Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/00717

Улаанбаатар хот

  

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Саруул тэнгэр-2 хотхон, 103 дугаар байр, 9 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Сэнгүр горхи хотхон, 53б дугаар байр, 33 тоотод оршин суух Гич овогт М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Саруул тэнгэр-2 хотхон, 103 дугаар байр, 9 тоотод оршин суух А-д холбогдох,

 

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М, хариуцагч А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа:

“М миний бие нь А-тай 2000 онд гэр бүл болж, 2003 оны 12 дугаар сарын 16-нд хүү З, 2006 оны 01 дүгээр сарын 05-нд охин О нарыг тус тус төрүүлсэн. Бид хоёр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2006 онд бүргтгүүлсэн. Ингээд хамт амьдарч байгаад таарч тохирохоо больж 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Миний хувьд өөр хүнтэй гэр бүл болсон. Иймд А бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Хоёр хүүхдээ А нь цаашдаа өөрийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болно. Эд хөрөнгийн хувьд гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох байраа эхнэр А болон хоёр хүүхэддээ өгч байгаа бөгөөд үл хөдлөхийн гэрчилгээг нь хүүгээ 18 нас хүрэхээр нь хүүдээ шилжүүлж өгөх хүсэлтэй байгаа болно. Энэ талаар харилцан тохиролцсон тул эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

 

Хариуцагч А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“М-тэй миний бие А нь 2000 онд танилцаж, 2002 онд гэр бүл болж, 2003 онд, 2006 онд хүү, охиноо төрүүлсэн. М нь архи ууж, агсам согтуу тавьдаг байсан, сүүлдээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн учраас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн хоёр хүүхдээ би өөрөө асран халамжлахаар болсон. Иймд хоёр хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байгаа. М нь одоо өөр хүнтэй гэр бүл болж, үр хүүхэд нь гарах гэж байгаа тул гэр бүлийг минь цуцалж өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч А хүлээн зөвшөөрчээ.

 

Зохигч болох М,  А нар 2000 оны 04 дүгээр сарын 09-нд гэр бүл болсныг 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0002 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,  тэдний дундаас 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү З, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин О төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа нь “Өнөр Энхмэнд” өрхийн эрүүл мэндийн төвийн  тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 672 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2011 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох хүү З, охин Оны нарыг төрсөн эх А-гийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, хариуцагч  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг М-р хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүү З, охин О нарыг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх .А нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг М саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

НэхэмжлэгчМ нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Саруул тэнгэр-2 хотхон, 103 дугаар байр, 9 тоот орон сууцыг нэхэмжлэгч А, хүү З, охин О нарт өгөх санал тавьсныг хариуцагч зөвшөөрсөн, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2017 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 185,300 төгрөгөөр тогтоосон тул нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, М, А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү З, охин О нарыг төрсөн эх А-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч М-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү З, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин О нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М олгож, нэхэмжлэгч М-с хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 86,105 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд хариуцагч А нэхэмжлэгч М-г эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР