Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1509

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.ад холбогдох эрүүгийн 1906 04729 1890 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Д, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 15-883 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангиас ялын хугацаа дуусч суллагдсан,

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 34-4058 тоотод оршин суух иргэн Ж.Баасанхүүгийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэрээс гарахдаа үргэлжилсэн үйлдлээр иргэн Ж.Баасанхүүгийн эзэмшлийн 6.3 граммын алтан бөгж, дунд гарын мөнгөн аяга, дунд гарын халтар манан хөөрөг, Самсунг А-10 маркийн гар утас, иргэн Ж.Батсайханы эзэмшлийн Самсунг Жи-4 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч нийт 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 34-4058 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэтунгалагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч могойн арьсан хар өнгийн хэтэвч, биет 570.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 642.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хөөргийг буцаан өгсөн. Бусад хохирол төлбөрийг нөхөн төлнө” гэв.

Хохирогч Б.Эрдэнэтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...манай гэрт хулгай орж, гэрт байсан бэлэн 570.000 төгрөг, түрийвч байхгүй байна...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед би гэрт хулгай орсон гэж мэдээгүй, манай ажлын хамт олон ахмад ажилтнуудаа гаргаж өгөх гэж зугаалганд явах гэж байсан болохоор гэртээ орж ирээд гэрийн унтлагын өрөөнд байсан хувцасны шкафан дотор байсан түрийвчтэй мөнгөө аваад гарах гээд хайхад шкафан дотор байсан түрийвчтэй 570.000 төгрөг байгаагүй байхаар нь манай хашаанд хамт байдаг Баасанхүүгийн гэрт нь очоод “манай гэрийн унтлагын өрөөний цонхоор хулгай ороод хувцасны шкафанн дотор байсан 570.000 төгрөг алга болчихсон байна” гэж хэлэхэд манай урд айл бас гэрээсээ эд зүйл алдсан тухайгаа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21-23, 26-27/,

Хохирогч Ж.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн автобусны буудлын эцэс дээр явж байгаад Баасанхүү ахтай таарсан чинь ах “чи манайхаар нэг ороод ирээрэй” гэхээр нь би гэр рүү очих гэж яваад Баасанхүү ахын хашааны гадна зүс таних Дтай таараад Баасанхүү ахын гэрт хамт орсон. Намайг гэрт нь ороход Баасанхүү ах гэртээ ганцаараа, харин хашаан дотор нь байдаг хойд айлынх нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд хашаан дотроо тоглож байсан. Тэр үед Баасанхүү ах “би энэ хойд айлын 2 хүүхдийг харж байгаа” гэж хэлж байсан. Тэгээд бид 3 цайгаа уучихаад гараад дэлгүүр орж Баасанхүү ах том 2.5 литрийн савтай пиво авсан. Өөр юм аваагүй. Тэгээд буцаад гэрт ирээд бид 3 тухайн пивоо хувааж уучихаад байж байхад Д 12 цагийн үед “би гарч хүнтэй уулзаад, дэлгүүр орчихоод ирье” гэж гараад дэлгүүрээс 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи 1 шилийг авч ирсэн. Дын авч ирсэн архинаас Баасанхүү ах бид хоёр 2 хундага уусан. Тухайн архинаас 300 граммыг л уусан байх. Тэгээд Баасанхүү ах бид хоёр тэр архинаас уугаад хоёулаа тасраад унтчихсан байсан. Нэг сэрэхэд 17 цагийн үе болж байсан. Сэрэхэд Баасанхүү ах орондоо унтаж байсан. Д байгаагүй. Гэр дотор нь байдаг авдар, хувцасны шкафны дотор байсан эд зүйлсийг гаргасан байдалтай, гэр доторх эд зүйлс нь  эмх замбараагүй болчихсон байсан. Тэгэхээр нь би Баасанхүү ахыг сэрээсэн. Тэр үед Баасанхүү ахын хашаанд хамт байдаг хойд айлын 2 хүүхдийн ээж нь надтай хамт байсан. Тэдний гэрт бас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрийнх нь байшингийн урд талын 2 цонхны нэг цонхоор нь хулгай орж гэрт нь байсан байгууллагынх нь бэлэн 560.000 орчим төгрөг алга болсон талаар тэр айлын эмэгтэй ярьсан. Алдсан Самсунг Жи маркийн гар утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43/,

Хохирогч Ж.Баасанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байиал гаднаас Батсайхан, Д нар орж ирсэн. Тэгээд нэг том пиво ууж суугаад “ах нь ямар пиво уух биш” гээд 200 грамм архи уусан. Тэгээд унаад өгсөн байна лээ. Тэгээд босоод ирсэн хэн ч байхгүй байсан. Тэгээд авдар дээр байсан 6.3 граммын алтан бөгж байхгүй болохоор нь гайхаад харсан чинь олдоогүй. Тэгээд халтар манан хөөрөг бас байхгүй болохоор нь ирж архи уусан 2 хүүхдэд байж магадгүй гэж бодоод Батсайхантай уулзахад “би бас унтчихсан байна, миний Самсунг Жи маркийн гар утас байхгүй байна, хойд талын байшин дотроос 570.000 төгрөг бас авсан байна. би өглөө гэрт нь очоод ирлээ” гээд “бид нар 15 цаг гээд унтсан, Д 17 цагийн үед гэртээ очоод гутлаа солиод гарсан байна, гэртээ ирж хоноогүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр айлаас гарахдаа авдран дээр байсан хар бараан өнгийн даалингүй хөөрөг 1 ширхэг, мөн айлын эзэн хамт архи уусан ах унтаж байхаар нь аль гарт нь байсныг санахгүй байна, мөн Самунг А10 маркийн гар утас авсан. Дэлгэц нь хагархай байсан. Мөн Батсайханы Самсунг Жи4 маркийн гар утсыг тус тус аваад гэрээс гараад явсан. Би тухайн үед архи нилээн уусан согтолттой байсан болохоор энэ бүгдийг л санаж байна. Тэр айлын хашаанд байсан тоосгон байшин руу орсноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэрчээр өгсөн мэдүүлэг дээр үйлдсэн хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Гэрчийн мэдүүлэгт ярьсан зүйлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 180-181/,

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/, эд зүйлс хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16, 48/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 24-25/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-38/, Тод үнэлгээ ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 566 дугаартай эд зүйлсийн үнэлгээний тодорхойлолт /хх-ийн 70/, Дамно ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БЗДЗ-20-030 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, түүний хавсралт хүснэгт /хх-ийн 96-97/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169/ зэргийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 34-4058 тоотод оршин суух иргэн Ж.Баасанхүүгийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэрээс гарахдаа үргэлжилсэн үйлдлээр иргэн Ж.Баасанхүүгийн эзэмшлийн 6.3 граммын алтан бөгж, дунд гарын мөнгөн аяга, дунд гарын халтар манан хөөрөг, Самсунг А-10 маркийн гар утас, иргэн Ж.Батсайханы эзэмшлийн Самсунг Жи-4 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч нийт 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 34-4058 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэтунгалагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч могойн арьсан хар өнгийн түрүүвч, биет 570.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 642.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Эрдэнэтунгалагийн: "...манай гэрт хулгай орж, гэрт байсан бэлэн 570.000 төгрөг, түрийвч байхгүй байна...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед би гэрт хулгай орсон гэж мэдээгүй, манай ажлын хамт олон ахмад ажилтнуудаа гаргаж өгөх гэж зугаалганд явах гэж байсан болохоор гэртээ орж ирээд гэрийн унтлагын өрөөнд байсан хувцасны шкафан дотор байсан түрийвчтэй мөнгөө аваад гарах гээд хайхад шкафан дотор байсан түрийвчтэй 570.000 төгрөг байгаагүй байхаар нь манай хашаанд хамт байдаг Баасанхүүгийн гэрт нь очоод “манай гэрийн унтлагын өрөөний цонхоор хулгай ороод хувцасны шкафанн дотор байсан 570.000 төгрөг алга болчихсон байна” гэж хэлэхэд манай урд айл бас гэрээсээ эд зүйл алдсан тухайгаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.Батсайханы: “...би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн автобусны буудлын эцэс дээр явж байгаад Баасанхүү ахтай таарсан чинь ах “чи манайхаар нэг ороод ирээрэй” гэхээр нь би гэр рүү очих гэж яваад Баасанхүү ахын хашааны гадна зүс таних Дтай таараад Баасанхүү ахын гэрт хамт орсон. Намайг гэрт нь ороход Баасанхүү ах гэртээ ганцаараа, харин хашаан дотор нь байдаг хойд айлынх нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд хашаан дотроо тоглож байсан. Тэр үед Баасанхүү ах “би энэ хойд айлын 2 хүүхдийг харж байгаа” гэж хэлж байсан. Тэгээд бид 3 цайгаа уучихаад гараад дэлгүүр орж Баасанхүү ах том 2.5 литрийн савтай пиво авсан. Өөр юм аваагүй. Тэгээд буцаад гэрт ирээд бид 3 тухайн пивоо хувааж уучихаад байж байхад Д 12 цагийн үед “би гарч хүнтэй уулзаад, дэлгүүр орчихоод ирье” гэж гараад дэлгүүрээс 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи 1 шилийг авч ирсэн. Дын авч ирсэн архинаас Баасанхүү ах бид хоёр 2 хундага уусан. Тухайн архинаас 300 граммыг л уусан байх. Тэгээд Баасанхүү ах бид хоёр тэр архинаас уугаад хоёулаа тасраад унтчихсан байсан. Нэг сэрэхэд 17 цагийн үе болж байсан. Сэрэхэд Баасанхүү ах орондоо унтаж байсан. Д байгаагүй. Гэр дотор нь байдаг авдар, хувцасны шкафны дотор байсан эд зүйлсийг гаргасан байдалтай, гэр доторх эд зүйлс нь  эмх замбараагүй болчихсон байсан. Тэгэхээр нь би Баасанхүү ахыг сэрээсэн. Тэр үед Баасанхүү ахын хашаанд хамт байдаг хойд айлын 2 хүүхдийн ээж нь надтай хамт байсан. Тэдний гэрт бас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрийнх нь байшингийн урд талын 2 цонхны нэг цонхоор нь хулгай орж гэрт нь байсан байгууллагынх нь бэлэн 560.000 орчим төгрөг алга болсон талаар тэр айлын эмэгтэй ярьсан. Алдсан Самсунг Жи маркийн гар утсаа олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.Баасанхүүгийн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байиал гаднаас Батсайхан, Д нар орж ирсэн. Тэгээд нэг том пиво ууж суугаад “ах нь ямар пиво уух биш” гээд 200 грамм архи уусан. Тэгээд унаад өгсөн байна лээ. Тэгээд босоод ирсэн хэн ч байхгүй байсан. Тэгээд авдар дээр байсан 6.3 граммын алтан бөгж байхгүй болохоор нь гайхаад харсан чинь олдоогүй. Тэгээд халтар манан хөөрөг бас байхгүй болохоор нь ирж архи уусан 2 хүүхдэд байж магадгүй гэж бодоод Батсайхантай уулзахад “би бас унтчихсан байна, миний Самсунг Жи маркийн гар утас байхгүй байна, хойд талын байшин дотроос 570.000 төгрөг бас авсан байна. би өглөө гэрт нь очоод ирлээ” гээд “бид нар 15 цаг гээд унтсан, Д 17 цагийн үед гэртээ очоод гутлаа солиод гарсан байна, гэртээ ирж хоноогүй байна...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг болгож шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс нийт 2.092.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Б.Эрдэнэтунгалагт 642.000 төгрөг, хохирогч Ж.Батсайханд 150.000 төгрөг, Ж.Баасанхүүд 1.300.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Дад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Б.Дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Б.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Дад 2 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.Дад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дын энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 12 /арван хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Даас нийт 2.092.000 төгрөгийг гаргуулж, үүнээс Б.Эрдэнэтунгалагт 642.000 төгрөг, хохирогч Ж.Батсайханд 150.000 төгрөг, Ж.Баасанхүүд 1.300.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Дад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР