| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/08676/и |
| Дугаар | 517 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 517
| 2017 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2017/00517 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Батцэцэг, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, 68 дугаар байр, 31 тоотод оршин суух Уламбаяр овогт Гансүхийн Золбаяр /Регистрийн дугаар ЦЖ83040119/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр , 86а , 134 тоотод оршин суух Харчин овогт Гэрэлчулууны Батбулган /Регистрийн дугаар ПА89012917/-д холбогдох,
Гэм хорын хохирол 2,414,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нарангэрэл, иргэдийн төлөөлөгч Г.Уранбичиг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Золбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Г.Золбаяр нь тус дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 86а байрны 128 тоот хаягтай, 37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчилдөг. Тус байрыг 2014 оны 11 сарын 27-ны өдөр 100 хувь төлбөрийг төлж, түлхүүр хүлээн авснаас хойш үйлчилгээний болон нийтийн аж ахуйн сул зардал төлж өнөөдрийг хүртэл байрандаа амьдраагүй байдалтай, байр маань шинээрээ байгаа. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны халаалт өгөх үед дээд айл маань паарны радиаторыг нь салгаж яваад, эзэд нь хөдөө явсан, шугам онгорхой байснаас их хэмжээний ус алдаж байр маань усанд автаж, орон сууцны болон хувийн өмчийн зүйлүүд маань усанд норж ашиглах боломжгүй болсон. Манайх 10 давхарт байдаг, ус алдсан айл нь 11 давхар, 134 тоотод оршин суудаг, доош нилээд хэдэн айл руу ус алдаж хохирол учруулсан. Алдсан ус нь өрөөнөөс гарч балконы тавцан руу гарч гадагш асгарсан, доод давхрын айлын дуудсанаар дөрвүүлээ очиж, өөрийн байранд дүүрсэн усыг зогсоо зайгүй зэрэг шавхсанаар доош ус буух эрсдлийг бууруулсан, өөрсдөө ч амьдраагүй шинэ байрыг усанд авахуулж хохироод байна. Ус алдуулсан айлтай учир зүйгээ ололцож тохиролцох гэсэн боловч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадахгүй 20 гаран хонолоо. Ороод үзээч гэж хэлэхэд юуг нь үздэг юм гэж хэдэрлээд, үзүүлэхээр даатгалын мөнгө нэхэж усанд норсон обойг урж хаяж, элдвээр хэлж загнах зэргээр ойлголцохгүй байгаа учир 2,414,750 төгрөгийн хохирлыг хууль дүрмийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хариуцагч манай байрыг засварлаж өгөхийг хүсэхэд манайх өөр хүнээр засуулахыг хүссэн. Барилгын засвар хийдэг хүмүүст үзүүлэхэд сүүлийн үнэлгээний мөнгөн дүнг хүрэхгүй гэж хэлсэн. Замаск, эмүльсийг аваад хуулсан. 2,400,000 төгрөг хаана ч хүрэхгүй гэсэн. Ус алдсанаас хойш 4, 5 сар болсон байна. Хэрвээ түрээслэсэн бол 2,000,000 гаран төгрөгийг олох байсан, гэхдээ нэхэмжлэхгүй. Манай эхнэрийн эсгүүрийн үлгэрүүд байсан, норсон тул ус буцалгагчийн хамт хаясан, үүнийг нэхэмжлэхгүй. Ашид билгүүн ХХК-ийн төлөөлөгч ирээд өөр юу байна гэж асуусан. Байранд учирсан хохирлоо гаргуулахыг хүсч байна. Матрасыг угаалгын нунтагаар үрэхэд цоорч байсан, цэвэрлэж болохгүй юм байна лээ Хариуцагчийн гаргуулсан үнэлгээнээс матрасыг хассан ч болж байна. Хэрвээ хариуцагч тал нэг удаа уучлалт гуйсан байсан бол шүүхэд хандахгүй ч байж чадах байсан. Тухайн байрны айлууд бүгд Хаан даатгалд даатгуулсан байдаг. Эднийх материалаа өгөхөөс өмнө хариуцагчийн даатгал гэдэг нэрээр өгсөн байдаг. Хүүхдийн данс луу 400,000 төгрөг нь орсон байгаа. Сар бүр 1,800 төгрөгийг өгсөн байдаг. Бид нар өдөржин ус шавхсан байхад нэг ч удаа баярлалаа гэж хэлээгүй. Хариуцагч нараар засвар хийлгэхгүй. Өөрийн итгэл хүлээгээгүй хүмүүсээр засвар хийлгүүлэхийг хүсэхгүй байна гэв.
Хариуцагч Г.Батбулган шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манайх 1 хүний өрхийн орлогоор амьдардаг, эхнэр байгууллагын бүтцийн өөрчлөлтөөс болоод ажилгүй байгаа. Би өөрийн цалингаасаа ипотекийн байрны зээл, цалингийн зээл, эхнэрийн цалингийн зээл, мөн амьжиргааны зардлаа зохицуулдаг. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр халаалт ирж, тухайн үед гэрт хүн байхгүй байсны улмаас доод айл руу ус алдсан. Хаан даатгалд эд хөрөнгийн болон хариуцлагын даатгалтай байсан. Даатгалын эрх, үүргийн дагуу нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгсний үндсэн дээр Батбулган миний хариуцлагын даатгалаас 128 тоотын өмчлөгч Г.Золбаярын дансанд 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 408,300 төгөрг шилжин орсон. Яг энэ өдөр Г.Золбаярын аав болох Ш.Гансүхтэй уулзаж байрыг үзэж даатгалын нөхөн төлбөрийн мөнгө орохоор дээр нь мөнгө нэмээд байрыг нь засаж өгье гэж хэлээд энэ өдрөө 100 айл явж засвар хийх материалын үнийн судалгаа хийж, эргэж Ш.Гансүхтэй утсаар ярихад даатгалаас орж ирсэн нөхөн төлбөрийн мөнгийг өгөхгүй, чи түр хүлээж бай, би Цагаанхуаран консалтинг ХХК-аар янзлуулж магадгүй гэж хэлээд утсаа тасалсан. Би Ш.Гансүхтэй утсаар ярих болон уулзах бүрдээ ямагт байрыг нь засаж өгнө гэж хэлдэг. Ш.Гансүх нь хариуцлагын даатгалаас засвар үйлчилгээ хийхэд зарцуулагдах нөхөн төлбөрийн мөнгийг өгөхгүй байгаагийн улмаас харилцан тохиролцоонд хүрч чадахгүй, мөн засварын ажил хойшилсоор байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2,414,750 төгрөг гаргуулах тухай гэжээ. Иймд нэхэмжлэгчийн зарим хэсэг нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэжээ. Гэтэл хариуцагчийн зүгээс уг үнэлгээний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, бараа материалын үнийн дүнг хүлээн зөвшөөрч, харин засвар гүйцэтгэх ажлын хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засвар үйлчилгээ хийх хүмүүстэй дараах байдлаар ажлын хөлсөө ярьж тохиролцсон болно. Жишээ нь: таазны засварт, бараа материалын зардалд болон ажлын хөлсний нийт үнэ 200,000 төгрөг, обой наах, хуулахад 200,000 төгрөг, паркетан шал хуулах, суулгахад манай ах хийж өгөх, хог хаягдал цэвэрлэгээ, тээвэрлэлтийн ажлыг би өөрөө гүйцэтгэх, матрасны хувьд хими цэвэрлэгээнд өгөх гэх мэт, ийм үнийн зөрүүтэй асуудлууд байна. Тиймээснэхэмжлэгч Г.Золбаяр нь даатгалын нөхөн төлбөрт олгогдсон 408,300 төгрөгийг өгчихвөл 3-5 хоногийн дотор засвар үйлчилгээ хийж янзлахад бэлэн байна. Энэ хүний байр хохирсон байгаа тул хэвэнд нь оруулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Золбаяр нь хариуцагч Г.Батбулганд холбогдуулан 2,414,750 нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ус алдаж нэхэмжлэгчид хохирол учруулсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч засварын ажлыг хийж өгөх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс, тээвэрлэлтийн зардлыг хасуулж, хариуцлагын даатгалаас өгсөн мөнгийг аваншаардагдах материалыг худалдан авч засварыг хиймээр байна гэх тайлбарыг өгч маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр , 86а ны 128 тоот, 37.0 м.кв, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204067256 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нь Г.Золбаяр болох нь 000377899 гээр . /хх-14/
Хариуцагч Г.Батбулган нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр , 86а ны 134 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд хариуцагч уг орон сууцанд амьдарч байгаа болон өмчлөгчийн хөрөнгө мөн эсэх талаар талууд маргаагүй болно.
2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Г.Батбулганы өмчлөлийн 134 тоот орон сууцны паарыг салгаж тавьсны улмаас халаалт ирэхэд ус алдаж доод давхрын айл болох 128 тоот 2 өрөө орон сууц руу ус орж, паркетан шал, тааз, хана, цахилгаан эд хогшил гэмтээсэн болох нь Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоосон хэмжилтийн жагсаалт, Техникийн комиссын 84 дугаартай актаар тогтоогдож байна. /хх-13/
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар орон сууц өмчлөгч нь бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгахаар заасан. Мөн 497 497.1- / /- 㺺 нэхэмжлэгч Г.Золбаярын 128 Г.Батбулган .
Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцанд учирсан хохирлыг арилгаж, шаардлагатай засварын ажлыг өөрийн боломж бололцоогоор хийж гүйцэтгэн, хохирол учруулахаас өмнөх байдалд нь сэргээж өгөхийг нэхэмжлэгчид санал болгосон боловч, нэхэмжлэгч саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
128 тоот орон сууцны ханын обой ихэнх хэсгээр норж, хуурсан, зарим хэсэгт хөгз ургасан, бүх өрөөний таазны замаск, эмульс хуурч унасан, бүх өрөөний шалны паркет норж, зай завсар гарч, товойсон, хэв гажсаны х шаардлагатай болсон 㺺 .
Нэхэмжлэгч нь Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Үнэлгээний тайланг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг үнэлгээний тайлангаар хохирлыг 2,295,000 төгрөгөөр тогтоосныг хариуцагч Г.Батбулган эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас хохирлын үнэлгээг 1,829,700 төгрөгөөр тогтоожээ. /хх-5-12, 33-40/
Нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК хохирлыг хэт багаар үнэлсэн гэж маргасан боловч тус шинжээчийн дүгнэлт, үнэлгээний талаар шүүхэд ямар нэг шаардлага, хүсэлт гаргаагүй байна.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээгээр ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууцны ханын обой ихэнх хэсгээр норж, хуурсан, зарим хэсэгт хөгз ургасан, бүх өрөөний таазны замаск, эмульс хуурч унасан, бүх өрөөний шалны паркет норж, зай завсар гарч, товойсон, хэв гажсан, 110х200 см хэмжээтэй матрас норж шарласан, 5 литрийн багтаамжтай халуун баригчтай ус буцалгагч шатсан д үнэлгээ хийгдсэн байна. /хх-33-40/
Нэхэмжлэгч нь хохирлоор үнэлэгдсэн ус буцалгагч шатсан учир хаясан гэх тайлбарыг өгч байх бөгөөд үнэлгээ хийх үед бодитоор байгаагүй, нэхэмжлэгчийн ам тайлбараар хохирлыг үнэлсэн байна. Мөн усанд норж шарласан матрасыг хариуцагч тал авч, төлбөрийг нь өгөх тайлбарыг өгсөн, нэхэмжлэгч нь матрасыг хэрэглэж байгаа, хариуцагчид өгөхгүй учир үнэлгээнээс хасуулах боломжтой гэх тайлбарыг өгсөн. Иймд матрасны үнэлгээ 200,000 төгрөг, ус буцалгагчны үнэлгээ 30,000 төгрөг, нийт 230,000 төгрөгийг хохиролын үнэлгээнээс хасч тооцох үндэслэлтэй байна.
Х Г.Батбулганы орон сууцнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгч Г.Золбаярын эд хөрөнгөд нийт 1,599,700 төгрөг /материалын зардал 832,500 төгрөг, ажлын хөлс 742,200 төгрөг, тээврийн зардал 25,000 төгрөг/-ийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Үнэлгээний тайлан, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.
Хариуцагчийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан, хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэг үүссэн гэх үндэслэлээр даатгалын байгууллагаас даатгалын нөхөн төлбөрт Хаан даатгал ХХК-аас 408,300 төгрөгийн нөхөн төлбөрийг Орон сууцны хариуцлагын даатгалаар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгосон байх бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч Г.Золбаярын данс руу шилжүүлсэн байна. /хх-24,25/ Энэ талаар талууд маргаагүй.
Хохирлын үнэлгээ 1,599,700 төгрөгнөөс даатгалын байгууллагаас нэхэмжлэгчид олгосон 408,300 төгрөгийг хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчид олгосон даатгалын нөхөн төлбөр 408,300 төгрөгийг хасаж тооцон нийт 1,191,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгэж, үнэлгээний төлбөр 119,750 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд уг үнэлгээг шүүхээс гадуур сайн дураараа хийлгэсэн байх тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Г.Батбулганаас д нийт 1,191,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Золбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,223,350 төгрөгт холбогдох хэсгийг в.
115 115.1, 115.2.2, 116, 118
:
1. 497 497.1, 510 510.1- тус тус Г.Батбулганаас 1,191,400 /нэг сая нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Золбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,223,350 /нэг сая хоёр зуун хорин гурван мянга гурван зуун тавин/ төгрөгт холбогдох хэсгийг .
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн53,586 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 84 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Г.Золбаярт буцаан олгож, хариуцагч Г.Батбулганаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 33,144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Золбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Н.САРАНГҮН