Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 729

 

 

 

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00729

Улаанбаатар хот

    Зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13-р хороолол, Эрэл 41-р байр, 20 тоотод оршин суух Боржигон овогт Нармандахын Батмөнх /РД:ЧР80072076/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14-р хороолол, 46-р байрны 9 тоотод оршин суух Харчин овогт Ганхуягийн Банзрагч /РД:ШЗ67111870/-д холбогдох

Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Батмөнх, хариуцагч Г.Банзрагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.Батмөнх нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 46-р байр, 9 тоот 3 өрөө орон сууцаа Ч.Банзрагчид 114 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон. 2016 оны 10-р сарын 5-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлж уг өдрөө орон сууцандаа орсон ч өнөөдрийг хүртэл үлдсэн мөнгийг өгөөгүй байна. Иймд Ч.Банзрагчийг Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 46-р байр, 9 тоотоос нүүлгэн гаргаж өгнө үү. Би өөрөө хүнд мөнгө төгрөгийн өр ширтэй. Тэрийгээ хурдхан төлөхгүй бол надад хэцүү байна. Тэрнээс биш би байраа өөр хүнд зарахаар тохирсон юм бол байхгүй. Хугацаа юмаа тодорхой тохиролцоод гэрээ байгуулахад татгалзах зүйл байхгүй” гэв.

 

Хариуцагч Г.Банзрагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа-  Эвлэрэн хэлэлцэх боломжтой. Би Н.Батмөнхөд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр хорооллын 46 дугаар байрны 9 тоотод байрлах 71,43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр үнэлж бодоод, үүнээс Н.Батмөнхөд бэлэн өгсөн 4,000,000 төгрөгийг хасуулаад, Налайх дүүргийн Шинэ Налайх хорооллын 4 дүгээр байрны 11 тоот хаягтай орон сууцаа 40,000,000 төгрөгөөр тооцож Н.Батмөнхийн нэр дээр шилжүүлээд, төлбөрийн үлдсэн хэсгийг банкны ипотекийн зээлээр барагдуулах саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Батмөнх нь хариуцагч Г.Банзрагчид холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээндээ Н.Батмөнх миний бие Г.Банзрагчид холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

            1. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 46 дугаар байрны 9 тоотод байрлах 71,43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр харилцан тохиролцов.

            2. Уг орон сууцны төлбөр болох 110,000,000 төгрөгөөс Г.Банзрагч нь 4,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. 40,000,000 төгрөгт Налайх дүүргийн Шинэ Налайх хороолол, 4 дүгээр байр 11 тоотод байрлах 37,2 м.кв орон сууцыг өгөх

            3. Налайх дүүргийн Шинэ Налайх хороолол, 4 дүгээр байр 11 тоотод байрлах 37,2 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Н.Батмөнхийн нэр дээр хариуцагч Г.Банзрагч шилжүүлэх

            4. 110,000,000 төгрөгөөс үлдэх 66,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Г.Банзрагч нь нэхэмжлэгч Н.Батмөнхөд бүрэн төлж барагдуулах

            5. Г.Банзрагч нь уг эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 46 дугаар байрны 9 тоотод байрлах 71,43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно.

            Бидний харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Г.Банзрагчид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Батмөнх нь орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжилсэн. Зохигчид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 46 дугаар байрны 9 тоотод байрлах 71,43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон байна. Уг орон сууцны төлбөр болох 110,000,000 төгрөгөөс Г.Банзрагч нь 4,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, Г.Банзрагч нь 40,000,000 төгрөгт Налайх дүүргийн Шинэ Налайх хороолол, 4 дүгээр байр 11 тоотод байрлах 37,2 м.кв орон сууцыг өгөх, Налайх дүүргийн Шинэ Налайх хороолол, 4 дүгээр байр 11 тоотод байрлах 37,2 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Н.Батмөнхийн нэр дээр шилжүүлэх, 110,000,000 төгрөгөөс үлдэх 66,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Г.Банзрагч нь нэхэмжлэгч Н.Батмөнхөд бүрэн төлж барагдуулах, Г.Банзрагч нь уг эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 46 дугаар байрны 9 тоотод байрлах 71,43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэж харилцан тохиролцсоныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Батмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Банзрагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Батмөнхөд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т тус тус зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР