| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/00621/и |
| Дугаар | 722 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 722
| 2017 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2017/00722 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Отгонтэнгэр худалдааны төвийн 2 давхарт байрлах Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9031002054, регистрийн дугаар 5888301/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3б хэсэг, Улиастай гудамж, 537 тоотод оршин суух Зээрд овогт Насанжаргалын Энэрэл /РД:ЖЯ92112224/
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 32 дугаар гудамж, 712 тоотод оршин суух Тугчин овогт Даваажавын Тодбаатар /РД:СФ87080911/ нарт холбогдох
1,341,763 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Н.Энэрэл, Д.Тодгэрэл нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ-ны нэхэмжилсэн мөнгөн дүн болох 1,341,763 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ-ны гүйцэтгэх захирал С.Хэрлэнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ-ны гүйцэтгэх захирал С.Хэрлэнбаяр миний бие Н.Энэрэл, Д.Тодгэрэл нараас 1,341,763 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барагдуулах хүсэлт гаргасан байх тул уг хугацааг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч зохигчид харилцан тохиролцсон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ нь хариуцагч Н.Энэрэл, Д.Тодгэрэл нарт холбогдуулан 1,341,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож бичгээр тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Энэрэл, Д.Тодгэрэл нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,418 төгрөгнөөс 18,209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 18,209 төгрөгийг, хариуцагч Н.Энэрэл, Д.Тодгэрэл нараас 18,209 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР