| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/00489/и |
| Дугаар | 681 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 681
| 2017 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2017/00681 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбайн-02, Сэнтрал Тауэр, 8 дугаар давхарт байрлах “Юнител” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011155001, регистрийн дугаар 5036895/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 64 дүгээр гудамжны 921 тоотод оршин суух Цэрэн овогт Цэдэндамбаагийн Эрдэнэбулган /РД:ОК89032718/-д холбогдох
1,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “Юнител” ХХК, хариуцагч Ц.Эрдэнэбулган нар харилцан тохиролцож 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан, 88085274 дугаарт нь Samsung Galaxy Note 4 маркийн гар утсыг /IMEI code:355051068569973/ 12 сарын хугацаатай 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2014 оны 12 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 88085274 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төблөр болох 950,000 төгрөг, Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 475,000 төгрөг, нийт 1,425,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:
“Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Эрдэнэбулганд холбогдуулан гаргасан 01/23 тоот нэхэмжлэлтэй дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 950,000 төгрөг, алданги болох 475,000 төгрөгөөс 237,500 төгрөгөөс татгалзаж байна. Төлбөр төлөх эцсийн хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Ц.Эрдэнэбулганд холбогдуулан 1,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Эрдэнэбулганд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,750 төгрөгнөөс 18,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 18,875 төгрөгийг, хариуцагч Ц.Эрдэнэбулганаас 18,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР