Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 712

 

 

 

 

 

 

 

      2020          07           29                                      2020/ШЦТ/712

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Ц.Буянхишиг,

          шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

          шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г, З.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909040370807 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 22-нд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл-5, эцэг эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, барилгын сан техникч мэргэжилтэй, "Стандарт Форум" хэв хашмалын үйлдвэрт ажилладаг, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Г /регистрийн дугаар /,

         

          2.Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатар төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Говь-Сүмбэр аймагт хувийн компанид жолооч ажилтай, ам бүл-1, ганцаараа тоотод оршин суудаг,  

          2007 оны 4 дүгээр сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, З.Ө /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны буудал дээр хохирогч З.Этэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зулайн хуйхны язарсан шарх, баруун, зүүн, ташаан зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Яллагдагч З.Э нь 2019 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны буудал дээр хохирогч Б.Цэрэндоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний эрүүл мэндэд зүүн чихний хальсны цооролт, зулайн хуйхны язарсан шарх, баруун, зүүн, ташаан зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гантулгыг 2019 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны буудал дээр хохирогч З.Этэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зулайн хуйхны язарсан шарх, баруун, зүүн, ташаан зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          шүүгдэгч З.Эийг 2019 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны буудал дээр хохирогч Б.Цэрэндоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний эрүүл мэндэд зүүн чихний хальсны цооролт, зулайн хуйхны язарсан шарх, баруун, зүүн, ташаан зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Г, З.Э нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Г, З.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны буудал дээр хохирогч З.Этэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зулайн хуйхны язарсан шарх, баруун, зүүн, ташаан зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

          хохирогч З.Эийн "...Би смайл бааранд 3-4 шил пиво уугаад нэг шил архийг гурвуулаа хувааж уусан. Бааран дотор сууж байх үедээ бүжиглээд гарч тамхи татаад гадаа зогсож байх үед манай ширээний цаана буланд сууж байсан хоёр залуу гадаа гарч ирсэн. Би баарны гадаа тамхи татаж байгаад тэр хоёр залуутай маргалдсан. Би баарнаас гарч гүйгээд 100 айлын автобусны буудал дээр нөгөө хоёр залуу сууж байхад нь Цэрэндорж гээд залууг бариад авсан. Би Цэрэндорж гээд залуутай зууралдаад зогсож байх үед миний араас Цэрэндоржтой хамт явж байсан Гантулга гээд залуу миний толгой хэсэгт явган хүний замын боржуураар цохиж миний толгойг хагалаад зугтаасан. Би гараагаа Цэрэндоржийг зуурч байгаад зүүн чих, гараараа 1-2 удаа алгадсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №13091 тоот актын “…З.Эийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

яллагдагч Б.Гантулгын "...Цэрэндорж бид хоёр баар руу ороод нэг их удалгүй буцаад гарсан. Баарнаас гараад автобусны буудал руу явсан. Цэрэндорж алга болохоор нь эргээд харахад Цэрэндорж танихгүй хүмүүстэй маргалдаад байсан. Би Цэрэндорж дээр очоод Цэрэндоржийг салгаж аваад явтал араас нэг танихгүй залуу ирээд Цэрэндоржийн баруун чих хэсэгт нь гараараа хэд хэдэн цохисон. Тэгснээ тэр залуу Цэрэндоржийг газарт унгаагаад Цэрэндоржийн хөлнөөс нь чирээд хайрган дээр яваад байсан. Би тэр залууг салгаж дийлэхгүй байсан. Намайг Цэрэндоржийг салгах үед тур залуу миний баруун ташаа хэсэгт хөлөөрөө өшиглөхөөр нь би газраас явган хүний замын жижиг чулуу аваад тэр залуугийн толгой нэг удаа цохисон. Тэгсэн чинь баахан хүмүүс ирээд намайг ална гээд хөөхөөр нь би зугтаасан..." гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч З.Э нь 2019 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны буудал дээр хохирогч Б.Цэрэндоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний эрүүл мэндэд зүүн чихний хальсны цооролт, зулайн хуйхны язарсан шарх, баруун, зүүн, ташаан зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч Б.Цэрэндоржийн "...Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13:00 цагийн үед багийн найз Гантулга /86999742/ утсаар нь ярьж байгаад уулзалдсан. Бид хоёр манай гэрт өдрийн 15:00 цаг хүртэл сууж 2 том пиво уусан. Тэгээд цайз 16-руу явж бааранд орсон. Бид хоёр цайж 16-н бааранд 22:00 цаг хүртэл сууж 1 шил архи, пиво ууцгаасан. Тэгээд Гантулга бид хоёр 100 айлын автобусны буудлын урд байдаг "Сааний" бааранд ажилладаг миний танил Бадмаа гээд эмэгтэйтэй уулзахаар бааран дээр нь ирсэн боловч ажилтай байсан болохоор ...уулзаж амжилгүй гараад ирэхэд манай найз Гантулга автобусны буудлын баруун талын сандалны хажууд танихгүй нэг эрэгтэй, хоёр эмэгтэйтэй маргалдаад байсан. ...Тэгээд хэрүүл маргаан болоод би тэнд байсан утас нэхээд байсан ахтай маргалдаад зогсож байх үед ...утас нэхээд байсан ах миний толгой, чих хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж байгаад намайг газарт унагааж байгаад миний толгой дээрээс хэд хэдэн удаа дэвссэн. Тэр үед Гантулга надтай намайг зодож байсан ахын араас нь тоосгоор толгой хэсэгт нь цохиод зугтаасан. Нөгөө ах Гантулгад цохиулаад толгойноос нь цус гараад намайг барьчхаад тавихгүй өөдөөс заамдаад байсан. Би утас нэхээд байсан залууд цохиулаад миний зүүн чихний хэнгэрэг цоорсон. Толгойны орой хэсэгт язарсан, хоёр ташаа хэсэгт шалбарсан. ...Миний биед учирсан гэмтлийг утас нэхэж, манай найз Гантулгаар толгой хэсэгтээ тоосгоор цохиулсан Энхдөл /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн залуу/ намайг цохиж зодсоноос болж миний биед гэмтэл учирсан. ... Энхдөл намайг зодож байх үед манай найз Гантулга Энхдөлийн толгой хэсэгт явган хүний замын тоосгоор толгойд нь цохиж гэмтэл учруулсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн ¹13221 тоот актын “…Б.Цэрэндоржийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зулайн хуйхны язарсан шарх баруун, зүүн, ташаан зулгаралт шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүилийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

яллагдагч З.Эийн "... Би смайл бааранд 3-4 шил пиво уугаад нэг шил архийг гурвуулаа хувааж уусан. Бааран дотор сууж байх үедээ бүжиглээд гарч тамхи татаад гадаа зогсож байх үед манай ширээний цаана буланд сууж байсан хоёр залуу гадаа гарч ирсэн. Би баарны гадаа тамхи татаж байгаад тэр хоёр залуутай маргалдсан. Би баарнаас гарч гүйгээд 100 айлын автобусны буудал дээр нөгөө хоёр залуу сууж байхад нь Цэрэндорж гээд залууг бариад авсан. Би Цэрэндорж гээд залуутай зууралдаад зогсож байх үед миний араас Цэрэндоржтой хамт явж байсан Гантулга гээд залуу миний толгой хэсэгт явган хүний замын боржуураар цохиж миний толгойг хагалаад зугтаасан. Би гараараа Цэрэндоржийг зуурч байгаад зүүн чих, гараараа 1-2 удаа алгадсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Г, З.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Г, З.Э нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Г, З.Э нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Г, З.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Г, З.Э нарыг тус бүр 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Г, З.Э нарт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Г, З.Э нар нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г, З.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Г, З.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г, З.Э нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, З.Э нар нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г, З.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Г, З.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г, З.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР