| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/09443/и |
| Дугаар | 650 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 650
| 2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/00650 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Престиж төв, 306 тоотод байрлах “Сэдхаан ББСБ” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9015001044, регистрийн дугаар 5049342/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, мансардын 7тоотод оршин суух Түмэд овогт Баярхүүгийн Тодгэрэл /РД:ТИ77031809/-д холбогдох
45,863,2701 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сэдхаан ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Тодгэрэл нь хувийн биенесээ санхүүжүүлэх зорилгоор “Сэдхаан ББСБ” ХХК-иас өөрийн өмчлөлийн Ү-2204018654 тоот улсын бүртгэлийн, 000250955 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 114 дүгээр байрны мансардын 7 тоотын 60,46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалан 30,000,000 төгрөг зээлэхээр хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.Тодгэрэлд 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17,000,000 төгрөгийг бэлнээр, нийтдээ 30,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн эргэн төлөлтийг сар бүр төлөхөөр тохиролцсон. Б.Тодгэрэл нь зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш тус ББСБ-д хүсэлт гаргаж, гэрээний хугацааг сунгахыг хүссэн бөгөөд бид хүсэлтийн дагуу боломжит хугацаанд зээл, зээлийн хүүгээ төлөх байх гэж найдсан ч зээлийн хүүгийн төлөлт тасалдаж, хийгдэхгүй урьдын байдал үргэлжилсэн. ББСБ-ын зүгээс уулзах болон утсаар холбогдох бүртээ зээл, зээлийн хүүгээ төлөхийг сануулах, шаардах бүрт ямар нэгэн шалтгаан тоочдог. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр болон 2016 оны 08 дугаар 23-ны өдрүүдэд тус тус зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч энэ байдал үргэлжилсээр өнөөдрийг хүрч манай байгууллагыг асар их хохироож, чирэгдүүлсэнээр шүүхэд хандахад хүрээд байна.
Иймд хариуцагч Б.Тодгэрэлээс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тооцоолсноор үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 13,819,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,044,000 төгрөг, нийт 45,863,270 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:
Тус шүүхэд хэлэлцэгдэж буй “Сэдхаан ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Б.Тодгэрэлд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч бид дараах байдлаар эвлэрч байна.
Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сэдхаан ББСБ” ХХК нь хариуцагч Б.Тодгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,719,270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Тодгэрэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Сэдхаан ББСБ” ХХК нь үндсэн зээл 30,000,000 төгрөг зээлийн хүү 16,199,270 төгрөг нэмэгдүүлсэн хүү 2,520,000 төгрөг, нийт 48,719,270 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь 18,719,270 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөг болгосон бөгөөд хариуцагч Б.Тодгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагч нь уг зээлийн төлбөрийг 12 сарын хугацаанд /2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг дуустал/ тэнцүү хэмжээгээр хуваан сар бүрийн 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч талын Худалдаа хөгжлийн банкны 405031745 тоот дансанд шилжүүлэхээр, Хариуцагч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу дараалан 4 сар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 114 дүгээр байрны 7 тоотын /Ү-2204018654/ орон сууцаар албадан гүйцэтгүүлэхээр тус тус зохигчид эвлэрснийг баталж, Б.Тодгэрэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Сэдхаан ББСБ” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,894 төгрөгнөөс 223,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 223,447 төгрөгийг, хариуцагч Б.Тодгэрэлээс 223,447 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сэдхаан ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР