| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0067/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0067/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н холбогдох 19390044........... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Ц.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр баг Далт гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.158 куб шинэс мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, ойн санд 125.064 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Н.Г өгсөн:...Батширээт сумын Онон багийн иргэн Ц.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээгүй мод бэлтгэн, тээвэрлэж яваад цагдаагийн албан хаагч нарт шалгуулсан байсан. Тухайн үедээ мод бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгэх газраа заалгаж бэлтгэх байсан юм... Батширээт сумын Дал гэх газраас мод бэлтгэн өөрийн эзэмшлийн УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслээр нийт 3 ширхэг хуурай мод унагаж бэлтгэж тайран машиндаа гар хийцийн чиргүүл чирэн тээвэрлэж явсан. Яг хэдэн куб метр мод байсан талаар санахгүй байна...Иргэн Ц.Н учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Гэрч Д.Доржготовын өгсөн...Манай нөхөрлөлийн гишүүн Ц.Н манай Хамтын хүч нөхөрлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны хурлаар 5 куб метр хуурай хэрэглээний мөн 10 куб метр түлээний мод хэрэглэхийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хуваарийг хийсэн. Манай хамтын хүч нөхөрлөлд иргэдийн төлөөлөгчидийн хурлаас батласан хуваарийн дагуу нөхөрлөлийн эзэмшлийн Амгалант гэх газарт сум дундын ойн ангийн мэргэжилтнээр 2019 оны 06 дугаар сард талбай тусгаарлалт хийлгэсэн...Манай нөхөрлөлийн гишүүн Ц.Н нь хуваарьт мод бэлтгэх эрхийн бичгийн мөнгө болох 90.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд таараад нөхөрлөлийн дарга хөдөө байгаа тул таньд бэлнээр өгье гээд надад өгсөн юм. Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн ахлагч Мөнхсаранд Ц.Н мод бэлтгэх эрхийн бичгийн 90.000 төгрөг бэлнээр өгсөн талаар хэлсэн. Нөхөрлөлийн ахлагч маань маргааш сумын баяр наадам эхлэх гэж байна наадам дуустал та мөнгийг нь аваад байж байгаарай гэж хэлсэн... 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн. Ц.Н над дээр ирээд мод бэлтгэх эрхийн бичиг авах яаралтай хэрэг гарсан танаас эрхийн бичиг авах 90.000 төгрөгөө яаралтай авахаар болсон гээд ирсэн. Би мөнгөө өөрөө тушаана гээд авсан юм. Надад хууль бус мод бэлтгэж тээвэрлэсэн талаар огт яриагүй... мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/
Гэрч Б.Октябрийн өгсөн...Манай нөхөр Ц.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн 3913 хэү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ганц голтой чиргүүл машиндаа чирж Батширээт сумаас хойд зүгт 20 орчим километр зайд байх Амгалант гэх газарт хашааны банз болгох модонд явлаа гээд явсан. Өдөр 15 цагийн орчим мод ачиж ирээд маргааш өглөө нь авчирсан модоо хөрөө араамд оруулж банз болгох гэж яваад цагдаагийн албан хаагчид саатуулагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуу/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 066 дугаартай дүгнэлтэнд:
Батширээт сумын Сум дундын ойн ангийн ойн инженер Г.Гантуяагийн гаргасан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Н бэлтгэсэн 1.158 м3 хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээг 69.480 /жаран есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 46 хуу/
Яллагдагч Ц.Н өгсөн...би Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хамтын хүч” гэх нэртэй нөхөрлөлийн гишүүн юм, манай нөхөрлөлд тухайн орон нутгийн иргэд оролцсон 40-50 орчим гишүүнтэй юм. Би сумын наадмын өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 5 куб хэрэглээний хатсан шинэс мод, 10 куб түлээний модны эрхийг манай нөхөрлөлөөс надад хуваариласан, тэгээд би хуваариласан модны гоожин авахаар Хамтын хүч нөхөрлөлийн санхүү хариуцсан Доржготов гэх хүнд 90.000 төгрөг бэлнээр Хаан банкан дээр тааралдаад өгсөн. Манай нөхөрлөлийн хурал дээр гоожингийн мөнгө тушаасан хүмүүсийн эрх гараад Батширээт сумын ойн ангиас талбай тусгаарлаж өгсөн талбайд мод бэлтгэж болно гэж 2019 оны 06 дугаар сард Онон багийн Далын тасаг дээр хурал хийж манай нөхөрлөлийн ахлагч Н.Мөнхсаран хэлж байсан. Би мөнгө тушаачихад л болох юм байна гэж бодоод гоожингийн эрхийн бичгээ авалгүй, гоожин бэлтгэхээр явсан, тэгээд нөхөрлөлийн талбай тусгаарласан газраас өөр газар буюу Дал гэх газраас 4 метрийн урттай 6 ширхэг хуурай шинэс мод бэлтгээд сумын төв дээр орж ирсэн, тэгээд маргааш нь модны үйлдвэрийн хашааны гадаа явж байтал цагдаад саатуулагдсан...Би саатуулагдсаны дараа миний гоожин яасан талаар Доржготовоос асуухад би мөнгийг чинь тушааж амжаагүй байна мөнгө чинь надаа бэлнээр байна гээд миний гоожингийн 90.000 төгрөгийг буцааж өгсөн, тэгээд би мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд сумын ойн анги дээр очход авсан модонд нөхөж гоожин олгох боломжгүй гэсэн...Би нөхөрлөлөөс тусгаарлаж өгсөн талбайд мод бэлтгээгүй, би гэрчээр мэдүүлэг өгөхдөө Амгалант гэх газраас мод бэлтгэсэн гэж бодоод байсан чинь Дал гэх газраас мод бэлтгэсэн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/
Ц.Н нь Төрийн банкны 100180900945 дугаарын дансанд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нөхөн төлбөрт тооцож нийт 194.544 төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримт / хх-ийн 94 хуу/,
Ц.Н нь Төрийн банкны 100180900945 дугаарын дансанд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нөхөн төлбөрт тооцож нийт 13.896 төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт / хх-ийн 131 хуу/
Хэргийн газарт үзлэг хийж хэрэг болсон гэх газар нь Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр баг, Дал гэх газар бөгөөд N -48.4829.7 Е-110.538.6 гэсэн байршилд байгаа болохыг тэмдэглэж авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 93, 95 хуу/
Эд мөрийн баримтаар модон иштэй сүх болон цагаан болон улаан өнгийн гинжит хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27/
Ц.Н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ-469 маркийн 3913 хэү улсын дугаартай автомашин болон хууль бусаар бэлтгэсэн 1.158 м3 шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолууд /хх-ийн 14-15 хуу/
Уг эрүүгийн хэрэгт байгал хамгаалагч ажилтай Н.Ганболдыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/89 дугаартай захирамж /хх-ийн 29 хуу/
Ц.Н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84 хуу/
Ц.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 89-90 хуу/
Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр баг, Дал гэх газрын N -48.4829.7 Е-110.538.6 солбилцлын цэг бүхий хэсэг нь улсын болон орон нутгийн хамгаалалттай газартай давхцалгүй болохыг тодорхойлсон Хэнтий аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай албан бичиг, Дал гэх газрын зураглал /хх-ийн 93, 95 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр баг “Дал” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 1.158 м3 шинэс модыг сүх, УАЗ-469 маркийн 3913 хэү улсын дугаартай автомашин, гинжит хөрөө зэргийг ашиглан бэлтгэж 69.480 /жаран есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.Н нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Н.Г болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хохирогч Н.Г өгсөн...Батширээт сумын Онон багийн иргэн Ц.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээгүй мод бэлтгэн, тээвэрлэж яваад цагдаагийн албан хаагч нарт шалгуулсан байсан..., гэх мэдүүлэг, яллагдагч Ц.Н өгсөн ...би Доржготовыг мод бэлтгэх эрхийн бичиг маань гарсан байх гэж бодоод асуулгүй мод бэлтгэсэн, Хамтын хүч нөхөрлөлийн ахлагч Мөнхсарангаас асууж гоожин бэлтгэх эрхийн бичгээ авч байж мод бэлтгэх ёстой байсан юм байна лээ...гэх мэдүүлэгүүдээс үзэхэд Ц.Н зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж дүгнэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /69.480х3=208.440/ хоёр зуун найман мянга дөрвөн зуун дөч /төгрөг гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н нь 208.440 /хоёр зуун найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын төлбөрт тооцож төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Н нь ...би өөрийн эзэмшлийн 3913 хэү улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлээр бэлтгэсэн...гэж мэдүүлэг өгсөн, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 22 хуу/, Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай албан бичиг зэргээс үзэхэд 3913 хэү улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашины өмчлөгч нь Ц.Нямбуу болох нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Н зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3913 хэү улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашин, эд мөрийн баримтаар хураагдсан гинжит хөрөө, модон иштэй сүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 1.158 м3 хэмжээтэй шинэс модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Н зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ 31512 маркийн 3913 хэү улсын дугаартай автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн гинжит хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1.158 м3 шинэс модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэрэг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц УАЗ 31512 маркийн 3913 хэү улсын дугаартай автомашин, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 1.158 м3 хэмжээтэй шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ