| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/00606/и |
| Дугаар | 410 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 410
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2017/00410 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс,
1971 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсолтой, автын механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал задгай тоотод оршин суух, Ембүү овогт Дүгэрийн Энхтайван /РД:ЧК71022771/-д архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүрэг Цагдаагийн 3 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх /хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд Д.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэсүх шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал задгай тоотод оршин суух Д.Энхтайван нь байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Эрүүлжүүлэхэд удаа дараа орж байсан тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг түүний төрсөн дүү Д.Оюунчимэг, Д.Мөнгөнцэцэг нь цагдаагийн хэлтэст ирүүлсэн.
Өмнө нь удаа дараа захиргааны арга хэмжээ авахуулж байсан бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Д.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хориод жил архи ууж байна. 10 гаруй удаа эрүүлжүүлэгдэж байсан, баривчилгаанд 3 удаа явсан. Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргий Цагдаагийн 3 дугаар хэлтэс нь тус шүүхэд Д.Энхтайваныг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Д.Энхтайван нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал задгай тоотод оршин суудаг тус хорооны засаг даргын тодорхойлолтоор .
эрээр 2010 оноос хойшхи хугацаанд 濿н захиргааны арга хэмжээ авагдаж тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг .
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.
Хэрэгт ууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Д.Энхтайваны эгч Д.Оюунчимэг, дүү Д.Мөнгөнцэцэг нарын өргөдөл, Баянзүрх 俿 цагдаагийн 3 дугаар хэлтсийн байцаагч 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт авагдсан .
Д.Энхтайван нь Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Ембүү овогт Дүгэрийн Энхтайваныг /РД:ЧК71022771/-д архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Д.Энхтайваныг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрхдүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР