Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 151

 

2020/ШЦТ/151


                  М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Н.Б, Б.А, Б.Э, И.Ц 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Нийн Б, М овогт Бгийн А, М овогт Бын Э, М овогт Иын Ц нарт холбогдох эрүүгийн 2012001510090 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: М Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сум Тусгалт багийн Бугат гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Мовогт Нийн Б/РД:АБ81022711/,

Шүүгдэгч: М Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тамир баг, .......... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Бгийн А/РД:АБ.............../,

 Шүүгдэгч: М улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тусгалт баг, .................. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Бын Э/РД:А.................../,

Шүүгдэгч: М Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер жолооч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сум Тусгалт баг, ................гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Иын Ц/РД:ЙЮ................./,

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э, И.Ц, Н.Б, Б.А нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг Бугатын ам, Овгор банзан гэх газраас 755 ширхэг 36.6м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй 34-57 АРХ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр бэлтгэж, тээвэрлэж ойн санд 1.513.980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн 2012001510090 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Иргэний нэхэмжлэгч Х.Мын өгсөн: 
“...И.Ц нь Б.А Н.Б Б.Э нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 11-12-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг Бугатын ам, Овгор банзан гэх газраас 755 ширхэг З6.6 м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй 34-57 АРХ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр бэлтгэж, тээвэрлэж ойн санд 1,513,980 төгрөгийн хохирол учруулсан байна. Би уг хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд төлүүлж өгнө үү гэж хүсмээр байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар тал/ 

          *Иргэний нэхэмжлэгч Б.Эгийн өгсөн: 
           “...2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ах Б.Э над руу залгаад машинаар чинь мод татах шаардлагатай байна гэж хэлэхээр нь машинаа авчирч өгөөд мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэтэл авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа Б.Э ахдаа үлдээж модны хаяанд орхиод гэр рүүгээ явсан. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би тээврийн хэрэгслийнхээ үнэлгээгээр машинаа авахуулмаар байна. Тээврийн хэрэгслээ улсын орлого болгомооргүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/ 

           *Гэрч О.Нн өгсөн: 
           “...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрүүдэд манай Арцат нөхөрлөлийн гишүүд болох И.Ц, Б.Э, Н.Б, Б.А нар талбай тусгаарлуулсан Архангай аймгийн Булган сумын Тусгалт баг Бугатын ам Овгор банзан гэх газраас мод бэлтгэсэн байсан. Намайг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бэлтгэсэн модноосоо цагаалаад өг гээд гуйгаад байхаар нь би очиж мод цагаалж өгөөд явсан. Би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаар мэдэхгүй. Намайг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Н.Б ах бид нар мод бэлтгэсэн байгаа уг модноос нь цагаалаад өг гэхээр нь би Овгор банзан гэх газарт ах нарын бэлдсэн модыг цагаалж өгсөн. Уг мод бэлтгэсэн гэх газар болох Архангай аймгийн Булган сумын Тусгалт баг Овгор банзан гэх газарт нөхөрлөл мод бэлтгэнэ гээд талбай тусгаарлуулаад байсан. Би тэгэхээр нь дээрх газарт мод бэлтгэх эрхийг нь ойн ангийн мэргэжилтнүүд нь өгөөд явсан гэж бодоод модноос цагаалсан. Намайг Нбаатар гэж хааяа дуудаад байдаг. Ихэнхдээ Н гэж дууддаг. Миний нэрийг Нбаатар гэж боддог юм шиг байна лээ. Ж.Бат-Очир нь И.Ц, Б.Э, Н.Б, Б.А нарыг мод бэлтгэх өдөр Архангай аймгийн Булган сумын төв дээр цагаан сарын бэлтгэл ажлаа хийнэ гээд Булган суманд байсан. Б.Э өөрийнхөө Зил-131 маркийн машиныг, хөрөөтэйгөө авч ирж ах Б.Эдаа өгчихөөд мод бэлдээгүй яваад өгсөн гэсэн. Намайг мод цагаалж байхад Б.Эгийн өмчийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг Б.Э жолоодоод мод цагаалсан. И.Ц ах модоо тоолоод байсан. Надад уг мод ямар ч хамааралгүй учраас тоо ширхэгийг нь мэдээгүй. Хуурай шинэс, цөөн хэдэн хуурай хуш мод байсан. Галын түлээний болон хэрэглээний зориулалтаар мод бэлтгэсэн байсан. И.Ц, Б.Э, Н.Б, Б.А тэдгээрийн эхнэрүүд болон Т.У над мэдэж байгаа, өөр хүн мэдэхгүй. Б.Э хөрөөгөө мод унагасан байсан. Хөх өнгийн цахилгаан хөрөө харагдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-55 дугаар тал/ 

            *Гэрч Т.Уын өгсөн: 
“...Би Архангай аймгийн Булган сумын Тусгалт баг Бугат гэх газар мал малладаг. Мөн Арцат нөхөрлөлд нарийн бичгийн ажил эрхэлдэг. 2019 онд Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн 6 өрхийн 12 гишүүнтэйгээр байгуулагдсан. Нөхөрлөлийг Архангай аймгийн Тусгалт багийн малчин Н.Б удирддаг. Манай нөхөрлөл байгаль орчин, ан амьтнаа хамгаалах зорилготойгоор Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан. Төслийн хүрээнд ховордсон ан, амьтны тоо толгойг судлах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр төлөвлөгөө гаргасан байсан. Арцат нөхөрлөлийн гишүүдийн хурлыг сар болгоны 26-ны өдөр хийдэг. Уг хурлаараа нөхөрлөлийн дараа сард хийх ажиллагааг хэлэлцэж гишүүдийн санал хүсэлтийг авдаг. Мөн гишүүд дундын сантай байдаг. Уг дундын сангийн талаар хэлэлцдэг. 2020 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө би нөхөр Ж.Бат-Очирын хамт Архангай аймгийн Булган сумын төв рүү явчихсан байсан. Тэр хойгуур мод хийсэн юм шиг байна лээ. Хаанаас хичнээн хэмжээний мод бэлтгэсэн талаар нь би мэдэхгүй байна. 2020 оны 02 дугаар сарын эхээр Архангай аймгийн төвөөс Байгаль орчны хүмүүс ирээд талбай тусгаарлалт хийсэн. Яг талбай дээрээ очиж тусгаарлалт хийгээгүй, шөнө болчихоод амжаагүй явчихсан гэж байсан. Манайх 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамгийн сүүлд хуралдсан. Уг хурлаар дундын сангийн талаар ярилцаад тарсан. Өөр ямар нэг асуудал яригдаагүй, цагаан сар гээд ажил ихтэй байсан болохоор тарцгаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-58 дугаар тал/ 

         *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн”... 36,6 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ 39000₮ мод , модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/-1.0 итгэлцүүр, Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин-1,8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохиролын хэмжээ 1.513.980₮-өөр тоггоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 74-75 дугаар тал/ 

           *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 92 дугаартай”...4м-ийн урттай 44 ш шинэс модон дүнз, 2м-ийн урттай 24 ш хуш мод, 2-ийн урттай 687 ш дүнз модийг зах зээлийн үнэлгээг 2020 оны 02 сарын зах зээлийн ханшаар 4.335.000/дөрвөн сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 66 дугаар тал/ 

           *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 3-10, 12-15 дугаар тал/ 
           
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134-137 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 
2020 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг Бугатын ам, Овгор банзан гэх газраас Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нар нь бүлэглэн 755 ширхэг 36.6м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй 34-57 АРХ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр бэлтгэж, тээвэрлэж ойн санд 1.513.980 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нар нь бүлэглэн үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Х.Мын”...И.Ц нь Б.А Н.Б Б.Э нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 11-12-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг Бугатын ам, Овгор банзан гэх газраас 755 ширхэг З6.6 м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй 34-57 АРХ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр бэлтгэж, тээвэрлэж ойн санд 1,513,980 төгрөгийн хохирол учруулсан байна. Би уг хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Эгийн”...2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ах Б.Э над руу залгаад машинаар чинь мод татах шаардлагатай байна гэж хэлэхээр нь машинаа авчирч өгөөд мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэтэл авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа Б.Э ахдаа үлдээж модны хаяанд орхиод гэр рүүгээ явсан ...” гэх мэдүүлэг, гэрч О.Нн”...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрүүдэд манай Арцат нөхөрлөлийн гишүүд болох И.Ц, Б.Э, Н.Б, Б.А нар талбай тусгаарлуулсан Архангай аймгийн Булган сумын Тусгалт баг Бугатын ам Овгор банзан гэх газраас мод бэлтгэсэн байсан. Намайг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бэлтгэсэн модноосоо цагаалаад өг гээд гуйгаад байхаар нь би очиж мод цагаалж өгөөд явсан. Би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаар мэдэхгүй. Намайг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Н.Б ах бид нар мод бэлтгэсэн байгаа уг модноос нь цагаалаад өг гэхээр нь би Овгор банзан гэх газарт ах нарын бэлдсэн модыг цагаалж өгсөн. Уг мод бэлтгэсэн гэх газар болох Архангай аймгийн Булган сумын Тусгалт баг Овгор банзан гэх газарт нөхөрлөл мод бэлтгэнэ гээд талбай тусгаарлуулаад байсан. Би тэгэхээр нь дээрх газарт мод бэлтгэх эрхийг нь ойн ангийн мэргэжилтнүүд нь өгөөд явсан гэж бодоод модноос цагаалсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Уын”...Нөхөрлөлийг Архангай аймгийн Тусгалт багийн малчин Н.Б удирддаг. Манай нөхөрлөл байгаль орчин, ан амьтнаа хамгаалах зорилготойгоор Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан. Төслийн хүрээнд ховордсон ан, амьтны тоо толгойг судлах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр төлөвлөгөө гаргасан байсан. Арцат нөхөрлөлийн гишүүдийн хурлыг сар болгоны 26-ны өдөр хийдэг. Уг хурлаараа нөхөрлөлийн дараа сард хийх ажиллагааг хэлэлцэж гишүүдийн санал хүсэлтийг авдаг. Мөн гишүүд дундын сантай байдаг. Уг дундын сангийн талаар хэлэлцдэг. 2020 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө би нөхөр Ж.Бат-Очирын хамт Архангай аймгийн Булган сумын төв рүү явчихсан байсан. Тэр хойгуур мод хийсэн юм шиг байна лээ. Хаанаас хичнээн хэмжээний мод бэлтгэсэн талаар нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.513.980 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нарын бүлэглэж зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нарыг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.513.980 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 4.542.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан байна. Мөн шүүхээс шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нарыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  34-57 АРХ улсын дугаартай Зил-131 маркийн автомашин нь Б.Э гэх хүний эзэмшилийнх болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 4.335.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 метрын урттай, 44 ширхэг модон дүнз, 2 метрынн урттай 24 ширхэг хуш мод, 2 метрын урттай 687 ширхэг дүнз модыг тус тус хураан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Мовогт Нийн Б, М овогт Бгийн А, М овогт Бын Э, М овогт Иын Ц нарыг бүлэглэн хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 2. М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 
 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц  нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 21 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000/хоёр сая/ төгрөгийг буюу шүүгдэгч тус бүрээс 500.000/таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хэрэгт битүүмжлэгдсэн 4.335.000/дөрвөн сая гурван зуун гучин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 4 метрын урттай 44 ширхэг модон дүнз, 2 метрынн урттай 24 ширхэг хуш мод, 2 метрын урттай 687 ширхэг дүнз, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 34-57 АРХ улсын дугаартай Зил-131 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Б.Э/РД:АБ84071412/-д буцаан олгож, шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б, Б.А, Б.Э, И.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР