Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 604

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2017/00604

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх д Д.Цэрэндолгор , хэргийн ,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 21 дүгээр гудамж, 366 тоотод оршин суух Боржигон овогт Өвгөнхүүгийн Чулуунбат /Регистрийн дугаар ЦГ57022010/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ө.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Чулуунбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Ө.Чулуунбат миний бие нь 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс Такси баазад засварчнаар орж, 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. 1984 оны 05 дугаар сарын 14-нөөс Авто сургуульд орж суралцаад 1985 оны 04 дүгээр сарын 10-нд авто сургууль төгссөн. 1985 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс такси үйлчилгээний жолоочоор 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан. Такси баазад ажиллаж байсан материал Архивын газраас шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон учир ажилласан жилтэй холбоотой ямар ч баримт байхгүй байна. 1982 оноос 1991 оны 08 дугаар сарын 16 хүртэл Авто такси баазад ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ө.Чулуунбат нь Авто такси баазад 1982 оноос 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг Авто такси баазад ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

1978 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Барилгын машин механизмын засварын заводоос Өвгөнхүүгийн Чулуунбатад олгосон Хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар талд Баазын даргын 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 106 тоот тушаалаар 1982.06.21 Авто такси баазад Засварчнаар авч ажиллуулав, Такси баазын даргын 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 275 тоот тушаалаар Засварчины ажлаас чөлөөлж авто сургуулийн мэдэлд шилжүүлэв, 6-7 дугаар талд Захирлын 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 89 дүгээр тушаалаар Авто сургуульд элсүүлж авч суралцуулав, Захирлын 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр тушаалаар Сургууль төгссөн тул Такси баазын боловсон хүчний мэдэлд шилжүүлэв, 8-9 дүгээр талд Такси баазын даргын 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 91 тоот тушаалаар 1985.04.11 Такси үйлчилгээний жолоочоор авч ажиллулав, Баазын даргын 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 202 тоот тушаалаар 1985.08.25 Жолоочийн ажлаас чөлөөлж, УБ хотын ХНХХэлтсийн мэдэлд шилжүүлэв, 10-11 дүгээр талд Даргын 1985 оны 09 дүгээр сарын 07-ны 215 тоот тушаалаар 1985.09.07 Тусгай үйлчилгээний авто аж ахуйд М-30 машины жолоочоор авч ажиллуулав, ТҮААА-н даргын 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 187-р тушаалаар 1987.07.18 Өөрийн гаргасан хүсэлтийг нь үндэслэн 2-р хэсгийн жолоочийн ажлаас чөлөөлөв, 12-13 дугаар талд Такси баазын даргын 1987-08-04-ний өдрийн 162 тоот тушаалаар 1987.08.04 Авто такси баазад төв гараажид манаачаар авч ажиллуулав, Такси баазын даргын 1987-10-01-ний 198 тоот тушаалаар 1987.10.04 жолоочоор томилон ажиллуулав, 14-15 дугаар талд Такси баазын даргын 1991-09-01-ний 115 тоот тушаалаар 1991.08.16 Авто такси бааз татан буугдсан тул жолоочийн ажлаас чөлөөлж УБ хотын ХНХҮХ-ийн мэдэлд шилжүүлэв гэж бичигдсэн байна.

 

Нийслэлийн Архивын газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017200038 дугаартай тодорхойлолтод Тус архивын сан хөмрөгт Авто такси бааз байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Өвгөнхүү овогтой Чулуунбат-д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна, Үндэсний төв архивын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1091 дугаартай тодорхойлолтод Үндэсний төв архивын сан хөмрөгт Авто такси бааз байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Өвгөнхүү овогтой Чулуунбат-д холбогдох баримтыг шүүж үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хүсэлт гаргагч Ө.Чулуунбатыг Авто такси баазад ажиллаж байсныг гэрчлэхээр Ц.Нэргүй, Д.Мэндбаяр нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч Ц.Нэргүй ...Цэнджамц овогтой Нэргүй миний бие нь Авто такси баазад 1980 оноос 1991 он хүртэл засварчнаар ажиллаж байгаад 1991 оны 08 дугаар сарын 16-нд татан буугдах хүртэл ажилласан. Миний бие нь 1982 оноос Авто такси бааз татан буугдах хүртэл Ө.Чулуунбаттай хамт ажилалж байсан нь үнэн, шүүхэд гэрчээр дуудагдсан Д.Мэндбаяр ...Д.Мэндбаяр миний бие нь 1981 оноос Авто такси баазад жолооч, механикаар 1991 оныг хүртэл ажилласан. 1985 оноос Өвгөнхүүгийн Чулуунбаттай 1 бригадад хамтран 1991 оныг дуустал хамт ажиллаж байсныг гэрчилж байна гэж тус тус мэдүүлжээ..

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Өвгөнхүүгийн Чулуунбат /Регистрийн дугаар ЦГ57022010/-ыг 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Авто такси баазад засварчин, жолоочоор, 1985 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Тусгай үйлчилгээний авто баазад жолоочоор, 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл манаач, жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 2000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Ө.Чулуунбатад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР