Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/00651

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 11/1 дүгээр барилгын 6 давхарт байрлах “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9015001006, регистрийн дугаар 5013348/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,  Жанжины 19 дүгээр гудамжны 314 тоотод оршин суух Эрдэнэ хамба овогт Хүрэлийн Баяр-Ундрал /РД:ЛЮ77020911/-д холбогдох                       

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,522,791.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Баяр-Ундрал нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №ЗГ0101150368 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 19 дүгээр гудамжны 314 тоотын 438 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт орших 132 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлдэгч Х.Баяр-Ундралаас тус ББСБ нь удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Х.Баяр-Ундралаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 4,583,000.00 төгрөг, зээлийн хүүнд 3,528,328.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 511,462.80 төгрөг, түүнчлэн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ0101150368 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 900,000.00 төгрөг, буюу нийт 9,552,791.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 167,314.66 төгрөгийн хамт дээрхи барьцаа хөрөнгүүдээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:

 

Х.Баяр-Ундралд холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 9,522,791.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжилсэнээс нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч 900,000.00 төгрөгөөр багасгаж, 8,622,791.20 төгрөг болгон нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрсэн байна. Хариуцагч Х.Баяр-Ундрал нь дээрхи төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, хэрэв дурьдсан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа эрхийн улсын бүртгэлийн Г-2204013446 дугаарт бүртгэгдсэн №000105889 дугаар гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 19 дүгээр гудамжны 314 тоотын 438 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Ү-2204014084 дугаарт бүртгэгдсэн №000189960 дугаарын гэрчилгээ бүхий дээрхи хаягт орших 132 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан борлуулж барагдуулах, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,314.66 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК нь хариуцагч Х.Баяр-Ундралд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,522,791.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Х.Баяр-Ундралд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК зээлийн гэрээний үүрэгт 9,522,791.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч 900,000.00 төгрөгөөр багасгаж, 8,622,791.20 төгрөг болгон нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрсэн байна. Хариуцагч Х.Баяр-Ундрал нь дээрхи төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, хэрэв дурьдсан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа эрхийн улсын бүртгэлийн Г-2204013446 дугаарт бүртгэгдсэн №000105889 дугаар гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 19 дүгээр гудамжны 314 тоотын 438 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Ү-2204014084 дугаарт бүртгэгдсэн №000189960 дугаарын гэрчилгээ бүхий дээрхи хаягт орших 132 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан борлуулж барагдуулах, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,314.66 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, Х.Баяр-Ундралд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,314.66 төгрөгнөөс 85,657.33  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 85,657.33 төгрөгийг, хариуцагч  Х.Баяр-Ундралаас 85,657.33 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР