| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09446/И |
| Дугаар | 101/ШШ2017/00310 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/00310
2017 оны 01 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ2017/00310 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Могул цамхаг 304 тоотод байрлах, “Ричфинанс ББСБ” ХХК /РД:5779014/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран 12 дугаар байр, 8 тоотод оршин суух, Дилав овогт Гүрэлхаажавын Рэгзэдмаа /РД:ИТ55052900/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран 12 дугаар байр, 8 тоотод оршин суух, Очирбат овогтой Чүлтэм /РД:ИТ87031315/ нарт холбогдох,
4,785,521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч Г.Рэгзэдмаа, О.Чүлтэм, нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ричфинанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч нь зээлдэгч Г.Рэгздмаа, О.Чүлтэм нартай 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийн 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй 0361 тоот зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний 2 дугаар хавсралтаар зээлдэгч О.Чүлтэмийн өмчлөлийн 44-82 УНҮ улсын дугаартай Ниссан нөт маркийн автомашиныг барьцаалсан. Хариуцагч нар өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа ба үндсэн зээлийн үлдэгдэл 3,351,713 төгрөг, хуримтлагдсан хүү 1,433,808 төгрөг, нийт 4,785,521 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3,351,713 төгрөг, хуримтлагдсан хүү 1,433,808 төгрөг, нийт 4,785,521 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Г.Рэгзэдмаа, О.Чүлтэм нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... Рэгзэдмаа, Чүлтэм бид хоёр 2015 оны 1 сарын 10-нд Ричфинанс ББСБ-аас 4,000,000 төгрөг зээлсэн боловч эхний 2 сард нь төлөөд одоо үлдсэн хүү, зээлийн үлдэгдэл 3,354,713 төгрөг, хуримтлагдсан хүү 1,433,808 төгрөг, нийт 4,785,521 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад төлөх хугацаа хэрэгтэй байна. Сүүлийн хугацаа 2017 оны 02 сарын 27, 28-ны үе байвал сайн байна...” гэжээ.
Хариуцагч Г.Рэгзэдмаа, О.Чүлтэм нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ричфинанс ББСБ” ХХКийн нэхэмжилж буй 4,785,521 төгрөгийг 10 хоногийн хугацаанд төлнө...” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ричфинанс ББСБ” ХХКийн нэхэмжилж буй 4,785,521 төгрөгийг хариуцагч нар 10 хоногт төлье гэж байх тул хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ричфинанс ББСБ” ХХК хариуцагч Г.Рэгзэдмаа, О.Чүлтэм нарт холбогдуулан “зээлд 3,351,713 төгрөг, хүүнд 1,433,808 төгрөг, нийт 4,785,521 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Г.Рэгзэдмаа, О.Чүлтэм нар нэхэмжлэлийн шаардлага болох 4,785,521 төгрөгийг 10 хоногийн дотор нэхэмжлэгч “Ричфинанс ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн болох нь хариуцагч Г.Рэгзэдмаа, О.Чүлтэм нарын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Г.Рэгзэдмаа, О.Чүлтэм нар нэхэмжлэгч “Ричфинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,785,521 төгрөг /дөрвөн сая долоон зуун наян таван мянга таван зуун хорин нэг/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Рэгзэдмаа, О.Чүлтэм нараас улсын тэмдэгтийн хураамжид 91,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ричфинанс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ