| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0149/Э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 160
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б од холбогдох эрүүгийн 2015000000119 дугаартай, 163/2020/0149/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овогт П.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б ын өгсөн: 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчим сумын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, багийн засаг дарга, цагдаа, жолооч нар отроор өөр сумаас ирсэн айлуудыг гаргахаар ирсэн. Анх 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр отроор ирж байгаа айлуудыг гаргах талаар албан бичиг өгөхөд гарахгүй байсан учраас бид хамт очсон. О гийн ах Төв аймагт өвөлжөөд адуу нь Баяннуур суманд ороод ирсэн байсан. Адуугаа гарга гэхэд сумынхныг хэл амаар доромжлоод байсан. Бид адууг нь туулцаж гаргаж өгөхөөр болоод Төв аймгийн Заамар сум руу адууг нь зөөлхөн тууж гаргаж өгсөн. Маргааш нь О буцаж ирээд манай нутгийн залуустай хэд хоног архи уусан. Бид нар О г яв гээд мал руу нь явуулчихаад цааш ойролцоогоор 500 метрийн зайд Т , Г , О , О нараас холдсон. Араас Л ирэхгүй байхаар нь би Л ийг аваад Ухаа гэх газар луу явах гээд Т , Г , О , О нарын байгаа газар очиход Т , О хоёр Л ийн баруун, зүүн талд нь гарсан зодож байхаар нь Отгонасанг араас нь татсан над руу дайрахаар нь би нэг удаа цохисон. Тэр өдрөө нэр устай нь сошиалд тавьсан байсан гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүгийн 2015000000119 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутагт Ц.О тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Б.О гийн нүүрэн тус газарт цохиж хамрын нуруунд шарх, уруулын дотор салстад язарсан шарх, хоншоорт зулгаралт, бугалгад цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч Ц.О гийн өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт отроор нутаг буцах гээд малаа туугаад явж байтал Баяннуур сумын иргэн О ,Т нар ирээд “нутаг буцаж яваа юм байна, сайхан танилцлаа сайн яваарай” гэсэн. Тэгэхээр нь би 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архиа ууж дууссаны дараа О ах 0.75 литрийн архи гаргаад тавуулаа хувааж уугаад сууж байтал Баяннуур сумын захиргаанаас хүмүүс ирээд нүүгээрэй гэж хэлээд явсан. Удалгүй Л ирээд Т тай маргалдаад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би “нутгийн хүмүүс зодолдоод яахав, бид нар одоо ингээд явж байна” гээд очоод салгатал араас нэг залуу татаад эргээд хартал нүүрлүү цохисон. Тэгээд толгой эргээд унасан. Хэсэг байж байгаад босч ирсэн. Тэгтэл хацар уруулнаас цус гарсан байсан. Тэгээд манай хүүхэд хотод байдаг ах руу залгаад хэлсэн чинь ах цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-30-33 тал/,
Гэрч Г.Б ы өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед отроор яваа айл руу алга болсон гүүнийхээ сургийг гаргах гээд очиход Т , О ах хоёр отрын хүмүүстэй архи уусан байсан. Удалгүй Л ах ирээд отрын хүмүүстэй маргалдсан чинь Т ах отрын хүмүүсийг өмөөрөөд Л ахтай маргалдаад ноцолдсон. Тэгтэл отроор явж байгаа О гэх залуу Л ах руу дайраад толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд байж байтал Болдоо ах мотоцикльтой давхиж ирээд Ла ахыг өмөөрөөд нөгөө отрын залууг толгойны дээд дух хэсэгт нэг удаа цохиод унагасан. Тэгээд Болдоо ах мотоциклио унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,
Гэрч П.О ын өгсөн: “...О , Л ий толгой руу цохисон. Энэ үед манай сумын Б гэх залуу ирж таарсан. Тэгээд Б мотоциклиосоо буугаад “юу болоод байгаа юм” гэтэл О Б руу “хуц, пизда минь” гэж хэлж байх шиг байсан. Тэгээд Б руу О дайрсан. Б О г цохиод авахад газар унасан. Би харахдаа алгадсан гэж харсан. Отгонасангийн хамарнаас нь цус гарсан байсан ба эхнэр утсаараа зураг аваад байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/,
Гэрч Г.Л ийн өгсөн: “...Б ах намайг өмөөрч салгах гэтэл О Б ахын өөдөөс салаавч гаргаж дайраад байсан. Тэгээд Б ах О г цохисон гэсэн. Би яг цохиж байхыг нь хараагүй. Б ах надад хэлэхдээ О г цохичихлоо л гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-44-46 тал/, Гэрч Б.О гийн өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баяннуур сумын Шар тал багт отроор нутаг буцах гээд малаа туугаад явж байтал Баяннуур сумын иргэн О , Т нар ирээд “нутаг буцаж яваа юм байна, сайхан танилцлаа сайн яваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр О 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архиа ууж дууссаны дараа О ах 0.75 литрийн архи гаргаад нөгөө хэд хувааж уугаад сууж байтал Баяннуур сумын захиргаанаас хүмүүс ирээд “хурдан нүүгээрэй” гэж хэлээд явсан. Удалгүй Л гэх залуу ирээд Т тай маргалдаад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь манай нөхөр “нутгийн хүмүүс хоорондоо зодолдоод яахав, бид нар одоо ингээд нүүгээд явж байна” гээд салгаад байж байтал цаанаас нэг мотоцикльтой залуу давхиад ирж яваа харагдсан. Тэр хүн манай нөхөр О гийн нүүрлүү нь гараараа цохисон байсан. Би нөхөр дээрээ яваад очтол уруул, хацар нь хавдаж цус гарсан байдалтай байсан. Тэгээд манай хүүхэд хотод байдаг ах руу залгаад хэлсэн чинь хотод байдаг ах цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-51-53 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон “Ц.О гийн биед хамрын нуруунд шарх, уруулын дотор салстад язарсан шарх, хоншоорт зулгаралт, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой бөгөөд мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №5649 тоот дүгнэлт /хх-18-19 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, үйлдлийн талаар хохирогч Ц.О , гэрч Г.Б , Б.О , Г.Л , П.О нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч П.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалж болон хэргийн үйл баримтыг гэрчилсэн шууд нотлох баримтууд юм.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.О гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Б ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч П.Б ын үйлдэл идэвхтэй, хохирогч Ц.О гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хохирогч Ц.О нь шүүгдэгч П.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээтэй холбоотой гарсан зардалд 950000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч П.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хохирлыг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б ыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Б нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 59-72 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Б овогт Ц гийн О г /хх-73 тал/ хохирогч Б.О гэж бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч О овогт П.Б ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч П.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1,160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД