Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1528

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нт холбогдох эрүүгийн 2006 02308 1809 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.Н, 1967 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины засварын газарт ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсгийн сургуулийн гудамж 1361 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хэнтий амйгийн Сум дундын шүүхийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, /

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 05 дугаар 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сургуулийн 1620 тоотын өмнө өөрийн эзэмшлийн 14-77 УБА улсын дугаартай автомашинд С.Даваажаргалтай эхнэрийнхээ талаар асууж маргалдан улмаар дутуу хаагдсан автомашинаа хөдөлгөсний улмаас арын суудалд сууж байсан С.Даваажаргалыг автомашинаас унасан байхад нь чирж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би санаатай ийм үйлдэл гаргаагүй. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болоод энэ хэрэг гарсан. Хохирогчид хохирол төлбөр төлөх гээд 240.000 төгрөг авч ирсэн, уг төлбөрийг хохирогчийн дансанд хийсэн” гэв.

Хохирогч С.Даваажаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай найз Болортуяагийн нөхөр Н манай гэрт ирээд эхнэрээ асуугаад байсан. Энэ 2 маргалдаад нилээд хэд хонож байгаа болохоор би хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн чинь машинд суучих гэхээр нь би ард нь суугаад согтуу машинаа бариад явж байсан болохоор нь яаж ч магадгүй гэж бодоод нэг хөлөө гадаа тавьчихсан сууж байсан чинь гэнэт хөдлөөд явахаар нь би буух гэсэн чинь намайг чирээд газарт унагаагаад машинаараа чирсэн. Би машинаас унахдаа хаалганы бариулаас барьсан чигээрээ газар чирэгдэхээр нь би орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

Гэрч Б.Бямбацэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед намайг хотын төвд эмнэлэг дээр байхад манай дүү Б.Мөнгөнцэцэг залгаад ээж машиндаа чирүүлчихлээ нүүр, ам гэмтсэн гэж байна. Та хурдан очоорой гэхээр нь би шууд гэртээ ирсэн чинь ээжийн нүүр хэсэг нь цус болсон өмсөж байсан хувцаснууд нь урагдсан, хөлний өвдөг хэсэг нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Яллагдагч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр нь би нэгжинд явъя гэж хэлээд машиныхаа толинд хартал хаалга хаалттай байхаар нь хөдлөөд нэг их хол яваагүй байхад машины хянах дээр машины хаалга онгойсон байна гэсэн зураг гарахаар нь машинаа зогсоож буугаад харахад Даваажаргалын хөл машины дугуйны урд талд байрлалтай гүүр хэсэг нь шалбарсан байсан...Тэр үед Даваажаргалын нүүр ам нь бутүү цус болчихсон байхаар нь дэлгүүрээс ус авч угаая гэхэд Даваажаргал өөрөө хэрэггүй гээд ус авахуулаагүй. Тухайн үед миний машинд байсан архийг Даваажаргал задлах гээд задалж байхаар нь би тэр архийг задалж өгөхөд тагаар нь 2 удаа надад өгөөд өөрөө миний машиныг жолоодож гэрийнхээ гадна очоод бууж үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5692 тоот дүгнэлтэд: 

1. С.Даваажаргалын биед духанд шарх, зулгаралт, зүүн нүдний гадна булан, хамрын үзүүр, дээд уруул доод уруулын гадна хэсэг, баруун гя, баруун, зүүн өвдөгт зулгаралт, доод уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 05 дугаар 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сургуулийн 1620 тоотын өмнө өөрийн эзэмшлийн 14-77 УБА улсын дугаартай автомашинд С.Даваажаргалтай эхнэрийнхээ талаар асууж маргалдан улмаар дутуу хаагдсан автомашинаа хөдөлгөсний улмаас арын суудалд сууж байсан С.Даваажаргалыг автомашинаас унасан байхад нь чирж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч С.Даваажаргалын: “...Манай найз Болортуяагийн нөхөр Н манай гэрт ирээд эхнэрээ асуугаад байсан. Энэ 2 маргалдаад нилээд хэд хонож байгаа болохоор би хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн чинь машинд суучих гэхээр нь би ард нь суугаад согтуу машинаа бариад явж байсан болохоор нь яаж ч магадгүй гэж бодоод нэг хөлөө гадаа тавьчихсан сууж байсан чинь гэнэт хөдлөөд явахаар нь би буух гэсэн чинь намайг чирээд газарт унагаагаад машинаараа чирсэн. Би машинаас унахдаа хаалганы бариулаас барьсан чигээрээ газар чирэгдэхээр нь би орилсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Бямбацэцэгийн: “...би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед намайг хотын төвд эмнэлэг дээр байхад манай дүү Б.Мөнгөнцэцэг залгаад ээж машиндаа чирүүлчихлээ нүүр, ам гэмтсэн гэж байна. Та хурдан очоорой гэхээр нь би шууд гэртээ ирсэн чинь ээжийн нүүр хэсэг нь цус болсон өмсөж байсан хувцаснууд нь урагдсан, хөлний өвдөг хэсэг нь шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Нт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлбөрийг төлөхөөр 30 минутын завсарлага авах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн ба хохирогч С.Даваажаргалд гэмт хэргийн улмаас учирсан 240.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдав.

Шүүгдэгч Д.Нт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 650.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Нтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Нт 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Н нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР