| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0465/Э/ |
| Дугаар | 482 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 482
2020 06 18 2020/ШЦТ/482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч М.Энхбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Ээбаатар, З.Цэнгэнбаяр, Л.Отгондорж, П.Баасанжав,
шинжээч Э.Солонго, Х.Баярмаа,
гэрч Д.А, Н.М, Ц.Ц, С.Т, Д.А, С.Т,
шүүгдэгч Г.Ө , түүний өмгөөлөгч Э.Нарангарав, М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд, С.Ганзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тү овгийн Г.Ө д холбогдох эрүүгийн 201725030848 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тү овгийн Г.Ө , 1964 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо инженер мэргэжилтэй, “Э” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүрэг, *** тоотод суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Ө нь Чингэлтэй дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт “Э” ХХК-ний 100 хувийн хувьцааг “Б Х” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Б х” ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39.031.244.160 /гучин есөн тэр бум гучин нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Намайг яллаж байгаа гол зүйл нь буцааж хувьцааг өгнө гэсэн баталгаа, А4 цаасан дээр эвлүүлгээр бичигдсэн гэрээгээр яллаж байна. Би цэнхэр өнгийн балаар бичсэн гарын үсгээ эсэргүүцэхгүй. Түүн дээр бичигдсэн агуулгыг би эсэргүүцэж байна. Би ийм материал дээр гарын үсэг зураагүй. Ц.Т надад захирал хөдөө ажилтай тул гарын үсэг хэрэгтэй байна гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. Захирал талийгаач Э надтай холбоотой байдаг байсан. Тэрээр тусархаг залуу байсан. Надад таны гүйцэтгэх захирлын ажилтай Э ХХК миний нэр дээр байдаг. Хүнд салбар их хэмжээний байгууллагын өр байгаа тул намайг энэ байгууллагыг цаашид үргэлжлүүлж авч явах уу гэж хэд хэдэн удаа надад хандсан. Би энэ талаар судалж Этай ярилцсан. Компани над дээр шилжүүлэх явцад ямар нэгэн маргаан гарахгүй биз гэж асуухад санаа зоволтгүй гэсэн. Надад Э нотариат орж бичиг баримт үйлдэн итгэмжлэл авсан. Би компанийн гэрчилгээ журам зэргийг авч уг компанийг 100 хувь бэлэглэл, болон эрх шилжүүлэх гэрээний дагуу нотариатаар баталгаажуулан авсан. Үүний дараа улсын бүртгэл хүлээн авч миний нэр дээр шилжүүлсэн. Гэтэл Э удалгүй нас барсан. Миний 2 гарын үсэгтэй баталгаа зэргээр цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Хэрэв талийгаач амьд байсан бол ийм асуудал гарахгүй байсан байх гэж би боддог. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач гэрээ хийгээд бүх зүйлийг баталгаажуулсан байхад хохирогчтой байгуулсан гэрээ гарч ирсэн. Талийгаачтай хохирогч холбоотой байсан бол яагаад тухайн үед улсын бүртгэл дээр маргаангүй бүртгэгдсэн юм. Надад шилжүүлж өгсөн залуу талийгаач болсон хойно яагаад энэ асуудал яригдсан бэ. Т- болон Л нар миний 2 гарын үсгийг нотолсон. Хөндлөнгийн гэрч Бүд мөн миний хоосон гарын үсэгтэй цаасыг харсан гэж мэдүүлдэг. Энэ хэрэгт гэрчээр оролцож байгаа өмгөөлөгч Н.М руу энэ 2 цаасан дээр ийм монтаж хийчихлээ болох уу гэж viber-аар явуулаад гэж асуухад болохгүй гэж хэлэхэд нь А уурласан байдаг. Би гэмт хэрэг үйлдээгүй. Шүүх үнэн зөвийг тогтоож өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Намайг Ганболдын Г гэдэг 1973 онд Улаанбаатар төрсөн, төмөр замын инженер мэргэжилтэй, Б группэд 2015 онд зам барилга үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажилд томилогдсон. Анх ажилд томилогдох шалтгаан нь Г.Ө гийн бага хүү болох Ө.Ц намайг анх ажилд авсан бөгөөд тус компанийн менежер ажилтай байсан. 2016 оны сүүлээр группийн ТУЗ-ын даргаас “Э” ХХК-тай холбоотой үйл ажиллагааг шалга гэсэн удирдамж гарж, комисс томилсны дагуу шалгалт хийсэн. Учир нь Б х компани болон бусад охин компаниуд бүгд Капитрон банкны дансаар гүйлгээгээ хийх дүрэмтэй байдаг. Гэтэл Э ХХК нь ТУЗ-д мэдэгдэхгүйгээр өөр банканд данс нээж, их хэмжээний гүйлгээ хийсэн болох нь мэдэгдсэн байсан. Шалгалтын үр дүнг Г.Ө д танилцуулсан. Энэ үеэс Г.Ө г таньдаг болсон. Би түүнийг А.А захирлын эхнэрийн төрсөн дүү Бгийн нөхөр болж байгаа хүн гэж ойлгосон. Г.Ө нь А.А захиралтай нэлээн ойр дотно харилцаатай, өрөөнд нь чөлөөтэй орж гардаг, хоол ундыг нь ч зөөдөг байсан. Би удирдах албан тушаалтан ч гэсэн түүнтэй хүндэтгэлтэй харьцдаг байсан. 2016 оны сүүлээр санаж байна. Шалгалт хийгдсэний дараа Чулуун овоо буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Г.Ө гээс техникээ актлуулах тухай хүсэлт гаргасан байсан. Уг ажлын комиссын даргаар би ажиллаж байсан. Группийн зүгээс 7-8 хүн, “Э” ХХК-ны зүгээс 7-8 хүн тооллого хийж шалгасан. “Э” ХХК-ны 48 техникийг газар дээр нь акталж протоколыг үйлдсэн. Актлах ажил хийгээд Г.Ө Э ХХК-ны дор Э п групп ХХК байгуулсан. Тухайн компанид Э ХХК-ны акталсан техникийг өгсөн. Харин жолооч нарын кабинд техникийн гэрчилгээ байдаг юм аа гээд машиныг шилжүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Газар шилжээгүй. 2017 оны 1 дүгээр сард Б группийн тайлангийн хуралд захирлын туслах, дотоод аудитын захирал болон менежер удирдлагууд оролцсон. Энэ хуралд манайх тайлангаа тавьж онц дүнтэй хамгаалсан. Г.Ө захирал хуралд оролцсон байдал сиди хэлбэрээр хавтаст хэрэгт авагдсан. Би тэр хуралд суугаагүй боловч танилцахад Г.Ө г загнасан зүйлгүй байсан. Тэр хурлаас хойш Г.Ө тайлангийн хуралд суухаа больсон. 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл А.А захирлын өрөөнд Г.Ө орж гардаг, бүх зүйлээ ярьж, асуудаг байсан. мөн Э компанийн үйл ажиллагааг ирж албан ёсоор тайлагнадаг байсан. А.Атой ийм ойр дотно ажиллаж байсан хүн өнөөдөр шүүхийн өмнө хууль сануулж байхад мэдэхгүй, үгүй гэж хариулж байгаа нь гутамшиг. Би энэ хоёрыг Улсын Драмын Эрдмийн театрын урд талын лоунжид учрыг нь олох зорилгоор уулзуулсан. Тэр үед Г.Ө компаниа өгөхөөр боллоо сэтгэл онгойлоо гэж хэлж байсан. Талийгаач Эын хувьд А.Аын гэрт хүмүүжсэн, группийн ТУЗ-ын даргын садан гэдэг утгаараа эрх мэдэлтэй хүн байсан. Энэ залууд А.А захирал хэдэн хэдэн компани шилжүүлж өгсөн. Баталгааны хуудсыг Э, А.А 2 хоорондоо байгуулдаг. Г.Ө , Э 2-т хэд хэдэн компанийг шилжүүлж өгч байсан. Г.Ө , А.Аын 9 луу сийлбэртэй, 19 дүгээр зууны хаш хөөргийг ангийнхаа уулзалтад хэрэглэе гэж авч яваад өгөхгүй байгаа. Хөөргөний үнэлгээ 200.000.000 төгрөг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хөөргийг буцаан олго гэдэг шийдвэр гарсан. Үүнийг хэрэгт хавсаргасан. Энэ тухай Г.Ө мэдүүлэхдээ мөн миний гарын үсгийг ашигласан, хуурамч гэж мэдүүлдэг. Хавтаст хэрэгт Г.Ө гийн хөдөлмөрийн гэрээ гэх мэт олон хуудаст шүүгдэгчийн гарын үсэг бүхий материал байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ндээр байсан Э ХХК-ны хувьцааг Г.Ө д шилжүүлж өгсөн. Ингэж өгөхдөө С.Тд “Н” ХХК-ний хувьцааг 100 хувь буцаан авах нөхцөлтэй өгсөн. Тухайн үед Э сургуульд явах талаар яригдаж байсан. Талийгаач нас барсан ч гэсэн нэхэх эрх С.Тд байгаа. Үүнийг Г.Ө мэдэхгүй, энэ талаар ямар ч баримт түүнд байхгүй. Н.М өмгөөлөгч 2012 оноос хойш Б группэд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Н.М өмгөөлөгч Б х компанийн муу, сайн дотоод асуудлуудыг бүгдийг мэддэг. Н.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав хоёр миний хувьцаа эзэмшдэг компанид гэрээгээр өмгөөллийн ажил хийж байгаад миний нөгөө талын компанитай тохиролцоод их хэмжээний мөнгө авсан байсан. Энэ хэрэгт хамааралгүй ч хуульчийн ёс зүйд нийцэх үү? 2016 оны 1 дүгээр сард Г.Ө , Н.М бид 3 гэрээ байгуулж байсан. Г.Ө Н.Мыг танина. “Н” ХХК-аас Эын хувьцааг шилжүүлж өгсөн дүрмийг анзаарах юм бол 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дүрэмд Б Х гэж бичсэн байгаа. Шүүгдэгч 2 цаас гэж яриад мөрдөн шалгах ажиллагааны хугацаа дуусах гэсэн оролдлого хийж байна. Г.Ө 2 цаасан дээр биш 200 гаран материалд гарын үсэг зурсан хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангасан. Улсын бүртгэлийн газарт эргэж буцах нөхцөлтэй байгуулсан гэрээ нь эх хуваариа байдаг. Энэ хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүнийг залилж болдог юм аа гэдгийг өмгөөлж байна. Эыг нас барсан шалтгаан амиа хорлосон гэдэг байдалтай гарсан. Үүнийг далимдуулж Н.М зөвлөгөө өгсөн байх гэж би хардаж байгаа. Би У гишүүний менежерээр ажиллаж байсан 4 менежерийн нэг. Өгийн хүү Ц мөн менежерээр нь ажиллаж байсан. Би сэдлийг үүнээс эхэлсэн гэж харж байна. Хэрэв А.Аоос авах ёстой байсан бол би хоёр ч удаа Г.Ө тэй уулзсан. Мөнгө ямар хүчтэй вэ гэдгийг би харсан. Хөшигтийн хөндийн 43 км хурдны замын 30 хувийг Засгийн Газрын шугамаар 3 компанид хувааж өгсөн. Үүний нэг нь Э ХХК байсан. А.А хөөцөлдөж Г.Ө д авч өгсөн. Энэ бэлэн мөнгө нь орж ирсэн 11 сая долларын зам байсан. Дараа нь Бгийн 110 км зам 120 сая долларын ажил. Энэ ажлын өмгөөлөгчөөр Н.М ажиллаж байсан. Тэрээр Э ХХК-ны ажлыг надаас илүү мэдэх хүн. А-ын зам зэрэг их хэмжээний мөнгөний ажил байсан. Ийм их мөнгөний амтыг мэдэрсэн хүн. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад над руу нөлөөлөөгүй хүн гэж байхгүй. Намайг худалдаж авъя гэдэг. Миний найз нөхдөөр айлгаж сүрдүүлсэн. Энэ хэргийг шалгасан цагдаа прокурор болгоныг миний хамаатан болгодог. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хүртэл үзсэн. Эрх зүйн мэдлэггүй энгийн иргэн би хүртэл энэ хэргийн талаар уншаад ойлгож байхад нэг хэргийг олон талаас нь харж гомдол гаргадаг. 2017 оны 3 сард өгсөн гомдол өнөөдөр 2020 онд энэ олон хүний ажлыг алдагдуулж явж байна. Компанийг бүртгүүлсэн процессыг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явж ялсан гэдэг. Энэ үнэн гэхдээ бүртгэгчийн алдаа байна гэсэн болохоос биш энэ компани Г.Ө гийнх гэсэн шийдвэр гараагүй. Г.Ө энд тэнд өр зээл тавьчхаад өрөө барагдуул гэхээр Б Хоос ав гэдэг. Харин Тендер болохоор би авна гээд авдаг. Энэ байгууллагаас алдаа зөрчил гаргаад халагдсан хүн болгоныг дуудаж уулзаад мэдүүлэг өгүүлдэг. Хөдөлмөрийн гэрээгээ шударгаар тайлбарлах ёстой. Шүүхэд үнэн мэдүүлэх хэрэгтэй. Залилах гэмт хэрэг үйлдсэн Г.Ө д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Э ХХК-г хуулийн дагуу буцаах арга хэмжээ авч өгнө үү, бусад компанид учирсан хохирол зэргийг энэ эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа иргэний журмаар бид жич нэхэмжлэх болно...” гэв.
Гэрч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын дундуур Э бэлэглэлийн гэрээг эрх шилжүүлэх гэрээтэй хамт байгуулж болох уу гэж асуусан. Би үүнтэй хамааруулж юу хийх гэж байгаа талаар асуусан. Гэтэл Э Э ХХК-ны хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгч байна. Тийм учраас эрх шилжүүлэх гэрээ байгуулдаг юм уу гэсэн. Би “чи хаана байна вэ” гэж асуухад нотариат дээр байна гэсэн. Ямар нэгэн байдлаар чамаас өөр хувьцаа эзэмшигч байдаг уу гэж асуухад “Н” ХХК хувьцаа эзэмшигч, харин “Н” –ний хувьцаа эзэмшигч нь би гэж надад хариулсан. Тэгээд ямар гэрээ улсын бүртгэлд шаардлагатай вэ гэж надаас асуусан. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн баталгаа гэх зүйлийн талаар А.А 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өглөө надтай яриад над руу зургийг нь явуулна гэж хэлсэн. Тэгээд Г над руу явуулсан. Г.Ө , А.А нар найзууд байсан. 2016 оны сүүлээс хоорондоо маргаан үүссэн. А.А надаас Г.Ө д өгсөн зүйлийг буцааж авахаар баримт бүрдүүлж байгаа гэдэг үүднээс надаас зөвлөгөө авахыг оролдсон. Тухайн үед би татгалзсан. Г.Ө гийн гарын үсгийг ашиглаж байна гэж би ойлгосон...” гэв.
Гэрч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Б компанитай хамтран ажиллах гэрээ байхгүй. Би нотариатын үйл ажиллагаа эрхлээд 14 жил болж байна. 2017 онд Б компани Г.Ө нарын буцаан авах нөхцөлтэйгөөр байгуулсан эрх шилжүүлэх гэрээний хуулбарыг баталгаажуулсан. Нотариатын тухай хуулиар илт засвартай, хууль зөрчсөн гэрээг баталгаажуулдаггүй. Тухайн гэрээг Нотариатын хуулийн дагуу баталгаажуулсан. Гэрээний эх хувийг А авчраад би эх хувийг нь харж хуулбарыг баталгаажуулж хуулбар үнэн тамга дарсан. Миний хувьд бэлэглэлийн гэрээг батлаагүй, зөвхөн тухайн гэрээг хуулбарлаад хуулбар болохыг баталсан. Хуулбар үнэн тэмдэг дарахад гэрээг унших шаардлагагүй. Гэрээг батлах болон хуулбар үнэн баталгаажуулах 2 ялгаатай байдаг. Аливаа зүйлд эх хувийг өгөх боломжгүй байна гээд эх хувиа барьж ирээд хуулбар үнэн даруулдаг. Төрийн байгууллагууд голдуу ийм баримт шаарддаг. Тодорхой төрлийн гэрээг баталсан тохиолдолд гэрээний хуулбарыг авч үлддэг. Хуулбар үнэн тэмдэг дарж байгаа тохиолдолд он сарыг тэмдэглэдэг хуудасны дугаар тэмдэглэдэггүй...” гэв.
Гэрч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Э ХХК-ны эрхийг шилжүүлэх талаарх гэрээг 2016 онд баталгаажуулсан. Эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээг баталгаажуулахад гарын үсэг зурсан талууд байсан. Компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн эрх шилжүүлдэг. Компанийг шилжүүлэхэд Төлөөлөн Удирдах зөвлөл нь 1 гишүүнтэй байсан. Тухайн эрх бүхий нэг гишүүн өөрөө ирээд гарын үсэг зурсан. Гэрээний төлбөрийг талууд төлнө. Тухайн үед гэрээний төлбөрийг хэн төлсөн талаар би одоо санахгүй байна. Тухайн гэрээг гэрчилгээ болон дүрмийг үндэслэн баталгаажуулдаг...” гэв.
Гэрч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Б Х компанид 30 жил ажиллаж байна. Э ХХК-ны талаар 2013 оноос хойш мэднэ. Энэ үед Г.Ө гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл У гишүүн МАН-ынх болохоор тендерийн ажил авахад хүндрэлтэй байна. Одоо А- гээд зөндөө ажлууд гарах гээд байдаг. Компанийг миний нэр дээр шилжүүлчихвэл тендерийн ажил олдох гээд байна Г.Ө захирал төлөөлөн удирдах зөвлөлд санал тавьсан. Намын харьяаллаар тендер авах талаар санал гаргахад хэрэгтэй гэж шилжүүлсэн. Энэ талаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр яригддаг байсан. Мөн Г.Ө д тус компанийг шилжүүлэн өгөхдөө захиран зарцуулах эрхийг ТУЗ-ын зөвшөөрлөөр хийнэ. Мөн Э компанийн ажлыг Б х компанийн удирдлагын хурал дээр тайлагнаж, орлого зарлага хийхдээ зөвшөөрөл авах талаар тохиролцож, холбогдох гэрээг байгуулдаг. Г.Ө нь компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн авснаасаа хойш ч мөн адил ажлаа тайлагнаж, танилцуулдаг байсан. Би мөн 2016 оны 4 дүгээр сараас Б х компанийн охин компанийн захирлаар томилогдсон. Ингэхдээ дээрх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Энэ нь Захиран зарцуулах эрхийг төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр зарцуулдаг гэсэн үг юм...” гэв.
Гэрч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Б Х ХХК-д 2012 он хүртэл ажилласан. Э Б хийн охин компани юм. Анх Төрийн өмчийн хорооноос Э ХК-г хувьчлах нээлттэй тендер зарласан. Би тухайн үед ажлын хэсгийг ахалж бүх бичиг баримтыг бүрдүүлсэн. Техник болон санхүүгийн санал өгч шалгаруулалтад ялсан. Төрийн өмчийн хорооноос консорциум нь хуулийн этгээд биш байна. Хувьцаа бүртгэгдэх тул аж ахуйн нэгж байгуул гэсэн чиглэл өгсний дагуу Э п компанийг байгуулж түүний хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлсэн. Э петролумын захирлаар би хэсэг хугацаанд ажиллаж байсан. Г.Ө г төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.А ажилд авч байсан. Миний санаж байгаагаар Э п ХХК эрхийг над дээр нэг шилжүүлээд, би бэлэглэлийн гэрээгээр мөн шилжүүлж байсан. Одоо хэнд шилжүүлснээ сайн санахгүй байна. Төрийн өмчийн хорооноос худалдан авсан мөнгийг А.А захирал гаргасан. Э компанийг эрх шилжүүлэн авах үед 200.000 сая төгрөгийн өртэй байсан. Бид Э компанийг авч байхад төрийн өмчийн хорооны зар дээр ямар ч өргүй гэж байсан. Би тухайн үед А.А захиралд энэ биднээс шалтгаалах өр биш гэж хэлж байсан. Э ХХК-г хувьчлах үед дүрмийн сангийн хөрөнгө ямар хэмжээтэй байсан талаар тухайн үедээ мэдэж байсан. Одоо мэдэхгүй байна...” гэв.
Гэрч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2011 оны сүүл 2012 оны эхээр Төрийн өмчийн хорооноос Э ХК-г худалдах нээлттэй тендер зарласан байсан. Энэ тендерт М ХХК, Туркийн компанитай хамтарсан консорциум болж орсон. М ХХК-ны 50 хувийг би эзэмшдэг. Төрийн өмчийн хорооны дуудлага худалдаанд ороод Э ХК-ийг 4.9 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан. Тухайн 4.9 тэрбум төгрөгийг Б групп гаргасан. Консорциум хуулийн этгээд биш тул хувьцааг Төрийн өмчийн хорооноос шилжүүлэх боломжгүй байсан. М ХХК, Туркийн компани нар итгэмжлэлээр Аийг захирлаар томилсон. А тухайн үед Б Хийн дэд захирал ажилтай байсан. Аэд итгэмжлэл өгөөд түүний нэр дээр Э п ХХК-ны 100 хувийн хувьцааг эзэмшихээр байгуулсан. Төрийн өмчийн хорооноос Аэд Э ХХК-г шилжүүлж улмаар Б группэд шилжүүлсэн. Тухайн үед Г.Ө нь манай эхнэрийн дүүтэй сууж амьдрах гэж байсан. Би 2011 онд Аэд Г.Ө г санал болгож Э ХХК-ны гүйцэтгэх захирлаар томилуулсан. Э манай эхнэрийн ойрын садан. Оюутан байх үеэс манайд амьдарч байсан. Манай байгууллагад менежер, ахлах менежер, санхүүгийн менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Баянхонгор аймгийн Бгийн гүүрний 126.7 км замын ажлын тендерт ялж авсан байсан. Гэтэл энэ хүн Тендерийн ажил гацаагаад байсан. Би Н.М өмгөөлөгчийг хуулийн зөвлөхөөр авсан. Г.Ө одоо ажил жигдэрч сайхан боллоо. А-ын замыг авахаар болсон миний нэр дээр компанийг түр шилжүүлээч гэж хэлсэн. Манай байгууллагын ямар ч хувьцаа ажилчдын нэр дээр байх тохиолдол байдаг. Би үүнтэй адил Эаас Г.Ө д шилжүүлэх төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргасан. Би яг нэг өдөр адил нөхцөлтэйгөөр “Н” ХХК-ний хувьцааг Туулд шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ байгуулсан асуудлыг би мэдэж байсан. Эрх шилжүүлэх гэрээ, баталгааг миний өрөөнд Г.Ө тэй хийсэн. Баталгаа хийх үед бид 2 байсан. Миний ярьж байгаа энэ зүйлийг Гантөмөр болон Туул нар мэднэ. 2016 оны 4 дүгээр сард Г.Ө д компанийг шилжүүлсэн ч гэсэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ дуусгавар болоогүй хүчин төгөлдөр байсан. Хувьцаа шилжсэн ч гэсэн бусад бүх үүрэг өр төлбөр, авлага Б Хд хамааралтай. Компанийн 2016 оны тайлангийн хурлаар Э ХХК-ны хийсэн ажлыг тайлагнах байсан. Манай санхүүгийн ажилчид холбогдох баримттай танилцаж байгаад Э ХХК-ийг Хаан банканд 1.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн, харилцах дансаа Хаан банк руу шилжүүлсэн байсныг мэдсэн. Б группийн ямар ч компани зөвхөн К банкаар гүйлгээ хийнэ. Хэрэв өөр банктай харилцах тохиолдолд удирдлагуудад мэдэгдэх ёстой. Энэ талаар Г.Ө тайлбар хэлж чадахгүй байсан. Маргааш нь холбогдох ажилчдаа авчирч тайлбар хэлүүлнэ гэсэн. Энэ хурал 2 өдөр үргэлжилсэн. Бид компанийн дансны задаргаагаа аваад ир юунд зарцуулснаа танилцуул гэхэд Г.Ө алга болсон. 2017 оны 1 дүгээр сард болсон хурлын дараа Г.Ө хаан банкны дансны задаргааг өгөхгүй болохоор хувьцаа шилжүүлж өг гэсэн. Г.Ө зөвшөөрсөн. Энэ хугацаанд би түүнтэй 2-3 удаа уулзсан. Гэтэл Г.Ө гээс 2017 оны 3 дугаар сард Э ХХК нь Б Х компанид хамааралгүй тул бидний ажилд хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсье гэх агуулга бүхий албан бичиг ирүүлсэн. 2017 оны 1 дүгээр сар хүртэл Г.Ө нь бүх ажиллагаанд буюу хурал цуглаан, байгууллагын шинэ жилд хүртэл хуучин шигээ оролцож байсан тул 2016 оны 4 дүгээр сард хийгдсэн компанийг шилжүүлсэн асуудлыг шалгуулах шаардлага байгаагүй. Э ХХК-ний өрийг Г.Ө бий болгосон бүх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. 2016 оны 4 сард байгуулсан нөхцөлт гэрээнд А-ын гүүрний ажил хийгээд буцаагаад шилжүүлнэ гэсэн агуулгатай байсан. Гэрээ болон баталгаа бодит байдал дээр хийгдсэн. Манай байгууллага шаардлагатай үед хэрэглэнэ гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулах шаардлага байдаггүй. Би өөрийнхөө ажилтан Т-д Г.Ө гээс гарын үсэг ав гэж хэлээгүй. Э манай гэрт амьдарч байсан учраас Г.Ө манайхныг бүгдийг нь мэднэ. Би хуулийн хүмүүс болон ажлын багаа явуулаад бүх зүйлийг нь шийдэж өгдөг байсан. Э ХХК-ны тендертэй холбоотой хэрэгт Н.Мыг өмгөөлөгчөөр авсан. Энэ асуудлыг Н.М өмгөөлөгч хариуцна гээд гурвалсан гэрээ байгуулж үйлчилгээний хөлсөнд Жи-500 маркийн 6666 улсын дугаартай машиныг өгсөн. Улсын дугаарыг нь буцааж авахаар тохиролцсон байсан боловч буцаан өгөөгүй. Э нарийн ажлыг сайн мэдэхгүй сонсголын бэрхшээлтэй хүн байсан. Тухайн үед ажлын шаардлагаас шалтгаалж компаниудыг ажилчдадаа шилжүүлдэг байсан. Э амиа хорлосонтой холбоотойгоор ингэж хэргийг эргүүлж байна. Компанийн гэрчилгээ над дээр байдаг. Г.Ө хаясан гэж зар тавиад гэрчилгээг дахин авсан байна лээ, ууг нь эх хувь нь надад байсан. Одоо улсын бүртгэлийн газар хурааж авсан. Б Х компанийн зүгээс Э ХХК-ны 10 гаран ажилчдад орон сууц олгож байсан. 2016 оны Б Хийн шинэ жилийн арга хэмжээнд Г.Ө ажилчдын хамт оролцож байсан. Тухайн арга хэмжээнд Б Хтой хамаарал бүхий бүх байгууллага ордог. Компани шилжүүлэх ажиллагаа итгэлцлийн үндсэн дээр хийгддэг. Компанийг шилжүүлэхдээ энэ байгууллагатай холбоотой өр төлбөр, авлага гэх мэт зүйлийг шилжүүлэн авсан этгээд хариуцахгүй Б групп хариуцна гэсэн агуулгатай нөхцөл тавьсан. Э Г.Ө д бэлэглэлийн гэрээгээр Э ХХК-г шилжүүлсэн талаар би мэдэж байсан. Зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор өгсөн. Би Э ХХК-г 4.9 тэрбум төгрөгөөр худалдан аваад 15 орчим тэрбум төгрөгийн нэмэлт тоног төхөөрөмж авч дүрмийн санг 20 тэрбум төгрөг болгож байсан. Г.Ө хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан тул Э ХХК-д хөрөнгө оруулаагүй. Л нь К банк болон Бишрэл группийн тусгай активын дарга байсан хүн. Би Бүд гэх хүнд олон удаа тус болсон. Бүд надад Н.М өмгөөлөгчийг танилцуулж байсан. Манай хурал дууны бичлэгээр баталгааждаг, нарийн бичиг тэмдэглэл үйлддэг. Г.Ө ажилдаа хариуцлагагүй хандсан учраас би Г.Ө г уучлалт гуйж байгаа бол бичгээр өг гэхэд өөрийн гараар баталгаа бичиж өгч байсан.энэ бүгд баримтаар нотлогдоно. Г.Ө нь Э ХХК-тай нөхцөлт гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөлийг ойлгож байсан учраас сар бүр тайлан мэдээгээ өгч бизнес төлөвлөгөөгөө танилцуулж байсан. Иргэний хуульд тодорхой өмч хөрөнгийг хязгаартайгаар хийх гэрээ байдаг. Тухайн үед итгэлцэл хамтын ажиллагааны хүрээнд хийсэн. Гэрчүүд Б Хтой хамааралтай ажиллаж байсан гэтэл Г.Ө тэй нийлж луйвар хийж байна. 2016 оны 4 дүгээр сард Б Хийн хувьцаа эзэмшигч нь би байсан. Гүйцэтгэх захирлаар Г.Ө г хэсэг хугацаанд тавьсан байсан. Өнөөдөр Б Хийн хувьцаа эзэмшигч нь А.А, гүйцэтгэх захирал ЧинБ байгаа. Б хийн хувьцааг 100 хувьцааг эхнэр бид хоёр анхнаасаа 50 хувиар эзэмшиж байсан. 2016 оны 6 дугаар сард Улсын Их Хурлын гишүүн болж 8 сард өөрийн 50 хувь эзэмшдэг хувьцааг хүү ЧинБэд шилжүүлсэн. Харин 2015 онд бид Эын хувьцааг Эд шилжүүлсэн байсан тул байхгүй зүйлийг байхгүйгээр тайлагнасан байна. Би Нью данистай ХХК-ны захирал биш хувьцаа эзэмшигч. Би өргөдлөө хоёулангаар нь гаргасан. 2016 онд Э компанийг шилжүүлэхэд ерөнхий сайд Сайханбилэг байсан. Ардчилсан нам эрх барьж байсан. К банкнаас Э ХХК 2012-2016 онд 10 гаран тэрбум төгрөгийн зээл авч байсан байх би сайн санахгүй байна. К банкнаас авсан зээлийн талаар Г.Ө гийн гомдлоор шалгаад Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засагтай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурор хэрэгсэхгүй болгосон. Улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар мөн Авилтай тэмцэх газар гомдол гаргаж мөн хэрэгсэхгүй болж байсан. Г.Ө дандаа алдагдалтай ажиллаж байсан. Э ХХК ашиг байгаагүй. Гэхдээ тендерт ороход алдагдалтай байж болохгүй учраас зарим зүйлийг ашигтай ажилласан мэт тайлан гаргасан. Манай байгууллагаас явуулдаг аудитын тайлангаар Г.Ө д байнга алдагдалтай ажилладаг байсан тухай сануулдаг байсан. Э ХХК ашигтай ажиллавал бүх ашиг хуваарилалтыг төлөөлөн удирдах зөвлөл шийддэг. Э ХХК-г шилжүүлэн авсан дүрэмд Б Х гэж байгаа. Б Хийн төлөөлөн удирдах зөвлөл нь Э ХХК-ны дотоод ажилд оролцоно гэсэн бичгээр гаргасан дүрэм байхгүй байсан бол Б Хд тайлан тавих шаардлагагүй. Би Э ХХК-наас ашиг авч үзээгүй дандаа алдагдалтай ажиллаж байсан. Э п групп одоо байгаа. Тухайн үеийн Э п групп ХХК нь сүүлд Б групп болгон нэрээ өөрчилсөн. Сая банканд Г.Ө зээлээ төлөхгүй Э п групп ХХК гэж шинээр байгуулсан байна лээ. Г.Ө өдөр бүр над дээр ирж итгэл төрүүлж манай гэр бүлийн хүн болж байсан учир итгэлийн үндсэн дээр Э ХХК-ийг шилжүүлсэн. М болон Туркийн Гунай ХХК Э пыг гэрээгээр шилжүүлээгүй. Би энэ хэргийн бодит хохирогч боловч өөрийгөө төлөөлүүлэн хууль ёсны төлөөлөгчийг томилсон. 2012 оноос хойш Э ХХК-ний авсан зээлийн хүүнд төлсөн мөнгө болон бусад төлбөрүүд холбогдох баримтаар тогтоогдсон. Надад 7 тэрбум төгрөг өгсөн зүйл байхгүй. Зөвхөн Капитрон банкнаас авсан зээлийн хүүгээ л төлсөн. 2015 оны нөхцөлт гэрээгээр маш тодорхой зааж Э Э ХХК-г шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Э ХХК-ны хувьцаа Б компанийн хувьцаа миний нэр дээр байдаг. Э ХХК-ны хувьцаа дүү. “Н” ХХК миний нэр дээр байдаг. “Н” ХХК-г би 2 залуугаас худалдан авч дүү Эд мөн дээрх нөхцөлтэйгөөр шилжүүлсэн. Үүний хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал нь Э байсан. Би Г.Ө д компанийг шилжүүлэх зөвшөөрлийг Эд өгсөн. Э нь шийдвэр гаргах эрх байхгүй. Баталгаа болон нөхцөлт гэрээг үндэслэн Э ХХК-г Г.Ө д шилжүүлсэн. Хэрэв залилаагүй байсан бол гэрээний дагуу Э ХХК-г шилжүүлэх байсан. Мөн миний хөөргийг авч яваад өгөөгүй. Би Г.Ө д итгэн өөрийн компанийг шилжүүлсэн...” гэв.
Шинжээч Э.Солонго нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Шинжээч хуульд зааснаар шинжилгээний объектыг хуульд зааснаар тус бүртээ шинжлээд нэгдсэн 1 дүгнэлтэд хүрсний эцэст дүгнэлтээ гаргадаг. Энэ объектын хувьд эхлээд гарын үсэг зурагдсан уу, албан бичгийг принтерээр хэвлэсний дараа гарын үсэг зурсан уу гэдгийг Монгол Улсад шинжлэх боломжтой эсэхийг бид хариулах боломжгүй, зөвхөн 4064 тоот шинжээчийн дүгнэлтээ танилцуулна. Бид өөрсдийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд криминалистикийн шинжилгээ хийсэн. Тухайн шинжилгээний хувьд шууд боломжгүй гэдэг дүгнэлтийг бүх мэдлэгийн салбарт өгөөгүй. Бичигч хэрэгслийн будагч бүр тусгай найрлагатай байдаг. Бичигч хэрэгслийн будагчийн найрлага цаасанд үүссэн нэвчилтийн принтерийн хор хоорондын уусалт ямар байгааг, үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талбайн хэмжээ шаардлага хангаж байсан бол тогтоож болох байсныг үгүйсгэхгүй...” гэв.
Шинжээч Х.Баярмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…миний шинжилсэн 2 баримт нь Г.Ө гийн гарын үсэг мөн бөгөөд механик болон техник засвар ороогүй гэсэн байна. Шинжээчид тавьсан асуултын хүрээнд хариулсан. Надад зөвхөн гарын үсэг дээр шинжилгээ хийлгэх асуулт байсан. Техникийн асуулт тавигдаагүй. Гарын үсгийг зөөсөн хэвлэсэн механик засвар ороогүй байсан. Бичиг судлалын шинжилгээ дангаар хийгдсэн...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх 7-10/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э” ХХК-нийг төрийн өмчит компани байх үед “Б Х” ХХК-ний ерөнхий захирал А.А нь “Б” ХХК-тай нийлж консорциум болж 2012 онд төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцож худалдаж авсан, төрийн өмчийн хорооноос худалдаж авсан компанийн үйл ажиллагааг өөрчлөхгүй, ажилчдыг цомхотгохгүй, тодорхой хөрөнгө оруулалт хийж хэвийн ажиллуулах нөхцөл шаардлагатай гэрээ байгуулсан. Гэрээг тодорхой хугацааны дараа дүгнэж төлбөр төлөгдсөний үндсэн дээр хувьчлалаар шилжүүлэн өгсөн. Улмаар “Б групп” нь “Э” ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч болж төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Аийг томилж бүх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл А нь гүйцэтгэх захирлаар Г.Ө г томилж ажиллуулсан. Компанийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Б Х” ХХК-нд “Э” ХХК-ний хувьцааг 100 хувь шилжүүлж өгсөн. Энэ үеэс эхлээд 2013.05.15-наас 2016.05.15-ныг хүртэл 3 жилийн хугацаатай гүйцэтгэх захирлаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээтэй дагалдуулан ажлын байрны тодорхойлолт, нууцлалын баталгааны гэрээ, эрсдэлийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Э ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Ө нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Аод манай компани төр удирдаж буй намын харьяаллаар замын тендер авч чадахгүй байна, ийм учраас компанийн хувьцааг надад шилжүүлээд өгчихвөл тендерт оролцоход намын асуудал яригдахгүй, ажил авч болохоор байна гэж хүсэлтийг тавьж эхэлсэн. А.А үеэл дүү Д-ийн Эын “Н” ХХК-д 2015.10.30 ны өдөр Э ХХК-ны 100 хувь хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн ингэхдээ 2015.10.30-ны өдөр компанийн хувьцааг 18 сарын дараа буцаан авах нөхцөлөөр Этай гэрээ байгуулсан байдаг хэрвээ гуравдагч этгээдэд шилжүүлэх болбол Б Х ХХК-наас зөвшөөрөл авахаар заалт гэрээнд оруулсан байдаг. Гэтэл 2016.04.11-ны өдөр Улаанбаатар хотын захиргаанаас зарласан А--ын уулзалттай холбоотой замын тендерт оролцох, бусад нийслэлээс зарласан тендерт оролцож шалгарах боломж их байна гэж А.Аод Г.Ө нь хэлж итгүүлэн үнэмшүүлсэн учраас “Н” ХХК-ний захирал Д.Эаас Г.Ө гийн нэр дээр компанийн хувьцааг 100 хувь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн, ингэхдээ Г.Ө нь А.Атой "хувьцааг эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ” байгуулж 2016.04.13-ны өдөр Г.Ө баталгаа гаргаж гарын үсэг зурж А.Аоос “Н” ХХК-ний захирал Д.Эд зөвшөөрөл өгсний үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан тэр өдрөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж компанийн хувьцааг шилжүүлснээр тендерт оролцож замын ажил хийж гүйцэтгэсэн. “Б х” ХХК-наас жил бүр өөрийн хөрөнгө оруулагч компаниуддаа аудитын шалгалт явуулдаг. “Э” ХХК-ний 2016 оны ажлыг шалгаж тайланг сонссон байдаг. Тэр хурал дээр ажлаа буруу танилцуулсан, мөнгөн дүн зөрсөн, материалын тоо хэмжээ буруу гарсан, хийж байгаа ажлаа мэдэхгүй байх зэрэг шалгалтын үед гарсан алдаануудыг хэлэлцэн ярьсан энэ хурлаас 2017.01.09-ний өдөр Ө, нягтлан бодогч Оюунсүрэн нарт арга хэмжээ авсан. Ингээд “Э” ХХК-ний хувьцааг буцааж шилжүүлж өг гэж шаардахад өнөөдөр маргааш гэж хойшлуулж утсаа хаагаад, салгаад алга болсон. Улмаар миний бие Ө захиралтай 2 удаа уулзаж А.Атой уулзуулсан компанийн хувьцааг шилжүүлж өгөх талаар 2-3 удаа албан бичиг явуулан шаардсан боловч 2017.03.21-ны өдөр Г.Ө нь Э ХХК нь миний хувийн компани Б Х ХХК-нд хамаарахгүй гэсэн бичиг өгснөөр залилан мэхэлсэн болохыг ойлгож гомдол гаргасан... М-өмгөөлөгчтэй ажил төрлийн холбоотой ажилладаг. М-өмгөөлөгчөөс над руу 2017.02.22-ны өдөр ажил хэргийн шугамаар холбоо барьсан.Тэгээд ерөнхийдөө Ө захирал утсаа авахгүй зугтаад асуудал үүссэн байсан болохоор хавтастай материалаас баталгаа бичгийг Мруу гар утасны VIBER апплейкешнээр явуулсан юм.Уг баталгааг явуулсан шалтгаан нь гэвэл Мөөрөө явуул гэсэн ба өмнө нь Мтай үүссэн асуудлын талаар ярьж байсан.Тэгээд Мбаримтуудаа явуул харъя гэж хэлж байсан ба нэг ёсондоо зөвлөгөөг авах зорилгоор явуулсан гэж ойлгож болно.Өмгөөлөгч Мнь VIBER апплейкешнээр явуулсан баримтуудыг устгаж, өөрчлөн цагдаагийн байгууллагад өөр болгон харагдуулан үзлэг хийлгэсэн байсан. Бас би өөрийн гар утсандаа бодит байгаа байдлаар нь сүүлд үзлэг хийлгэж баримтжуулсан байгаа.Тэгэхээр би өгсөн мэдүүлэгтээ он сар англиар бичсэн байсныг андуурч 2 сарыг 4 сар гэж уншиж мэдүүлэг өгсөн байсан.Энэ зураг явуулсан асуудал нь 2 сарын 22-ны өдөр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 83-84, 3-р хх 76-77, 5-р хх 19-20, 8-р хх 8-9/,
Гэрч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Төрийн өмчид Эийн зам ХК-ыг 2011 онд төрийн өмчийн хорооноос хувьчлах тендер зарласан. Тухайн үед миний үүсгэн байгуулсан Мон-Петекс ХХК болон Турк улсын хамтран тендерт оролцон ялж тухайн компанийг авах эрх үүсэж тухайн үеийн 4.7 төгрөг төлж хүлээн авсан. Тухайн үед манайхыг төлөөлж А, энэ бичиг баримтад гарын үсэг зурах, хүлээн авч байсан. Миний санаж байгаагаар компани хүлээн авсны дараа түүнийг удирдах гүйцэтгэх захирал томилох шаардлагатай болсон тул Өг гүйцэтгэх захирлаар томилж манай Б х ХХК-наас гарч хүлээн авч гүйцэтгэх захиралд хүлээлгэн өгч байсан...Хувьцаа эзэмшигч Д-ийн Э манай хадам аав Батбаярын төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Тэрээр төгсөөд манай компанид менежер газар хэлтсийн даргаар ажиллаж байсан....Ө нь Эийн зам ХХК-ын цаана Б компани байна. Ардчилсан намынхан чангалаад ажил өгөхгүй, авсан ажлын гэрээг цуцлаад унгаад байна ийм учир өөр эзэнтэй болгоод өгөөч гэхээр нь дүү Эын нэр дээр хувьцааг шилжүүлсэн. Тэгсэн бас болохгүй байна, алдагдалтай ажиллаад байна Маршлын гүүрнээс Оргил худалдааны төв хүртэлх замыг авахаар болчихлоо, ардчилсан намынхаа үнэмлэхийг сэргээлээ, Эийн зам ХХК-г над руу шилжүүлчихвэл ажил авахаар боллоо гэхээр нь 2016 оны 03 дугаар сард бодож асууж судлахад үнэхээр тийм ажил байгааг нь мэдсэн учир түүний нэр дээр компанийг НХХК-наас хувьцааг 100 хувь шилжүүлэн өгч тэр ажлаа авч хийсэн. Ингэж шилжүүлэхдээ “Баталгаа” бичиж өгсөн. 2016 оны 12 сард Эийн зам ХХК-ын ажлыг дүгнэж шалгаж ярилцахад Ө нь Хаан банканд данс нээсэн байсан. Манай группийн дотоод журамд охин компани К банкаар үйлчлүүлж дансаар харилцах ёстой. Хэрэв өөр банканд данс нээхээр бол толгой компани Б Х болон ТУЗ-аас зөвшөөрөл авах ёстой. Тэгтэл зөвшөөрөл авалгүй Хаан банкны дансаар их хэмжээний мөнгө орж гаргасан байдаг ба энэ задаргаагаа өг гэхээр өгөхгүй байсан. Тухайн үед хуралдаж байсан бичлэг протокол байгаа. Миний гайхаж байгаа зүйл бол 2017 оны 01 сард Г.Ө нь компаниа өгөлгүй яах вэ гэж ярьж байсан гэнэт л Б Хд хамаагүй, дотоод хэрэгт битгий ороод бай гэсэн бичиг ирүүлснээс гомдол гаргах болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 86-87/,
Гэрч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Б х” ХХК-ний гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгчөөр 2009-2012 он хүртэл ажиллаж 2011 онд төрийн өмчийн хорооноос эрх бүхий этгээдүүдийн дунд зарласан сонгон шалгаруулалтаар төрийн өмчид 100 хувийн эзэмшилд бүртгэлтэй “Э” ХХК-нийг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдаж авсан. Эрх бүхий этгээд гэдэг нь авто замын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани юм. Энэ худалдаанд Турк улсын Гунай компанитай хамтарч консорциум болж оролцож манайх ялсан. Ингээд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шилжүүлэн бүртгүүлж авахад хуулийн этгээд байх шаардлагатай болсон тул “Э п групп” ХХК-ийг 2011 онд үүсгэн байгуулсан. Тендерт заасан үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааг явуулж ажилчдаа халж цомхотгоогүй, техник тоног төхөөрөмж нэмэгдүүлж шинэчилж ажилласан. 4.7 тэрбум төгрөгөөр хувьчилж авахад Г.Ө гээс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй. Түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллаж, гэрээгээр үр дүнтэй сайн ажиллуулна гэж хэлж Э П группээс 2011 онд томилогдож байсан. Тэрээр томоохон тендерт шалгарсан байхад бичиг баримтуудын бүрдүүлэлтийн алдаанаас болж цуцлагдаж байсан. 2012-2014 онуудад үйл ажиллагаа явуулахдаа Г.Ө нь МАН-ын угшилтай хувьцаа эзэмшигчтэй учраас компанид замын ажлыг өгөхгүй байгаа учир миний нэр дээр шилжүүлж өгөөч, ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээчихлээ маршлын гүүрний замын ажлыг авах болчихлоо гэж хүсэлт гаргадаг байсан. Ингээд ажлаас гарсны дараа шилжүүлж өгсөн гэж ярьдаг байсан... Манай “Б х” ХХК нь доороо 12 компанитай.Нэг ёсондоо толгой компани гэсэн үг л дээ. Энэ бүгдийг хариуцан дотоод хяналт шалгалтын газар гэж байгаа. “Б Х” ХХК-ны дотоод хяналтын газартай гэсэн үг л дээ.Б х ХХК нь аж ахуйн бөгөөд бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй.Харин менежментийн үйл ажиллагаа явуулдаг ба дотроо 4 газартай. Захиргаа хүний нөөцийн газар, Бизнес хөгжлийн газар, Санхүү тайлан бүртгэлийн газар, Эрсдэлийн удирдлагын газар гэж байдаг.Энэ чиглэлийнхээ дагуу охин компаниудаа удирдаж, чиглүүлж, шалгаж, заавар зөвлөмжөөр хангаж ажилладаг. Манай компани нь 2012 оноос эхлэн “Э” ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийдэг байсан.Тэр холбогдох баримтыг гаргуулан өгөх болно.Тэгэхээр манай Б х ХХК нь охин компаниуддаа хөндлөнгийн аудитын байгууллагыг нь сонгон өгч аудит хийлгэсэн.2013-2016 оны хооронд дахь Э ХХК-д хийсэн аудит хийсэн тайлан бичиг баримт гэрээнүүд байгаа... 2016 оны 01 сарын 20 хавиар байх манай өрөөнд “Э” ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Г.Ө , бас манай охин компани болох “Ю” ХХК-г хариуцан ажиллаж байсан Г.Г, өмгөөлөгч Н.М бид нар хурал хийсэн. Хурал хийж цуглах болсон шалтгаан нь тэр үед манай “Э” ХХК нь Баянхонгор аймгийн Бгийн гүүрнээс Говь-Алтай аймаг хүртэлх 127 км зам барих ажлыг хийх тендерийг авсан байсан.Тэгээд энэ ажлын талаар Ө хэлэхдээ ажил эхлэх гэхээр Ардчилсан нам засаг барьж байгаа болохоор төсөв өртгийг шийдэж өгөхгүй ажил хийлгэхгүй байгаа асуудлаар мөн “Ю” ХХК-тай холбоотой бас нэг асуудлаар гээд энэ 2 компанийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажилд өмгөөлөгч Н.Маар төлөөлүүлэхээр уулзацгаасан. Ингээд уулзаад ярилцсаны дагуу 2016 оны 01 сарын 23-ны өдөр Н.М өмгөөлөгчтэй “Э” ХХК, “Ю” ХХК гээд өмгөөлөл болон хууль зүйн туслалцаа авах гурвалжилсан гэрээ байгуулсан.Энэ ажлыг хийхэд ажлын хөлс нь 165 сая төгрөгөөр тохирсон ба би өөрийн унаж байсан Жи класс 500 маркийн /66-66 серийн санахгүй байна/ машинаа 195 сая төгрөгөөр бодож ажлын хөлсөндөө Н.Мад өгсөн. Энэ тухай гэрээ байгаа. Г.Гийн Н.М руу явуулсан баталгааны талаар би Маас хууль зүйн талаас зөвлөгөө авахаар ярьсан байж магадгүй.Одоо бол сайн санахгүй байна.Тэр үед ажил хэргийн талаар Мтай байнга л ярьдаг байсан.Зорилго нь гэвэл Ө нь Э ХХК-г эргүүлэн өгөхгүй байсан нөхцөл үүссэн байсан ба Мнэгэнт манай компанид ажиллаж байсан учир Өгийн бичиж өгсөн баталгааг Гоор дамжуулан явуулж үзүүлсэн.Нэг ёсондоо Ө ингэж баталгаа бичиж өгчхөөд ингээд байна гэдгийг л хэлж Мад үзүүлж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх 88, 8-р хх 11-12/,
Гэрч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 онд Н ХХК-наас Э ХХК-ний 100 хувь хувьцааг Г.Ө гийн нэр дээр шилжүүлж өгөх ажлыг тухай үед энэ компанийн захирлаар ажиллаж байсан Д.Э, Б Х ХХК-ний ТУЗ-ын дарга А нараас надад өгсөн итгэмжлэлийн дагуу бичиг баримт бүрдүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 89/,
Гэрч С.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э” ХХК тендерийн ажил авахын тулд өөрийнхөө хувьцаатай байх ёстой. Ийм учир эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр “Б х”-ийн ТУЗ-ын дарга Аод баталгаа гаргаж өгч шилжүүлэн өгснийг мэднэ. Бэлэглэлийн гэрээг “Б х”-ийн байранд хийхэд хамт байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 90/,
Гэрч Н.Гантөмөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э” компанийг “Б групп” худалдаж авсан нь баталгаатай тухайн үед Э ХХК-нийг худалдаж авсны дараа группийн салбар компанийн нэг адил санхүү, үйл ажиллагааны бүх чиглэлээр хянаж шалгаж байсан. Шилжүүлэн бүртгэсэн талаар мэдэхгүй байна. Миний ажил үүргийн хуваарьт ийм үүрэг байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 91/,
Гэрч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э ХХК-ний 1 бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 209.047.890.18 ширхэг нийт 20.904.789.082.29 төгрөгийн үнэ бүхий хувьцааг 100 хувь Г.Ө д хариу төлбөргүй бэлэглэж байгаа гэрээг хийсэн. Энэ мөнгө нь Э ХХК-ний дүрмийн сангаар батлагдан гэж гэрээ хийсэн. Ингээд Э, Г.Ө нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээг хамт хийсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 84-85/,
Гэрч Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Б х ХХК-нд 2011.12.26-нд санхүүгийн менежер гэсэн албан тушаалд ажилд орсон. 2015 онд стратеги төлөвлөлтийн албаны дарга, 2016 оны 1 сараас Б х ХХК-ний бизнесийн хөгжлийн газрын захирлаар ажиллаж байна. Би К банканд ажилддаггүй. К банк, Э ХХК-нууд нь Б хийн охин компани юм. Охин компаниуд нь жил болгон бизнес төлөвлөгөө боловсруулаад манай бизнес хөгжлийн газраар дамжуулан ТУЗ буюу төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулдаг... Ер нь дарга нараар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваг тохиолдол байдаггүй. Тэглээ ч Г.Ө хоосон цаасан дээр гарын үсэг зурахаар хүн биш. Их айхтар хүн. Тухайн үед А захирал Э ХХК-ний 100 хувийн хувьцааг Г.Ө д шилжүүлж өг гэсэн. Тэгэхдээ буцаах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулах юм шүү гэсэн...улмаар буцааж шилжүүлэх нөхцөлтэйгөөр Э ХХК-ний 100 хувийн хувьцааг Г.Ө д шилжүүлсэн байдаг. Миний ойлгосноор А--тай холбоотой замын тендерийн ажил авах гээд түр хугацаагаар уг компанийн хувьцааг эзэмшиж байгаа гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /3-р хх 31, 5-р хх 16-18/,
Гэрч О.АлтанТ- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэр өрөөнд Ө, Т- бид 3 өөр хүн байгаагүй. Би өрөөний үүд хавьд зогсож байсан. Би Өг гарын үсэг зурсан байх л гэж бодсон...” гэх мэдүүлэг /6-р хх 56-57/,
Гэрч С.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр К.А гэх эмэгтэй ирж Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай 2016.04.11-ний өдрийн гэрээг эх хувиар нь барьж ирэн надад хуулбарлуулан батлуулсан тухай бүртгэлийг бичиг баримтын хуулбарыг бүртгэдэг бүртгэлийн 1363 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Ингэхдээ бичиг баримтын эх хувийг шалгаж шалган үзэж үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг тогтоосны үндсэн дээр ямар нэгэн татгалзах үндэслэл байгаагүй учраас бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн. Тухайн гэрээг одоо санаж байгаагаар ямар нэг нотариатаар батлуулаагүй байсан. Харин тамга тэмдэг дарагдсан байсан. Уг гэрээг жинхэнэ байсан гэдгийг би энэ чиглэлээр 20 жил ажиллаж байна. Тийм учраас арга, туршлагаа үндэслэн гэрчилсэн. Тухайн гэрээ бол эх хувиараа, тамга тэмдэг нь дарагдсан, гарын үсэг зурагдсан гэрээ байсан...” гэх мэдүүлэг /14-р хх 68-69/,
Шинжээч Э.Солонго нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Уг төрлийн шинжилгээг дараалал тогтоох шинжилгээгээр тогтоодог. Шинжилгээнд ирүүлсэн Баталгаа гэж хаягласан баримтын доод хэсэгт Г.Ө гэсний ард тууш шугам болон хөх өнгийн будагч бодистой бичигч хэрэгслээр үйлдсэн гарын үсгийн эхлэл хоёрын огтлолцлын талбай хэмжээ бага шинжилгээнд ач холбогдол бүхий шинж тэмдэг илрэхүйц чанарын үзүүлэлтийг ханаагүй байгаа тул дараалал тогтоох боломжгүй байсан. энэ талаар дүгнэлтэд тусгасан байгаа”...гэх мэдүүлэг. /5-р хх 23-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 3062 дугаартай дүгнэлт /1-р хх 93-94/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 3260 дугаартай дүгнэлт /1-р хх 108/,
Оюуны өмч, Улсын бүртгэлтийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр 07-ны өдрийн албан бичиг, холбогдох баримт бичгийн хуулбарууд /1-р хх 170-210/,
Оюуны өмч, Улсын бүртгэлтийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, холбогдох баримт бичгийн хуулбарууд /3-р хх 104-250, 4-р хх 1-196/,
2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ /5-р хх 70, 10-р хх 174/,
2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Баталгаа” /5-р хх 71/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /8-р хх 1-250/,
Э ХХК-ний 100 хувийн хувьцааг Б Х ХХК-нд эрх үүргийн хамт шилжүүлэх тухай Э ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2015.10.01-ний өдрийн 64 дугаартай тогтоол /11-р хх 1/,
Э ХХК-ний 2015.10.01-ний өдрийн 64 тоот шийдвэрээр батлагдсан “Э” ХХК-ний дүрэм /11-р хх 4-7/,
Э Пын групп ХХК-ний үүсгэн байгуулагчийн шийдвэр /11-р хх 48-49/,
Э хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /11-р хх 75/,
Э нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол. /11-р хх 84, 166/,
Өмчлөх эрхийн гэрчилгээ /11-р хх 91/,
Төрийн өмчийн хорооны тогтоол /11-р хх 93/,
Компанийн эрх шилжүүлэх гэрээ /11-р хх 106/,
“Н” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр. Эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ /13-р хх 116-117, 119/,
Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Н” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүд /13-р хх 130-135/,
Төрийн өмчийн хорооны 2012 оны 2 дугаар сарны 15-ны өдрийн 2/277 дугаартай албан бичиг /2-р хх 112/,
Э ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Ө тэй 2016 оны ажлын талаар хийсэн хурлын тэмдэглэл /3-р хх 1-8/,
Э ХХК-нд хийсэн шалгалтын актын танилцуулга. Акт бичсэн дотоод аудитор Н.Гантөмөр /7-р хх 112/,
Б х ХХК-ны 2017.4.14-ний өдрийн гаргасан гомдол / 1-р хх 13-14/,
Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн өгсөн тайлбартаа: “...Миний бие ***. Б ХХК-ний захирал А намайг таньдаг байсан учир 2007 оноос хойш компанийнхаа аль нэг салбарыг авч яваач гэж гуйдаг байсан. Найз нөхдүүд хоорондоо хамт ажиллахаар хардана, загнана гээд зөвшөөрдөггүй байсан. Ингээд 2012 онд Э ХХК-ныг удирдаж ажиллуулах санал тавьснаар зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 13-ныг хүртэл ашигтай, үр бүтээлтэй ажилласан. А Б Хтой, хувьцааг шилжүүлэх талаар аман болон бичгээр ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, хийе гэсэн санал ч ирээгүй, надад бол зөвхөн Э гэж хүнээс Э ХХК-ны 100 хувь хувьцааг хуулийн дагуу ямар нэгэн хууль бус үйлдлээр шилжүүлэх буюу шилжүүлж аваагүй. Тухайн хувьцааг эзэмшигч Эын саналаар эргэж буцах нөхцөлгүйгээр бэлэглэснээр 100 хувьцааг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш миний бие эзэмших болсон. Гэтэл А болон Б Х нь намайг энэ хувьцааг хуурч мэхэлж авсан гэх гомдлыг би ойлгохгүй байна. 2017 оны 3 дугаар сарын 28 ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд Э ХХК-наас “манай компанийн өмчлөлийн газарт, хууль бусаар харуул харуул хамгаалалтыг гаргаж бид нарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж ажлын байр оффистоо орж чадахгүй, хууль бус ажиллагаа шийдвэрийг татан буулгаж өгөөч” гэсэн нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүссэн ажиллагаа хийгдэж байгаа...” гэх тайлбар /1-р хх 20/,
2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/37 дугаар “Э” ХХК-наас “Б Х” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.Аод хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх 64/,
2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Д.Баттөрийн санал /1-р хх 73/,
Шүүгдэгч Г.Ө гийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн сэжигтнээр өгсөн “...Баталгаа гэх зүйлийн талаар хэлэхэд би Аод ямар ч баталгаа гаргаж өгөөгүй. 2016.04.13-ны өдөр Эаас хууль ёсны дагуу шилжүүлэн авах үйлдэл хийж байхдаа би А.Аод би буцаан өгөх тухай баталгаа гаргаж өгнө гэж байхгүй. А.А өөрөө арилжааны банкны захирал хариуцлагатай хүн. Энэ хүн хажуудаа хувийн шахуу нотариаттай. Тэгэхээр олон тэрбумын компанийг хувьцааг шилжүүлэх баталгаа байтугай маш жижигхэн бичиг баримтыг нотариатаар оруулдаг байсныг мэднэ. Хэрвээ надаас ийм баталгаа авсан бол заавал нотариатаар орсон байх ёстой...” мэдүүлэг /1-р хх 114/,
2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ /2-р хх 221/,
2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ /2-р хх 222/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4064 дугаар дүгнэлт /3-р хх 88/,
Гэрч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би нэг зүйлийг л мэднэ 2016 оны 4 дүгээр сард миний санаж байгаагаар талийгаач Д.Э К банкны арын нотариатын газарт бэлэглэлийн гэрээ байгуулаад Г.Ө д Э ХХК-ийг шилжүүлж өгсөн асуудлыг л мэднэ...” гэх мэдүүлэг /5-р хх 7-8/,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаар тэмдэглэл /6-р хх 5-14/,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаар магадлал /6-р хх 15-23/,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 37 дугаар прокурорын тогтоол /14-р хх 28-31/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 122/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 118/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ө нь Чингэлтэй дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт “Э” ХХК-ний 100 хувийн хувьцааг “Б Х” ХХК-ийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Б х” ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй 39.031.244.160 /гучин есөн тэр бум гучин нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх 7-10/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн “...Э” ХХК-нийг төрийн өмчит компани байх үед “Б Х” ХХК-ний ерөнхий захирал А.А нь “Б” ХХК-тай нийлж консорциум болж 2012 онд төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцож худалдаж авсан, төрийн өмчийн хорооноос худалдаж авсан компанийн үйл ажиллагааг өөрчлөхгүй, ажилчдыг цомхотгохгүй, тодорхой хөрөнгө оруулалт хийж хэвийн ажиллуулах нөхцөл шаардлагатай гэрээ байгуулсан. Гэрээг тодорхой хугацааны дараа дүгнэж төлбөр төлөгдсөний үндсэн дээр хувьчлалаар шилжүүлэн өгсөн. Улмаар “Б групп” нь “Э” ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч болж төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Аийг томилж бүх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл А нь гүйцэтгэх захирлаар Г.Ө г томилж ажиллуулсан. Компанийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Б Х” ХХК-нд “Э” ХХК-ний хувьцааг 100 хувь шилжүүлж өгсөн. Энэ үеэс эхлээд 2013.05.15-наас 2016.05.15-ныг хүртэл 3 жилийн хугацаатай гүйцэтгэх захирлаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээтэй дагалдуулан ажлын байрны тодорхойлолт, нууцлалын баталгааны гэрээ, эрсдэлийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Э ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Ө нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Аод манай компани төр удирдаж буй намын харьяаллаар замын тендер авч чадахгүй байна, ийм учраас компанийн хувьцааг надад шилжүүлээд өгчихвөл тендерт оролцоход намын асуудал яригдахгүй, ажил авч болохоор байна гэж хүсэлтийг тавьж эхэлсэн. А.А үеэл дүү Д-ийн Эын “Н” ХХК-д 2015.10.30 ны өдөр Э ХХК-ны 100 хувь хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн ингэхдээ 2015.10.30-ны өдөр компанийн хувьцааг 18 сарын дараа буцаан авах нөхцөлөөр Этай гэрээ байгуулсан байдаг хэрвээ гуравдагч этгээдэд шилжүүлэх болбол Б Х ХХК-наас зөвшөөрөл авахаар заалт гэрээнд оруулсан байдаг. Гэтэл 2016.04.11-ны өдөр Улаанбаатар хотын захиргаанаас зарласан А--ын уулзалттай холбоотой замын тендерт оролцох, бусад нийслэлээс зарласан тендерт оролцож шалгарах боломж их байна гэж А.Аод Г.Ө нь хэлж итгүүлэн үнэмшүүлсэн учраас “Н” ХХК-ний захирал Д.Эаас Г.Ө гийн нэр дээр компанийн хувьцааг 100 хувь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн, ингэхдээ Г.Ө нь А.Атой "хувьцааг эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ” байгуулж 2016.04.13-ны өдөр Г.Ө баталгаа гаргаж гарын үсэг зурж А.Аоос “Н” ХХК-ний захирал Д.Эд зөвшөөрөл өгсний үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан тэр өдрөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж компанийн хувьцааг шилжүүлснээр тендерт оролцож замын ажил хийж гүйцэтгэсэн. “Б х” ХХК-наас жил бүр өөрийн хөрөнгө оруулагч компаниуддаа аудитын шалгалт явуулдаг. “Э” ХХК-ний 2016 оны ажлыг шалгаж тайланг сонссон байдаг. Тэр хурал дээр ажлаа буруу танилцуулсан, мөнгөн дүн зөрсөн, материалын тоо хэмжээ буруу гарсан, хийж байгаа ажлаа мэдэхгүй байх зэрэг шалгалтын үед гарсан алдаануудыг хэлэлцэн ярьсан энэ хурлаас 2017.01.09-ний өдөр Ө, нягтлан бодогч Оюунсүрэн нарт арга хэмжээ авсан. Ингээд “Э” ХХК-ний хувьцааг буцааж шилжүүлж өг гэж шаардахад өнөөдөр маргааш гэж хойшлуулж утсаа хаагаад, салгаад алга болсон. Улмаар миний бие Ө захиралтай 2 удаа уулзаж А.Атой уулзуулсан компанийн хувьцааг шилжүүлж өгөх талаар 2-3 удаа албан бичиг явуулан шаардсан боловч 2017.03.21-ны өдөр Г.Ө нь Э ХХК нь миний хувийн компани Б Х ХХК-нд хамаарахгүй гэсэн бичиг өгснөөр залилан мэхэлсэн болохыг ойлгож гомдол гаргасан... М-өмгөөлөгчтэй ажил төрлийн холбоотой ажилладаг. М-өмгөөлөгчөөс над руу 2017.02.22-ны өдөр ажил хэргийн шугамаар холбоо барьсан.Тэгээд ерөнхийдөө Ө захирал утсаа авахгүй зугтаад асуудал үүссэн байсан болохоор хавтастай материалаас баталгаа бичгийг Мруу гар утасны VIBER апплейкешнээр явуулсан юм.Уг баталгааг явуулсан шалтгаан нь гэвэл Мөөрөө явуул гэсэн ба өмнө нь Мтай үүссэн асуудлын талаар ярьж байсан.Тэгээд Мбаримтуудаа явуул харъя гэж хэлж байсан ба нэг ёсондоо зөвлөгөөг авах зорилгоор явуулсан гэж ойлгож болно.Өмгөөлөгч Мнь VIBER апплейкешнээр явуулсан баримтуудыг устгаж, өөрчлөн цагдаагийн байгууллагад өөр болгон харагдуулан үзлэг хийлгэсэн байсан. Бас би өөрийн гар утсандаа бодит байгаа байдлаар нь сүүлд үзлэг хийлгэж баримтжуулсан байгаа.Тэгэхээр би өгсөн мэдүүлэгтээ он сар англиар бичсэн байсныг андуурч 2 сарыг 4 сар гэж уншиж мэдүүлэг өгсөн байсан.Энэ зураг явуулсан асуудал нь 2 сарын 22-ны өдөр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 83-84, 3-р хх 76-77, 5-р хх 19-20, 8-р хх 8-9/, гэрч А.Аын “...Төрийн өмчид Эийн зам ХК-ыг 2011 онд төрийн өмчийн хорооноос хувьчлах тендер зарласан. Тухайн үед миний үүсгэн байгуулсан Мон-Петекс ХХК болон Турк улсын хамтран тендерт оролцон ялж тухайн компанийг авах эрх үүсэж тухайн үеийн 4.7 төгрөг төлж хүлээн авсан. Тухайн үед манайхыг төлөөлж А, энэ бичиг баримтад гарын үсэг зурах, хүлээн авч байсан:. Миний санаж байгаагаар компани хүлээн авсны дараа түүнийг удирдах гүйцэтгэх захирал томилох шаардлагатай болсон тул Өг гүйцэтгэх захирлаар томилж манай Б х ХХК-наас гарч хүлээн авч гүйцэтгэх захиралд хүлээлгэн өгч байсан...Хувьцаа эзэмшигч Д-ийн Э манай хадам аав Батбаярын төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Тэрээр төгсөөд манай компанид менежер газар хэлтсийн даргаар ажиллаж байсан....Ө нь Эийн зам ХХК-ын цаана Б компани байна. Ардчилсан намынхан чангалаад ажил өгөхгүй, авсан ажлын гэрээг цуцлаад унгаад байна ийм учир өөр эзэнтэй болгоод өгөөч гэхээр нь дүү Эын нэр дээр хувьцааг шилжүүлсэн. Тэгсэн бас болохгүй байна, алдагдалтай ажиллаад байна Маршлын гүүрнээс Оргил худалдааны төв хүртэлх замыг авахаар болчихлоо, ардчилсан намынхаа үнэмлэхийг сэргээлээ, Эийн зам ХХК-г над руу шилжүүлчихвэл ажил авахаар боллоо гэхээр нь 2016 оны 03 дугаар сард бодож асууж судлахад үнэхээр тийм ажил байгааг нь мэдсэн учир түүний нэр дээр компанийг НХХК-наас хувьцааг 100 хувь шилжүүлэн өгч тэр ажлаа авч хийсэн. Ингэж шилжүүлэхдээ “Баталгаа” бичиж өгсөн. 2016 оны 12 сард Эийн зам ХХК-ын ажлыг дүгнэж шалгаж ярилцахад Ө нь Хаан банканд данс нээсэн байсан. Манай группийн дотоод журамд охин компани К банкаар үйлчлүүлж дансаар харилцах ёстой. Хэрэв өөр банканд данс нээхээр бол толгой компани Б Х болон ТУЗ-аас зөвшөөрөл авах ёстой. Тэгтэл зөвшөөрөл авалгүй Хаан банкны дансаар их хэмжээний мөнгө орж гаргасан байдаг ба энэ задаргаагаа өг гэхээр өгөхгүй байсан. Тухайн үед хуралдаж байсан бичлэг протокол байгаа. Миний гайхаж байгаа зүйл бол 2017 оны 01 сард Г.Ө нь компаниа өгөлгүй яах вэ гэж ярьж байсан гэнэт л Б Хд хамаагүй, дотоод хэрэгт битгий ороод бай гэсэн бичиг ирүүлснээс гомдол гаргах болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 86-87/, гэрч Д.Аийн “...Би “Б х” ХХК-ний гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгчөөр 2009-2012 он хүртэл ажиллаж 2011 онд төрийн өмчийн хорооноос эрх бүхий этгээдүүдийн дунд зарласан сонгон шалгаруулалтаар төрийн өмчид 100 хувийн эзэмшилд бүртгэлтэй “Э” ХХК-нийг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдаж авсан. Эрх бүхий этгээд гэдэг нь авто замын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани юм. Энэ худалдаанд Турк улсын Гунай компанитай хамтарч консорциум болж оролцож манайх ялсан. Ингээд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шилжүүлэн бүртгүүлж авахад хуулийн этгээд байх шаардлагатай болсон тул “Э п групп” ХХК-ийг 2011 онд үүсгэн байгуулсан. Тендерт заасан үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааг явуулж ажилчдаа халж цомхотгоогүй, техник тоног төхөөрөмж нэмэгдүүлж шинэчилж ажилласан. 4.7 тэрбум төгрөгөөр хувьчилж авахад Г.Ө гээс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй. Түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллаж, гэрээгээр үр дүнтэй сайн ажиллуулна гэж хэлж Э П группээс 2011 онд томилогдож байсан. Тэрээр томоохон тендерт шалгарсан байхад бичиг баримтуудын бүрдүүлэлтийн алдаанаас болж цуцлагдаж байсан. 2012-2014 онуудад үйл ажиллагаа явуулахдаа Г.Ө нь МАН-ын угшилтай хувьцаа эзэмшигчтэй учраас компанид замын ажлыг өгөхгүй байгаа учир миний нэр дээр шилжүүлж өгөөч, ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээчихлээ маршлын гүүрний замын ажлыг авах болчихлоо гэж хүсэлт гаргадаг байсан. Ингээд ажлаас гарсны дараа шилжүүлж өгсөн гэж ярьдаг байсан... Манай “Б х” ХХК нь доороо 12 компанитай.Нэг ёсондоо толгой компани гэсэн үг л дээ. Энэ бүгдийг хариуцан дотоод хяналт шалгалтын газар гэж байгаа. “Б Х” ХХК-ны дотоод хяналтын газартай гэсэн үг л дээ.Б х ХХК нь аж ахуйн бөгөөд бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй.Харин менежментийн үйл ажиллагаа явуулдаг ба дотроо 4 газартай. Захиргаа хүний нөөцийн газар, Бизнес хөгжлийн газар, Санхүү тайлан бүртгэлийн газар, Эрсдэлийн удирдлагын газар гэж байдаг.Энэ чиглэлийнхээ дагуу охин компаниудаа удирдаж, чиглүүлж, шалгаж, заавар зөвлөмжөөр хангаж ажилладаг. Манай компани нь 2012 оноос эхлэн “Э” ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийдэг байсан.Тэр холбогдох баримтыг гаргуулан өгөх болно.Тэгэхээр манай Б х ХХК нь охин компаниуддаа хөндлөнгийн аудитын байгууллагыг нь сонгон өгч аудит хийлгэсэн. 2013-2016 оны хооронд дахь Э ХХК-д хийсэн аудит хийсэн тайлан бичиг баримт гэрээнүүд байгаа... 2016 оны 01 сарын 20 хавиар байх манай өрөөнд “Э” ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Г.Ө , бас манай охин компани болох “Ю” ХХК-г хариуцан ажиллаж байсан Г.Г, өмгөөлөгч Н.М бид нар хурал хийсэн. Хурал хийж цуглах болсон шалтгаан нь тэр үед манай “Э” ХХК нь Баянхонгор аймгийн Бгийн гүүрнээс Говь-Алтай аймаг хүртэлх 127 км зам барих ажлыг хийх тендерийг авсан байсан.Тэгээд энэ ажлын талаар Ө хэлэхдээ ажил эхлэх гэхээр Ардчилсан нам засаг барьж байгаа болохоор төсөв өртгийг шийдэж өгөхгүй ажил хийлгэхгүй байгаа асуудлаар мөн “Ю” ХХК-тай холбоотой бас нэг асуудлаар гээд энэ 2 компанийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажилд өмгөөлөгч Н.Маар төлөөлүүлэхээр уулзацгаасан. Ингээд уулзаад ярилцсаны дагуу 2016 оны 01 сарын 23-ны өдөр Н.М өмгөөлөгчтэй “Э” ХХК, “Ю” ХХК гээд өмгөөлөл болон хууль зүйн туслалцаа авах гурвалжилсан гэрээ байгуулсан.Энэ ажлыг хийхэд ажлын хөлс нь 165 сая төгрөгөөр тохирсон ба би өөрийн унаж байсан Жи класс 500 маркийн /66-66 серийн санахгүй байна/ машинаа 195 сая төгрөгөөр бодож ажлын хөлсөндөө Н.Мад өгсөн. Энэ тухай гэрээ байгаа. Г.Гийн Н.М руу явуулсан баталгааны талаар би Маас хууль зүйн талаас зөвлөгөө авахаар ярьсан байж магадгүй.Одоо бол сайн санахгүй байна.Тэр үед ажил хэргийн талаар Мтай байнга л ярьдаг байсан.Зорилго нь гэвэл Ө нь Э ХХК-г эргүүлэн өгөхгүй байсан нөхцөл үүссэн байсан ба Мнэгэнт манай компанид ажиллаж байсан учир Өгийн бичиж өгсөн баталгааг Гоор дамжуулан явуулж үзүүлсэн. Нэг ёсондоо Ө ингэж баталгаа бичиж өгчхөөд ингээд байна гэдгийг л хэлж Мад үзүүлж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх 88, 8-р хх 11-12/, гэрч Э.Т ийн “...2016 онд Н ХХК-наас Э ХХК-ний 100 хувь хувьцааг Г.Ө гийн нэр дээр шилжүүлж өгөх ажлыг тухай үед энэ компанийн захирлаар ажиллаж байсан Д.Э, Б Х ХХК-ний ТУЗ-ын дарга А нараас надад өгсөн итгэмжлэлийн дагуу бичиг баримт бүрдүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 89/, гэрч С.Тын “...Э” ХХК тендерийн ажил авахын тулд өөрийнхөө хувьцаатай байх ёстой. Ийм учир эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр “Б х”-ийн ТУЗ-ын дарга Аод баталгаа гаргаж өгч шилжүүлэн өгснийг мэднэ. Бэлэглэлийн гэрээг “Б х”-ийн байранд хийхэд хамт байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 90/, гэрч Н.Гантөмөрийн “...Э” компанийг “Б групп” худалдаж авсан нь баталгаатай тухайн үед Э ХХК-нийг худалдаж авсны дараа группийн салбар компанийн нэг адил санхүү, үйл ажиллагааны бүх чиглэлээр хянаж шалгаж байсан. Шилжүүлэн бүртгэсэн талаар мэдэхгүй байна. Миний ажил үүргийн хуваарьт ийм үүрэг байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 91/, гэрч Ц.Цгийн “...Э ХХК-ний 1 бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 209.047.890.18 ширхэг нийт 20.904.789.082.29 төгрөгийн үнэ бүхий хувьцааг 100 хувь Г.Ө д хариу төлбөргүй бэлэглэж байгаа гэрээг хийсэн. Энэ мөнгө нь Э ХХК-ний дүрмийн сангаар батлагдан гэж гэрээ хийсэн. Ингээд Э, Г.Ө нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээг хамт хийсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 84-85/, гэрч Ц.Тгийн “...Би Б х ХХК-нд 2011.12.26-нд санхүүгийн менежер гэсэн албан тушаалд ажилд орсон. 2015 онд стратеги төлөвлөлтийн албаны дарга, 2016 оны 1 сараас Б х ХХК-ний бизнесийн хөгжлийн газрын захирлаар ажиллаж байна. Би К банканд хажилдаггүй. К банк, Э ХХК-нууд нь Б хийн охин компани юм. Охин компаниуд нь жил болгон бизнес төлөвлөгөө боловсруулаад манай бизнес хөгжлийн газраар дамжуулан ТУЗ буюу төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулдаг... Ер нь дарга нараар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг тохиолдол байдаггүй. Тэглээ ч Г.Ө хоосон цаасан дээр гарын үсэг зурахаар хүн биш. Их айхтар хүн. Тухайн үед А захирал Э ХХК-ний 100 хувийн хувьцааг Г.Ө д шилжүүлж өг гэсэн. Тэгэхдээ буцаах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулах юм шүү гэсэн...улмаар буцааж шилжүүлэх нөхцөлтэйгөөр Э ХХК-ний 100 хувийн хувьцааг Г.Ө д шилжүүлсэн байдаг. Миний ойлгосноор А--тай холбоотой замын тендерийн ажил авах гээд түр хугацаагаар уг компанийн хувьцааг эзэмшиж байгаа гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /3-р хх 31, 5-р хх 16-18/, гэрч О.АлтанТ-гийн “...Тэр өрөөнд Ө, Т- бид гурваас өөр хүн байгаагүй. Би өрөөний үүд хавьд зогсож байсан. Би Өг гарын үсэг зурсан байх л гэж бодсон...” гэх мэдүүлэг /6-р хх 56-57/, гэрч С.Тийн “...2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр К.А гэх эмэгтэй ирж Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай 2016.04.11-ний өдрийн гэрээг эх хувиар нь барьж ирэн надад хуулбарлуулан батлуулсан тухай бүртгэлийг бичиг баримтын хуулбарыг бүртгэдэг бүртгэлийн 1363 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Ингэхдээ бичиг баримтын эх хувийг шалгаж шалган үзэж үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг тогтоосны үндсэн дээр ямар нэгэн татгалзах үндэслэл байгаагүй учраас бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн. Тухайн гэрээг одоо санаж байгаагаар ямар нэг нотариатаар батлуулаагүй байсан. Харин тамга тэмдэг дарагдсан байсан. Уг гэрээг жинхэнэ байсан гэдгийг би энэ чиглэлээр 20 жил ажиллаж байна. Тийм учраас арга, туршлагаа үндэслэн гэрчилсэн. Тухайн гэрээ бол эх хувиараа, тамга тэмдэг нь дарагдсан, гарын үсэг зурагдсан гэрээ байсан...” гэх мэдүүлэг /14-р хх 68-69/, шинжээч Э.Солонгын “...Уг төрлийн шинжилгээг дараалал тогтоох шинжилгээгээр тогтоодог. Шинжилгээнд ирүүлсэн Баталгаа гэж хаягласан баримтын доод хэсэгт Г.Ө гэсний ард тууш шугам болон хөх өнгийн будагч бодистой бичигч хэрэгслээр үйлдсэн гарын үсгийн эхлэл хоёрын огтлолцлын талбай хэмжээ бага шинжилгээнд ач холбогдол бүхий шинж тэмдэг илрэхүйц чанарын үзүүлэлтийг ханаагүй байгаа тул дараалал тогтоох боломжгүй байсан. энэ талаар дүгнэлтэд тусгасан байгаа”...гэх мэдүүлэг /5-р хх 23-24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 3062 дугаартай дүгнэлт /1-р хх 93-94/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 3260 дугаартай дүгнэлт /1-р хх 108/, оюуны өмч, Улсын бүртгэлтийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр 07-ны өдрийн албан бичиг, холбогдох баримт бичгийн хуулбарууд /1-р хх 170-210/, оюуны өмч, Улсын бүртгэлтийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, холбогдох баримт бичгийн хуулбарууд /3-р хх 104-250, 4-р хх 1-196/, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ /5-р хх 70, 10-р хх 174/, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Баталгаа” /5-р хх 71/, хөрөнгийн үнэлгээний тайлан /8-р хх 1-250/, Э ХХК-ний 100 хувийн хувьцааг Б Х ХХК-нд эрх үүргийн хамт шилжүүлэх тухай Э ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2015.10.01-ний өдрийн 64 дугаартай тогтоол /11-р хх 1/, Э ХХК-ний 2015.10.01-ний өдрийн 64 тоот шийдвэрээр батлагдсан “Э” ХХК-ний дүрэм /11-р хх 4-7/, Э Пын групп ХХК-ний үүсгэн байгуулагчийн шийдвэр /11-р хх 48-49/, Э хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /11-р хх 75/, Э нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол. /11-р хх 84, 166/, Өмчлөх эрхийн гэрчилгээ /11-р хх 91/, Төрийн өмчийн хорооны тогтоол /11-р хх 93/, Компанийн эрх шилжүүлэх гэрээ /11-р хх 106/, “Н” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ /13-р хх 116-117, 119/, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Н” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүд /13-р хх 130-135/, Төрийн өмчийн хорооны 2012 оны 2 дугаар сарын 15-ний өдрийн 2/277 дугаартай албан бичиг /2-р хх 112/, Э ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Ө тэй 2016 оны ажлын талаар хийсэн хурлын тэмдэглэл /3-р хх 1-8/, Э ХХК-нд хийсэн шалгалтын актын танилцуулга. Акт бичсэн дотоод аудитор Н.Гантөмөр /7-р хх 112/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Ө г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч 39.031.244.160 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө болон түүний өмгөөлөгч нараас “...дээрх гэмт хэргийг эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлт гаргасан боловч шүүгдэгч Г.Ө “Б Х” ХХК-ний ерөнхий захирал А.Атой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан “...“Э” ХХК-ний хувьцааг миний нэр дээр шилжүүлбэл компанийн ашиг, орлого нэмэгдэнэ...” гэж тус компанийг шилжүүлэн авахдаа 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Баталгаа” буюу “...Э ХХК нь миний найз А.Аын өмч болохыг баталж Гуравдагч этгээдэд шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүйгээр түр эзэмшиж баталгааны зүйлийг Б х ХХК буюу найз А.Аын шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгөх үүрэгтэй...” болохыг баталсан баталгааг гаргаж өгсөн атлаа итгэл үнэмшлийн үндсэн дээр бий болсон өөрийн үүргээ үл биелүүлж бусдад 39.031.244.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж анхан шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Г.Ө нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхээс шүүгдэгч Г.Ө д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө гийн цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Г.Ө гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу 39.031.244.160 төгрөгийн үнэлгээ бүхий “Э” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь “...Э ХХК-г хуулийн дагуу буцаах арга хэмжээ авч өгнө үү...” гэх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар “Э” ХХК-ийг хохирогч байгууллага болох “Б Х” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 7 хавтас материал, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тү овгийн Г.Ө г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч 39.031.244.160 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Ө д 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар 39.031.244.160 төгрөгийн үнэлгээ бүхий “Э” ХХК-ийг хохирогч “Б Х” ХХК-д буцаан олгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 7 хавтас материал, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН