Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

 

 

      2020         07           29                                      2020/ШЦТ/717

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

          шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000000909 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Э, (регистрийн дугаар ),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Э.Э нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нүцгэн зургийг нь авч тодорхой үйлдэл хийхийг шаардаж, олон нийтийн сүлжээгээр буюу facebook-д байрлуулан тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Эыг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нүцгэн зургийг нь авч тодорхой үйлдэл хийхийг шаардаж, олон нийтийн сүлжээгээр буюу facebook-д байрлуулан тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Э.Эт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нүцгэн зургийг нь авч тодорхой үйлдэл хийхийг шаардаж, олон нийтийн сүлжээгээр буюу facebook-д байрлуулан тараахаар сүрдүүлсэн болох нь:

  хохирогч Г.Мөнхнарангийн "... миний утсыг булааж аваад чат унших гэж дайрсан. Тэгээд уурлаад намайг толины өмнө зогсоож байгаад зураг дараад дараа нь орон дээр хэвтүүлж байгаад нэлээн хэдэн зураг дарсан. Тэгээд уурлаж байгаад намайг уйлаад байсан болохоор болье гээд гараад явсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл өдөр бүр чат бичиж, уулз, уулзахгүй бол чиний зургийг аав ах нарт чинь явуулна, эсвэл фэйсбүүк дээр тавина гэж дарамталдаг. Би шинэ фэйсбүүк нээгээд зургийг чинь сошиалд тавина, намайг гэж хэнч мэдэхгүй, цагдаа нарт хэлсэн ч юу ч олж долоохгүй гэх мэтээр айлгадаг байсан. Өчигдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ч гэсэн надтай уулзана, гээд чат бичсэн бөгөөд би уулзахгүй гэж хэлэхэд эгч нар руу чинь нүцгэн зургийг чинь болон найзуудтайгаа чаталсан чатны чинь зургийг нь явуулна. Тамхи татдагийг чинь гэрийнхэнд чинь хэлнэ, эсвэл надтай уулз гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. ...Салснаас хойш 5 дугаар сарын эхээр гэрийнхэн хөдөө явснаас хойш намайг уулзахгүй бол ингэнэ, тэгнэ гэж дарамталж эхэлсэн. ...бэлэг эрхтэнээ гаргаж ирээд гэдсэн дээр тавиад миний зургийг дарсан. Намайг дарчихсан байсан болохоор би утсыг нь авч чадаагүй. Тэгээд би юу ч хийж чадахгүй байсан болохоор уйлаад нүүрээ нуухыг л бодсон. Тэгээд үүдний өрөө рүү чирж очоод дахиад толины өмнө зогсоож байгаад зураг дарсан. Тэгээд намайг уйлахад чи намайг ингээд шархлуулсан, одоо ингээд тэнцлээ, энэ насаараа энэ зургийг чинь хадгалж явна, дурсаж явна гэж хэлээд миний нүцгэн зургийг дарсан утсаа аваад явсан. Үүнээс хойш уулзъя, уулзахгүй бол зургийг чинь тараана, гэрийнхэнд чинь үзүүлнэ гэж байнга сүрдүүлж байгаа ...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр уулзъя, тэгээд чи өөрийнхөө гараар зурагнуудаа устга гээд байхаар нь уулзаад миний нүцгэн байсан 2 зураг байсныг би өөрөө устгасан. Тэгээд би зургаа устгасан гэж бодоод байж байтал зурагнаас чинь гадна гэрийнхэнд чинь хэлэх зүйл зөндөө байна, одоо уулзаад ярилц гээд байхаар нь би цагдаа дуудчихсан. Эрхэмбаяр нь зурагнууд чинь устгасан гэж хэлж байснаа сүүлдээ icloud дотор минь байсан байна, намайг энэ зургийг чинь ашигла гээд байгаа юм байна л даа, гээд дахиад миний зургийг бариад сүрдүүлээд эхэлсэн. ...Зарим хэсэг нь байгаа, би цаасан дээр хэвлээд өгч болно. ...Энэ асуудлаас болоод үүсэх үр дагавраас айж байна, миний зургийг өөрийн утаснаас гадна өөр зүйл дээр хадгалчихаад өөр ямар нэгэн байдлаар ашиглаж нэр хүндэд халдах байх гэдгээс айж байна, цагдаа нарт л устгасан гээд байгаа болохоос надад чиний зураг чинь байгаа шүү дээ, хаана ч хадгалж болно, зөвхөн миний хаягнаас бус өөр хаягнаас ч тавьж болно шүү дээ гээд дарамтлаад байгаа юм аа..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-31, 34 дүгээр хуудас/,

Эд зүйл баримт бичиг бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 14-23 дугаар хуудас/,

Яллагдагч Э.Эын "...Би 2020 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Мөнхнарангийн гэр болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны 140 тоот гэрт нь том өрөөнд нь зургийг нь дарсан. ...Тэр үед дээгүүрээ нөмөрсөн байсан халаадны энгэр нь тайлагдсан. Тэгээд би зургийг нь өөртөө дурсгал болгон авч үлдэхээр дарж авсан. Тэр өдөр би 6 кадр зураг дарж авсан. Энэ 6 кадр зурагны 4 зураг нь хэрэгцээгүй сарнисан, юу ч харагдахгүй зураг байсан. 2 зураг нь тод гарсан байсан. Энэ 2 зурагны 1 нь том өрөөнд Мөнхнарангийн араас нь зургийг нь толинд ойлгоод дарсан 1 зураг тод гарсан. Дараа нь Мөнхнаранг унтлагын өрөөнд нүцгэн хэвтэж байхад нь араас нь дарсан 1 кадр зураг тод гарсан байсан ...2020 оны 5 дугаар сарын 29, 30-ны орчимд өөрийн утасныхаа "google photos''-ийг үзэж байтал тэр 6 зураг орсон байсан. Тэгээд өмнө нь Мөнхнарангийн над руу бүүр өмнө нь явуулж байсан өөрийн цээжин хэсгийн болон өгзөгний хэсгээ дарсан нүцгэн зураг нь бас тус хэсэгт орсон байсан. Тэгээд би Мөнхнаранд чиний энэ зургууд миний утасны "google photos" дотор орчихсон байна, чи надтай ирж уулзаад энэ зургуудаа өөрийн гараар устга гэж хэлсэн. Тэгээд Мөнхнарантай 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Мөнхнарангийн байрны гадна уулзаад өөрийнхөө утсыг Мөнхнаранд өгөөд Мөнхнарангийн зургуудыг өөрөөр нь устгуулсан. ...2020 оны 5 дугаар сарын 19-ний орой би Мөнхнарангийн Munkhnaran0222 инстаграм хаяг руу нь ороод шалгасан. Би өөрийнхөө утсаар Мөнхнарангийн хадгалаастай байсан хаягт руу нь дараад ороход Мөнхнарангийн инстаграм хаяг шууд нэвтэрчихсэн. Тэгээд ороод үзэж байтал Мөнхнаран нь 2 эмэгтэй найзтайгаа /Мөнхнаран, Энэрэл/ архи уусан талаараа, шөнөжингөө гадуур дотуур тэнэсэн талаараа, тамхи татсан талаараа надаас өөр 2 залуутай бэлгийн харьцаанд орсон талаараа, хамт нэг залуутай архи уугаад хамт хоносон, тэр залуу нь өөрийг нь оролдоогүй хоносонд нь уурласан талаараа, эгч эмээгээ хараасан талаараа бичсэн байсан. Энэ байдал нь надад таалагдаагүй учраас би өөрийн утас дээрээ скрээн шот хийж хадгалж аваад Мөнхнаран руу тэр өдрийн оройны 22 цагийн орчимд явуулаад чи ийм юм хийж явсан байна, энийгээ боль, эс тэгвээс эгч Мөнхнасан руу чинь явуулна, гэрийнхэн чинь засаад авах байлгүй дээ гэж хэлсэн. Тэгэхэд Мөнхнаран наадхыг чинь гэрийнхэн мэдэж болохгүй, би баларна гээд бухимдаад байхаар нь би чи надад итгэ, би устгалаа, дахиж ийм тийм асуудал байхгүй гээд тус 9 орчим кадр чатны зургийг нь устгасан. ...Эдгээр зургуудыг Мөнхнаран бүгдийг нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр устгасан. Би Мөнхнарангийн нүцгэн зургийг авсандаа маш их харамсаж байна. ...Энэ бүхэн надаас үүдэлтэй юм байна гэж ойлгож авлаа. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Эт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

          Иймд шүүх шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Эт 700 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Мөн шүүгдэгч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 30 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 450.000 төгрөгийг энэ тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 250.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

          Үүнээс гадна шүүх шүүгдэгч Э.Эт 250.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Э.Э нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь 30 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 450.000 төгрөгийг энэ тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгөөс хасч биечлэн эдлэх ялыг 250.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь энэ тогтоолоор оногдуулсан 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.  

 

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          6.Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР