Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/280

 

          

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Баянбилэг,

Хохирогч Б.Ц-,

Шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-ид холбогдох эрүүгийн 2038000000311 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Д- 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч О.Д- нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус хамтран амьдрагч Б.Ц-гийн биед нь байнга халдаж” гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр таньдаг дүүтэйгээ хамт архи уучхаад зах дээр очоод эхнэртэйгээ уулзах гэж очтол эхнэр намайг ганц өнчин ишиггүй амьтан би өөр нөхөртэй болж байгаа гээд байсан. би буцаж явчхаад дахиад эхнэртэй уулзах гээд очиход эхнэр надаас зугтаад уулзахгүй байсан. би эхнэрийн ажил дээр 2-3 удаа очиход эхнэр байхгүй байсан. тэр хавийн нэг хүнээс асуухад чамаас зугтаагаад яваад байна шүү дээ, чи эндээс яваач ээ гэсэн. Тэгээд ахиад эргээд очтол цагдаа нар ирчихсэн байж байсан. би нилээн согтсон байсан болохоор болсон зүйлсийг сайн санахгүй байна. би энэ хавар архи уугаагүй удсан. Сүүлд эхнэрийг өөр хүнтэй болчихсон гээд байхаар нь уур хүрээд архи уусан. Миний яс их янгинаж өвддөг, архи уухаар өвчин намддаг учраас би архи уудаг байсан. ...” өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл Б.Ц- намайг байнга хоосон гуйлгачин, би буудалд өөр хүнтэй унтаад жирэмсэн болчихсон тийм учраас чам шиг гуйлгачин надад хэрэггүй гэж хэл амаар доромжилж бушуухан үхээд өг гэж байнга хэлдэг. ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр салсан нөхөр О.Д- над дээр ирээд чи намайг баривчилгаанд өгсөн дахиад өгөөд бай би чамайг насаар чинь дарамтална ална гээд зодсон. Миний бөгс рүү цохиж хоёр гарын булчингаас базаж миний өмсөж байсан хувцсыг урьсан. Тэгээд цагдаад хандах болсон. Өмнө нь би гэр бүлийн хүчирхийлэлд өртөж цагдаад хандаж баривчлуулсан юм. О.Д- нь миний хамтран амьдрагч байсан. намайг анх 2010 оноос эхэлж зодож эхэлсэн. ...” 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Д-ид зодуулаад цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаад Д-ийг шүүхээр баривчилсан. Тэрнээс хойш дүү Сүнжиндмаагийн гэр болон хөдөө байх ээж Умдарь нарын гэрээр охинтойгоо хамт амьдарч байна. охин маань одоо хөдөө эмээ өвөө дээрээ байгаа. Д- байнга архи уудаг. Уух болгондоо намайг зодож цохиж, хэл амаар доромжилдог. Би олон ч удаа цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байна. Би энэ удаад Д-ид эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулмаар байна. би сэтгэл амар амьдармаар байна. охин маань энэ жил 1 дүгээр ангид орох ёстой ч Д-ийг ингээд дарамтлаад байвал охиноо сургуульд оруулж чадахгүй ч байдалд хүрэх гээд байна. Д- намайг чи хүнтэй явалддаг гэж байнга харддаг. Чи ажил хийх нэрээр хүнтэй явалдаад байна. Д- намайг хүсээгүй үед бэлгийн харьцаанд орохыг тулгадаг байсан ч би яаж ийж байгаад бултаад зугтдаг байсан. Маш их гомдолтой байна. энэ хүнд л арга хэмжээ авч өгөөч сэтгэл санаа амар баймаар байна. одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй би иргэний шүүхэд хандсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-5, 6-7, 58-59 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Д-той эвлэрсэн Д-оос охиндоо тэтгэлэг гаргуулах болсон гэв.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын...” ...Иргэн О.Д- /РУ74081210/ нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт 14-36-14 тоотод оршин суудаг нь үнэн болно.” гэх тодорхойлолт /хх-18х/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-19х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 18-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1838006800311 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Д- нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус хамтран амьдрагч Б.Ц-гийн биед нь байнга халдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-8х, 12-14х/,

Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-3-5, 6-7, 58-59-р хуудас/, 

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэвэр /хх-22-24х/, мөн шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаартай шийтгэвэр /хх-25-27х/, мөн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаартай шийтгэвэр /хх-28-30/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-31-33/,

 О.Д-ийн захиргааны зөрчлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-34-45х/,

Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх журмын эмхэтгэл /хх-46-50х/,

Зөрчлийн үйл явцын тэмдэглэл /хх-51-54х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Д- нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20х/-аар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Хохирогч Б.Ц- нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

        Шүүгдэгч О.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О.Д-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.   

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Д-ид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-ид шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БЭЭЖИН