Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102

 

 

                                      2020/ШЦТ/102

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, В.Удвал 

Шүүгдэгч: Д.Б, Н.Г, А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Дгийн Б, Боржигон овогт Агийн Б, Боржигин овогт Нын Г нарт холбогдох 1912000010367 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай  аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 8 сарын хорих ял, мөн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял, тус шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Дамдинсүрэн овогт Дгийн Б/РД:АЯ................/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн ..................гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Агийн Б/РД:АЯ......................./,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн ...................... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Боржигин овогт Нын Г/РД:АЯ..................../ 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Өгөөмөрийн ар гэх газраас иргэн Н.Дгийн өмчийн 11 тооны үхэр хулгайлж, 6.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Эрүүгийн 1912000010367 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Н.Дгийн өгсөн: 

 “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үхэрнүүдээ Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Өгөөмөрийн арын бургасанд тууж хонуулчихаад маргааш нь очоод авах гэтэл үхэрнүүд байхгүй байсан. Тэр орчимоор эрэл сурал болж яваад сураг байдаггүй. Тэгсэн 2 хоногийн дараа 4 тугал нь манай үхэр байсан газарт байж байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж, эрэл сурал болоход аймгийн төвийн Б гэх ченж авгай манай үхэрнүүд алга Бог үеэр Элстэйн ам орчмоос үхрийн мах авсаныг дуулаад цагдаагаар шалгуулахад Д.Б гэгч хүн 11 үхэрийн мах зарсан байсан. Цагдаа шалгаад манай үхэрнүүдийг хулгайлсаныг тогтоосон юм. Манайх 4 тугалтайгаа нийлээд 15 үхэртэй айл юм. Б гэгч нь манай 11 үхэрийг хулгайлж бүгдийн махлаж зарсан байсан. Эвэртэй хүрэн халзан хайнагийн сувай үнээ, эвэртэй улаан халзан монголын сувай үнээ, эвэртэй хүрэн монголын сувай үнээ, эвэртэй улаан монголын сувай үнээ, ягаан монголын тугалтай үнээ, мухар хар сарлагийн тугалтай үнээ, мухар бор халзан сарлагийн тугалтай үнээ, мухар хөх сарлагийн тугалтай үнээ, хөх хайнагийн эр шүдлэн үхэр, мухар хар халзан сарлагийн гунж, улаан халзан монголын бяруу бүгд буруу талын чих онь имтэй тус тус хулгайд алдсан. Эвэртэй хүрэн халзан хайнагийн сувай үнээг 1.200.000 төгрөгөөр, эвэртэй улаан халзан монголын сувай үнээг 1.200.000 төгрөгөөр, эвэртэй хүрэн монголын сувай үнээг 1.200.000 төгрөгөөр, эвэртэй улаан монголын сувай үнээ 1.200.000 төгрөгөөр, ягаан монголын тугалтай үнээг 1.000.000 төгрөгөөр, мухар хар сарлагийн тугалтай үнээг 900.000 төгрөгөөр, мухар бор халзан сарлагийн тугалтай үнээг 900.000 төгрөгөөр, мухар хөх сарлагийн тугалтай үнээг 900.000 төгрөгөөр, хөх хайнагийн эр шүдлэн үхэрийг 800.000 төгрөгөөр, мухар хар халзан сарлагийн гунж 800.000 төгрөгөөр, улаан халзан монголын бярууг 600.000 төгрөгөөр тус тус үнэлж байна.  Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 15-17 дугаар тал/ 

*Хохирогч Н.Дгийн дахин өгсөн: 

“...Манай 11 үхэрийг Д.Б гэх хүн өөр 3 хүнтэй хамтран хулгай хийж махлаж зарсан байсан. Д.Б надтай уулзаж хохирол барагдуулах талаар ярьсан. Хохиролд нийт 10.700.000/арван сая долоон зуун мянга/ төгрөг өгсөн. С.И, Н.Г. А.Б гэх 3 хүн хамт хулгай хийсэн гэж хэлсэн. Эдгээр хүмүүс бүгд Хоршоолол болон Элстэйн ам орчмоор нутагладаг, хоорондоо төрөл садан хүмүүс байгаа. Д.Б хэлэхдээ С.И, А.Б, Н.Г бид дөрөв хамт хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч миний хохирлыг барагдуулсан, Эхлээд Д.Б 500.000 төгрөг, дараа нь дахин 500.000 төгрөг миний данс руу хийсэн, хэд хоногийн дараа 1.425.000 төгрөг дахин өгсөн. Тэр үед С.И нь 2.400.000 төгрөг өгсөн. Үлдсэн хохирлын мөнгийг А.Б, Н.Г хоёр өгнө гээд тэр хоёр нь мөнгөө 2019 оны 2 дугаар сарын сүүлчээр 4.850.000 төгрөг манай эхнэрийн данс руу хийсэн. Хамгийн сүүлд манай эхнэр А.Бтой утсаар яриад мөнгөө нэхэж байгаад авсан байсан. Манай эхнэр Н.Гтой тааралдаад асуухад би танай үхэрнүүдийг янзлалцаж өгсөн нь үнэн. 2 хоногийн дараа надад 1.000.000 төгрөг авчирж өгсөн” гэж хэлсэн байсан. Би эдгээр хүмүүсээс тухайн үед малаа хайж явахад гарсан зардал болон, өдөрт үнээгээ саагаад гардаг байсан сүүний хэмжээ үнэ зэргийг тооцоод 539.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/ 

*Гэрч Б.Аийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр үхэрээ хураахаар явчихаад үхэр байхгүй байна, тэр хавиар нь эрээд олдохгүй байна гэсээр ирсэн. 2 өдөр үхэрнүүдээ хайгаад олоогүй, тэгсэн үхэр байсан газарт манай 4 тугал байж байсан, бусад 11 тооны том үхэрнүүд нь алга байсан. Тэгээд нөхөр бид хоёр цагдаад мэдэгдэж, эрэл сурал болж байгаад Б гэх ченж авгайг үхэрийн мах авсаныг сураг дуулж цагдаагаар шалгуулахад манай алдсан 11 үхэрийн махыг худалдаж авсан нь тогтоогдсон. Би үхэрнүүдийнхээ зүсийг сайн мэднэ. Эвэртэй хүрэн халзан хайнагийн сувай үнээ, эвэртэй улаан халзан монголын сувай үнээ, эвэртэй хүрэн монголын сувай үнээ, эвэртэй улаан монголын сувай үнээ, ягаан монголын тугалтай үнээ, мухар хар сарлагийн тугалтай үнээ, мухар бор халзан сарлагийн тугалтай үнээ, мухар хөх сарлагийн тугалтай үнээ, хөх хайнагийн эр шүдлэн үхэр, мухар хар халзан сарлагийн гунж, улаан халзан монголын бяруу бүгд буруу талын чих онь имтэй тус тус хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

*Гэрч Б.Аийн дахин өгсөн:

“...Манай 11 үхэрийг хулгайлсан хэрэгт Д.Б гэх хүн баригдаж шалгагдсан. Манай үхэрнүүдийн хохирлыг барагдуулахаар болсон. Гэхдээ Н.Г, А.Б, С.И гэсэн хүмүүс хамт хулгай хийсэн эдгээр хүмүүс бас хохирлыг чинь хамт барагдуулах ёстой юм гэж хэлж байсан. Д.Б манай нөхөртэй тохиролцоод хохиролд 10.700.000 төгрөг өгөхөөр болсон. Д.Б нь эхлээд увуулж цувуулж 2 сая гаруй төгрөг дансаар шилжүүлсэн. Д.Б үлдсэн мөнгөө өгөхгүй хэдэн сар болсон утсаар Д.Бтай ярихаар А.Б гэдэг хүн нь мөнгөө өгөхгүй байна гэж байсан. Би А.Б гэх хүнтэй нь утсаар яриад мөнгөө өг гэхээр надад хамаагүй гэж маргалдаад байснаа сүүлд 2019 оны 2 дугаар сарын сүүлээр байх А.Б өөрөө над руу утсаар ярьж миний дансыг авч үлдсэн 5 сая орчим төгрөгийг шилжүүлсэн. Би хоёр хоногийн өмнө Н.Гтой нь тааралдаж чи манай үхэрнүүдийг Д.Бтай нийлж хулгай хийсэн юм уу гэж асуухад “Д.Б тэр үед шөнө 01 цагийн үед гэрт ирээд хэдэн үхэр туугаад ирлээ гаргалцаад өг гэж хэлэхээр нь юун үхэр юм гэж асуухад нь баригдаж янз бүр болох юм байхгүй" гэж хэлсэн гэж байсан. Тэгээд 2 хоногийн дараа Н.Гт 1.000.000 төгрөг авчирч өгсөн гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 дүгээр тал/

*Гэрч Д.Бцэцэгийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байх өдөр 15 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг зах дээр байж байхад Д.Б гэх зүс таних залуу ирээд 10 тооны үхэр зарна, одоо гаргаад янзалчихсан байгаа гэсэн, би хаана

байгаа юм очиж үзэж байгаад үнэ тохирвол худалдаж авья гэж хэлсэн, Д.Б гэх

хүнтэй үхэрийн мах байгаа газарт буюу Архангай аймгийн Ихтамир сумын

Эрдэнэтолгой багийн нутаг Элстэйн ам гэсэн газарт байх айлын гадна очсон,

гэрийнхээ гадна берзинтээр хучаат тавьчихсан үхрийн махнууд байсан. Үзэхэд

туранхай, багавтар үхэрнүүд байгаа харагдсан, тохироод 6.200.000 /зургаан сая хоёр

зуун мянга/ орчим төгрөгөөр худалдаж авсан. Би аймгийн төвөөс хөлсөлж ирсэн

Портер машиндаа махыг ачаад явсан. Д.Б гэх хүнээс гарал үүслийн бичгийн

асуухад багийн төвөөс очоод авчихна дараа нь өгье гэж хэлсэн. Би аймгийн төв рүү

ороод мал эмнэлгийн ариун цэврийн бичиг аваад шууд Улаанбаатар хот руу явж

худалдаж авсан махаа Дэнжийн мянгын зах руу оруулж зарсан. 10 тооны үхэрийн мах байсан. Би бүгдийн авсан, хамт ачаад Улаанбаатар хот руу оруулж зарсан. Би хулгайн мал гэдгийн мэдсэн бол би юу гэж очиж авах юм би мал эмнэлгийн ариун цэврийн бичгийн ард нь Д.Б гэх хүнээр малын зүсийн бичүүлээд, өөрөөр нь гарын үсгийг зуруулаад аваад явсан. Би хөлсөлж авч явсан болохоор нэр, машины дугаар хоёрыг мэдэхгүй байна. Бараан зүсмийн ихэнх нь сарлаг, 2, 3 нь монголын үхэр байсан. Хамгийн бага нь шүдлэн үхэр байсан. Д.Б гэх хүн манай гэр гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар тал/

*Гэрч Б.Бы өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын эхээр байх Н.Д надтай тааралдаж үхэрээ хайгаад олохгүй байна гэж байсан. 7 хоногийн дараа Н.Дтай дахин уулзахад 4 тугалыг нь хашиж үлдээгээд, 11 үхэрийг хулгайч тууж авч яваад Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Элстэйн ам гэх газар гаргаж нядлаад ченжид зарчихсан байна гэж байсан. Өөр зүйл мэдэхгүй. Тугалтайгаа нийлээд 15 үхэртэй л айл байсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 37-38 дугаар тал/ 

* Гэрч Ү.Нн өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н.Д үхэрнүүдээ хайгаад олохгүй байна гэсээр манайхаар орж ирсэн. Тэгсэн хэд хоногийн дараа 4 тугал нь манай үхэрнүүд хамгийн сүүлд байсан газарт байна гэж байсан. Удаагүй манай үхэрнүүдийг хулгайлаад нядалж зарчихсан байна хулгайч нь баригдсан гэж байсан. Би ямар хүн хулгай хийснийг нь мэдэхгүй байна. Миний мэдэхийн 20 хүрэхгүй үхэртэй айл. Тэгсэн хулгайч 4 тугалнаас нь бусдыг нь бүгдийг нь нядалж зарсан байна. Одоо 4 тугалнаас өөр үхэргүй болсон...”гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/ 

*Гэрч Ц.Хын өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын дундуур байх Н.Д үхэрээ алдсан гэж эхнэр нь надад ирж хэлсэн. Тэгсэн 4 тугалыг нь хашиж үлдээгээд 11 үхэрийг бүгдийг нь тууж авч яваад Элтсэйн аманд айлын гадна бүгдийн махалж нядлаад ченжид зарчихсан байна, хулгайчыг барьчихсан цагдаад шалгагдаж байгаа гэж байсан. Би ямар хүн хулгай хийснийг мэдэхгүй байна. Миний дүүгийнх тугалтай нийлээд 15 үхэртэй л айл байсан. Одоо 4 тугалнаас өөр үхэргүй үлдсэн. Ямарч байсан хохирлоо барагдуулж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/ 

*Яллагдагч Н.Гийн өгсөн: 

“...2 хүн над руу утсаар залгасан. Нэг хүн нь Д.Б ах, нөгөө хүнийг нь би Идэрээ ах гэж бодож байсан. С.И хулгай хийх санал тавиагүй. Би хохирогчид хохирол төлбөрийг төлсөн. Би хулгайн гэмт үйлдсэндээ гэмшиж байна. Мөнгөний хэрэг байсан болохоор хулгай хийхэд оролцсон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 107-109 дүгээр тал/ 

*Яллагдагч Д.Бгийн өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 13-ны 00 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Яргайт гэх газраас А.Б, Н.Г нартай мориор явж байгаад 11 тооны үхрийг хулгайлаад А.Бын гэрт очоод Н.Гтой хамт хоносон. Үүрийн 05 цагаас эхэлж уг 11 үхрийг А.Б, Н.Г нартай хамт алж 12 цагийн үед дуусаад С.И ахын Приус 20 маркийн машинаар Архангай аймгийн төв рүү орж ирж ченжтэй уулзаад үхрийн мах өгөхөөр болоод би ченжтэйгээ хамт А.Бын гадаа очоод махыг ачаад би буцаж Архангай аймгийн төв рүү орж ирсэн. Уг махны мөнгө болох 6.200.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг аваад А.Бын гэрт очоод Н.Гт би 1.000.000 төгрөг өгсөн. 2.200.000 төгрөгийг би А.Бод өгөөд 2.000.000 төгрөгийг би өөрөө авсан. Уг малын махыг зарсан ченжид би өмнө өртэй байсан болохоор 6.200.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг нь суутгуулж өгсөн. А.Б ах банкны зээлээ төлөх хугацаа болсон байсан. Надад хүнээс зээлсэн 2.000.000 төгрөг нэхэгдээд байсан. Тиймээс хулгай хийсэн. Н.Г, А.Б ах, бид 3 ченжид махыг ачиж өгсөн. Үхэр алаад дууссан байхад С.И ах Архангай аймгийн төв орно гээд явж байсан. А.Б ах хулгай хийх санааг гаргасан. Бид нарын унаж явсан морьд нас нийлсэн морьд байсан. А.Б ахын морь хүрэн халзан зүсмийн, миний унаж явсан морь хээр зүсмийн, Н.Гийн унаж явсан морь хүрэн зүсмийн морь байсан. А.Б, Н.Г, бид 3 хулгайн гэмт хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 131-133 дугаар тал/ 

*Яллагдагч А.Бын өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д.Б мөнгөний хэрэг байна хамт хулгай хийж мөнгөтэй болох уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгай хийхгүй гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш Д.Б манай гэрт ирээд гуйгаад байхаар нь би хулгай хийе гэж зөвшөөрөөд Н.Г, Д.Б нартай хамт 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 тооны үхрийг мориор туугаад гэрийнхээ гадаа авч ирээд өглөө нь алж янзалсан. Бид нар тухайн өдөр 12 цагийн үед малаа гаргаж дуусаад Д.Б ченж дуудаж дээрх малын махнуудыг зарсан. Д.Б мөнгөний хэрэг байна гэхээр нь хамт хулгай хийсэн. Надад 1.200.000 төгрөг өгсөн. Уг махыг би хэдэн төгрөгөөр зарсаныг мэдэхгүй. Би тухайн ченжид махаа зарах үед нь малд явсан байсан. Би ачилцаагүй. Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд С.И оролцоогүй. Мал гаргаад дууссаны дараа ирсэн. Хулгайн мал гэдгийг ч мэдээгүй. Би Д.Б банкны мөнгө хийнэ гээд байхаар нь бид нар малыг нь гаргаж өгч байна гэж хэлж ойлгуулсан. Хулгайн мал болохыг С.Иоос ч нуусан байсан. Д.Б хулгай хийх санааг гаргасан. Би өмнө ийм хэрэг холбогдож байгаагүй. Айгаад л янз бүрийн зүйл хэлсэн байна. С.И дээрх хулгайн үхрүүдийг алж байхад оролцоогүй. Д.Бгаас 2018 оны 12 сарын 13-наас 5-6 хоногийн дараа 1.200.000 төгрөг авсан. Д.Б, Н.Г нартай хулгайн гэмт хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 173-175 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаартай: “...Хайнагийн сувай үнээ, монголын сувай үнээ, монголын тугалтай үнээ, сарлагын тугалтай үнээ, хайнагийн шүдлэн эр үхэр, сарлагын гунж/шүдлэн/, монголын бяруу зэрэг 11 толгой үхрийн үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын байдлаар 6.550.000/зургаан сая таван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 53 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 119, 139,  117 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Өгөөмөрийн ар гэх газраас иргэн Н.Дгийн өмчийн 11 тооны үхэр алдагдаж, түүнд 6.550.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нар бүлэглэн үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч Н.Дгийн “...Тэгсэн 2 хоногийн дараа 4 тугал нь манай үхэр байсан газарт байж байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж, эрэл сурал болоход аймгийн төвийн Б гэх ченж авгай манай үхэрнүүд алга Бог үеэр Элстэйн ам орчмоос үхрийн мах авсаныг дуулаад цагдаагаар шалгуулахад Д.Б гэгч хүн 11 үхэрийн мах зарсан байсан. Цагдаа шалгаад манай үхэрнүүдийг хулгайлсаныг тогтоосон юм. Манайх 4 тугалтайгаа нийлээд 15 үхэртэй айл юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр үхрээ хураахаар явчихаад үхэр байхгүй байна, тэр хавиар нь эрээд олдохгүй байна гэсээр ирсэн. 2 өдөр үхэрнүүдээ хайгаад олоогүй, тэгсэн үхэр байсан газарт манай 4 тугал байж байсан, бусад 11 тооны том үхэрнүүд нь алга байсан. Тэгээд нөхөр бид хоёр цагдаад мэдэгдэж, эрэл сурал болж байгаад Б гэх ченж үхрийн мах авсаныг сураг дуулж цагдаагаар шалгуулахад манай алдсан 11 үхэрийн махыг худалдаж авсан нь тогтоогдсон. Манай 11 үхэрийг хулгайлсан хэрэгт Д.Б гэх хүн баригдаж шалгагдсан. Манай үхэрнүүдийн хохирлыг барагдуулахаар болсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бцэцэгийн “...2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байх өдөр 15 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг зах дээр байж байхад Д.Б гэх зүс таних залуу ирээд 10 тооны үхэр зарна, одоо гаргаад янзалчихсан байгаа гэсэн, би хаана байгаа юм очиж үзэж байгаад үнэ тохирвол худалдаж авья гэж хэлсэн, Д.Б гэх хүнтэй үхрийн мах байгаа газарт буюу Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Элстэйн ам гэсэн газарт байх айлын гадна очсон, гэрийнхээ гадна берзинтээр хучаад тавьчихсан үхрийн махнууд байсан. Үзэхэд туранхай, багавтар үхэрнүүд байгаа харагдсан, тохироод 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ орчим төгрөгөөр худалдаж авсан. Би аймгийн төвөөс хөлсөлж ирсэн Портер машиндаа махыг ачаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бы”... 2018 оны 12 дугаар сарын эхээр байх Н.Д надтай тааралдаж үхэрээ хайгаад олохгүй байна гэж байсан. 7 хоногийн дараа Н.Дтай дахин уулзахад 4 тугалыг нь хашиж үлдээгээд, 11 үхэрийг хулгайч тууж авч яваад Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Элстэйн ам гэх газар гаргаж нядлаад ченжид зарчихсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч нарын буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулан, бүлэглэн бусдын малыг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнг тухайн гэмт хэргийн шинж болгон заасан, мөн тус зүйлийн  тайлбарт олон тооны мал гэж ...хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нарын бүлэглэн бусдын олон тооны мал буюу 11 тооны үхэр хулгайлсан үйлдэлд прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна. Харин прокурор шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй байна. 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Д.Бгийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хээр зүсмийн морь, шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хүрэн халзан морь, шүүгдэгч Н.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хүрэн зүсмийн морийг тус тус хурааж улсын орлого болгох нь  зүйтэй байна. 

Хохирогч Н.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг авсан гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн хэргийн материалтай танилцаад гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г  болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нар нь гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд ял оногдуулж, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Д овогт Дгийн Б, Б овогт Агийн Б, Б овогт Нын Г нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 1/нэг/ жил 10/арав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Быг 1/нэг/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Гийг 1/нэг/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1/нэг/ жил 10/арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Б, Н.Г нарт оногдуулсан 1/нэг/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08, 09, 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Д.Бгийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хээр зүсмийн морь, шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хүрэн халзан морь, шүүгдэгч Н.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хүрэн зүсмийн морийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч; хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б, А.Б, Н.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           П.ГАНДОЛГОР