Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 603

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2017/00603

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх д И Д.Цэрэндолгор , хэргийн ,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Ногоон төгөл хотхон, 170с байр, 13 тоотод оршин суух Бат овогт Ядмаагийн Батсайхан /Регистрийн дугаар ЦГ60033070/-ы хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Я.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Я.Батсайхан 1977 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж улсад нийт 21 жил ажилласан байна. Одоо би 57 настай бөгөөд хөдөлмөрийн хүнд нөхцөлд 15 жил биеэр хөдөлмөрлөсөн. Улмаар 55 нас хүрснээр насны хөнгөлттэй тэтгэвэрт гарах эрх үүссэн байдаг. Гэтэл миний ажиллаж байсан байгууллага болох Гүүр барилгын контор нь улсын төв архив болон нийслэлийн архивт архивын баримтаа шилжүүлээгүй, одоогийн үйл ажиллагаа явуулж буй Ган гүүр ХХК-ийн өөрсдийн хувийн архиваас 1981-1991 оны баримтуудыг олж авсанаар тус хугацаанд ажилласан болохыг Нийгмийн даатгалын байгууллага тооцсон. Одоо 1993 оны 08 сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Авто зам нэгдлийн тэмдгийн цехэд гагнуурчнаар ажиллаж байсан болохыг Нийгмийн даатгалын байгууллага тооцох гэтэл тус хугацааны ажилд орсон тушаал шаардлагатай байна гэсэн. Гэтэл ШУҮ-ийн Авто зам нэгдлийн тэмдгийн цех нь Үндэсний төв архив болон нийслэлийн архивт байгууллагынхаа холбогдох архивын баримтуудыг шилжүүлээгүй байна. Энэ тухай холбогдох газрууд нь тодорхойлолт гаргаж өгсөн. Тус байгууллагыг хариуцаж ажилладаг байсан дарга болон нягтлан, удирдах албан тушаалтнуудын ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас иргэн би өөрийн биеэр улсад ажилласан, үүний дагуу өндөр насны тэтгвэр тогтоолгоход хүндрэл учирч байна. Иймд миний бие өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор 1993 оны 08 сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Авто зам нэгдлийн тэмдгийн цехэд гагнуурчнаар ажилласан байдлаа тогтоолгохыг хүсч байна. Мөн Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт миний овгийг Ядам гэж буруу бичсэн байх тул Хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Я.Батсайхан нь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгдэл-ийн тэмдгийн цехэд 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гагнуурчнаар ажиллаж байсан байдал, мөн Хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр дээр овог буруу бичигдсэн, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул уг баримт бичгийн зөрчлийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрээс 1977 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэрт Ядмаагийн Батсайханы овгийг Ядам гэж бичсэн байна. /хх-7, 34/

 

Хүсэлт гаргагч нь Ядамын Батсайхан бус Ядмаагийн Батсайхан болох нь түүний цахим үнэмлэх, Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхээр тогтоогдож байна. /хх14, 34, 35/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ

 

Иргэний бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Я.Батсайхан нь өөрийн овгийг сольж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нийслэлийн Архивын газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2017200153 дугаартай тодорхойлолтод Тус архивын сан хөмрөгт Авто замын нэгдлийн тэмдгийн цех байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Ядмаа овогтой Батсайхан-т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна, Үндэсний төв архивын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134 дугаартай тодорхойлолтод Үндэсний төв архивын сан хөмрөгт Барилга пүүс, ШУҮ-ийн Авто зам нэгдэл байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Ядмаа овогтой Батсайхан-т холбогдох баримтыг шүүж үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-3, 4/

 

Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрээс 1977 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн 12-13 дугаар талд ШУҮ-ийн Авто зам нэгдлийн ерөнхий захирлын 1993.08.13-ны 62-р тушаалаар 1993.08.01 Тэмдгийн цехэд гагнуурчнаар авч ажиллуулав, 14-15 дугаар талд 1995.01.01 Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож СБ дүүргийн НДХ-ээс 029666 тоот даатгалын дэвтэр олгов гэжээ. /хх-7,12, 13/

 

Хүсэлт гаргагч Я.Батсайханыг Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгдэл-ийн тэмдгийн цехэд ажиллаж байсныг гэрчлэхээр Б.Лувсандаш, Д.Болд нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч Б.Лувсандаш ...Би 1983 оноос Гүүр барилгын конторт ажиллахаар очсон юм. Тэр үед Я.Батсайхан гагнуурчнаар ажиллаж байсан. Тэр үеэс хойш таних болсон. 1983 оноос 1988 онд Гүүр барилгын конторт хамт ажиллаж байгаад, дараа нь Авто замын нэгдэлд 1993 оноос 1996 он хүртэл хамт ажилласан. Би өөрөө 1998 он хүртэл ажилласан. Я.Батсайхан нь 1993 оноос 1995 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл Авто замын нэгдлийн тэмдгийн цехэд гагнуурчнаар тасралтгүй ажилласан, шүүхэд дуудагдсан гэрч Д.Болд ...Би 1993 оноос эхэлж Я.Батсайхантай Авто замын нэгдэлд хамт ажилласан. Я.Батсайхан гагнуурчин хийдэг байсан. Я.Батсайхан нь 1993 оноос 1995 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл Авто замын нэгдлийн Тэмдгийн цехэд гагнуурчнаар ажиллаж байсан нь үнэн гэж тус тус мэдүүлсэн.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд Я.Батсайхан нь овгоо албан ёсоор өөрчилж байгаагүй, Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн нэр, төрсөн огноо нь таарч байгаа, түүний овог Ядам гэж буруу бичигдсэн нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Ядмаагийн Батсайханыг тогтоох нь зүйтэй байна. Мөн Я.Батсайхан 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто замын нэгдэл-ийн Тэмдгийн цехэд гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрээс 1977 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бат овогт Ядмаагийн Батсайхан /Регистрийн дугаар ЦГ60033070/ мөн болохыг, Бат овогт Ядмаагийн Батсайхан /Регистрийн дугаар ЦГ60033070/ нь 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто замын нэгдэл-ийн Тэмдгийн цехэд гагнуурчнаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР