| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/00631/и |
| Дугаар | 741 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 741
| 2017 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2017/00471 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх д И Д.Цэрэндолгор , хэргийн ,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 4 дүгээр гудамж, 189 тоотод оршин суух Баарийнхан овогт Төрмөнхийн Отгон /Регистрийн дугаар ЦЖ54082875/-ы ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Отгон шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Төрмөнхийн Отгон миний бие 1986 оноос 2001 он хүртэлх хугацаанд Талх чихрийн үйлдвэрийн нэгдлийн Авто баазад ажилласан хугацааны баримт материалыг архиваас шүүлгэн үзэхэд гарч ирэхгүй байна. Өөрт байсан баримт бичгүүд гал түймрийн улмаас шатаж устсан. Бусад газраас шүүлгэж үзэхэд ямар ч баримт бичиг олдохгүй байгаа болно. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилласан жил хүрэхгүй болоод байна. Би 1986 оноос жолоочоор ажиллаж байгаад 2001 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. Талх чихрийн үйлдвэрийн нэгдлийн Авто бааз нь 1991 оны 01 дүгээр сараас Хүнс тээврийн авто бааз болж өөрчлөгдсөн, 1992 онд хувьчлагдаж Хүнс тээвэр компани болж өөрчлөгдсөн. Иймд намайг 1986 оны 08 дугаар сараас 2001 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд жолоочоор 15 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Отгон нь Улаанбаатар хотын Талх чихрийн үйлдвэрийн нэгдлийн Авто тээврийн баазад 1986 оны 08 дугаар сараас 2001 оны 02 дугаар сар хүртэл жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Нийслэлийн Архивын газрын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6950 дугаартай тодорхойлолтод Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Талх чихрийн үйлдвэрийн Авто гражид жолооч ажилтай 1986-2001 оны томилсон болон чөлөөлсөн тушаал баримтыг шүүн үзэхэд жолооч ажилтай ЦЖ54082875 регистрийн дугаартай Төрмөнх овогтой Отгон-т холбогдох баримт олдоогүй тул лавлагаа хуулбар олгох боломжгүй болно гэжээ. /хх-4/
Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Талх чихрийн үйлдвэрийн нэгдлийн Авто тээврийн бааз нь Улаанбаатар хотын АХГЗ-ны 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 318 дугаар тогтоолоор харъяалал өөрчлөгдөн Хүнс тээврийн авто бааз, Улаанбаатар хотын АХГЗ-ны Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Хүнс тээвэр компани болж өөрчлөгдсөн байна.
Хүсэлт гаргагч Т.Отгоныг жолоочоор ажиллаж байсныг гэрчлэхээр Б.Баярхүү, Х.Жамсран нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч Б.Баярхүү Бадамжав овогтой Баярхүү миний бие нь 1985 оны 1 дүгээр сараас Талх чихрийн үйлдвэрийн нэгдлийн Авто баазад диспетчерээр ажилласан бөгөөд Төрмөнхийн Отгон нь тус баазад жижүүрийн жолоочоор цуг ажиллаж байсан нь үнэн болохыг гэрчилж байна, гэрч Х.Жамсран Миний бие 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Талх чихрийн үйлдвэрийн нэгдлийн Авто гаражид жолоочоор ажилд орсон. Тэр үед Төрмөнхийн Отгон гэдэг жолооч ажиллаж байсан. Т.Отгон бид хоёр хамт талхны машин барьж байсан, бас жижүүрийн хүн зөөдөг машин ээлжээр барьж байсан. Талх чихрийн үйлдвэрийн нэгдлийн Авто бааз нь 1991 онд Хүнс тээврийн бааз, 1992 онд хувьчлагдаж Хүнс тээвэр компани болж өөрчлөгдсөн. Би 1995 он хүртэл ажиллаж байгаад Солонгос явах болоод ажлаасаа гарсан. Т.Отгоныг жолоочоор ажиллаж байсныг гэрчилж байна гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баарийнхан овогт Төрмөнхийн Отгон /Регистрийн дугаар ЦЖ54082875/-ыг 1986 оны 08 дугаар сараас 2001 оны 02 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын Талх чихрийн үйлдвэрийн нэгдлийн Авто тээврийн бааз, Хүнс тээврийн авто бааз, Хүнс тээвэр ХХК-д жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР