| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0231/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/240 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Х.М-,
Хохирогч Ө.П-
Шүүгдэгч Х.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховдбаатарын Х.М-д холбогдох эрүүгийн 2038003280263 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.М-нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд иргэн Ө.П-д хүч хэрэглэн Жи-7 маркийн гар утсыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх явцдаа иргэн Ө.П-гийн баруун гарыг зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхйн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.М-нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд иргэн Ө.П-д хүч хэрэглэн Жи-7 маркийн гар утсыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх явцдаа иргэн Ө.П-гийн баруун гарыг зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038003280263 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Нэг. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: “Х.М-нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд иргэн Ө.П-д хүч хэрэглэн Жи-7 маркийн гар утсыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх явцдаа иргэн Ө.П-гийн баруун гарыг зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...” үйл баримт буюу гэмт хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч Х.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаан-Уул сумын төвд Давааням, Хатантөмөр нартай хамт архи уусан тэгээд сургуулийн байранд очиж хувцас солиод хамт ял эдэлж байсан Отгонбаатар ахтай очиж уулзах гээд гэр лүү нь явж байх замд гар утасныхаа гэрэл асааж замаа гэрэлтүүлсэн эмэгтэй хүн тааралдахаар нь утсыг нь булааж авах бодол төрөөд араас нь дагаж явж байгаад хүнгүй газар таарахаар гүйж барьж аваад гар утсыг нь булаагаад зугтаасан юм. Тэгээд шөнө Отгонбаатар ахын гэрт нь очоод байж байтал араас цагдаа орж ирээд намайг аваад сургуулийн байран дээр очсон. Би тэр булааж авсан гар утсаа цагдаад хураалгаад өөрийнхөө үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн юм. Би эмэгтэй хүний гар утсыг булааж авсан. Би гэм буруугаа хүлээж байна. Би өөрөө гар утасгүй. Мөн найз нөхөд рүүгээ утсаар яримаар санагдаад хүний гар утас булааж авах санаа төрөөд тэр эгчийн Жи-7 маркийн хар өнгийн гар утсыг булааж авсан. Би хохирогч Ө.П-г танихгүй. Би Орхон аймгаас Улаан-Уул сумын сургуулийн барилга барих гэж очсон юм. Тухайн хүнээс гар утас авахдаа баруун гарын долоовор хурууг нь мушгиж гэмтээсэн. Би хэрэг үйлдэх үедээ согтуу байсан учир утсаар эхнэр Солонго руу ярих гэтэл надад утас байхгүй байсан учир гудманд явж байсан 40-50 орчим насны эмэгтэй хүний утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн. ...”/хх-17х, 47х/ гэх мэдүүлэг,
2.Шүүгчдэгч Х.М-нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхэдээ: Гар утас дээрэмдэх зорилготой байсан. Дээрэмдэх хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин хөнгөн гэмтэл учруулсан хэргээ сайн санахгүй байна. Гэхдээ миний буруу гэв[B1] .
3.Хохирогч Ө.П-гийн мөрдөн шалгах шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар дугаар сарын 24-ний орой 12 цагийн үед би айлд очоод гэр лүүгээ явах замд нэг залуу миний араас гүйж ирээд намайг бариад авсан. Би яах гэж байгаа юм бол гэж бодоод айсан чинь миний гар утсыг булааж авах гээд байхаар нь би гар утсаа өгөхгүй гээд нэлээн ноцолдож орилсон. Тэгээд миний утсыг булааж аваад гар утасны гэр үлдээгээд тэр залуу яваад өгсөн. Би яваад өгөхөөр нь шууд сургуулийн манаач дээр очоод манаачийн утсаар хүүхдүүд рүүгээ залгаад ярьсан. Хүүхдүүд маань ирээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд манай суманд барилга барьж байгаа хүмүүсийн байрлаж байгаа газар очоод даргатай нь уулзаад миний гар утсыг дээрэмдэж авсан хүнийг олсон. Би дээрэмдүүлснээс болж ажлаа 5 хоног хийж чадаагүй. Мөрөнд ирж шүүх шинжилгээний албанд үзүүлсэн, мэдүүлэг өгсөн, мөн Улаан-Уул сум болон Мөрөн сумын хооронд ирж очих зардлын мөнгөө өөрөөсөө гаргасан. Тийм болохоор өөрөөсөө гаргасан мөнгөө төлүүлмээр байна. Улаан-Уул сумаас ... Би гар утсаа засварчинд үзүүлээд асаалгасан чинь миний утасны дэлгэц хагарсан байна лээ. Утасныхаа дэлгэцийг янзлуулж хохирлоо барагдуулмаар байна. би уг нь утасны шилэн наалт хагарсан байх гэж бодсон чинь дэлгэц нь хагарсан байсан. тухайн үед асахгүй байсан болохоор нь дэлгэц нь хагарсныг мэдээгүй. Миний нэг өдрийн ажлын цалин 50.000 төгрөг, 5 хоногийн ажлын цалин, унааны зардлын мөнгөө нөхөн барагдуулж, утасны дэлгэцээ засуулж авмаар байна. ”.../хх-22-23/ гэх мэдүүлэг,
4.Гэрч Х.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х.М-гэх хүний төрсөн дүү нь байгаа юм. Манай ах 1988 оны 1 дүгээр сарын 22-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуульд 6 дугаар анги хүртлээ Орхон аймгийн Наран цогцолбор 3 дугаар арван жилийн сургуульд суралцсан. Манай ах мэргэжилгүй, хуваариа барилгын ажил хийдэг. Ер нь бол чих зөөлөн ажил голохгүй хийдэг. Манай ах архи нэг их хэрэглээд байдаггүй хаяа л нэг уудаг. Архи уусан үедээ элдэв ааш зан гаргагддаггүй. гэх .../хх-19х/ гэх мэдүүлэг,
5.Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х.М-гэх хүний төрүүлсэн ээж нь байгаа юм. Миний хүү 1988 оны 1 дүгээр сарын 22-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуульд 6 дугаар анги хүртлээ Орхон аймгийн Наран цогцолбор 3 дугаар арван жилийн сургуульд суралцсан. Миний хүү мэргэжилгүй. Барилгын ажил хийдэг. Х.М-бол сэргэлэн цовоо, зөөлөн чихтэй, хүнд их тусархаг, архи дарс хааяа уудаг. Уусан ч илүү дутуу зан гаргадаггүй хүү байгаа юм. охин минь тусдаа гарсан болохоор Х.М-надад хань болж байгаа. Миний бие их өвддөг, бие султай болохоор их хэцүү байна. Хажууд минь хань болж байдаг юм.../хх-21х/ гэх мэдүүлэг,
6.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 293 дугаартай:
7.Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн зохион байгуулагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52-61х/ зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч Эрүүгийн 2038003280263 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой,хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хууль ёсны, хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Иймд шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэхдээ хохирогч Ө.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг шүүгдэгч Х.М-нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь идвэхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хууль бусаар авсан мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ө.П-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүхийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэв.
Мөн эд хөрөнгийн хохиролын хувьд шүүгдэгч Х.М-нь хохирогч Ө.П-гийн өмчлөлийн эд зүйлийг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулснаас 300.000 төгрөний эд зүйлсийг буцаан өгсөн болох нь...” Эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэлийн /хх-5/. Хураан авсан гар утсыг хохирогч Ө.П-д хүлээлгэн өгөв гэх тэмдэглэл /хх-4х/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Х.М-нь бусдад учруулсан гэм хорын хохирлоо барагдуулсан болох нь нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Х.М-нь эхлээд хохирогч Ө.П-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь:/хавтаст хэрэгт авагдснаар/
- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 4 сар 03 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-63-70, 79-82, 89х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.М-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 40 хоног хорих ялаар, нэмж нэгтгээд 3 жил 1 сар 10 хоног, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 4 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 06 хоногийг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 4 жил 2 сар 16 хоног тооцож, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 05 дугаар сарын 26-наас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 38 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох, хохирогчид гар утасыг буцааж өгсөн тул бусдад төлөх төлбөргүйд тооцох, хохирогч хохирол 330.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна гэв.
Шүүх улсын яллагчаас гаргасан ялын саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тухайн зүйлд заасан ялын доод хэмжээгээр буюу 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулах ялыг нэмж нэгтгэх мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэж заасан тул өмнөх Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тэмдэглэв.
Шүүгдэгч Х.М-мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамжаар 1 хоног, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 38 /гучин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Ө.П- нь мөрдөн шалгах шатанд шүүгдэгчээс эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 330.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний хохиролоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 30 /гуч/ хоног, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 / гурав/ жил 4 /дөрөв/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 1/нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Ө.П- нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдлэх журмаар шүүгдэгч Х.М-аас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН