Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 188

 

2020/ШЦТ/188

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: П.Б, П.Б, М.Э, Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пын Б, Б овогт Пын Б, Б овогт Дгийн А, Ө овогт Мын Э нарт холбогдох 1912007330142 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, ........... суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Пын Б/РД:АА7...................../ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, ............газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Пын Б/РД:АА...................../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу баг, .................. гэх газарт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овогт Мын Э/РД:АЖ.............../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, ................ гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Дгийн А/РД:АА...................../ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Б, П.Б, Д.А, М.Э нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-аас 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эмандал сумын Идэр-Улаан баг, Цоргын давааны Нарийны ар гэх газраас зөвшөөрөлгүйгээр 339 ширхэг, 28.693 метр куб хэмжээтэй, хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, байгаль орчинд 2.014.248 төгрөгийн хохирол учруулан, тус аймгийн Батцэнгэл сум руу 3ил-130 маркийн автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          *Шүүгдэгч Д.Аы шүүх хуралдаанд мэдүүлсэн: Намайг гуйгаад байхаар нь би ганц удаа модонд хамт явсан. Би модонд яваад мод бэлтгээд байдаггүй. Би тэнсэн ял авах гэж байгаадаа гомдолтой байна гэх мэдүүлэг, 

           *Эрүүгийн 1912007330142 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Иргэний нэхэмжлэгч Р.Бын өгсөн: 

“...2019 оны 11 дүгээр сарын 06-наас 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эмандал сумын Идэр-Улаан багийн нутаг Цоргын давааны Нарийны эх гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 залуу мод бэлтгэсэн байна. Би уг хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлын талаар оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Сумын иргэд энэ газраас мод бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгэдэг байгаа. Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр машин мод авч ирсэн байсан. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар тал/ 

          *Гэрч Н.Эгийн өгсөн: 

           “...Манай түлшний мод дуусчихаад 2019 оны 11-р сарын 07-ны өдөр мод авахаар захиалга өгөөд П.Б гэх залуу 2019 оны 11-р сарын 07-ны манайд зил зуун гуч машинаар нэг тэвш мод буулгасан. Би энэ модыг хаанаас ачиж ирсэнийг мэдээгүй, мөнгийг нь бэлнээр нь өгөөд модоо худалдан авсан. Би уг модыг 320.000 төгрөгөөр худалдан авсан. Энэ үнэндээ мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй хамт худалдан авдаг. Би уг модыг хаанаас бэлтгэсэн талаар мэдээгүй, өөрийн нутгаас бэлтгэсэн гэж бодож байсан. Манайх уг модноос бага зэрэг хэрэглэсэн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 дугаар тал/ 

           *Гэрч Б.Бын өгсөн: 

           “...2019 оны 11-р сарын 05-ны өдөр мод авахаар захиалга өгөөд П.Б гэх залуу 2019 оны 01-р сарын 07-ны манайд зил зуун гуч машинаар нэг тэвш мод буулгасан. Би энэ модыг хаанаас ачиж ирсэнийг мэдээгүй, мөнгийг нь бэлнээр нь өгөөд модоо худалдан авсан. Би уг модыг 320.000 төгрөгөөр худалдан авсан. Энэ үнэндээ мод бэлгэх зөвшөөрлийн бичигтэй хамт худалдан авдаг.  Би уг модыг хаанаас бэлтэгсэн талаар мэдээгүй, өөрийн нутгаас бэлтэгсэн гэж бодож байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-53 дугаар тал/ 

            *Гэрч Б.Мын өгсөн: 

“...2019 оны 11 -р сарын 05-ны өдөр П.Б гэх хүнийг мод хийж зараж байгаа гэж сонсоод мод авхаар захиалга өгсөн. Тэгээд 2019 оны 11-р сарын 06-ны өдөр манай гэрт байрлах Батцэнгэл сумын Дайрбор баг, Бор толгой хороололын 28 тоот хашаанд зил зуун гуч машинаар нэг тэвш мод буулгасан. Одоо тэр манай хашаанд байгаа би тэр модыг түлээгүй байгаа. Би уг модыг 320.000 төгрөгөөр худалдан авсан. Энэ үнэндээ мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй хамт худалдан авдаг. Би уг модыг хаанаас бэлтгэсэн талаар мэдээгүй, өөрийн нутгаас бэлтгэсэн гэж бодож байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-56 дугаар тал/ 

            *Гэрч Ч.Мын өгсөн: 

“...2019 оны 11-р сарын 08-ны 13 цагийн орчимд Эмандал сумын Идэр-Улаан багийн Цоргийн нарийн гэх газар хууль бусаар мод бэлтгээд байна гэх мэдээлэл аваад байгаль хамгаалагч Л.Лын хамт очиж шалгахад Батцэнгэл сумын харьяат 4 хүн зил-130 маркийн автомашинтай нэг тэвш мод бэлтгэсэн байсан. Тэгээд зохих зөвшөөрлийг нь шалгахад мод бэлтгэх зөвшөөрөл нь Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт бэлтгэх зөвшөөрөл байсан. Тэгээд уг хүмүүсийг бэлтгэсэн модны хамт Архангай аймгийн Эмандал сумын төвд авч ирж саатуулсан. Нэг тэвш мод бэлтгэж машиныхаа чиргүүл дээр ачиж байсан.  Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс бэлтгэх зөвшөрөл байсан. Хоорондох зайг нь сайн мэдэхгүй байна хоорондоо барагцаагаар 7-8 км орчим байх. Би уг газар очиж үзэхэд шинээр тайрагдсан байж болох хожуулнууд байсан. Би тоолоогүй хичнээн мет талбайг эзэлж байсныг мэдэхгүй байна, тухайн үед хэмжиж үзээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-65 дугаар тал/ 

            *Гэрч Л.Лын өгсөн: 

“...2019 оны 11-р сарын 08-ны 13 цагийн орчимд Эмандал сумын Идэр-Улаан багийн Цоргийн нарийн гэх газар хууль бусаар мод бэлтгээд байна гэх мэдээлэл аваад байгаль хамгаалагч Ч.Мын хамт очиж шалгахад Батцэнгэл сумын харьяат 4 хүн зил-130 маркийн авто машинтай нэг тэвш мод бэлтгэсэн байсан. Тэгээд зохих зөвшөөрлийг нь шалгахад мод бэлтгэх зөвшөөрөл нь Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт бэлтгэх зөвшөөрөл байсан. Тэгээд уг хүмүүсийг бэлтгэсэн модны хамт Архангай аймгийн Эмандал сумын төвд авч ирж саатуулсан. Нэг тэвш мод бэлтгэж машиныхаа чиргүүл дээр ачиж байсан. Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс бэлтгэх зөвшөөрөл байсан. Хоорондох зайг нь сайн мэдэхгүй байна хоорондоо барагцаагаар 7-8 км орчим байх. Би уг газар очиж үзэхэд шинээр тайрсан байж болох хожуулнаад байсан. Би тоолоогүй, хичээн метр талбайг эзэлж байсныг мэдэхгүй байна, тухайн үед хэмжиж үзээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-68 тал/ 

            *Гэрч Н.Дын өгсөн: 

“...Манай ээж 90 настай хөгшин байдаг. Галын түлшний модгүй болоод 2019 оны 11 дүгээр сарын 06-07-ны үед П.Б гэдэг хүнд түлшний мод авахаар 320.000 төгрөг өгсөн гэж байсан.  Тэгээд П.Б манай ээжийнд мод буулгаж өгсөн. Манай ээж П.Бд мод авахаар мөнгө өгсөн байсан. Ямар газраас мод бэлтгэсэн талаар би мэдэхгүй, Манай ээж П.Б гэдэг хүнээс авсан түлшний модоо хөрөөдөж хагалаад дуусаж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 86-88 дугаар тал/ 

         *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Д.Мөнхнарангийн”...28.693 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж / хуурай мод/ 39000₮ мод , модон материалын ашиглалтын гарцын дагуу 1,8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохиролын хэмжээ 2.014.248₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 93-94 дүгээр тал/ 

           *Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 10-18 дугаар тал/ 

           *Зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд, гэрэл зургууд/хх-ийн 19-27 дугаар тал/

           *АРА-033843, АРА-016500, АРА-033836 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгүүд/хх-ийн 41-44 дүгээр тал/          

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148-151 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 06-аас 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эмандал сумын Идэр-Улаан баг, Цоргын давааны Нарийны ар гэх газраас шүүгдэгч П.Б, П.Б, Д.А, М.Э нар нь бүлэглэн зөвшөөрөлгүйгээр 339 ширхэг, 28.693 метр куб хэмжээтэй, хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, байгаль орчинд 2.014.248 төгрөгийн хохирол учруулан, тус аймгийн Батцэнгэл сум руу 3ил-130 маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нар нь бүлэглэн үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Р.Бын”...2019 оны 11 дүгээр сарын 06-наас 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эмандал сумын Идэр-Улаан багийн нутаг Цоргын давааны Нарийны эх гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 залуу мод бэлтгэсэн байна...” гэх мэдүүлэг, гэрч Н.Эрхзаяагийн”...Манай түлшний мод дуусчихаад 2019 оны 11-р сарын 07-ны өдөр мод авахаар захиалга өгөөд П.Б гэх залуу 2019 оны 11-р сарын 07-ны манайд зил зуун гуч машинаар нэг тэвш мод буулгасан. Би энэ модыг хаанаас ачиж ирсэнийг мэдээгүй, мөнгийг нь бэлнээр нь өгөөд модоо худалдан авсан. Би уг модыг 320.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”...2019 оны 11-р сарын 05-ны өдөр мод авахаар захиалга өгөөд П.Б гэх залуу 2019 оны 01-р сарын 07-ны манайд зил зуун гуч машинаар нэг тэвш мод буулгасан. Би энэ модыг хаанаас ачиж ирсэнийг мэдээгүй, мөнгийг нь бэлнээр нь өгөөд модоо худалдан авсан. Би уг модыг 320.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мын”...2019 оны 11 -р сарын 05-ны өдөр П.Б гэх хүнийг мод хийж зараж байгаа гэж сонсоод мод авахаар захиалга өгсөн. Тэгээд 2019 оны 11-р сарын 06-ны өдөр манай гэрт байрлах Батцэнгэл сумын Дайрбор баг, Бор толгой хороололын 28 тоот хашаанд зил зуун гуч машинаар нэг тэвш мод буулгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Мын”...2019 оны 11-р сарын 08-ны 13 цагийн орчимд Эмандал сумын Идэр-Улаан багийн Цоргийн нарийн гэх газар хууль бусаар мод бэлтгээд байна гэх мэдээлэл аваад байгаль хамгаалагч Л.Лын хамт очиж шалгахад Батцэнгэл сумын харьяат 4 хүн зил-130 маркийн автомашинтай нэг тэвш мод бэлтгэсэн байсан. Тэгээд зохих зөвшөөрлийг нь шалгахад мод бэлтгэх зөвшөөрөл нь Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт бэлтгэх зөвшөөрөл байсан. Тэгээд уг хүмүүсийг бэлтгэсэн модны хамт Архангай аймгийн Эмандал сумын төвд авч ирж саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Лын”...2019 оны 11-р сарын 08-ны 13 цагийн орчимд Эмандал сумын Идэр-Улаан багийн Цоргийн нарийн гэх газар хууль бусаар мод бэлтгээд байна гэх мэдээлэл аваад байгаль хамгаалагч Ч.Мын хамт очиж шалгахад Батцэнгэл сумын харьяат 4 хүн зил-130 маркийн авто машинтай нэг тэвш мод бэлтгэсэн байсан. Тэгээд зохих зөвшөөрлийг нь шалгахад мод бэлтгэх зөвшөөрөл нь Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт бэлтгэх зөвшөөрөл байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Дын”...Манай ээж 90 настай хөгшин байдаг. Галын түлшний модгүй болоод 2019 оны 11 дүгээр сарын 06-07-ны үед П.Б гэдэг хүнд түлшний мод авахаар 320.000 төгрөг өгсөн гэж байсан.  Тэгээд П.Б манай ээжийнд мод буулгаж өгсөн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.014.248 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Д.Мөнхнарангийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нарын бүлэглэж зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь бүлэглэн хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нарын бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлз заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нарын бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нарыг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.014.248 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 6.042.744 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан байна. Мөн шүүхээс шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нарыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан. Шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-22 УБД улсын дугаартай Зил-130 маркийн автомашин нь Ц.Нямбуу гэх хүний эзэмшилд байдаг болох нь  хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр тогоогдсон тул уг тээврийн хэрэгсэлийн үнэ болох нийт 700.000 төгрөгийг шүүгдэгч нараас хурааж, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 71 ширхэг хуурай шинэс модыг тус тус хураан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6,  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Пын Б, Б овогт Пын Б, Б овогт Дгийн А, Ө овогт Мын Э нарыг бүлэглэн хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Б, М.Э, Д.А нарт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 46, 47 дугаар  тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10-22 УБД улсын дугаартай Зил-130 маркийн автомашины үнэ болох нийт 700.000/долоон зуун мянга/ төгрөг гаргуулан, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 71 ширхэг хуурай шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Б, П.Б, М.Э, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР