Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 481

 

2017 оны 02 сарын 03

өдөр Дугаар 101/ШШ2017/00481

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Н.Сарангүн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байр, 55 тоотод оршин суух Боржигин овогт Цэдэнгийн Отгонгэрэл /Регистрийн дугаар МЮ76090404/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 , Манлай баатар , 88 , 79 тоотод оршин суух Боржигин овогт Жалбуугийн Дорж /Регистрийн дугаар ТЗ53050670/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 , Манлай баатар , 88 , 79 тоотод оршин суух Урианхан овогт Чоймзонгийн Намжил /Регистрийн дугаар ТЗ55060761/ нарт холбогдох

 

Гэм хорын хохирол 643,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар, иргэдийн төлөөлөгч О.Оргилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Отгонгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Отгонгэрэл би өөрийн орон сууцандаа 2015 оны 08 дугаар сард бүрэн засвар хийж нэг сар болж байтал дээд айл 3 давхарын Доржийнхоос ус алдаж 2 давхар, 1 давхар харалдаа айлууд бүхэлдээ усанд автаж, засвар хийсэн байрны обой, тааз, хүрээ, тогны монтаж усанд норон, обой хууран унаж, тог коротоклон тоггүй болсон. Тухайн үед Дорж гуай эхнэртэйгээ хот руу явсан байсан. Дорж, Намжил гуайн утсыг олж ярьж ...танайхаас ус алдаад байна. 2 давхар, 1 давхар усанд автлаа гэж хэлж байж Дорж гуай гэрийнхээ түлхүүрээ 3 давхрын хөрш болох Лхагва эгчид өгч явуулсан. Бид гэрийг нь ойнгойлгон 1 давхрын Бишмаа, 1 давхарын өмгөөлөгч Төгсөө, 3 давхрын Лхагваа эгч, Ус сувгийн дуудлагын слесарь зэрэг орцны хүмүүстэй олуулаа нийлж шавхсан. Дорж, түүний эхнэр Намжилд ...засвар хийсэн байр усанд автан обой, тааз авах юмгүй болсон, одоо мөөгөнцөртөж байна, тоггүй болсон, уртасгагчаар тогтой болж 1 жил амьдарсан. Тав тухгүй амьдарсаар 1 жил боллоо, та янзлаад өгөөч, тогтой болгоод өгөөч гэж гуйсан. Дорж гуай Ах нь янзлуулж өгье, эсвэл өөрөө янзалж өгье гэж хэлж байснаа сарын өмнө утсаа авахаа больж, хүү нь над руу ярьж шүүх цагдаагаараа яв гэсэн хариу сонссон. Би энэ хоёр оршин суугчаас их хэмжээний мөнгө болон бүгдийг нь засаж өг гэж хэлээгүй, тэрүүхэн тэнд нь янзлаад өг, та бид хэд энэ орцонд 10 гаруй жил амьдарлаа, хэн хэнийгээ мэднэ гэж хэлсэн. Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгэсэн, үнэлгээний дүн нь 478,250 төгрөг, хураамж 38,000 төгрөг, цахилгааны монтаж хийлгэсэн 120,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг оролцуулан нэхэмжилсэн. Иймд миний хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын 뺺 Д.Энхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай аав, ээж Дарханд амьдардаг байсан. Хэлсэн огнооноос өмнө Улаанбаатар хот руу бүрэн шилжүүлэг хийгээд, нүүгээд явсан. Явахын өмнө Ус сувагт хандаад бүх үйлчилгээгээ аваад хаалгасан байгаа. Ус сувгийн удирдах газар, дулааны газар бүгдээрээ гарын үсэг зураад, нотлох баримтуудыг өгсөн байгаа. Бөглөсөн хүн нь хариуцлага хүлээх ёстой. Манай шал мөн ус болсон. Тухайн үед орон сууцны СӨХ дээврийн цаасыг хуулсан байсан тул борооны ус нэг давхар луугаа урсаж байсныг 5 давхрын айлууд бүгд мэдэж байгаа. Манай ханыг дагаж ус урссан нотлох баримт байгаа, зургийг нь хавсаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Отгонгэрэл нь хариуцагч Ж.Дорж, Ч.Намжил нарт холбогдуулан 643,250 нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд орсон улсын тэмдэгтийн хураамж болон тогны монтаж янзлуулсан 120,000 төгрөг нотлох баримтгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлийн шаардлагаа 516,250 төгрөг болгож багасгасан.

 

Хариуцагч нар нь ус алдах үед гэртээ байгаагүй, тухайн үед халуун, хүйтэн усны шугамыг хаалгасан байсан, гал тогооны бохирын хоолой бөглөрсний улмаас ус алдсан асуудал хариуцагч нарт хамааралгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байр, 55 тоот, 39.0 м.кв, 3 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006918 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нь Ц.Отгонгэрэл болох нь 000367294 гээр . /хх-12/

 

2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Ж.Дорж, Ч.Намжил нарын өмчлөлийн 58 тоот орон сууцнаас ус алдсаны улмаас доод давхрын айл болох 55 тоот руу ус орж, том өрөөний хана таазны замаска, цаас шарлаж хууларсан, гипсэн хүрээ шарлаж хөндийрсөн, гал тогоо, коридорын ханын дээд ирмэг болон тааз шарлаж ид , Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар . /хх-6-11/ Ус алдсан шалтгаан нь 58 тоотын гал тогооны ф50 бохирын шугамыг таглаагүйн улмаас бөглөрсөн болох нь Дархан Ус суваг ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-64/

 

Хариуцагч нар өөрсдийн буруугүйг нотлохоор Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, тэмдэглэлийн дэвтэрийн хуудсан дээр гараар бичсэн тэмдэглэлийг нотлох баримтаар гаргасан бөгөөд эдгээр баримт нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байр, 55 тоотод оршин суух хэрэглэгчийн халуун, хүйтэн усны шугамыг хааж, лац тавьсан талаарх баримт байна. /хх-24, 25/ ̺ хариуцагч нар тухайн үед орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоо дээврийн цаасыг хуулсан байсан тул борооны ус нэг давхар луу урссан гэх тайлбарыг гаргаж, өөрийн орон сууцны өрөөнүүдийн таазны зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх-26/

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар орон сууц өмчлөгч нь бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгахаар заасан. Мөн 497 497.1- / /- 㺺 нэхэмжлэгч Ц.Отгонгэрэлийн 55 Ж.Дорж, Ч.Намжил нар .

 

497 497.2- 뺺 㺺 нар байх бөгөөд .

 

55 тоот орон сууцны том өрөөний хана таазны замаска, цаас шарлаж хууларсан, гипсэн хүрээ шарлаж хөндийрсөн, гал тогоо, коридорын ханын дээд ирмэг болон тааз шарласны х шаардлагатай болсон 㺺 нар .

 

Зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд н Ашид билгүүн ХХК-ийн Үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж, гэм хорын хохирлын үнэлгээний дүн 478,250 төгрөг, үнэлгээний төлбөр 38,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нар нь ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргасан боловч хохирлын үнэлгээний талаар шүүхэд ямар нэг шаардлага, хүсэлт гаргаагүй байна.

 

Х Ж.Дорж, Ч.Намжил нарын орон сууцнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгч Ц.Отгонгэрэлийн эд хөрөнгөд нийт 478,250 төгрөг /материалын зардал 158,500 төгрөг, ажлын хөлс 299,750 төгрөг, тээврийн зардал 20,000 төгрөг/-ийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Үнэлгээний тайлан, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь тогны монтаж янзлуулсан 120,000 төгрөг нотлох баримтгүй гэх үндэслэлээр уг мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,500 төгрөгийг оролцуулан нэхэмжилсэн байх тул уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

 

Ж.Дорж, Ч.Намжил нараас д материалын зардал 158,500 төгрөг, ажлын хөлс 299,750 төгрөг, тээврийн зардал 20,000 төгрөг, үнэлгээний хураамж 38,000 төгрөг, нийт 516,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Отгонгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 127,000 төгрөгт холбогдох хэсгийг в.

 

 

115 115.1, 115.2.2, 116, 118

:

 

1. 497 497.1, 510 510.1- тус тус Ж.Дорж, Ч.Намжил нараас 516,250 /таван зуун арван зургаан мянга хоёр зуун тавин/ Ц.Отгонгэрэлд , нэхэмжлэлийн шаардлагаас 127,000 /нэг зуун хорин долоон мянган/ төгрөгт холбогдох хэсгийг .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Дорж, Ч.Намжил нараас улсын тэмдэгтийн хураамжид 16,138 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Отгонгэрэлд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧИД Н.САРАНГҮН

 

.МАНДАЛБАЯР