| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0087/Э |
| Дугаар | 096 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 096
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч Ө ,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б т холбогдох эрүүгийн 2013001420104 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БӨ аймгийнӨ сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б , РД:ӨА86******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Б нь Н ыг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөрӨ сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр гүүрний ар талд зам дагуу байрлах нүүрс худалдан борлуулах газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001420104 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,
2. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
3. Шүүгдэгч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
4. Хохирогч Н ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Х ын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн №165 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б нь Н ыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр БӨ аймгийнӨ сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр гүүрний ар талд зам дагуу байрлах нүүрс худалдан борлуулах газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед миний биеӨ сумын 9 дүгээр баг Гүүрийн ар талд Ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд байрлах нүүрсний машинууд зогсож, нүүрс зардаг газарт очиж миний танил болох А тай уулзсан юм. Тэрээр үл таних нэг залуу байсан тэд нартай хамт Хараа нэртэй 0.5 хэмжээтэй архинаас 1 шилийг ууж дуусаад байж байх үед Б гэх залуу ирсэн. Тухайн газарт А , А , Б нарын хамт Соёрхол нэртэй 0.75 хэмжээтэй архинаас 4 шилийг уугаад байж байтал миний төрсөн ах болох А намайг хайж ирээд надад явъя гэж хэлсэн энэ үед бид нартай хамт байсан А нь миний ах А тай маргалдаж нэг нэгнийгээ барьж авсан ба би тэр хоёрыг салгах гэж байх үед Б нь миний хойноос татаж миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон юм. Тэрээр цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд ах А ийн гэрт ирчихсэн байсан юм. Тэрээр ах А ийн гэрээс хоол, цай идэж уугаад сууж байх үед миний баруун талын нүд орчмын хэсгээр өвдөөд байхаар нь босож толинд харахад нүдний эргэн тойрон хөхөрсөн, хавдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,
- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 09 цагийн үедӨ сумын 9 дүгээр баг гүүрний ар талд, ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд байрлах нүүрс зардаг газарт өөрийн нүүрс ачсан том машинтайгаа очсон юм. Тэрээр тухайн газарт нүүрс зараад байж байх үед миний танил болох Б ирсэн юм. Б нь 2 сарын өмнө ачааны том машин худалдан авсан бөгөөд миний бие Б ийн шинэ машин авсанд баяр хүргэж ойролцоо дэлгүүрээс Соёрхол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи худалдан авч Б т хийх гэж байхад А , Н нар ирсэн юм. Тэрээр Б , А , Н нарын хамт 4 шил архи уусан бөгөөд хүн бүр нэг, нэг шил архи хийсэн байсан. Бид нарыг архи уугаад байж байх үед Н ийн төрсөн ах болох А гэх хүн ирээд та нар яагаад архи ууж байгаа юм бэ? гэж уурлах үед нь миний бие А т хандаж тохиолдлоор нэг удаа уучихлаа битгий уурла гэж хэлэхэд А миний энгэрээс барьж авсан энэ үед бид хоёр нэг нэгнийгээ барьж аваад байх үед Н бид хоёрыг салгах гэж байхад нь Б ирээд Н ийг боль гэж хэлээд түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон юм. Тэрээр А бид хоёр нэг нэгнийгээ барьж байгаад тавьчихсан энэ үед А яваад өгсөн юм. Тэрээр Б нь Н гаас уучлалт гуйж байсан бөгөөд удалгүй бүгдээрээ гэр гэр лүүгээ яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед гадуур явж байгаадӨ сумын 9 дүгээр баг гүүрний ар талд ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд байрлах нүүрс зардаг газарт очсон юм. Тухайн газарт очиход нүүрс зардаг хүмүүс байсан ба тэдгээр хүмүүсийн дотор миний танил болох Н , А , А нар байсан мөн хажууд нь үл таних 4 хүн байсан юм. Тэгээд байж байтал үл таних 4 хүн яваад Н , А , А бид 4 үлдээд тухайн нүүрс зардаг газрын ойролцоо байрлах нэг дэлгүүрээс Соёрхол нэртэй 0.75 литрийн архинаас 5 шилийг авч тухайн нүүрс зардаг газарт байрлах нүүрсний машинуудын хажууд уусан юм. Тэрээр Н , А , А бид 4 архи уугаад байж байх үед Н ийн төрсөн ах болох А гэх хүн ирээд бид нартай юм ярьж байсан ба нэг харахад А , А хоёр хоорондоо маргалдаж улмаар нэг нэгнийгээ барьж авсан байсан юм. Тэрээр Н нь А руу дайрах гэж байх үед нь миний бие Н ийг салгаж А , А нар хоорондоо учраа олно чи хэрэггүй гэж хэлэхэд Н над руу дайраад байхаар нь миний бие түүний нүүрэн тус газарт 1 удаа цохисон юм. Тэгээд бид 2 тухайн газарт нэг нэгнээсээ уучлалт гуйгаад би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2020 оны 3 сарын 30-ны өдрийн №165 дугаартай: “1. Иргэн Н ийн биед тархины доргилттой, баруун нүдний салстад цус харвасан, дээд ба доод зовхид цус хуралттай, хавдартай, баруун хацарт хавдартай, баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, дунд хэсэгт шархтай, цус гарсан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүсэн шинэ гэмтэл болно.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт алдалтад нөлөөлөхгүй болно
4. Иргэн Н ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр алдагдуулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б нь иргэн Н ыг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б ийн хохирогч Н ын эрүүл мэндэд “тархины доргилттой, баруун нүдний салстад цус харвасан, дээд ба доод зовхид цус хуралттай, хавдартай, баруун хацарт хавдартай, баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, дунд хэсэгт шархтай, цус гарсан гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б ийн архидан согтуурсан байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б нь хохирогч Н тай сайн дураараа эвлэрч, хохирогч Н шүүгдэгч Б ээс хохирлын мөнгө нэхэмжлээгүй байна.
Мөн хохирогч Н ын бичсэн “Миний биеӨ сумын 7 дугаар багийн иргэн Б би эрүүгийн 2013001420104 дугаартай хэргийн хохирогч бөгөөд яллагдагч Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан тул миний бие уучилсан юм. Надад Б ээс нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тухай баталгаа гаргаж байна. Миний бие Ховд аймгийн Б сум руу ажилд явах гэж байгаа тул шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх баталгаанаас үзэхэд шүүгдэгч Б ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б нь хохирогч Н тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай саналд яллагдагч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Б т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт ирүүлсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т