| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/00648/и |
| Дугаар | 730 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 730
| 2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2017/00730 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 байр 113 тоотод оршин суух Дайртан овогт Данзансамбуугийн Гэрэлчимэг /РД:АВ79011700/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 хэсэг төмөр зам гудамж, 2 тоотод оршин суух Их монгол овогт Цэрэндоржийн Мөнхцэцэг /РД:ЧВ7302101/-т холбогдох
3,811,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Мөнхцэцэг, Мишээл нар нь 2016 оны 12 сарын 23-ны өдөр 3,300,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч зээлсэн юм. Гэтэл уг эмэгтэй нь 2017 оны 01 сарын 03-нд гэрээний дагуу төлөөгүй. Иймд Ц.Мөнхцэцэгээс үндсэн мөнгө 3,300,000 төгрөг, 12 хоногийн хүү 132,000 төгрөг, 23 хоногийн алданги 379,500 төгрөг нийт 3,811,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2017 оны 02 сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн хүсэлтдээ Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг миний бие хариуцагч Ц.Мөнхцэцэгийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд Ц.Мөнхцэцэг бид хоёрын эвлэрлийн гэрээг батлаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Мөнхцэцэг би Д.Гэрэлчимэгээс бэлэн 2,000,000 төгрөг аваад хүү алданги төлөөгүй 3,300,000 төгрөгийг бэлнээр авсан гэрээ хийсэн. Иймээс Д.Гэрэлчимэгээс авсан 3,300,000 төгрөгт хүү, алданги тооцож 3,811,500 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа нь богинохон байвал надад төлөх боломж байхгүй учраас хүсэлт гаргаж байна. Энэ хүнийг хохиролгүй болгоно” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь хариуцагч Ц.Мөнхцэцэгт холбогдуулан 3,811,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн тухай тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ц.Мөнхцэцэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Гэрэлчимэг нь үндсэн мөнгө 3,300,000 төгрөг, 12 хоногийн хүү 132,000 төгрөг, 23 хоногийн алданги 379,500 төгрөг нийт 3,811,500 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Ц.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,811,500 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахаар эвлэрснийг баталж, Ц.Мөнхцэцэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,934 төгрөгнөөс 37,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 37,967 төгрөгийг, хариуцагч Ц.Мөнхцэцэгээс 37,967 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР