Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 213/МА2017/00007

 

*******ын нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00036 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******н *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******н *******, *******ын ******* нарт холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүргийн 30.770.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 3-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******н *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.*******, Б.*******, , , ******* миний бие нарын 5 хүн 2012, 2013 онуудад 60 айлын орон сууц хамтран барьсан. 2014 оны 01 дүгээр сард тухайн барилгыг ашиглалтад оруулж, мөн онынхоо 4, 5 дугаар саруудад тооцоо нийлсэн хэдий ч тохиролцоонд хүрээгүй. Тэр тооцоогоор ******* миний хөрөнгө оруулсан мөнгө болон ашиг 560.181.490 төгрөг болсон байгаа юм. Одоо миний үлдэгдэл мөнгө 16.981.490 төгрөг байгаа бөгөөд энэ мөнгийг өгөлгүй дараагийн барилга барихдаа хэрэглэж байгаа гэж үзэж байна. Энэ байрыг ашиглалтад өгөөд мөнгө орж ирэхээр хүүтэй нь өгье гэж амаар тохирч байсан болно. Иймд үндсэн мөнгө болох 17.000.000 төгрөг, хүү 13.770.000 нийт 30.770.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хамтран ажиллах гэрээгээр хөрөнгөө хамтатган байр барьж ашгийг хуваан авах зорилготой байсан. Надад өгвөл зохих мөнгөө цувуулж өгсөөр 17 сая төгрөг үлдсэн юм. Энэ үед Д.******* нар нь дараагийн барилгаа эхлүүлсэн байсан. Энэ дараагийн барилгад миний 17 сая төгрөгийг оруулсан юм. Энэ үед хариуцагч нар нь банкинд зээлтэй байсан. Миний мөнгийг дараагийн барилгад оруулахдаа хүү төлнө гэж тохирсон юм.

Ингээд хариуцагч нар нь надад 524.200.000 төгрөгийн ашиг буюу байр, бэлэн мөнгө, машины зогсоол зэргийг өгсөн. Одоо үлдэгдэл нь 16.981.490 төгрөг байгаа юм. Энэ мөнгөн дээр би хүү тооцож байгаа юм. Хүү тооцох шалтгаан нь хариуцагч тал энэ мөнгийг дараагийн 2 орон сууц барихдаа ашигласан гэжээ.

Хариуцагч Д.*******, Б.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.******* Б.******* бид иргэн , , ******* нарын хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулж 2012-2013 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт 60 айлын орон сууцны барилга барьсан. Ажил эхэлсэн цагаас эхлээд Б тал болох бид бүх ажлыг дангаар хийсэн. Уг нь аман яриагаар бүх ажлаа хамтран хийнэ гэж тохирсон байсан Бид маш их эрсдэлийг үүрч энэ хүмүүсийн мөнгийг өсгөж өгсөн. Баталгаат хугацаанд хийх ёстой ажлуудыг А талд удаа дараа хэлж гуйж албан бичиг өгсөн ч гарах ёстой мөнгө санхүүжилтээ гаргахгүй байна.

Хамтран ажиллах гэрээний А тал болох ******* нь барилгын ажилд нийт 295.712.770 төгрөгийн санхүүжилтийг гаргасан бөгөөд ашигт нь 264.468.630 төгрөг авсан. Нийт 560.181.490 төгрөг авахаас бэлэн мөнгө байр, авто зогсоолийг оролцуулан нийт 553.200.000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 16.981.490 төгрөгийг баталгаат засвар дууссаны дараа *******т ногдох хэсгийг нь хасаад үлдэгдэл мөнгийг нь өгөх болно гэжээ.

Хариуцагч *******н *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Барилга барьж байгаа хүн 16 сая төгрөгийг ашиглаад бүтэн 60 айлын 2 орон сууц барина гэж байхгүй. Харин энэ ******* нь 264.468.630 төгрөгийн ашиг авчихаад өдий хүртэл баярлалаа гэж хэлж чадахгүй яваа хүн юм. *******т барилгаас олсон орлогын үлдэгдэл 16.981.490 төгрөгийг өгөх нь үнэн. Энэ мөнгийг би дараагийн барилдгад оруулаад хүү тооцоод өгнө гэсэн зүйл байхгүй. Гэрээ хэлцэл хийгээгүй. Гэхдээ хамтран ажиллах гэрээний 2.14-д зааснаар барилгын баталгаат засварын хугацаанд гарсан зардлыг хасаж үлдэх мөнгийг өгөх болно. ******* нь энэ барилгыг барьж байхад нэг ч удаа ирж сэтгэл санаа гаргаж хуруу ч хөдөлгөж байгаагүй мөртлөө ашиг хүртэж байсан хүн юм гэжээ.

Хариуцагч *******ын ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Энэ барилгад ******* нь 295.712.770 төгрөгийн хөрөнгө оруулж цэвэр ашигт нь 264.468.630 төгрөг авч нийт 560.181.490 төгрөг авахаас бэлэн мөнгө байр, авто зогсоолийг оролцуулан авсан бөгөөд 16.981.490 төгрөгийн үлдэгдэл байгаа юм. Энэ мөнгийг бид дараагийн барилгад оруулж хүү тооцож буцаан авна гэсэн зүйл огт байхгүй. Бид энэ мөнгийг өгөх гэсэн боловч энэ хүн хаана оршин суудаг нь тодорхойгүй, баталгаат засварын хугацаанд тухайн байранд засвар үйлчилгээ хийж *******аас гарах зардлыг хасаж үлдэх мөнгийг өгөх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******, Б.******* нараас хамтран ажиллах гэрээний үүрэг 16.981.490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.788.510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.800 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 242.857 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэгт ач холбогдолтой гэж үзэж холбогдох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00023дугаартай захирамжаар “..хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хувьд ач холбогдолгүй..” гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй байсан бөгөөд энэ баримтыг гаргаснаар миний бие тухайн хугацаанд хариуцагч нар мөнгө авч байсан болон үүнээс улбаатайгаар миний биед тодорхой хэмжээний хүү төлөх байсантай холбоотой асуудлыг нотлох байсан юм. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00036 дугаарта шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******аас хариуцагч *******н *******, *******ын ******* нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн 30.770.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас анхан шатны шүүх 16.981.490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.788.510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд /хх-ийн 88-89 дүгээр тал/ гэрээний А тал буюу нэхэмжлэгч тал нь , *******, нар, гэрээний Б тал буюу хариуцагч тал нь Д.*******, Б.******* нар байна.

Гэтэл , нар нь *******тай хамтран ажиллаж байсан боловч өөрсдөдөө оногдох ашигаа бүрэн авсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй, тухайлбал ******* нь нэг тал болон ажиллаж байсан хамтран нэхэмжлэл гаргах эрхтэй бусад хүмүүсээ орхигдуулж зөвхөн өөрт оногдох ашигаа шийдвэрлүүлж байгаа шалтгаан нь тодорхойгүй.

Гэрээний нэг тал болон хамтран ажиллаж байсан бусад хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдөх эсэх нь тодорхойгүй байхад зөвхөн *******т оногдох ашгийг нь шүүх шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний нэг тал болон хамтран ажиллаж байсан , нарыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5- д заасныг зөрчсөн байна.

Хариуцагч *******н *******, *******ын ******* нараас шүүхэд гаргасан тайлбартаа “…хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.14-д зааснаар *******т төлөх мөнгөн дүнгээс барилгын баталгаат засварын хугацаанд гарсан зардлыг хасаж үлдэх мөнгийг өгөх болно..” гэж тайлбарладаг болно.

Тухайн барилгын захиалагч оршин суугчидаас барилгын баталгаат засварын талаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан/хх-ийн 103-105 дугаар тал/ анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг ажиллагаа хийн шийдвэрлэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэгэнт зохигч талуудын хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.14-д зааснаар барилгын баталгаат засварын талаарх маргаан өөр шүүх дээр шийдвэрлэж байгаа бөгөөд энэ нь хамтран ажиллах гэрээнээс талуудын авах ашиг орлогын үнийн дүнтэй хамааралтай байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхин, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 226.893 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 226.893 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                 Г.УЛАМБАЯР