Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1488

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Р.О, Э.Б, Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б, Г.Д, Р.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00912 1368 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Э.Б, 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-152 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Г.Д, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1-49 тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн гэх,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Р.О, 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 1-123 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /

Шүүгдэгч Г.Д, Р.О, Э.Б нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулъя дэлгүүрийн гадна иргэн Ц.Ууганбаяртай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт нь цохиж хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэлэнд хазагдсан шарх, 4 шүдний эмтрэл, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Шүүгдэгч Р.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Б.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 01-ний оройн 22 цагийн үед шиг санаж байна...найз Даваатай уулзаад хамт Хөдөө аж ахуйн шөлөндөө хоолны газрын хойд талд гудамжинд 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг хувааж уусан. Архиа дуусахад шөнийн 03 цаг болж байсан бөгөөд бид 2 нэмж уухаар болоод Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулиа нэртэй төв рүү би архи авахаар ганцаараа явсан. Тэгтэл эхнэрийн дүү Энхтүвшинтэй тааралдсан...би дүүгээ өмөөрөөд болиочээ гэж хэлсэн чинь тэр залуучууд миний нүүр хэсэг рүү цохиод намайг зодож эхэлсэн. Би тэр хэсэг хугацаанд газар унаад ухаан алдчихсан. Тэгтэл намайг машиндаа суулгаад аваад явчихъя гэж ярьж байгаа нь сонсогдоод босч ирсэн ба тэр залуучууд зугтаачихсан. Дүү Энхтүвшин тэнд нь зогсож байсан таксиг аваад араас нь хөөгөөд 13 дугаар хороолол буюу зүүн дөрвөн замын уулзвар дээр барьж авсан. Намайг 3 залуу нийлж цохиж зодсон...надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/,

Яллагдагч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Надад асууж, тодруулах зүйл байхгүй, дүгнэлттэй санал нийлж байна. тус гэмтлийг Б, О бид 3 учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/,

Яллагдагч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Надад асууж, тодруулах зүйл байхгүй, дүгнэлттэй санал нийлж байна. тус гэмтлийг Б, Д бид 3 учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87/,

Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Тус гэмтлийг Д, О бид гурав учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2214 тоот дүгнэлтэд: 

1. Ц.Ууганбаярын биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэлэнд хазагдсан шарх, 4 шүдний эмтрэл, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 41/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102, 146, 157/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 105, 149, 159, / зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Д, Р.О, Э.Б нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулъя дэлгүүрийн гадна иргэн Ц.Ууганбаяртай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт нь цохиж хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэлэнд хазагдсан шарх, 4 шүдний эмтрэл, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Ууганбаярын: “...2020 оны 02 дугаар сарын 01-ний оройн 22 цагийн үед шиг санаж байна...найз Даваатай уулзаад хамт Хөдөө аж ахуйн шөлөндөө хоолны газрын хойд талд гудамжинд 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг хувааж уусан. Архиа дуусахад шөнийн 03 цаг болж байсан бөгөөд бид 2 нэмж уухаар болоод Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулиа нэртэй төв рүү би архи авахаар ганцаараа явсан. Тэгтэл эхнэрийн дүү Энхтүвшинтэй тааралдсан...би дүүгээ өмөөрөөд болиочээ гэж хэлсэн чинь тэр залуучууд миний нүүр хэсэг рүү цохиод намайг зодож эхэлсэн. Би тэр хэсэг хугацаанд газар унаад ухаан алдчихсан. Тэгтэл намайг машиндаа суулгаад аваад явчихъя гэж ярьж байгаа нь сонсогдоод босч ирсэн ба тэр залуучууд зугтаачихсан. Дүү Энхтүвшин тэнд нь зогсож байсан таксиг аваад араас нь хөөгөөд 13 дугаар хороолол буюу зүүн дөрвөн замын уулзвар дээр барьж авсан. Намайг 3 залуу нийлж цохиж зодсон...надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Д, Р.О, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Д, Р.О, Э.Б нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Ууганбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Г.Д, Р.О, Э.Б нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Д, Р.О, Э.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Б, Г.Д, Р.О нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Д, Р.О, Э.Б нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Д, Р.О, Э.Б нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Д, Р.О, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Д, Р.О, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР