгч Э.Оийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул түүнээс энэ хэрэгт гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Үүнд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид шинжилгээ хийлгэсэн зардал 454,500 төгрөг, Геологийн төв лабораторийн шинжилгээний зардал 119,300 төгрөг, “Их Монгол хөлөг” ХХК-ийн аудитын тайлан гаргасан зардал 28,500,000 төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлмэрчийн хөлс 500,000 төгрөг, “Олон шатлалт маркетингийн арга ашигласан эсэхийг тогтоох шинжилгээ”-ний хөлс 1,500,000 төгрөг, “Монголын хөрөнгийн үнэлгээний төв”-ийн үнэлгээ хийсэн хөлс 3,900,000 төгрөг, форд автомашинуудын үнэлгээ тогтоосон хөлс 200,000 төгрөг, “Цуврайн эх” ХХК-нд битүүмжилсэн эд зүйлс хадгалсан зардал 7,500,000 төгрөг, “Дамно” ХХК-аас автомашинуудын зах зээлийн үнэлгээг тогтоосон хөлс 480,000 төгрөг, “Ноорт-Ийст” ХХК-нд битүүмжилсэн эд зүйлийг хадгалсан зардал 27,588,320 төгрөг нийт 70,742,120 төгрөг тогтоогдож байна. /хэргийн 583 дугаар хавтас, 149-172 дугаар хуудас/

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлсээс үнэлгээ тогтоогдсон, зарж борлуулах боломжтой бараа материалыг борлуулж хохирогч нарын хохирлыг барагдуулахад зарцуулах, шаардлага хангахгүй бараа материалуудыг устгах үүргийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичиг баримт, дэвтэр, компакт диск зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргуулахаар шийдвэрлэлээ.

Дээрх эд зүйлс, бараа материалын талаарх шийдвэрийг шийдвэрийн тогтоох хэсэгт нэг бүрчлэн дурьдав.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай захирамжийн дагуу 96-93 ОРА улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19478 арлын дугаартай Форд Фокус маркийн автомашин, 73-41 УНП улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19481 арлын дугаартай Форд Фокус маркийн автомашин, 93-87 ОРА улсын дугаартай, Z6FAXXESMAGK46243 арлын дугаартай Форд Куга маркийн автомашин, 94-05 ОРО улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19482 арлын дугаартай Форд Фокус маркийн автомашин, 97-64 УНП улсын дугаартай, Z6FAXXESMAGK45593 арлын дугаартай,  Форд Куга маркийн автомашин, 66-78 УБЛ улсын дугаартай, Z6F4XXEEC4GA15150 арлын дугаартай Форд Фокус маркийн автомашин буюу нийт 6 ширхэг автомашиныг худалдан борлуулж, орлогыг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй.

Энэхүү шийтгэх тогтоолын хавсралтууд нь шийдвэрийн нэгэн адил  хууль зүйн хүчин төгөлдөр болохыг дурьдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Э.О-г“зохиомол  байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай.

2.  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.От 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.От оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Э.Оийн цагдан хоригдсон нийт 74 хоногийг түүний эдэлсэн ялд нь оруулан тооцсугай.

5. Э.О ээс 11,830,053,841,8 төгрөгийг гаргуулж шийдвэрийн хавсралтанд дурдсан нэр бүхий хохирогч нарт олгуулж, хавсралтанд нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6,881,661,229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулж, Мөрдөн байцаах албаны төрийн сан дах 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699,37 төгрөгийг хавсралтанд дурдсан нэр бүхий 11,352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгож, иргэний хариуцагчийн хувьд Э.О ээс 50,486,591 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  70,742,120 төгрөгийг Э.Оээс гаргуулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Э.От  авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн

“- Д.Төмөрбаатарын ТВ-9 телевизийн “Тодруулга мэдээллийн хөтөлбөр”-т өгсөн ярилцлага бүхий Ди-Ви-Ди-1 ширхэг /6-р хавтасны 191-р хуудас/,

- “Лайк” телевизээр гарсан нэвтрүүлгийн бичлэг бүхий Си-Ди-1 ширхэг /6-р хавтасны 202-р хуудас/

- “Жи тайм корпорейшн” ХХК-ийн Лидерүүдийн зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд /5-р хавтасны 65-95-р хуудас/

“Жи тайм корпорейшн” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан Баянгол дүүрэг 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Ай Пи центр” төвийн байрнаас хураан авсан:

- Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон Platinum  гишүүний гэрчилгээ /цэнхэр өнгийн жаазтай/ 1 ширхэг,

- “Жи тайм корпорейшн” ХХК-д багуудаас урамшуулал авахаар ирүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт, складын бүртгэл бүхий 1 хавтас баримт,

- “Жи тайм корпорейшн” ХХК-иас урамшуулал олгосон банкны шилжүүлгийн баримтууд бүхий 1-12 дугаартай хавтасууд,

- “Жи тайм корпорейшн” ХХК-иас Монгол улсын хилээр импортоор оруулж ирсэн барааны бүртгэл, гаалийн мэдүүлэг бүхий 2 хавтас баримт,

- “Жи тайм корпорейшн” ХХК-ийн 5112114777, 473018711 дугаартай дансны хуулга бүхий баримт 1 хавтас,

- “Жи тайм корпорейшн” ХХК-ийн дотоод шилжүүлгийн төлбөрийн даалгавар бүхий 3 хавтас баримт,

- “Жи тайм корпорейшн” ХХК-ийн гэрээ хэлцэл, харилцахын баримтууд бүхий 1 хавтас баримт,

- “Жи тайм корпорейшн ХХК-иас урамшуулал авахаар багуудаас ирүүлсэн иргэдийн бүртгэл-1 хавтас,

- Жи тайм корпорейшн ХХК-д багуудаас бараа захиалсан иргэдийн бүртгэлийн хуудас-4 хавтас,

- Бараа олгосон зарлагын баримт-1 хавтас,

- Нэгжлэгийн үеэр 411 тоот өрөөнөөс хураан авсан бичиг баримтууд-1 хавтас /Дээд, доод хэсгийг хайчилсан сертификат, цахим түншлэлийн гэрээнүүд, түрээсийн гэрээ, багуудын байршилийн судалгаа, Лхагвадулам Нанжиндулам гэсэн бичээстэй эрхийн бичиг-12 ширхэг,ХХБ 473018711 дугаарын дансанд мөнгө төлсөн баримт 7 ширхэг, 67 хүний овог нэр бүхий 2 хуудас баримт, иргэдээс ирүүлсэн хүсэлтүүд/,

-Шагдарсүрэнгийн Оюунчимэг, Сундуйдагвын Оюунтуяа, Чимэддоржийн Содцэцэг, Дамбийгийн Цэрэнжав, Хуяг-очирийн Ганбат, Тонижавын Агиймаа, Ганболдын Даваахүү, Чадраабалын Солонго, Самбуугийн Эрдэнэчимэг, Цэрэнсономын Булган, Чулуунбатын Байгалмаа, Батбаярын Одонтуяа, Жамьянгийн Отгонжаргал, Болдын Баярхүү, Базарвааны Энхтогтох, Атаахүүгийн Уранбилэг, Цэдэндоржийн Тогтохжаргал, Сайдалын Алтай, Самалханы Жанболак, Самилханы Алмира нарын татвар төлөгчийн дэвтэр,

- Хайролын Арманбек, Жүгдэрийн Гантулга, Сарсенбай Талгатбек нарын НД-ийн шитгэл төлөгч, эрүүл мэндийн даатгалын дэвтэр тус бүр 1 ширхэг,

- Журнал G TIME  гарчигтай А5 хэмжээтэй Монгол хэл дээр бичигдсэн өнгөт сэтгүүл-1 ширхэг,

- Журнал G TIME  гарчигтай А4 хэмжээтэй Орос хэл дээр бичигдсэн өнгөт сэтгүүл-1 ширхэг,

- Гадаад шилжүүлгийн баримтууд-1 хавтас /гялгар ууттай/,

- G TIME корпорацийн товч танилцуулга-2 хуудас /А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр бичигдсэн/,

- Хүрэн өнгийн 2008 гэсэн гарчигтай тэмдэглэлийн дэвтэр -1 ширхэг,

- Кассын дэвтэр гэсэн гарчигтай, цагаан өнгийн дэвтэр-1 ширхэг,

- Складын бүртгэл гэсэн гарчигтай, цагаан өнгийн дэвтэр-1 ширхэг,

- Журнал учеста и выдачи продукции тоо GTime corporation гэсэн гарчигтай, хар хөх өнгийн бүртгэлийн дэвтэр-1 ширхэг,

- Бараа олгосон хүмүүсийн нэрс, 2016.10 сараас 12-р сарын 22 гэсэн гарчигтай,цэнхэр өнгийн дэвтэр-1 ширхэг,

- Дутуу олгосон барааны бүртгэлийн дэвтэр 2016.9-11 сар гэсэн гарчигтай дэвтэр- 1 ширхэг,

- Агуулахын бүртгэл гэсэн гарчигтай, цагаан өнгийн хавтас бүхий дэвтэр 1 ширхэг дэвтэр,

- G-Time corporation гэсэн дардастай санхүүгийн тэмдэг-1 ширхэг,

- На 3000000 тг гэсэн бичвэртэй Сертификат 70 ширхэг,

- Nakop бүртгэл гэсэнгарчигтай, цагаан өнгийн хавтас бүхий дэвтэр-1 ширхэг,

- Бараа олгосон падаанууд №1, №3 дугаартай дэвтэр-2 ширхэг,

- Л.Бямбагаас хурааж авсан 2 ширхэг дэвтэр,

- Д.Лхамсүрэнгээс хурааж авсан 1ширхэг дэвтэр,

- Д.Дугараас хураан авсан G Time corporation  гэсэн гарчигтай, цэхнэр дэвтэр-1 ширхэг,

- Л.Дэмбэрэлсайханаас хураан авсан Campйзгэсэнгарчигтай дэвтэр-1 ширхэг,

- Худалдаа хөгжлийн банкны бичгдээгүй чек АА0002759218-220, АА0002759181-200 хүртэл дугаартай.

- Н.Тогоохоролоос хурааж авсан дэвтэр-1 ширхэг дэвтэр, 76 ширхэг банкны орлогын ордер,

- Н.Ганчимэгээс хурааж авсан 7 ширхэг дэвтэр, банкны орлогын ордер,

- Г.Оюунчимэгээс хураан авсан DOGI гэсэн гарчигтай дэвтэр-1 ширхэг

- Д.Баярчимэгээс хураан авсан ягаан, ногоон өгийн хавтас бүхий дэвтэр -2 ширхэг,

- Б.Байгалмаагаас хураан авсан цагаан өнгийн хавтас бүхий дэвтэр 1 ширхэг, багийн гишүүдийн бүртгэл 1 хуудас,

- Ж.Оюунжаргалаас хураан авсан хавтасгүй дэвтэр-1 ширхэг,

- Г.Болормаагаас хураан авсан шар өнгийн хавтас бүхий дэвтэр -1 ширхэг,орлогын ордер, А4 хэмжээтэй бичгийн цаас,

- Д.Оюундаваагаас хураан авсан, цагаан өнгийн хавтас бүхий дэвтэр -2 ширхэг болон Хохирогч нарын хохирлын болон Иргэний хариуцагч нарын төлөх төлбөрийн дэлгэрэнгүй тооцоог гаргасан файл, “Их монгол хөлөг Аудит” ХХК-ийн гаргасан аудитын шинжилгээний хавсралт файлыг тус тус 1 ширхэг компакт диск зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Хэрэгт битүүмжилсэн:

- Монел брэндийн WD-908, WD-1010 загварын ус цэвэршүүлэгч, ус буцалгагч - 4 ширхэг

- Хүрэн өнгийн, 12 хаалгатай, 3 хэсэг бүхий ажлын шүүгээ - 1ширхэг

- Цагаан өнгийн, панасоник брендийн КХ-FP701 загварын факсын аппарат - 1ширхэг

- 4 дугуйтай, хар өнгийн хиймэл арьсан бүрээстэй, түшлэгтэй сандал – 1 ширхэг

- Хүрэн өнгийн, 85 см өргөн, 17 см урт хэмжээтэй, 2 ширхэг тумба, 40 см урт туслах ширээтэй, ажлын ширээ – 1 ширхэг

- Хүрэн өнгийн, 1 метр өргөн, 180 см урт хэмжээтэй угтвар ширээ – 1 ширхэг

- Төмөр хөлтэй, хар даавуун бүрээстэй түшлэгтэй сандал – 18 ширхэг

- 90 см өргөн, 180 см өндөр,5 хаалгтай, шилэн нүүртэй,төмөр саарал шүүгээ – 1 ширхэг

- 120 см өргөн, 180 см өндөр, 5 хаалгатай, шилэн нүүртэй, саарал өнгийн төмөр шүүгээ – 1 ширхэг

- 75 см өргөн, 130 см урт, 3 шургуулга бүхий тумбатай, хүрэн өнгийн ажлын ширээ – 1 ширхэг

- Back-UPS650 загварын хүрэн өнгийн тог баригч – 1 ширхэг

- Asus брендийн, хар өнгийн 300 мbps wireless router – 1 ширхэг

- Хүрэн өнгийн, 75х100 см хэмжээтэй , ажлын ширээ – 2 ширхэг

- 5 дугуйтай, хар даавуун бүрээстэй түшлэгтэй сандал – 2 ширхэг

- 90х180 см хэмжээтэй, шилэн хаалгатай, саарал өнгийн төмөр сейф – 1 ширхэг

- 180х160 см хэмжээтэй, дотроо бага хэмжээний сейф бүхий, 5 хаалгатай ажлын сейф – 1 ширхэг

- 90х180 см хэмжээтэй, хүрэн өнгийн угтвар ширээ -1 ширхэг

- 80х1160 см хэмжээтэй, 3 шургуулга бүхий тумба, жижиг туслах ширээ бүхий ажлын ширээ – 1 ширхэг

- 5 дугуйтай, хиймэл арьсан хар бүрээстэй түшлэгтэй сандал – 1 ширхэг

- Epson L300 маркийн өнгөт хэвлэгч – 1 ширхэг

- 75х30 см хэмжээтэй, хүрэн өнгийн ажлын ширээ – 2 ширхэг

- TP-LINK150 MBPS wirelees router – 1 ширхэг

- Aser брендийн компьютерийн дэлгэц – 1 ширхэг

- 130 см урт, 180 см өндөр, 5 хаалгатай, шилэн нүүртэй, саарал өнгийн төмөр шүүгээ – 1 ширхэг

- Ногоон өнгийн модон хийцтэй, шилэн тавцан бүхий лангуу – 2 ширхэг

- Double A4 бичгийн цаас - 8 хайрцаг

- Atlantic гэсэн хайрцагтай, шар метал хийцтэй эрэгтэй бугуйн цаг – 17 ширхэг

- EPSON L-45 маркийн принтер – 1 ширхэг

- Ерson L850маркийн өнгөт хувилагч – 1 ширхэг

- Sony брендийн intel core2 duo cpu E4600, 2,40GHZ-3072 mb ram үзүүлэлтэй хар өнгийн процессор – 1 ширхэг

- Sony брендийн intel core2 duo cpu E4600, 2,40GHZ-3072 mb ram үзүүлэлтэй хар өнгийн процессор – 1 ширхэг.

- Dell брендийн intel core 13-4160 CPU 3.60GHZ 4096MB ram  үзүүлэлтэй хар өнгийн процесоор – 1 ширхэг

- Dell брендийн intel core 13-4170 CPU 3.70GHZ 4096MB ram  үзүүлэлтэй хар өнгийн процесор – 1 ширхэг

- Dell брендийн хар өнгийн keyboard – 2 ширхэг

- Smartbuy гэсэн бичигтэй, хар өнгийн keyboard – 1 ширхэг.

- Dell брендийн хар өнгийн дэлгэц – 3 ширхэг

- LG брендийн хар өнгийн дэлгэц – 1 ширхэг

- Асеr брендийн iter core I3-5005U CPU 2.00GHZ 4096 MB ram үзүүлэлт бүхий зөөврийн комьпютер, цэнэглэгч залгуурийн хамт – 1 ширхэг

- HP брендийн intel Celeron cpu N3060 1.60GHZ 4096 MB ram үзүүлэл бүхий саарал өнгийн зөөврийн комьпютер, цэнэглэгч залгуурийн хамт - 1 ширхэг.

- 62445.43.61G гэсэн код бүхий файзтай, цагаан, шаргал металл бүхий хийцтэй, эрэгтэй бугуйн цаг - 1 ширхэг

- 29017.45.63 гэсэн код бүхий файзтай, шар металл оосортой бугуйн цаг - 1 ширхэг

- 22346.45.21 гэсэн код бүхий Файзтай, шар металл оосортой, бугуйн цаг - 1 ширхэг

- 29030.45.65 гэсэн код бүхий файзтай гар металл оосортой, бугуйн цаг - 1 ширхэг

- 62455.43.61G гэсэн код бүхий файзтай саарал металл цаг - 1 ширхэг.

- Shungite beauty line гэсэн бичиглэлтэй хайрцаг, дотроо silk way  гэсэн бичиглэлтэй Paradise саван 695 хайрцаг – 33,354 ширхэг

- Баруун зүүн талдаа G-TIME гэсэн шошготой бор, ногоон, хар, улаан, хөх, боронз, цагаан өнгийн цүнх 87 хайрцаг - 2089 ширхэг

- “Антиэлектро магнитная пластин” гэсэн бичигтэй гар утасны гоёл чимэглэлийн наалт 5 хайрцаг - 1700 ширхэг

- Резинэн шалавч 60 шуудай - 900 ширхэг

- “Natural skin care product” гэсэн бичигтэй шаргал өнгийн гоо сайхны бараа хийх зориулалт бүхий 14 хайрцаг - 196 ширхэг

- “Защитно Шунгитовый экран” гэсэн бичигтэй шалавч хийх зориулалттай жижиг цаасан уут 2 хайрцаг - 315 ширхэг

- “Защитно Шунгитовый экран” гэсэн бичигтэй шалавч хийх зориулалттай том цаасан уут 1 хайрцаг - 260 ширхэг

- “Хар өнгийн Atlantic” гэсэн бичигтэй цагны цаасан уут 5 хайрцаг - 500 ширхэг

- “Atlantic” гэсэн бичигтэй хар өнгийн дөрвөлжин цагны хайрцаг 16 хайрцаг - 477 ширхэг

- Михайл Москвин үйлдвэрийн эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг 9 хайрцаг - 2135 ширхэг

- Цаасан хайрцагтай гаднаа Shungite beauty line гэсэн бичиглэлтэй хайрцаг, дотроо silk way  гэсэн бичиглэлтэй paradise саван 503 хайрцаг - 24144 ширхэг

- Баруун зүүн талдаа G-TIME гэсэн шошготой бор, ногоон, хар, улаан, хөх, боронз, цагаан өнгийн цүнх 108 хайрцаг - 2592 ширхэг

- “Антиэлектро магнитная пластин” гэсэн бичигтэй гар утасны гоёл чимэглэлийн наалт 3 хайрцаг - 1469 ширхэг

- Михайл Москвин үйлдвэрийн эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг 17 хайрцаг - 5010 ширхэг

- Paradise soap нэртэй саван /1 хайрцагт 4 ширхэгтэй / - 1125 ширхэг

- Дөрвөлжин хэлбэртэй, баруун хажуу хэсэгт G TIME гэсэн бичигтэй цүнх - 6 ширхэг

- Atlantic гэсэн хайрцагтай, шар металл хийцтэй эрэгтэй бугуйн цаг - 20 ширхэг

- Михал Москвин гэсэн нэртэй эрэгтэй, эмэгтэйн бугуйн цаг - 29 ширхэг зэрэг эд зүйлсийг худалдан борлуулж хохиролд тооцохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- “Шунгитовый увлажняющий крем” гэсэн бичигтэй чийгшүүлэгч тос 27 хайрцаг - 1944 ширхэг

- “Шунгитовый для проблемной кожи” гэсэн бичигтэй эмзэг арьсны тос 33 хайрцаг – 2376 ширхэг

- “Шунгитовый омолаживающий крем” гэсэн бичигтэй залуужуулах үйлчилгээтэй нүүрний тос 13 хайрцаг – 936 ширхэг

- “Крем для ног” гэсэн бичигтэй хөлийн тос 23 хайрцаг – 2760 ширхэг

- “Крем Разогревающий” гэсэн бичигтэй судасны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тос 6 хайрцаг - 720 ширхэг

- “Крем От Ушибов и ссадин” гэсэн бичигтэй үе мөчний тос 6 хайрцаг – 720 ширхэг

- “Крем для рук” гэсэн бичигтэй гарын тос 10 хайрцаг – 720 ширхэг

- “Скраб очишающий” гэсэн бичигтэй нүүрний арьс гуужуулагч  26хайрцаг – 2340 ширхэг

- “Маска очишающий” гэсэн бичигтэй нүүр цэвэрлэх маск 23 хайрцаг – 2070 ширхэг

- “Маска увляжняющий” гэсэн бичигтэй чийгшүүлэгч маск 20 хайрцаг – 1800 ширхэг

- “Шунгитовый увлажняющий крем” гэсэн бичигтэй чийгшүүлэгч тос 48 хайрцаг, задгай 48 ширхэг - 3504 ширхэг

- “Шунгитовый для проблемнойкожи” гэсэн бичигтэй эмзэг арьсны тос 47 хайрцаг, задгай 48 ширхэг - 3432 ширхэг

- “Шунгитовый омолаживающий крем” гэсэн бичигтэй залуужуулах үйлчилгээтэй нүүрний тос 46 хайрцаг, задгай 44 ширхэг - 3356 ширхэг

- “Крем для ног” гэсэн бичигтэй хөлийн тос 15 хайрцаг, задгай 100 ширхэг, нийт - 2500 ширхэг.

- “Крем для рук” гэсэн бичигтэй гарын тос 15 хайрцаг, задгай 100 ширхэг нийт - 2500 ширхэг

- “Скраб очишающий” гэсэн бичигтэй нүүрний арьс гуужуулагч 37 хайрцаг, задгай 32 ширхэг, нийт - 3362 ширхэг

- “Маска очишающий” гэсэн бичигтэй нүүр цэвэрлэх маск 38 хайрцаг - 3420 ширхэг

- “Крем для лицаомолаживающий” нүүрний тос  /гр бичигдээгүй / - 1606 ширхэг

- “Скраб очищающий” нүүрний арьс гуужуулагч / 100 гр хэмжээтэй / - 207 ширхэг

- “Маска очищающая” нүүрний тос / 100 гр хэмжээтэй / - 59 ширхэг

- “Крем для лицапроблемной” нүүрний тос / гр бичигдээгүй / - 404 ширхэг

- “Крем для лицаувлажняющий” нүүрний тос / гр бичигдээгүй / - 1297 ширхэг зэргийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай захирамжийн дагуу - 96-93 ОРА улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19478 арлын дугаартай, 2017 оны 02 сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, хар хөх өнгийн, 3803 км заалттай, автомат хурдны хайрцагтай, бензин хөдөлгүүртэй, Форд Фокус маркийн автомашин,

- 73-41 УНП улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19481 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  нь Монгол Улсад орж ирсэн, Цагаан өнгийн, 139 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, Форд Фокус маркийн автомашин,

- 93-87 ОРА улсын дугаартай, Z6FAXXESMAGK46243 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  нь Монгол Улсад орж ирсэн, Цагаан өнгийн, 4110 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, Форд Куга маркийн автомашин,

- 94-05 ОРО улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19482 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  нь Монгол Улсад орж ирсэн, Цагаан өнгийн, 4110 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, Форд Фокус маркийн автомашин,

- 97-64 УНП улсын дугаартай, Z6FAXXESMAGK45593 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Саарал өнгийн, 818 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, Форд Куга маркийн автомашин,

- 66-78 УБЛ улсын дугаартай, Z6F4XXEEC4GA15150 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Мөнгөлөг саарал өнгийн, “Форд Фокус” маркийн автомашин буюу нийт 6 ширхэг автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас худалдан борлуулж, орлогыг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.АЛТАНХУЯГ