| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2018/00003/э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ж.Очирбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 03
Б.Б , Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
Прокурор Ж.Очирбат
Өмгөөлөгч С.Галцацрах
Д.Дашцэрэн /Цахим сүлжээгээр/
Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолд Б.Ц ын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдсан гомдлоор, Б.Б , Б.Ц нарт холбогдох эрүүгийн 201615010169 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шар гэлэн овгийн Б.Б
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Худаг овгийн Б.Ц
Б.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Т.Н ын гэрт нэвтрэн орж 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч Т.Н д 3950000 төгрөгийн хохирол,
мөн давтан үйлдлээр 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын иргэн О.Г-н гэрт нэвтрэн орж 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч О.Г д 2.480.000 төгрөгийн хохирол,
2016 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө давтан үйлдлээр Б.Ц той бүлэглэн, машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Б-н гэрт нэвтрэн орж авдарт нь түлхүүр тааруулан хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн үсний даруулга, хаш чулуун тээг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Г.Б-д 5470000 төгрөгийн хохирол,
2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Ц той бүлэглэн, давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас иргэн Л.И-н “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж хохирогч Л.И т 1000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Б.Ц нь Б.Б тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Б-н гэрт нэвтрэн орж авдарт нь түлхүүр тааруулан хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн үсний даруулга, хаш чулуун тээг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Г.Б-д 5470000 төгрөгийн хохирол,
мөн давтан үйлдлээр бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас иргэн Л.И “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж хохирогч Л.И т 1000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газраас тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Б.Б , Б.Ц нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Б ыг 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Ц ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б , Б.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б аас 9.165.000 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Т.Н д 3.950.000 төгрөг Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр баг 2-9 тоотод оршин суух хохирогч Т.Г д 2.480.000 төгрөг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Г.Б-д 2.735.000 төгрөг, шүүгдэгч Б.Ц оос 2.735.000 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Г.Б-д тус тус олгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Б ын эзэмшлийн 100000 төгрөгийн үнэлгээтэй Хайрхан маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хятад цоож, 1 ширхэг түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрэгтэй гутал 2 хосыг шүүгдэгч Б.Б , Б.Ц нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ц ын өмгөөлөгч С.Г гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн дугаар 72 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч Б.Ц ыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлсан гэж үзэж шүүхээс 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль зүйн хувьд тогтоогдсон үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэснийг баримтлан шүүгдэгч Б.Ц ыг цагаатгах бүрэн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.2-д, мөн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай шийдвэрлэн гэм буруугүйд тооцон цагаатгах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүгдэгч Б.Ц ын өмгөөлөгч Д.Дашцэрэн гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Ц ын өмгөөлөгч С.Галцацрахын гомдлыг 100 хувь дэмжиж байна. Учир нь Б.Ц гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогоогүй ял оногдуулсантай санал нийлэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцох хүсэлтэй байна... гэжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Өлзийгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан тайлбарт:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Б.Б нарт холбогдох 201615010169 дугаартай эрүүгийн хэргийн талаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шуүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 72 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Ц ын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцлаа.
Шүүгдэгч Б.Ц ын өмгөөлөгч С.Галцацрах гаргасан гомдолдоо ...Миний үйлчлүүлэгч Б.Ц ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлсан гэж үзэж шүүхээс 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байх нь хууль зүйн хувьд тогтоогдсон үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэснийг баримтлан шүүгдэгч Б.Ц ыг цагаатгах бүрэн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.2-д, мөн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтай шийдвэрлэн гэм буруугүйд тооцон цагаатгах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Шүүгдэгч Б.Ц нь шүүгдэгч Б.Б тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Б-н гэрт нэвтрэн орж авдарт нь түлхүүр тааруулан хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн үсний даруулга, хаш чулуун тээг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Г.Б-д 5470000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас иргэн Л.И Даюун маркийн мотоциклийг хулгайлж, хохирогч Л.И 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Г.Б-д учирсан хохирлын үнэлгээ, шүүгдэгч Б.Б ыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хятад цоожны түлхүүр 1 ширхэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Б.Б аас хураан авсан түлхүүрээр туршилт хийх тогтоол, тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч Г.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай өвөлжөөн дээр бариатай байсан гэрт хулгай орж ....эд зүйл хулгайд алдагдсан ...Манай өвөлжөөн дээр бариатай байсан монгол гэрийн гадна цоожийг эвдэж түлхүүр цоожийг нь буцааж зүүсэн байсан. Гэрт ортол манай эд зүйл байдаг модон авдарт зүүлттэй байсан цоожийг түлхүүр тааруулан онгойлгосон. байсан гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, гэрч Г.Ц-н “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан-Ухаа гэх газраас орой 18 цаг өнгөрч байхад ажлаас буулгаж хоол унд хийж идээд гэрээ ачиж Рашаант сумын төвд ирж хоносон ...тухайн шөнө манай ажилчид гэртээ очиж хоносон” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Б ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.Б , Б.Ц нар бүлэглэн, давтан үйлдлээр Л.И мотоциклийг хулгайлах гэмт хэргийн талаарх нотлох баримтууд, хохирогч Л.И Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас мотоциклио алдсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон, мотоциклийг хулгайлан авч Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 4-13 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Даюун маркийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Л.И т учирсан хохирлын үнэлгээ, Л.И т мотоцикль хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Б.Б , Б.Ц нарын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гутлыг хураан авсан хэрэг бүртгэгч, ахмад Б.Санчирын тэмдэглэл, гуталд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Гүенгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 269 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.И “...Хархорин сумын Арцатын гудамжинд байдаг аав, ээжийнхээ гэрт хөдөөнөөс өөрийнхөө улаан өнгийн улсын дугааргүй мотоцикльтой 2016 оны 12 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд ирсэн ...гэрт ороод удалгүй гарч ирсэн чинь миний мотоцикль байхгүй байсан ...тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ...ЗДТГ-ын дэргэдэх үнэлгээний комиссын үнэлгээтэй танилцсан хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...би алдсан мотоциклио маргааш өдөр нь Цагдаагийн ажилтнаас бүрэн бүтэн авсан” гэх мэдүүлэг.
-Шүүгдэгч Б.Б ын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр өгсөн “...би Хархорин сумын цагдаагийн хашаанаас хүргэн ах Ц ын хамт гарч Хархорин суманд байцаагдаж байхдаа байсан айл болох Ц-н паспортыг авахаар очтол Ц ах бид хоёрт Цогтбаатар Уранбилэг эгчийг ирж байгаа талаар хэлсэн гэрээс гараад тамхи татаад зогсож байхдаа Ц ах хойшоо гарчихаад ирье гэсэн. Тэгэхээр нь би Ц ахын хамт Ц-н хашаанаас гарч нарийн гудамжаар хойшоо гараад гэрэлтэй гудамжнаас хашааны гадаа байсан улаан өнгийн Даюун маркийн мотоцикль хүргэн ах Ц ын хамт түрээд ...цагдаа ирээд Ц ах бид хоёрын гутлыг үзээд тэгсний дараа цагдаа дээр авч ирсэн ...Ц бид хоёрыг мотоцикль хулгайлсныг байсан айлын хүмүүс ч мэдээгүй ...бид хоёр маш хурдан мотоцикль хулгайлсан ...Ц хулгайлсан мотоциклио унаад Булган аймгийн Рашаант сум явъя гэж надад хэлсэн ...би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг,
-Б.Б ын 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ц нь шүүгдэгч Б.Б тай бүлэглэн машин механизм ашиглан, бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Г.Б-д 5470000 төгрөгний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр, бүлэглэн иргэн Л.И Даюун маркийн мотоциклийг хулгайлж хохирогч Л.И т 1000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог. Иймд шүүгдэгч Б.Ц ын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 72 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна... гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Б , Б.Ц нар нь бүлэглэн, мотоцикь ашиглан 2016 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Б-н гэрт нэвтрэн орж авдарт нь түлхүүр тааруулан хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн үсний даруулга, хаш чулуун тээг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Г.Б-д 5470000 төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Ц той бүлэглэн, давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас иргэн Л.И “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж хохирогч Л.И т 1000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Б.Б нь дангаараа 2014 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Т.Н ын гэрт нэвтрэн орж 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч Т.Н д 3950000 төгрөгийн хохирол, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын иргэн О.Г-н гэрт нэвтрэн орж 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч О.Г д 2.480.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан
Хохирогч Г.Б-н “...Манай өвөлжөө нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр баг “Дуганы бууц” гэх газар байдаг. 2016 оны 10 дугаар сарын 25-наас 2016 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө манай өвөлжөөн дээр бариатай байсан гэрт хулгай орж хуучин цагийн 3 ширхэг мөнгөн аяга, алтан ээмэг, мөнгөн гинж, үсний мөнгөн даруулга 2 ширхэг, хаш чулуун тээг, мөнгөн бөгж 3 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг алдагдсан. Манайхаас алдагдсан эд зүйлсийн онцлох содон шинж тэмдэг нь хуучин цагийн 2 мөнгөн аяга цулгай, нөгөө мөнгөн аяга нь Дарьганга хийцтэй манай ааваас надад үе дамжин ирсэн мөнгөн аяга байсан. Мөнгөн аяга нь ууттай, уутны хаш чулуун тээгийг мөн манай аав надад өгч байсан юм. Эмэгтэй хүний алтан ээмэг нь манай эхнэрийн ээмэг байгаа юм. ...Хуучин цагийн үндсэн тагштай мөнгөн аягыг 1.000.000 төгрөгөөр, дунд гарын хуучин цагийн цулгай мөнгөн аягыг 500.000 төгрөгөөр, хортол суучихсан байсан хуучин цагийн дунд гарын мөнгөн аягыг 450.000 төгрөгөөр, алтан ээмэг нь 500.000 төгрөгөөр, мөнгөн гинжийг 80000 төгрөгөөр, хуучин цагийн шүрэн шигтгээтэй мөнгөн үсний даруулгыг тус бүрт нь 800.000 төгрөгөөр, хаш чулуун тээгийг 500.000 төгрөгөөр, мөнгөн бөгжийг тус бүрт нь 20000 төгрөгөөр, мөнгөн бугуйвчийг тус бүрт нь 400.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. ...Алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авмаар байна. Манайхаас алдагдсан мөнгөн аяга хаш чулуун тээг эмэгтэй үсний даруулга зэрэг нь хуучин цагийн эд зүйлс байсан... /1-р хх-ийн 77-78х/ гэсэн,
Хохирогч Т.Н ын “...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 08 цагт эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотруу хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэж явахдаа гэр харж байгаарай гээд хадам ээж Б.Д-д үлдээсэн. Маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед эх нялхас эмнэлэгт хүүхдээ үзүүлж байтал манай эхнэрийн дүү Н.Д гэрт чинь хулгай орсон байна гэж утсаар хэлсэн. Тэр даруй би сумын цагдаа С.Га утсаар ярихад манайд ирсэн байсан. Тэгээд би аавын дүү Н.Б Улаанбаатар хотоос гарч 23 цагийн үед гэртээ ирсэн. Шөнө 01 цагийн үед хэсгийн төлөөлөгч Б.Х хамт гэртээ ороод эд зүйлс бүртгэж үзэхэд 16 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Алдагдсан мөнгөн аягануудын содон шинж тэмдэг гэвэл 600 грамм ордог дунд гарын дотор талын ёроол хэсэгт дөрвөлжин хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 500 грамм ордог хээгүй цулгай мөнгөн аяга 4 ширхэг, 300 грамм ордог мөнгөн 11 ширхэг, нийт 16 ширхэг шинэ үеийн мөнгөн аягануудыг хулгайд алдсан. Нийт 4.000.000 төгрөгний хохирол учирсан. Би гомдолтой байна. Алдсан аягануудаа олж авмаар байна...” /1-р хх-ийн 230х/ гэсэн/,
Хохирогч Л.И “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Нарийн хүр” багийн нутаг “Баянголын ам” гэх газраас би өөрийнхөө сургуулийн хүүхдийг авахаар Хархорин сумын Арцатын гудамжинд байдаг аав, ээжийнхээ гэрт хөдөөнөөс өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй мотоцикльтой 2016 оны 12 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд ирсэн. Тэгээд хашааны гадна талд мотоциклио үлдээж аав, ээжийнхээ гэрт ороод удалгүй гарч ирсэн чинь миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан мотоцикль шинэ улаан өнгийн мотоцикль байсан. Хойд талын шаврын хаалтны тэнд нэмэлт дохиотой, урьд талдаа нэмэлт никель карлон хийсэн байгаа. Уг мотоциклийг 2016 оны 05 дугаар сард Хархорин сумын Хүнс барааны захаас 1.600.000 төгрөгөөр шинээр худалдан авсан. Миний мотоциклийг хүн түрээд явчихсан шинжтэй байсан. Өөр ямар нэгэн ул мөр байхгүй байсан. Би алдсан мотоциклио маргааш өдөр нь цагдаагийн ажилтнаас бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1-р хх-ийн 203-204х/ гэсэн,
Хохирогч Т.Н ын “...2015 оны 03 дугаар сарын 25-наас 2015 оны 03 дугаар сарын 31-ний хооронд манайхыг эзгүй хойгуур манай гэрт хулгай орж 16 ширхэг мөнгөн аяга алга болсон юм. Тийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би мөнгөн аягануудаа Рашаант суманд зарагдаж байгаа мөнгөн аяганы ханшаар бодоход 2.480.000 мянган төгрөг болж байсан энэ мөнгийг нэхэмжилж байна. Би үнэлгээтэй танилцсан бөгөөд өөрийнхөө гэрээс алдсан 16 ширхэг мөнгөн аягыг хэрэг гарах цаг хугацаанд худалдан борлуулж байсан мөнгөн аяганы үнээр үнэлж үнэлгээ гаргуулсан. Үнэлгээтэй санал нийлж байгаа тул хохирлоо бүрэн барагдуулах хүсэлттэй байна. 16 ширхэг мөнгөн аягыг 2.480.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 17х/ гэсэн,
Гэрч Г.Ц-н “...Оготно устгалтын ажилд явах хүмүүсийг зар тавьж байгаад өөрийнх нь санал, багийн даргын хүсэлт зэргийг харгалзан үзэж, оготно устгалын ажилд авч 8 хоног Б.Б , Б.Ц нарыг авч ажиллуулсан юм. Ажил өглөөний 10 цагаас эхлээд оройн 18 цаг өнгөрөөгөөд буудаг байсан. Бид нар өөрийн гэсэн гэр оронтой, гарч хөдөө гарч ажилласан юм. Би ахлаж явсан хүний хувьд хоол, унд бензин тосоор хангаж байсан юм. Би шөнө нь Рашаант суманд ирж хоноод өглөө нь бензин тосоо хийж ирж байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан ухаа” гэх газраас орой 18 цаг өнгөрч байхад ажилчдаа ажлаас буулгаж хоол унд хийж идээд гэрээ ачиж, Рашаант сумын төвд ирж хоносон. Тухайн шөнө манай ажилчид гэртээ харьж хоноод өглөө эрт Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун хөтөл ус” гэх газарт очиж ажилласан. Б.Б , Б.Ц нар өглөө хоцроогүй ирсэн. Мөн тэр хоёр мотоцикльгүй байсан ...” /1-р хх-ийн 80 х/,
Гэрч Б.Х-н “...Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутаг “Дуганы бууц” гэх газар өвөлжөөн дээрээ бариатай байсан их гэрээс 2016 оны 10 дугаар сарын 25-наас 2016 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө модон авдар дотроос хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн ээмэг, мөнгөн үсний даруулга, 2 ширхэг хуучины мөнгөн аяга хийдэг байсан уутны хаш чулуун тээг, шинэ цагийн мөнгөн бөгж 3 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдсан. Хулгайд эд зүйлээ алдсан талаараа 2016 оны 10 дугаар сарын 26-нд мэдсэн. Манай гэрийн хаалганы цоожыг эвдэж гэрт орж авдарны цоожинд түлхүүр тааруулсан бололтой байсан...” /1-р хх-ийн 85-86х/ гэсэн,
Гэрч Б.Ц-н “...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Б.Ц , Б.Б 2 манай гэрт орж ирчихээд бид 2-ыг яв гэсэн таны бичиг баримтыг аваад ирээрэй гэсэн гэхээр нь би өөрийн бичиг баримтыг өгөөд танай эхнэр чинь наашаа гарсан гэсэн та 2 тосоод аваарай гэж хэлээд явуулсан. Тэгээд 21 цагийн үед Б.Ц эхнэрээ дагуулчихсан Б.Б тай хамт ирж хоол идчихээд Б.Ц , Б.Б 2 тамхи татна гэж гараад нэг их удалгүй орж ирсэн. Тэгээд тэр 3 явлаа гээд гарах гэхээр нь би орой болсон хойно та хэдэд хаанаас унаа олддог юм гэсэн чинь унаа олдвол явчихна олдохгүй бол эргээд ирнэ. Ямарч байсан таньд хэл хүргэнэ гээд гараад явсан. Манай гэрт манай эхнэр Б.Доржханд, хүү Б.Буян-Учрал, охин Б.Алтанцэцэг нар байсан манай хашаанд Б.Б , Б.Ц нар мотоцикль авч ирж тавиагүй. Ямар нэгэн мотоциклийн дуу чимээ гараагүй. Манай хашааны хаалга нилээн дуу чимээтэй хаалга байдаг. Хархорин сумын цагдаагийн төлөөлөгч Б.Отгон манай гэрт ирээд надтай уулзаад явсан. Тэгээд л би Б.Б , Б.Ц нарыг мотоцикль хулгайлсныг мэдсэн. Б.Б , Б.Ц нар явган явж ирлээ гэж байсан, буцаж мах авч ирэхдээ хүртэл явган ирсэн гэж байсан. Би тухайн үед гэрээс гарч хараагүй...” /1-р хх-ийн 205х/ гэсэн,
Гэрч Б.Д-н “...2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед намайг ажил дээрээ байх үед манай охин М.Дуламсүрэн утсаар яриад хүргэн ах Т.Н ынд хулгай орсон байна гэж хэлсэн. Би Н.Э-г дагуулаад Т.Н ынд очиход хаалга нь онгорхой байсан. Сумын цагдаа С.Гантөмөрийг ирэхээр нь хамт гэрт ороход авдар дотор байсан дээлнүүдийг гаргасан байсан бөгөөд ягаан өнгийн зүйлээр ороосон 16 ширхэг мөнгөн аяганууд алдагдсан байсан. Гэрийн голд ширээн дээр сандал тавьсан байдалтай байсан...” /1-р хх-ийн 232х/
Гэрч М.Дуламсүрэнгийн “...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай хүргэн ах Т.Н эгчтэй хамт хүүхдээ Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр явахдаа намайг гэр харж байгаарай гэж түлхүүрээ үлдээсэн. Маргааш өглөө 10 цагийн үед Н.Отгонбаяр дүүгээ дагуулаад Т.Н ахын хашааны үүдэнд очиход жижиг хаалга нь онгорхой байсан. Гэрийн хаалгыг нь онгойлгож ороход авдар дотор байсан эд зүйлсийг гаргасан байсан. ...Ээж би цагдаа дагуулаад очъё гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаа С.Гантөмөр ирсэн. 16 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан өөр юу алга болсон талаар би сайн мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 233х/
Гэрч Т.А-н “...Манайх 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 30-ны хооронд эзгүй байх хойгуур манай гэрт хулгай орж 16 ширхэг мөнгөн аяга алга болсон юм. Тэгээд бид нар 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 30-ны хооронд би хөдөө мал дээрээ малаа төллүүлж байсан юм. Харин манай нөхөр аймагт ажлаар явсан юм. Тухайн үед манай гэр эзэнгүй байсан. Гэрээ хажуу талын эмээгийнд захиж үлдээсэн юм...” / 2-р хх-ийн 18х/
Гэрч Р.Г-н “...Б.Б намайг гэрийнхээ гадаа дуудаж гаргаж ирээд надад 4 ширхэг мөнгөн аяга байна, чи Улаанбаатар хот явах гэж байгаа юм чинь хотод аваачиж зараад мөнгийг нь миний дансаар явуулчих гээд регистрийнхээ дугаарыг надад цаасан дээр бичиж өгсөн. Тэгээд тэр 4 ширхэг мөнгөн аягаа гэрийнхээ ард байдаг амбаараас гаргаад ирэх шиг болсон. Яг хаанаас гаргаж ирснийг нь мэдээгүй. Мөнгөн аягаа надад даавуунд ороож өгсөн. Тухайн үед би юун учиртай мөнгөн аяга юм бэ гэж асуухад хүнд хэлж болохгүй шүү нууц мөнгөн аяга байгаа юм гэж хэлсэн. Ингээд 4 ширхэг мөнгөн аягыг нь аваад Улаанбаатар хотруу тухайн өдрөө явсан. Тэгээд Хархорин зах дээр 4 ширхэг мөнгөн аягыг 250000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед ямар хүн худалдаж авсныг санахгүй байна. Тухайн аягануудыг зарахдаа би ганцаараа явсан...” /2 -р хх-ийн 84-85х/ гэсэн мэдүүлгүүд,
“...Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.Б ын гутлын ул шинжилгээнд тэнцэнэ. Б.Ц ын гутлын улны мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №12 дугаартай гутлын улны мөр Б.Ц ын зүүн хөлний гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн зураг №3 дугаартай гутлын мөр Б.Б ын баруун хөлийн гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн зураг №4 дугаартай гутлын мөр Б.Б ын зүүн хөлийн гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 190-192х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-27х, 157-161х, 218-222х, 2-р хх-ийн 11-15х /, хохирогч Г.Бямбасүрэн, Т.Н , Т.Г , Л.И нарт учирсан хохирлын үнэлгээнүүд /1-р хх-ийн 42, 176х, 2-р хх-ийн 25х, 3-р хх-ийн 50, 54, 57-58, 61-62х /, Б.Б ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 117-132х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны гарсан байна.
Шүүгдэгч Б.Ц той төрөл садангийн холбоотой гэрчүүдээс авсан мэдүүлгүүд нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т заасан эрх үүргийг тэдэнд тайлбарлан өгч мэдүүлэг авсан байх тул Монгол улсын Үндсэн хууль зөрчин авсан мэдүүлгээр Б.Ц ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэлгүй юм.
Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Б.Ц нь үйлдсэн хэргээ нэг ч удаа хүлээн мэдүүлээгүй бөгөөд Б.Ц ыг бичиг мэдэхгүй гэж үзсэн тохиолдолд өмгөөлөгчгүй байцааж, түүний эрх зүйн байдал дордсон гэж үзэх боломжгүй байна.
Иймд 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэснийг баримтлан шүүгдэгч Б.Ц ыг цагаатгах бүрэн үндэслэлтэй гэсэн өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц ын өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Б , Б.Ц нарын цагдан хоригдсон 62 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Д.ЭРДЭНЭБИЛЭГ