Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 328

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/00328

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянзүрх д И Д.Цэрэндолгор , хэргийн ,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 51 дүгээр байр, 1 тоотод оршин суух Мэргэн овогт Бат-Өлзийн Мядагсүрэн /Регистрийн дугаар ЧД62022104/-ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Мядагсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Мядагсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Мядагсүрэн би 1980 онд 10 дугаар ангиа төгсөөд Хан-Уул дүүргийн 4 дүгээр конторт кассчин, худалдагчаар 1980 оны 06 сараас 1990 онд контор хувьчлагдах хүртэл тасралтгүй ажилласан. Б.Мядагсүрэн би одоо тэтгэвэрт гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний эвлэлийн батлах олдохгүй байна. Нийслэлийн архивт шүүлгэсэн боловч 4 дүгээр конторын материал ирээгүй гэсэн лавлагаа гаргаж өгсөн. Иймд намайг 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдааны 4 дүгээр конторт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Мядагсүрэн нь Улаанбаатар хотын Худалдааны 4 дүгээр конторт 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл кассчин, худалдагчаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Нийслэлийн Архивын газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2017200055 дугаартай тодорхойлолтод Тус архивын сан хөмрөгт Худалдааны 4 дүгээр контор байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Бат-Өлзий овогтой Мядагсүрэн-д холбогдох баримтыг шүүж үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-4/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хүсэлт гаргагч Б.Мядагсүрэнг Улаанбаатар хотын Худалдааны 4 дүгээр конторт ажиллаж байсныг гэрчлэхээр Л.Эрдэнэчимэг, Г.Баясгалан нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч Л.Эрдэнэчимэг Миний бие Лхагва овогтой Эрдэнэчимэг нь 1983 онд Худалдааны 4 дүгээр конторын харьяа хүнсний 13, 27 дугаар дэлгүүрийн эрхлэгчээр томилогдон ажилласан юм. Намайг очиж ажиллахад тус 27 дугаар дэлгүүрт 1980 онд 10 дугаар ангиа төгсөөд кассчнаар Бат-Өлзий овогтой Мядагсүрэн нь ажилладаг байсан. Миний хувьд 1990 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн болно, гэрч Г.Баясгалан Г.Баясгалан би Худалдааны 4 дүгээр конторт 1976 оноос 1991 он хүртэл худалдагчаар ажиллаж байсан. Б.Мядагсүрэн 1980-1990 онуудад Худалдааны 4 дүгээр конторын харьяа дэлгүүрт худалдагч, кассчинаар ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мэргэн овогт Бат-Өлзийн Мядагсүрэн /Регистрийн дугаар ЧД62022104/-г 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Худалдааны 4 дүгээр конторт кассчин, худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР