| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0163/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 171
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх
Э.Гантулгаас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох 163/2020/0163/Э индекстэй, эрүүгийн 2015002080156 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн төвд байрлах “Г” ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2015002080156 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орой 23 цагийн үед Бугат сумаас Булган сумын чиглэлд **-** УНЯ улсын дугаартай “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон гэр бүлийн хамт буюу охин Б.Б , хүү Б.Э , эхнэр Л.М нарын хамт явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт асфальтан зам дээр зам тээврийн осол гаргаж, Л.М ын биед нүүрний ил шарх, баруун бугалаганы зөрөөтэй далд хугарал, олон шүдний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн болон ослын газарт үзлэг хийсэн “уг зам тээврийн осол гарсан газар нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Цочиртын гүүр” гэх газраас хойш 3 км зайд байх асфальтан зам дээр болсон байв. ...зам нь асфальтан хучилттай, тэгш тууш, зорчих хэсгийн гадаргуу хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, эвдрэл гэмтэл байхгүй, гэрэлтүүлэггүй байв. ...цаг агаарын нөхцөл
цэлмэг...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7 тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8 тал/,
Хохирогч Л.М ын өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хөдөөнөөс манай хүргэн ах Эрдэнэбямба, эгч Нандин-Эрдэнэ нар орж ирсэн. Тэгээд өдөр 15 цагийн үед нөхөр хүргэн ах “Б бид хоёрыг хөдөө гэр рүү хүргээд өгөөч” гээд байхаар нь манай нөхөр Б , би, охин Б , хүү Э нарын хамтаар ах, эгч хоёрыг хүргэж өгөхөөр өөрсдийн эзэмшлийн **-** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад хөдөлсөн. Тэгээд хүргэн ахынд очиж хоол цай идэж сууж байгаад ойролцоогоор 22 цагийн орчим гарсан. Тэгээд асфальтан зам дээр гараад удаагүй явж байхад эсрэг урсгалаас нэг тээврийн хэрэгсэл ирж байсан. Тэгээд манай нөхөр гэрлээ ойр дээрээ тавьж шилжүүлсэн. Эсрэг урсгалаас ирж байсан машин бас гэрлээ ойр дээрээ тавьж шилжүүлсэн. Тэгээд эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл зөрж өнгөрсний дараа нөхөр Б гэрлээ хол дээрээ шилжүүлэхэд асфальтан зам дээр бидний зорчиж байсан хэсэгт буга хөдлөхгүй зогсож байсан. Тэгээд манай нөхөр Б жолооны хүрдийг зүүн тийш эргүүлж асфальтан замаас гарахдаа замын эрээн шонг мөргөж зогссон. Тэгээд ослын дараа хүүхдүүдээ үзэж харчихаад түргэн тусламж дуудчихаад байж байтал замын машин ирэхээр нь гар тосож зогсож байгаад суугаад Булган аймгийн төвд байрлах эмнэлэгт хүргэгдэн ирсэн. …Тухайн үед харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Мөн цаг агаарын хувьд таатай байсан. Замын хувьд болохоор шулуун, тэгш асфальтан зам байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Мөн халтиргаа гулгаа байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,
Гэрч О.Т гийн өгсөн: “Уг тээврийн хэрэгслийг 2017 онд Улаанбаатар хотоос хувь хүнээс ойролцоогоор 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сард би өөрийн нөхрийн төрсөн ах Б т 3 сая төгрөгөөр зарсан боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлж амжаагүй байгаа. Түүнээс уг тээврийн хэрэгсэл нь Б ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Гэрч Ж.Ц ын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр билүүдээ намайг Б гуйсны дагуу би Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Цочиртын гүүр”-нээс цааш ойролцоогоос 2-3 км газарт байрлах асфальтан замаас Б ын эзэмшлийн саарал өнгийн “Sonata 6” загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж замаас гарч замын эрээн шонг мөргөсөн байдалтай байсныг өөрийн эзэмшлийн крантай машинаар ачиж Булган аймгийн төвд оруулж ирсэн. Уг хэргийн газрыг ажиглаж харвал осол болсон гэх газар нь асфальтан зам бөгөөд тэгш, бага зэргийн тойруу хэсэг байсан. Мөн миний бодлоор машин урсгал сөрж очоод эсрэг талд байсан бетонон эрээн шонг мөргөөд эргэж хараад зогссон юм шиг харагдаж байсан. Б надад хэлэхдээ харанхуй үед жолоо барьж байх үед замд буга гэх амьтан орж ирээд жолооны хүрдийг зүүн дарж замаас гарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-22 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаартай: “Л.М ын биед нүүрний ил шарх, баруун бугалаганы зөрөөтэй далд хугарал, олон шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-32-33 тал/,
Мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №02 дугаартай “...Жолооч Б овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн 3 дугаар зүйлийн 3.4.Б-д зааснаар “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна...” гэх магадлагаа /хх-43 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугар сарын 10-ны өдрийн 74 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Б.Б гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй” гэх дүгнэлт /хх-39-40 тал/,
Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Прокурорын тогтоолтой санал нийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зам тээврийн осол асфальтан зам дээр харанхуй буюу 23 цагийн орчимд эсрэг урсгалаас машин ирээд зөрсний дараа би өөрийн тээврийн хэрэгслийн гэрлийг холын гэрэл дээрээ шилжүүлэхэд зам дээр буга зогсож байсан тул би тоормоз гишгээд мөн жолооны хүрдийг зүүн дарж улмаар урсгал сөрж замын эрээн шон мөргөсөн. Тухайн үед манай эхнэр М гараа хугалж бэртэл авсан. Манай эхнэр Л.М надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-52 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.М ын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Б.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б жолоодож явсан; тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу орж замын хажуу талын бетонон алаг шонг мөргөж уг осол гарсан болохыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай магадлагаанаас үзэхэд зам тээврийн осол гарахад шүүгдэгч Б.Б ын суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй, хөдөлгөөний явцад аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ. Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.М ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Б ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэсэн байна, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б ын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Л.М гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд нийт 2000000 төгрөгийг зарцуулсан гэх тайлбарыг гаргасан. Хохирогч цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Л.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... амьдардаг, “Г” ХХК-ийн Булган салбарт түгээгчийн ажил эрхэлдэг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 52, 54-60 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх хугацааг 5 сараар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД