| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0155/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 163
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э т холбогдох эрүүгийн 2015001170128 дугаартай, 163/2020/0155/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 226 дугаар зүйлд зааснаар 100000 төгрөгийн торгох ялаар, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус ял шийтгүүлж байсан, Д овогтой Г.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлал гуйсан гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001170128 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ... байрлах Ц.Ж ын гэрт М.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар М.Э ыг толгойгоор нь хана мөргүүлж тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч М.Э ын өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Ж руу залгасан чинь Ж гар утсаа аваад уйлаад юм ярилгүй утсаа салгахаар нь би Ж ынд 18 цаг 30 минутын үед орсон. Тэгэхэд Э , түүний эхнэр О , О гийн эгч нь гээд нэг эмэгтэй, тэр 4 байж байсан. Ж уйлсан хамарнаас нь цус гарсан байдалтай баруун гартаа хундагатай архи, зүүн гартаа аягатай ус барьсан сууж байсан. Э босож ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь намайг хувцасны тавилга нэг удаа мөргүүлсэн. Байшингийн тамбар руу гараад тамбарын хана 7-8 удаа толгойны ар хэсгээр мөргүүлээд Э гадагшаа намайг чирээд гаргах гэж байхад О хүрч ирээд “наадхаа тавьж бай” гэж хэлээд миний баруун хацар руу 1 удаа, зүүн хацар руу 1 удаа алгадаад байшин руу орсон. Би араас нь байшин руу учраа олох санаатай орсон чинь Э босож ирээд заамдаад миний дух хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь би гарч яваад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Гэрч Ц.Ж ын өгсөн: “...О эгч намайг “уу” гээд архиар шахаад 3 хундага архи уулгахаар нь би уйлаад сууж байхад миний гар утасруу Э ах залгахаар нь би юу ч ярилгүй уйлаад байсан чинь Э ах “яасан, юу болсон” гэж асуухаар нь би гар утсаа тасалсан. Удалгүй Э ах манайд орж ирсэн чинь О эгч “чи яах гэж ирсэн юм, яв” гэж хэлэхэд Э ах юм хэлэлгүй зогсож байсан чинь Э ах босч ирээд Э ахыг заамдаад байшингийн таамбарт гаргасан. О эгч бид хоёр хамт гарахад Э ах, Э ахын толгойны ар хэсгээр нь 5-6 удаа хана руу мөргүүлж байхад нь О эгч Э ахын хацар руу нь 2 удаа алгадсан. ...Э ах, Э ахыг “дахиж энэ айлд орж ирэх юм бол чамайг ална шүү” гэж хэлээд дух хэсэгт нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон чинь Э ах “за, за” гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-22-23, 27 тал/,
Гэрч Л.О гийн өгсөн: “...Манай нөхөр Ж д хандаж “миний дүү хөгшин хүнтэй битгий орооцолдоо” гэж хэлэхэд Ж уурлаад “чи тийм амьдрал заах дуртай юм бол тэр мэдрэл муутай эгчийгээ аваач, жил гаран хүнээр тэжээлэглээ. Аав та хоёроор би амьдралаа заалгахгүй, би өөрөө мэдэж байна” гэсэн. Манай нөхөр Ж ыг мангасдаад унагасан. Тэгэхээр нь “би больцгоо дэмий зүйлээс болж хоорондоо хэрэлдэх юм” гэж хэлэхэд Ж “намайг уучлаарай Э ахаа, би архины халуунаас болж дэмий юм ярилаа. Даваасүрэн эгчийгээ хүртэл муухайгаар хэлчихлээ” гэж хэлээд тэр хоёр эвлэрээд байж байсан чинь гаднаас Э амьсгаадаад орж ирэхээр нь манай нөхөр “яасан юу болов” гэж асуухад “Ж д санаа зовоод ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр “Баатараа ах чамд хэлээд байхад үгийг нь тоохгүй яагаад энэ хавиар гүйгээд байгаа юм бэ, одоо яв зайл” гэж хэлэхэд Э гарахдаа “Ж аа ах нь дахиж танайхаар орж ирэхгүй” гэж хэлчихээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон: “М.Э ын биед тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №53 тоот дүгнэлт /хх-35-36 тал/,
Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгж байтал гаднаас Э орж ирэхээр нь би түүнийг “яв зайл” гэж хэлэхэд Э байшингаас гарсан. Би араас нь гараад Э ыг заамдаж авахад Э миний гарыг өөрөөсөө салгах гээд ноцолдож байгаад арагшаагаа хана мөргөсөн. ...Э т учруулсан гэмтлийг би учруулсан, миний буруу” гэх мэдүүлэг /хх-62-63 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, үйлдлийн талаар хохирогч М.Э , гэрч Ц.Ж нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Г.Э ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, Г.Э нь М.Э ыг хана мөргүүлсэн, тэдний хооронд маргаан болж, салгасан зэрэг үйл баримтыг шууд гэрчилсэн байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Э ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Э ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Э ын үйлдэл идэвхтэй, хохирогч М.Э ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлоо төлснөөр хохирогч М.Э нь хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Мөн шүүх хохирогч М.Э т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “М.Э бид хоёр эвлэрсэн, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Э ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Э ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Э нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “учруулсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 46-58 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ...нд мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД