| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0151/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/144 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Н.*******нчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* овогт ийн *******нчулуунд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт “ ” гэх сүлжээний нэр ашиглан иргэн Д.-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.-оос 50*******450 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:
1. Яллагдагч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
2. Хохирогч Д.-оос гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 123-р хуудас/,
3. Хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 125-р хуудас/,
4. Яллагдагч Н.*******нчулууны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 124-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******нчулуун нь “ ” гэх компаний нэрийг ашиглан, хөрөнгө оруулалт хийх талаар Ховд аймагт сургалт явуулж улмаар 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хохирогч Д.-оос хөрөнгө оруулалт нэрийдлээр 2650000 төгрөгийг бэлнээр, 2385450 төгрөгийг ХААН банкин дахь дансаар дамжуулан шилжүүлэн авч, нийт 50*******450 төгрөгийг залилан авсан, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 21-ний хүртэл хөрөнгө оруулалтын ногдол ашиг гэж 13 удаагийн шилжүүлгээр 119975 төгрөгийг хохирогчид шилжүүлж, “хөрөнгө оруулалт хийхээр евро захиалсан, компанийн сүлжээг шинэчилж байгаа” хэмээн хуурч шилжүүлж авсан мөнгийг буцааж өгөхгүй хохирогчийг хохироосон үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.*******нчулууныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт “ ” гэх сүлжээний компанийн нэрийг ашиглан хохирогч Д.-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчоос 2650000 төгрөгийг бэлнээр, 2385450 төгрөгийг ХААН банкин дахь дансаар дамжуулан авч, нийт 50*******450 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэрч Д.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20******* оны 12 дугаар сарын үед *******нчулуун гэдэг хүн дээр “ ” гэх олон улсын хамтарсан хөрөнгө оруулалттай сүлжээний компанийн сургалтанд суугаад 2018 оны 01 дүгээр сард *******нчулуун гэдэг хүний доор тухайн компанид элсэж өөрт бэлэн 2650000 төгрөг өгч тухайн компанид хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үедээ 7 хоног бүрийн хагас сайн өдөр ногдол ашиг гэж манай нөхөр Батсайханы Хаан банкны харилцах дансанд 3 удаа 10000 төгрөг, 21000 төгрөг, 28000 төгрөг тус тус орж ирдэг байж байгаад 2 дахь удаагаа буюу 2018 оны 03 дугаар сарын эхэн үед би төрсөн дүү болох Д.Пүрэв-оос 2385450 төгрөг авч *******нчулуун гэх хүний дансруу шилжүүлсэн. Би дүүгээсээ мөнгө авч шилжүүлэхдээ бэлнээр аваад өөрийнхөө дансруу орлого болгож хийж байгаад *******нчулууны данс руу интернет банкаар хийж тухайн “ ” компанид хувь нийлүүлж бүртгүүлсэн юм. Тэрнээс хойш *******нчулуун гэх хүнээс компанийн ногдол ашиг авъя, мөнгө орж ирэхгүй байна гээд уулзахаар уг компаний сүлжээндээ системийн шинэчлэлт хийж байна. 14 хоног хүлээчих гэхээр нь хүлээгээд ногдол ашиг орж ирэхгүй болохоор нь мөнгө хэзээ орж ирэх талаар асуухад 7 хоног хүлээчих сүлжээнд шинэчлэлт хийгдэж байна, хэд хоног хүлээчих гэж явсаар байгаад өдийг хүрсэн. Одоо болтол нөхөр бид хоёроос авсан мөнгийг эргүүлж өгөөгүй, ногдол ашиг гэж мөнгө орж ирээгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-р хуудас/,
Хохирогч Д.-ын /мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20******* оны 12 дугаар сарын үед *******нчулуун гэдэг хүн дээр “ ” гэх олон улсын хамтарсан хөрөнгө оруулалттай сүлжээний компанийн сургалтанд суугаад 2018 оны 01 дүгээр сард *******нчулуун гэдэг хүний доор тухайн компанид элсэж өөрт бэлэн 2650000 төгрөг өгч тухайн компанид хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үедээ 7 хоног бүрийн хагас сайн өдөр ногдол ашиг гэж манай нөхөр Батсайхан Хаан банкны харилцах дансанд хэд хэдэн удаа мөнгө орж ирдэг байж байгаад 2 дахь удаагаа буюу 2018 оны 03 дугаар сарын эхэн үед би төрсөн дүү болох Д.Пүрэв-оос 2385450 төгрөг авч *******нчулуун гэх хүний дансруу шилжүүлсэн...Н.*******нчулуун одоо хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Ногдол ашгийн мөнгө гэж 2018 оны 02 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд 13 удаа 119975 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Одоо болтол хохирол барагдуулах талаар надтай холбоо бариагүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,
Яллагдагч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ховд аймагт 20******* оны 12-р сарын 20-ны үеэс эхлэн “ ” гэх нэртэй сүлжээний бизнес эрхэлж байхад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны үер Д.- надад бэлнээр 2650000 төгрөг өгөхөөр нь би “ ” нэртэй сүлжээний компанийн Моногол талыг хариуцан ажилладаг нэг хүн нь болох гэх хүний дансруу евро авахаар -ын надад бэлнээр өгсөн 2650000 төгрөг дээр нэмж 2*******0000 төгрөг нэмээд нийт 5000000 төгрөг хийгээд бүртгүүлчхээд байж байтал удалгүй 2018 оны 03 дугаар сарын эхээр - дахиад миний дансруу 2385000 төгрөг хийхээр нь би уг мөнгийг гэх хүний *** тоот дансруу мөн адил евро авахаар шилжүүлж, бусад хүмүүс рүү ногдол ашиг гэж мөнгө шилжүүлж тухайн мөнгийг зарцуулсан. Тухайн үед би “ ” нэртэй сүлжээний компанид бүртгүүлэхээр ирсэн хүмүүсийн мөнгийг өөр бусад нолдол ашиг авах ёстой хүмүүс рүү буцааж өгч зарим бүртгүүлэхээр өгсөн хүмүүсийн мөнгийг “ ” гэх компаниасаа евро худалдаж авахаар шилжүүлж мөнгөө зарцуулдаг байсан юм. “ ” гэх сүлжээний компаниас олон улсын карт гарна гээд “ ” компаниас надад болон бусад хүмүүс рүү ногдол ашгийн мөнгө орж ирэхгүй болохоор нь би өөрөө тооцоолол хийгээд өөрийнхөө данснаас хүмүүсийн ногдол ашгийг өгөөд явж байя гэж бодоод өрөө хүмүүсийн ногдол ашгийг нь өгч байсан юм. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
Хохирогч Д.-ын Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3-4-р хуудас/,
Баасанжавын Батсайханы эзэмшлийн *** тоот Депозит дансны дэргэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 75-76-р хуудас/,
Хохирогч Д.-ын 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 30-ны хоорондох гүйлгээний талаарх Харилцагчийн дансны хуулга /хавтаст хэргийн 78-79-р хуудас/,
Шүүгдэгч Н.*******нчулууны эзэмшлийн *** тоот Депозит дансны хуулга /хавтаст хэргийн 64-72, 81-99-р хуудас/,
Хохирогч Д.-ын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ Д.- миний бие иргэн *******нчулуунд ямар нэг гомдолгүй бөгөөд өөрийн өгсөн 50*******450 төгрөгнөөс үлдэгдэл 4715475 төгрөгийг төлүүлэн авахыг хүсч байна. Намайг хохиролгүй болговол надад энэ хүнд ямар нэгэн байдлаар цаашид гомдол гаргах шаардлагагүй байгаагаа илэрхийлье. Мөн миний хохирлыг аль болох богино хугацаанд барагдуулмаар байгаагаа хэлмээр байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 64-72-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газарт яллагдагч Н.*******нчулууны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “Миний бие Н.*******нчулуун нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Миний бие өмгөөлөгч авахгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлттэй байгаагаа илэрхийлж байна. Миний бие хохирогчид учруулсан хохирлоо 50*******450 төгрөгөөс 319975 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 4715475 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Төлж барагдуулсан 319975 төгрөгөөс 200000 төгрөгийн баримтыг хүсэлтэнд хавсаргав. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 124-р хуудас/, ХААН банкны 2020 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 125-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх гэх мэтээр бусдын эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгээд сайн дураар эд хөрөнгөө шилжүүлэн өгдөг бөгөөд шүүгдэгч Н.*******нчулууны сүлжээний компанийн нэрийг ашиглан хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр хохирогчийн мөнгийг бэлэн болон шилжүүлж авсан үйлдлийг бусдыг залилсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.*******нчулууны 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт “ ” гэх сүлжээний компанийн нэрийг ашиглан хохирогч Д.-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2650000 төгрөгийг бэлнээр, 2385450 төгрөгийг ХААН банкин дахь дансаар дамжуулан шилжүүлэн авч, нийт 50*******450 төгрөгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдэлд нь мөн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.*******нчулууныг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.*******нчулууны үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.*******нчулуун нь хохирогч Д.-оос бэлэн болон шилжүүлж авсан нийт 50*******450 төгрөгөөс 13 удаагийн гүйлгээгээр 119975 төгрөгийг хохирогчид буцааж өгсөн болох нь шүүгдэгчийн ХААН банкны Депозит дансны хуулга /хавтаст хэргийн 88-99-р хуудас/, 200000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн болох нь ХААН банкны 2020 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 125-р хуудас/, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 4715475 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Н.*******нчулууны сүлжээний компанийн нэрийг ашиглан хөрөнгө оруулалт нэрийдлээр бусдыг хуурч, залилсан үйлдлийг шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж үзнэ. Иргэдийн богино хугацаанд ашиг олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн сайн дураар бусдад итгэж хөрөнгө, мөнгөө шилжүүлдэг, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, анхаарал болгоомжгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.*******нчулуун нь урьд нь залилах гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 27-р хуудас/ нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.*******нчулууны хувийн байдлын талаар гэрч Ц.Будмирийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний эхнэр Н.*******нчулуун зан аашны хувьд эелдэг даруу, уурлаж, уцаарладаггүй, хүнд их итгэмтгий, тусархаг, зөөлөн зан ааштай хүн байгаа юм. 10-н жилийн сургуулиа Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургуулийг 1985 онд төгссөн. Дээд боловсролоо 1990 онд ОХУ-ын Иркутск хотод эдийн засагч мэргэжлээр төгссөн. 20******* онд эдийн засагч мэргэжлээс магистрын зэрэг хамгаалсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
Гэрч Н.*******нгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ам бүл 4-үүлээ амьдардаг. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь 25 орчим настай, бага охин нь 16 настай. Амьдралын хувьд боломжийн амьдардаг. Хүнд тусархаг, төлөв даруу зантай, хамт олон, найз нөхөд дотроо хүндтэй нийтэч, илүү дутуу муухай зан ааш гаргадаггүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Н.*******нчулууныг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******нчулууныг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч Н.*******нчулуун нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж үүнээс 2300000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн болох нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/689 дугаартай албан тоот, *******221583, *******22*******02, *******221883, *******222051, *******2220 дугаартай /хавтаст хэргийн *******-58-р хуудас/ төлбөрийн даалгавраар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 7700000 төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгох ялыг найман мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 8200000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан 8200000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.*******нчулуунаас 4715475 төгрөг гаргуулан хохирогч Д.-т олгож, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ******* ******* 2-******* дугаар байрны ******* тоот, Ү16*******003782 улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол, төлбөрийг төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, .1 дүгээр зүйлийн 1, .2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, .6, .7 дугаар зүйл, .8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, .10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт ийн *******нчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ийн *******нчулуунд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.*******нчулуунд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 7700000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялыг найман мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 8200000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******нчулуунд оногдуулсан найман мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 8200000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******нчулуунд тайлбарласугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.*******нчулуунаас 4715475 /дөрвөн сая долоон зуун арван таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулан хохирогч Д.-т олгосугай.
7. Шүүгдэгч Н.*******нчулуун нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.*******нчулууны эзэмшлийн Ү16*******003782 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ******* ******* 2-******* дугаар байрны ******* тоот орон сууцыг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/67 дугаартай тогтоолыг хохирол, төлбөрийг төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Н.*******нчулуунд оногдуулсан торгох ялын биелтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Н.*******нчулуунд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК