Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

 

      2020          7            23                                       2020/ШЦТ/704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Ө.Ө, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд Ө.Ө-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909035430470 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эгчийн хамт тоотод оршин суудаг,

2014 оны 8 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

2016 оны 10 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ө.Ө, (регистрийн дугаар),

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ө.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн талбайн баруун урд талын дөрвөн замын уулзвар дээр иргэн Ч.Баянбилэгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолоочийн хажууг ийн суудалд зорчиж яваад Ч.Баярбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор түүний зүүн хавирга тус газар гараар цохиж хүч хэрэглэж довтолж, тээврийн хэрэгслийн голын тавиураас Самсунг Галакси Эс-7 Эдж маркийн гар утас, хэтэвчтэй 200.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг авч, 448.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 20-ноос 29-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчний 60 дугаар байрны 16 дугаар давхрын 275 тоот дахь Ц.Мөнхдолгионы гэрт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

2019 оны 8 дугаар сарын 20-ноос 29-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчний 60 дугаар байрны 16 дугаар давхрын 275 тоот дахь Ц.Мөнхдолгионы гэрт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирлаж гэрт нь амьдрах хугацаандаа “Эйч Пи” брэндийн зөөврийн компьютер, “Апель” брэндийн Айпад зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 918.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн Е.Еркинийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн эрхийг хасуулахгүй байж чадна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн газрын хашаан дотор 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, бусдад нийт 1.866.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ө.Өын шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би Хөвсгөлөөс Улаанбаатар руу явах замд буюу замын унаанд сууж явах үедээ Сүхбаатарын талбайн урд замд машинаас нь буухдаа гар утсыг нь аваад буусан. ...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 60 дугаар байрын 275 тоот байранд түлхүүр тааруулан орсон. ...уг байрнаас гарахдаа нөүтбүүк болон айпад зэрэг эд зүйлийг аваад гарчихсан юм. ...би уг согтуу залууд асуудалгүй үнэмлэхийг чинь цагдаа нараас авааад өгнө гэж хэлээд 500.000 төгрөг авч залилсан...” гэсэн мэдүүлэг /хх-44-46, 87, 143/,

 

Хохирогч Ч.Баянбилэгийн “…гэрэл дохион дээр ирээд зогсож байтал тэр үл таних эрэгтэй миний зүүн талын хавирга руу цохиж жолоочийн зүүн талын дунд хайрцаг дээр байсан  Самсунг Эс-7 Эдж маркийн гар утас, улаан өнгийн арьсан түрийвч, түрийвчэн дотор байсан 200 000 төгрөгийг аваад машинаас шууд буугаад надаас зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, 47/,       

Хохирогч Ц.Мөнгөндолгионы “…2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн үүрийн 05 цаг 30 минутын үед би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэрчин 60 дугаар байрны 16 дугаар давхрын 275 тоот гэртээ ээж, дүү хоёртойгоо унтаж амарч байтал хаалганы цоож дуугарч байгаад хаалгаар үл таних хүн шагайгаад хүнтэй байна гэж хэлээд хаалга хаагаад цаашаагаа явсан. ...удалгүй 09 цаг өнгөрч байхад би сэрээд хүмүүс хүмүүс хаалга оролдож байсан учраас нөүтбүүк ээ гэнэт санаад шкафан дотор хийсэн байснаа шалгатал байхгүй алга болсон байсан. ...2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл явсан. Дараа нь бид гурав явсан байх үед 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хамаатны эгч Нарантуяа манай гэрт ирж усанд ороод тэр өдрөө хоноод гэрээс явсан. Тэрнээс хойш манай байр эзэнгүй байж байгаад 8 дугаар сарын 26-ны өдөр хамаатны эгч Отгонтуяа ирэхэд болкон дээр байсан хоёр жижиг ширээний нэгнийх нь хөл хугараад нөгөө ширээ нь том өрөөнд буйдангийн урд тамхины үнс болсон байсан гэж хэлсэн. Отгонтуяа эгч 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өглөө ээж, дүү бид гуравтай зөрөлдөөд явсан. Бид гурав 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ирэх үед том өрөөний угаалтуур хоолоор бөглөрсөн, халуун тогоо шатсан, том өрөөний таазанд байрлах гэрэл хөдөлсөн, ширээн доор хоосон ундааны сав зэрэг байсан”, “...юмнуудаа бүртгээд үзэхэд миний коридорын шкафанд байсан Эйч Пи брендийн нөүтбүүк, Ай пад хоёр алга болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82, 84, 205-206/,   

 

Хохирогч Е.Еркиний “...нөгөө залуу буцаж гарч ирээд бичиг баримтыг чинь авахаар боллоо мөнгө хэрэгтэй байна 500 мянган төгрөг өгчих юм бол аваад өгье гэхээр нь би мөнгө авах гээд манай гэрт ирсэн ба би мөнгийг авчхаад гарч ирээд нөгөө залууд 500 мянган төгрөг өгсөн. Тэгээд буцаад замын цагдаа дээр ирсэн нөгөө залуу намайг сууж бай гэж хэлээд замын цагдаа руу орсон. Удалгүй миний бичиг баримтгүй гартаа шалдан 20 мянган төгрөг барьчхаад гараад ирсэн. Юу болсон бэ гэж асуухад цагдаа нар хоол аваад ир гэж байна гэсэн. Тэгэхлээр нь итгээд Бөхийн өргөөний автобусны буудал дээр ирсэн. Энэ үед нөгөө залуу хоол авах гээд нэг цайны газар орсон. Тухайн үед би таксины жолоочтой үлдсэн. Гарч ирэхгүй болохоор нь харчхаад ирье гээд цайны газар луу ороход нөгөө залуу алга болчихсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 138-139/,    

 

Гэрч Р.Сарантуяагийн  “…Манай охины саарал өнгийн HP маркийн нөүтбүүк, 1 ширхэг цагаан өнгийн Айпад, байрны бичиг баримтууд. Нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/,  

 

Гэрч Л.Төмөрбаатарын  “…Анх 2019 оны 8 дугаар сарын 20-ны үеэр орой ажлаа тараад гэр лүү гээ орж байхад Өлзийжаргал гэх залуу гар утасны цэнэглэгч байна уу би танай хажуу талын 275 тоотод амьдардаг залуу байна гэж хэлж анх танилцаад гар утасны цэнэглэгч авч байсан. Тэгээд маргааш өглөө нь гар утасны цэнэглэгчийг өгсөн ба нөгөөдөр өглөө нь би гэрийн үүдэнд таарахад миний ажлыг асууж надтай хамт явж ажил дээр очсон бөгөөд орой нь манай хаалгыг тогшоод тамхи асуухаар нь тамхи өгөхөд ах аа та манайд орж цай уугаач гэхээр нь гэрт нь ороход би энэ байранд дүүтэйгээ амьдардаг манай дүү оюутан одоо амралтаараа хөдөө явсан багаа гэж хэлж байсан. Сүүлд нь бас манай хаалгыг цохиод байхаар нь очоод онгойлгоход Өлзийжаргал манай найзууд ирсэн байна та орооч гэж хэлэхэд нь ороогүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/,    

 

              Дамно хөрөнгийн үнэлгээ /хх-37-38, 73-74, 208/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-160/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-166/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-199-204/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-212-214/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ө.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн талбайн баруун урд талын дөрвөн замын уулзвар дээр иргэн Ч.Баянбилэгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолоочийн хажуугийн суудалд зорчиж яваад Ч.Баярбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор түүний зүүн хавирга тус газар гараар цохиж хүч хэрэглэж довтолж, тээврийн хэрэгслийн голын тавиураас Самсунг Галакси Эс-7 Эдж маркийн гар утас, хэтэвчтэй 200.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг авч, 448.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 20-ноос 29-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчний 60 дугаар байрны 16 дугаар давхрын 275 тоот дахь Ц.Мөнхдолгионы гэрт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

2019 оны 8 дугаар сарын 20-ноос 29-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчний 60 дугаар байрны 16 дугаар давхрын 275 тоот дахь Ц.Мөнхдолгионы гэрт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирлаж гэрт нь амьдрах хугацаандаа “Эйч Пи” брэндийн зөөврийн компьютер, “Апель” брэндийн Айпад зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 918.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн Е.Еркинийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн эрхийг хасуулахгүй байж чадна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн газрын хашаан дотор 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, бусдад нийт 1.866.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ч.Баянбилэг, Ц.Мөнгөндолгион, Е.Еркин, гэрч Р.Сарантуяа, Л.Төмөрбаатар нарын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээ, шүүгдэгч Ө.Өын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ө.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг,

мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.Өын дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч Ч.Баярбилэгт 218.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхдолгионд 1.041.000 төгрөг, хохирогч Е.Еркенд 500.000 төгрөгийн тус тус хохирол учирсан бөгөөд түүнээс нийт 1.759.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.Өын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ө.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялууд дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон сольж буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрвөн/ жил 7 /долоон/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Өд энэ тогтоолоор оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өын цагдан хоригдсон 125 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч Боржигон овогт Ө.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ө.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

   мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялууд дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрвөн/ жил 7 /долоон/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Өд оногдуулсан 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.Өын цагдан хоригдсон 125 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Өаас нийт 1.759.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Баярбилэгт 218.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхдолгионд 1.041.000 төгрөг, хохирогч Е.Еркенд 500.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Ө.Өын эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР