| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0087/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0087/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н холбогдох 2039000.......... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Н нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хос аялгуу” баарны гадаа иргэн Б.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Б өгсөн:... 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт зааланд найз Наранбаяр, Угтахбаяр, Жамсранжав нарын хамт сагс тоглож байгаад 19 цагийн орчимд гарцгааж Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Хос аялгуу нэртэй караокед орж нэг цаг авч мөн 1 шил 700 граммын Эден архи авч бид нар ууцгаасан. Тэгээд 21 цагийн орчимд Наранбаяр бид хоёр өрөөнөөсөө гарч тамхи татахаар үүдний тамхины өрөөнд тамхи татаад зогсож байхад нилээн согтуу байдалтай нэг залуу бид хоёр дээр ирж хөгшин глюказнуудаа гэхээр нь аан гээд би асуутал өөдөөс минь алхаж ирсэнээ шууд үгийн зөрүүгүй миний нүүрэнд толгойгоороо мөргөхөд би нүүрээ дараад тонгойход манай найз Наранбаяр дундуур орж салгаж байхад намайг мөргөдөг залуугийн найз нар нь гарч ирж мөн манай найз нар цаанаас гарч ирэн хоорондоо маргалдаж байхад цагдаа нар ирж намайг мөргөдөг залууг авч явсан. Харин би эмнэлэг дээр очиж урууландаа 4 оёдол тавиулсан...Би эмчилгээ хийлгээгүй, би цаашид эмчилгээ хийлгэнэ, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Надад эмчилгээний болон бусад зардалд А.Н мөнгө төгрөг өгөөгүй...Гомдолтой байна... Би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07- 09 хуу/
Гэрч Т.Наранбаярын өгсөн:... би найз Б хамт Хос аялгуу баарны тамхины өрөөнд ороод тамхи татаад байж байтал Н гэдэг залуу тамхины өрөөнд орж ирсэн. Тэгэхдээ цуг явсан нэг хүнээсээ энэ мөн үү гэж хэлээд шууд үгийн зөрөөгүй, ямар ч юм хэлэлгүй Б.Б нүүрэн тус газарт нь мөргөсөн тэгтэл Б.Б цааш нь тэр залуу түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгэхээр би тэр залууг яаж байгаа юм бэ гээд цааш түлхээд үүдний хаалга руу түлхсэн. Тэгээд эргээд харахад Б.Б амнаас нь цус гарсан байсан. Тэгтэл баарнаас Н найзууд нь гарч ирсэн. Манай найзууд ч бас баарнаас гарч ирсэн. Ингээд Н чи яаж байгаа юм бэ гэж хэлээд бид нар хоорондоо маргалдсан. Тэгэхэд ямар нэгэн зодоон цохион болоогүй. Тэгээд тун удалгүй эргүүлийн цагдаа ирсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 17 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ныөдрийн 91 дугаартай дүгнэлт
3. А.Н ньунажтатдагархаг хууч өвчтэй байна.
4. Дээрх хамрын таславчнымурийлтгэмтэл ньхуучин үүссэн, бусад гэмтэл ньхэрэг болсон гэхцаг хугацаандүүссэн байх боломжтой байна.
А.Н яллагдагчаар өгсөн:... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хос аялгуу бааранд найз Бат-Эрдэнэ, Хурцбилэг Содхүслэн нарын хамт орж хамтдаа 1 цаг караоке дуулсан. Бид нар баарнаас архи пиво аваагүй. Харин бааранд орохоосоо өмнө Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны байранд Хурцбилэгийн гэрт бүгдээрээ тус бүр нэг нэг лааз пиво уусан байсан. Ингээд кароакед 1 цаг дуулж дуусаад баарнаас гарах гэж байхад үүдний тамхины өрөөнд нь хоёр ах тамхи татаад зогсож байсан. Тэгэхэд манай найз Бат-Эрдэнэ тэр хоёр дээр очоод юм ярьж байхаар нь би араас нь очсон. Тэгээд Бат-Эрдэнийг чи яасан бэ гэсэн чинь үгийн зөрүүгүй та нар яах гээд байгаа юм бэ гээд нэг ах намайг барьж аваад хавирч унагаасан. Намайг хавирч унагаасан ахыг Бээжин гэдэг юм байна лээ. Тэгээд намайг газар унахаар толгой руу нөгөө найзтайгаа нийлж намайг өшиглөсөн. Тэгтэл манай найзууд ирж намайг салгах гэсэн. Тэгэхэд нь би Бээжин гэдэг ахтай заамдалцаад баарны тамхины өрөөнөөс гарч баарны үүдэнд гарсан. Тэгээд би тэр ахыг баарны гадаа үүдэнд нэг удаа толгойгоороо нүүрэн тус газарт нь мөргөсөн...Би Бээжин ахыг мөргөж хамрыг нь гэмтээсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би тэд нарт зодуулсанаас болж хамар хөндүүр болж, хоёр нүд бага зэрэг хөх туяа суусан духны баруун дээд хэсэг зулгарсан байсан. Өөр миний биед учирсан гэмтэл шарх байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуу/
А.Н нь хохирогч Б.Бээжингийн ХААН банкин дахь дансанд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохиролд тооцож 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн ....... хуу/
А.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуу/
А.Н иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 44 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 68-69 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч А.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Н нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хос аялгуу” бааранд хохирогч Б.Б согтуугаар маргалдаж түүний нүүрэнд толгойгоороо мөргөж, доод уруулын салстад язарсан шарх, үүдэн баруун дээд 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч Т.Наранбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч А.Н нь хохирогч Б.Б нүүрэнд мөргөсөний улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас А.Н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд нэг сая төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлэг өгсөн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч А.Н нь хохирогч Б.Б ХААН банкин дахь дансанд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохиролд тооцож 500.000 төгрөгийн шилжүүлсэн /хх-ийн ....... хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
А.Намуунтөр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Хохирогч эмчилгээний зардалд тооцож нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч А.Н нь хохирогчид эмчилгээний зардалд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ