Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 00090

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Дд холбогдох 2032000000092 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1998 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэйсийнхэн овогт Мөнхбаярын Д. /РД:*/

 

           Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Хараа голын эрэг орчимд иргэн С.Тмтэй маргалдаж түүний толгойн руйр, хэвлий орчимд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дгийн өгсөн …. ... 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр найз М.МОын төрсөн өдөр болоод С.Тм, Т.Тм, Б.Пд нарын хамт Хараа голын эрэг дээр очиж мах шарж идээд пиво уусан. Эхлээд би МОтой маргалдсан. С.Тм тэгсэн чинь М.МОыг өмөөрөөд байх шиг болохоор нь С.Тмтэй маргалдаад хоорондоо зодолдсон. Машины хажууд хайч байхаар нь аваад гэдэс орчимд нь нэг удаа, толгойн ар хэсэгт нь нэг удаа хатгасан. Тэгээд бид хоёрыг хүмүүс салгасан. Тмийг МО, Пд, Тм гурав аваад эмнэлэг явсан. Би тэр үед гэр лүүгээ харьсан. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч С.Тмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... МО Д хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход Д чи яагаад байгаа юм бэ гэж над руу дайраад байхаар нь би та хоёр боль доо зүгээр төрсөн өдөр тэмдэглэх гэж байхад яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд Д миний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа Дгийн нүүрэн тус газар цохисон. Тэгээд бид хоёр харилцан бие биенээ 2-3 цохиод газар унаад дээр дороо ороод бие биетэйгээ зууралдаад байж байхад МО, Тм, Пд гурав бид хоёрыг салгасан. Тэгсэн дахиад Д чи яах гээд байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр дахиж барилцаж аваад салахад миний цээж рүү нэг нойтон юм урсаад байхаар нь би гараараа арчаад харахад цус мэт улаан зүйл байсан. Тэгээд бас миний зүүн бөөрний орчмоос цус гарч байсан. Би Дд чи яаж байгаа юм гэхэд Д яадаг юм бэ гэх шиг болсон. Тэгсэн МО намайг эмнэлэг явъя гээд Пд, МО хоёр намайг эмнэлэгт хүргэж өгсөн.... Би эмчилгээний зардал болох 500000 төгрөгийг гаргуулаад авчих юм бол гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 19-22 дугаар хуудас/

Гэрч М.МОын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгээд байж байхад манай эхнэр болох Оюун-Эрдэнэ Швед улсаас Д руу залгасан чинь манай эхнэрт Д Тмаа 2 охин авчраад бид нартай хамт сууж байна гэж хэлэхээр нь би Дд уурлаад яах гэж илүү дутуу юм ярьж байгаа юм гэж хэлээд түлхээд унагасан. Тэгээд Д бид хоёрыг маргалдаж байхад Тм ирээд бид хоёрыг салгасан. Хэсэг хугацааны дараа шөнийн 03 цагийн үед харанхуйд Д Тм нар хоорондоо маргалдсан. Тэгээд бие биенийгээ хэд хэд цохиод байсан. Бие биенийгээ цохилцож байхад Д мах хайчилж байсан хайчаар Тмийн толгой болон хэвлий орчимд нь зүссэн байх. Гадаа харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд Пд бид хоёр Тмийг нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 25-26 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № 110 ...... Дүгнэлт:

1.С.Тмийн биед толгойн хуйх, хэвлийд шарх гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл юм.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 11-12 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 44 дүгээр хуудас/

М.Дгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 45 дугаар хуудас/

М.Д нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 57 дугаар хуудас/

Хохирогч С.Тмийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан М.Дгоос эмчилгээний зардал болох таван зуун мянган төгрөгийг гаргуулж авсан. Одоо надад ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 64 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Хараа голын эрэг орчимд иргэн С.Тмтэй маргалдаж түүний толгойн руйр, хэвлий орчимд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч М.Дгийн хохирогч С.Тмийн толгой, хэвлийн тус газарт хайчаар хатгасан үйлдэл нь М.МОыг өмөөрлөө гэсэн хоорондын таарамжгүй харцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 110000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч С.Тм нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 см урттай, шар өнгийн иштэй, төмөр хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Бэйсийнхэн овогт Мөнхбаярын Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Дг 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д нь 550000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 см урттай, шар өнгийн иштэй, төмөр хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.