Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч Э

Шинжээч Ж

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Б-н өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч А-н өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Б, А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, А нарт холбогдох эрүүгийн 1921000000232 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн .................. багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б /РД: ЖВ.............../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ..............................суралцдаг байсан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн ..........................багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А /РД: ЖВ ....................../.

Шүүгдэгч Б, А нар нь бүлэглэн Дорнод аймгийн...................... баг “А” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Х.******* зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Бид нар тухайн айлд маргаж муудалцаагүй. Бид гурав айлд очихдоо 0.75 л нэг шил архитай очоод Б-н хамт ууж дуусгасан. Дараа нь Б, А гийн хамт айлаас нэрмэл архи авчирсан. Нэрмэл архиа уух гээд сууж байтал Б бид нарыг гэрээсээ хөөсөн. Юунаас болоод бид нарыг хөөсөн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. А нэрмэл архи аваад бид хоёртой хамт гарсан. Бид хэд баруун тийш очоод нэрмэл архиа ууж суусан. А манай ахыг доромжилж “Би танай ахыг зоддог байсан, одоо чамайг зодно” гэж агсраад байсан. Тэр асуудлаас болоод маргалдаж зодолдсон. Бид хоёрыг муудалцахад А оролцоогүй. Би А зодолдож дуусаад орхиод явсан. Би талийгаачийг тийм аймаар болчихсон гэж бодоогүй...” гэв.

Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед ургийн баяраас гарч яваад мотоциклийн дугуй хагараад айлд очиж нөхсөн. ******* ах 1 шил архи гаргаж ирээд бид 4 хамт хувааж уусан. Бид нарыг очиход айлын эгч уучихсан байсан. Дараа нь Б эгч бид хоёр айлаас нэрмэл архи авчирсан. Нэрмэл архиа уугаад удаагүй гэрээс нь хөөгдсөн. Тэр айлаас баруун тийш хөдөө очоод нэрмэл архиа уусан. Би тэр хоёрыг юунаас болоод маргасныг нь сайн мэдэхгүй байна. Б ах талийгаач ахыг доромжилсноос болоод л маргаан болсон байх. Тэр хоёрыг зодолдоод эхлэхээр нь салгах гэсэн боловч архи уусан болохоор салгаж дийлээгүй. Б ах гэнэт явъя гэхээр нь мотоциклоо унаад явсан. Тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Маргааш үдийн хойно цагдаа ирсэн. Бид хэд айлд маргасан зүйл байхгүй...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэргийг санаандгүй тохиолдлоор бас архидан согтуурснаас болсон гэж үзэж байна. А нь гэм буруугүй нь нотлогдлоо. Б нь хүнд хохирол учруулсан нь үнэн болно” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 15-ны орой 20 цагийн орчимд........ сумын төвөөс хөдөө гэр лүүгээ охин А-н хамт очсон. Би гэртээ очиход хүү А, дүү М хамт байсан. ....Би хүү А “Миний хүү хаашаа явах гэж байгаа юм, яах гэж байгаа юм бэ” гэхэд хүү А “би баруун тийш “Д” гэх газар ороод ирье” гэхээр нь би хүү А хандаж  “Ээж нь Ц хонь авах ёстой, ирэхдээ хонь аваад ирээрэй, айл орой болсон болохоор хонь гаргахгүй байх, өглөө айлаас хонь аваад ирээрэй” гэхэд А маань “Ээж би хонож болох юм уу, та нээрээ намайг гадуур хонож болно гэж байгаа юм уу, үнэн биз” гэж надаас асуухаар нь би “Үнэн, үнэн, миний хүү орой болж байгаа юм чинь хоноод өглөө ирэхгүй юу даа” гэж хэлээд хүүгээ явуулсан. ...миний хүү А гэрээсээ 21 цаг болж байх үеэр өөрийнхөө улаан өнгийн “Мустанг-5” маркийн ........ ДОЗ дугаартай мотоциклоо унаад явсан. Үүнээс хойш А маань надтай нэг ч удаа холбоо бариагүй. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 11, 12 цагийн үед манайд найз М, Б, манай дүү Д, эгч Б нар ирсэн. Тэгэхээр нь надад сонин санагдаад тэд нараас “Юу болоо вэ” гэсэн чинь тэд нар яагаа ч үгүй, зүгээр гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэд нарт хандаж  “Манай хүү А өчигдөр гэрээсээ гараад ирээгүй, ямар нэг сураггүй байна, гарч хайдаг юм билүү” гэхэд тэдний нэг нь “Харин тийм ээ. А баруунтай мотоциклоос унаад бие нь муу байна гэнэ” гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинтай баруун тийш явж “А” гэх газарт очиход эмнэлэг цагдаагийнхан ирчихсэн намайг хэргийн газарт ойртуулаагүй. ...миний хүүг алсан хоёр залууд би маш их гомдолтой байна. Оршуулгын зардал, өмгөөлөгчийн мөнгө төгрөгийг гаргуулна. Миний хүү малаа хардаг байсан мөн халамжийн мөнгө аваад ар гэрээ тэжээдэг байсан. Миний амьдралд гол түшиг тулгуур маань байсан...” гэжээ. /1-р хавтасны 35-36/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өглөө 09-10 цагийн хооронд унагатай гүүгээ хайхаар морь унаад гэрээс баруун тийш гараад “А” уулын ар талд явж байхад улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикл Баян-Уул, Норовлин сум явах чиглэлийн шороон зам дээр замын хойд хэсэг рүү харсан хэвтээ байдалтай байсан. Тэгээд очиж харахад манай эгчийн хүүхэд А мотоцикл байсныг таниад мотоциклийн хавиар А хайгаад олоогүй. Би А замын унаанд суугаад ийш тийш явсан юм байх гэж бодоод мотоцикл руу нь очиход түлхүүр нь зоолттой байсан. ...дов дээр гараад дурандсан чинь мотоцикл байсан газраас баруун хойш 600-700 орчим метрийн зайд өвсөн дунд шар алаг өнгийн хувцас харагдсан. Ингээд би мотоциклтой морио хөтлөөд очиход А нь дээш харсан, толгой нь хойд зүг рүү харсан, нүүр нь зүүн тийш гилжийсэн, хоёр гар дэлгээстэй, хөл шулуун дэлгээстэй, нүүр хэсэг нь танигдахын аргагүй, цус нөжиндөө хутгалдсан, хамар нь байхгүй болсон байдалтай байсан. Ингээд би сандарч баруун тийш О гэх айлд очоод утсаар нь эхнэр О-д үзсэн, харсан зүйлээ хэлж, эмнэлэг, цагдаад хэл гэж дамжуулсан...” гэжээ. /1-р хавтасны 38/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны орой би хойд айлын охин Б-г хань болгож авч хонуулахаар авчраад байж байхад орой 20 цаг өнгөрч байх үеэр А нь ганцаараа улаан өнгийн /марк, улсын дугаарыг нь мэдэхгүй гэв/ мотоцикл унаад ганцаараа ирсэн. А ирэхдээ архи дарс уугаагүй эрүүл саруул ирсэн. Ингээд А, Б бид 3 нийлж “Муушиг” гэх хөзрийн тоглоом тоглож дууссан. Ингээд А манайд хонодог юм уу гэж хэлснээ удалгүй Ш ах байхгүй байгаа юм чинь гэрлүүгээ харьж хононо гээд тамхиа ороогоод сууж байхад 22 цаг болох гэж байх үеэр манай гэрийн гадаа мотоцикл ирсэн. Ингээд гаднаас бараан өнгийн дээлтэй залуу мөн цагаан эрээн өнгийн цэргийн юм шиг хувцастай 2 хүүхэд манай гэрт орж ирээд цагаан эрээн өнгийн цэргийн юм шиг хувцастай хүүхэд нь “Бид хоёр ургийн баяр тараад гэр лүүгээ харьж явна, замд мотоциклийн дугуй хагараад явж болохгүй болоод байна, танайд дугуй нөхөх юм, насос, цавууны зүйл байна уу” гэхээр нь хүргэн ахын цүнхтэй багажийг үзээд “цавуу болон дугуй нөхөх юм алга, харин шинэ олгой хаймар, насос байна” гэхэд тэр хүүхэд нь “Олгой нь ямар үнэтэй вэ” гэж надаас асуухаар нь би “20000-25000” тай байдаг байлгүй дээ, олгой ямар үнэтэй байдаг тэр үнээр нь авахгүй юу даа” гэж хэлсэн чинь цагаан эрээн хувцастай хүүхэд нь ханцуйны хэсгийн халааснаасаа 20.000 төгрөг гаргаж ирээд энэ мөнгө байна өөр мөнгө алга гэхээр нь би тэр хүүхдэд “болно биз дээ” гэж хэлээд олгой хаймрыг өгсөн. Ингээд тэр хоёр хүүхэд мотоциклийнхоо дугуйг тайлаад манай гэрт оруулж ирээд А-н хамтаар янзалсан. Анхбаяр тэр хоёроос ах юм шиг байсан. Тэгээд тэр хоёрыг ахын дүү гээд хамт дугуйг нь янзлалцаад байсан. Тэгээд тэд нар мотоциклийн дугуйг янзлаад гадагш авч гараад мотоциклд дугуйг нь угсраад байсан. Ингээд А гаднаас орж ирэхдээ 0.75 литрийн бугын зурагтай архи бариад орж ирэхээр нь би “юун архи бариад ороод ирэв” гэхэд “хоёр дүүгийн архи юм аа” гээд нөгөө архиа задлаад эхлээд надад хийж өгсөн. ...А “Та амрах гэж байгаа юм чинь нэг тат л даа” гэхээр нь би нэг удаа архийг уусан. Үүнээс хойш би архи уугаагүй. Ингээд А нөгөө хоёр хүүхдэд архи хийж өгсөн. Харин А уухгүй гээд байсан. Би А архи тойруулж байхад тэр хоёр хүүхдээс “Эгчдээ айл руу яваад өгөөч, Ч гэр лүү очиж, нэрмэл авчрах хэрэгтэй байна” гэсэн. Ингээд цагаан эрээн өнгийн цэргийн хувцастай хүүхэд нь мотоциклтойгоо намайг авч яваад Ч гэрт хүргэж өгсөн. ...би тэндээс нэрмэл архийг аваад буцаж ирэхэд А, Б болон бараан дээлтэй залуу нар сууж байсан, харин ууж байсан архи нь байхгүй болсон байсан. Ингээд би гэрт ороод нээх удаагүй бие засахаар гарахад миний араас цагаан эрээн өнгийн цэргийн хувцастай хүүхэд гарч ирээд миний нөмгөн дээлнээс чангаасан. Тэгэхээр нь би тэр хүүхдэд хандаж “Чи яах гээд байгаа юм бэ” гэхэд тэр хүүхэд намайг “тэвэрье” гээд дахин чангаасан. Тэгэхээр нь би тэр хүүхдийг түлхэж холдуулаад цааш явж бие засаад буцаад гэр лүүгээ орж байхад тэр хүүхэд гэрийн үүдэнд /гэрийн хаалга онгорхой байсан гэв/ намайг чангааж тэврэх гээд байсан. Тэгэхээр нь тэр хүүхдийг цааш нь түлхээд “Чи муу ер нь яах гээд давраад байгаа пизда вэ” гэж хэлээд тэр хүүхдийн хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэр үед А тэр хүүхдийн байдлыг хараад “Ш” ахыг байхгүйд айл дээрэлхээд байна уу, та нар явцгаа” гээд тэр хоёр луу уурласан. Ингээд би тэр хэдэд хандаж “Гэрт маргаж муудахгүй шүү, гэрээс явцгаа” гэж уурлаад хөөсөн. Үүний дараа би зүүн орон дээр Б хажууд суугаад удалгүй газраар унтах гээд ширдэг дээр хэвтсэн чинь цагаан эрээн өнгийн цэргийн хувцастай залуу нь намайг налах гээд байхаар нь би тэр залуу руу уурлаж гэрээсээ хөөсөн. Эхлээд тэр хоёр хүүхэд гэрээс гарсан. Удалгүй А “Дүү нь гэр лүүгээ явлаа, өглөө эрт мангирт явъя” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд хоёр мотоцикл хөдлөөд явсан. Яг хаашаа явсныг нь би гарч хараагүй. Энэ хэд 23 цаг 40 минутаас 50 минут орчмын үед гараад явсан. Ингээд Б бид хоёр унтах гээд орондоо хэвтэж байхад тэр хэд гараад явснаас хойш 20-30 орчим минутын дараа манай гэрээс урд байдаг замаар баруунаас зүүн тийш нэг мотоцикл нэлээн өндөр хаазтай ширүүн давхиад явсан. А нь манай гэрт байхдаа цагаан эрээн өнгийн цэргийн хувцастай хүүхэдтэй маргаад байсан. Яг юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна ...Миний харж байхад А архи огт уугаагүй. Манай гэрээс А гарахдаа согтсон шинж байхгүй зүгээр л гарч явсан. Харин нөгөө хоёр залуу анх манай гэрт ирэхдээ л согтуу архи уусан байдалтай байсан. ...би Ч авсан нэрмэл архийг А болон тэр хоёр залуучуудад өгөөгүй. Би нэрмэл архийг тэд нарыг авч яв гэж огт хэлээгүй. Би ширээний баруун талд нэрмэл архиа орхисон. Тэр хоёр залуу тэр нэрмэл архинаас нэг нэг хийгээд ууж байсан. Тэгээд гарахдаа аваад гарсан байна лээ. Манай гэрт байсан хүүхдийн ягаан өнгийн сэнжтэй аяга байхгүй болсон байна лээ. Уг нь тэр аяганд тэр хэд архи хийгээд тойруулаад байсан...” гэжээ. /1-р хавтасны 47-53/

Насанд хүрээгүй гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б эгч гэрээс гараад явсан чинь араас нь А гараад явсан. Тэгээд 5 орчим минутын дараа Б эгч гэрийн гаднаас “Т” гэж дуудсан. Тэгэхээр нь би аан гэсэн чинь Б эгч хариу өгөөгүй. Тэр хоёр хамт орж ирээд Б эгч миний хажууд суугаад Б, А нарт хандаж “Та хоёр одоо манайхаас яв” гэж уурласан. Тэгэхэд А ах Б эгчээс “Юу болоо вэ” гэхэд Б эгч А ахад хандаж “Байж бай. Энэ хоёрыг явсны дараа хэлье” гэж хэлсэн. Тэгэхэд нь А ах юу болсон юм бэ гэж дахин асуухад Б эгч “Энэ намайг шээж байхад дарж хэвтсэн. Тэгээд ганц шаана гэж хэлсэн” гээд Б эгч А хацар луу алгадаад “Эгчийн дүү эгчийгээ амжихгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхэд А нь “амжихгүйн байна” гэж хэлсэн. Ингээд сууж байхад А-г А ах гэрээс авч гарсан. Тэгээд А ах А-д хандаж  “Ахын дүү ингэж болохгүй” гээд сургамжлаад хэлж байгаа сонсогдсон. Маргаж муудаж байгаа зүйл мэдэгдээгүй. Мөн А ах гэрт орж ирээд А-д хандаж “Ахын дүү ингэж болохгүй” гээд юм яриад байсан. Би тухайн үед нойрмог байсан болохоор өөр юу ярьсан талаар мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хавтасны 54-56/

Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би нэрмэл архи Б-д зараагүй ямар ч мөнгө авалгүй зүгээр л өгсөн. ...Б- нь манай гэрт ирээд надад хандаж “Манайд ургийн баяраас тараад явж байгаа 2 залуу ирсэн, тэр хоёр залуугийн мотоциклийн дугуй нь хагарсан байсан, ингээд би нэг залууг нь гуйгаад архинд явж байгаа юм аа, би өдөр нь уусан болохоор халуураад явж байна” гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй...” гэжээ. /1-р хавтасны 71/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны ......дүгээр сарын .....-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн” ...... тоот дүгнэлтэд:

1.2. Талийгаач А цогцост хамар ясны цөмөрсөн хугарал, хоншоор ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, 5 шүдний сулрал, духын гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чихэнд шарх, хүзүүний эргэн тойронд олон тооны зулгаралт, цус хуралт, цээж, хэвлий, баруун сарвуу, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх хоншоор ясны хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар хүндэвтэр, хамар ясны цөмөрсөн хугарал, тархины аалзан хальсан доторх цус харвалт, 5 шүдний сулрал, духын гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чихэнд шарх гэмтлүүд нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар хөнгөн, бусад гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь духын гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ.

7. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2.0 промилли, шээсэнд 2.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ  гэжээ. /1-р хавтасны 118-122/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны .....дугаар сарын .....-ний өдрийн ...... тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Улаан шонхор” гэсэн бичигтэй тамхины ишнээс эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Улаан шонхор” гэсэн бичигтэй тамхины ишнээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. /1-р хавтасны 90-91/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны .... дугаар сарын .....ний өдрийн ...... тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь хүний үс байна. Уутанцар, булцуутай нэг ширхэг үс нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний үс байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн үс нь ДНХ-ийн тогтцоороо А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. /1-р хавтасны 93-94/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны .... дугаар сарын .....-ний өдрийн ...... тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд нийлэг уутанд хийж ирүүлсэн гурван өнцөгт хэлбэртэй ягаан өнгийн хуванцар дээр цус илэрсэн, бусад зүйлс дээр цус илрээгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн хуванцар дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо А гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. / 1-р хавтасны 96-97/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны .... дүгээр сарын ....-ны өдрийн...... тоот дүгнэлтэд:

1.А-н өмсөж явсан гэх саарал өнгийн дээл, шар өнгийн куртик, цагаан өнгийн футболк, хөх өнгийн өмд, хар өнгийн нэг хос урт түрийтэй гутал дээрх улаан хүрэн өнгийн толбонд, А-н  өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн куртик, хар өнгийн түрийтэй 1 хос гутал дээрх улаан хүрэн өнгийн толбонд, Б-н өмсөж байсан гэх цэнхэр өнгийн футболк, бор хүрэн өнгийн дээл, хөх өнгийн жинсэн өмд, бор шаргал өнгийн түрийтэй 1 хос гутал дээрх улаан өнгийн толбонд цус илэрсэн.

2. А, А, Б  нарын цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

3. А-н өмсөж явсан гэх саарал өнгийн дээл, шар өнгийн куртик, цагаан өнгийн футболк, хөх өнгийн өмд, хар өнгийн нэг хос урт түрийтэй гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо А цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. А-н өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн куртик дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо А цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хар өнгийн түрийтэй 1 хос гутал дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц илрээгүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

5. Б өмсөж байсан гэх цэнхэр өнгийн футболк, хөх өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо А цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Бор хүрэн өнгийн дээлэнд холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн ба А, Б. цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна. Бор шаргал өнгийн түрийтэй 1 хос гутал дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц илрээгүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэжээ. /1-р хавтасны 103-106/

Шинжээч эмч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Цус алдалтын хэмжээ, гэмтэлтэй холбоотой ухаан санаа балартах, шокийн байдал үүсэж болно. Талийгаач нь гэмтэл авсан даруйдаа нас бараагүй ба духны гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх гэмтэлтэй холбоотой харьцангуйгаар удаан хугацаагаар цус алдснаас болж нас барсан байна...” гэжээ. /2-р хавтасны 125-126/

Шинжээч эмч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А болон Б нарын өмсөж явсан гутал дээр цус илэрсэн ба уг цуснаас хөвөн бамбарт шингээн аваад ДНХ-ийн шинжилгээ хийсэн боловч ДНХ-ийн шинжилгээгээр локусийн аллель буюу ДНХ-ийн тогтоц илрээгүй. Тийм учраас ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэсэн дүгнэлт өгсөн. Энэ шинжилгээг 2 удаа давтан хийсэн боловч үр дүн гараагүй. Ер нь бол шороо тоос бусад зүйлсээр бохирлогдсон тохиолдолд ДНХ-ийн тогтоц тогтоогдохгүй. Мөн нар, салхи, хэт ягаан туяа гэх мэт физик, химийн үйлчлэлээр ДНХ задарч алга болсон тохиолдолд ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байх тохиолдол байна... гэжээ. /2-р хавтасны 122-123/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны .... дугаар сарын ...-ны өдрийн ... тоот дүгнэлтэд:

     1. А сэтгэцийн байдалд эмгэг, өвчин тогтоогдохгүй байна.

     2. Сэтгэцийн хувьд эрүүл байна.

     3.А нь өөрийн үйлдэл, учир холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай байна.

     4. Болсон хэргийн байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /1-р хавтасны 109/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны .... дүгээр сарын ...-ны өдрийн ... тоот дүгнэлтэд:

1. Б сэтгэцийн байдалд өвчин, эмгэг тогтоогдохгүй байна.

2. Сэтгэцийн хувьд эрүүл байна.

3. Б нь өөрийн үйлдэл, учир холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай байна.

4. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /1-р хавтасны 111/

                                                                                            

Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай төрөл садангийн хүмүүс 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр...... сумын ..... багийн нутаг “Д” гэх газарт цугларч ургийн баяраа тэмдэглэсэн юм.  ...ингээд бид нар дугуйгаа янзлаж байхдаа 750 гр 1 шил архийг гаргаж А ах, А тэр айлд байсан эгч бид нар хувааж уусан. Ингээд бид нар архиа ууж дуусаад байж байхад нөгөө айлд байсан эгч “Би айл руу яваад нэрмэл архи аваад ирье” гээд А хамт мотоциклтой яваад 30 гаруй минутын дараа ирэхдээ 2.5 литрийн савтай нэрмэл архи авчирсан. Бид нар тэр нэрмэл архийг уух гээд байж байтал нөгөө эгч гэнэт бид нарыг гэрээсээ хөөсөн. Би яагаад хөөх болсон талаар мэдэхгүй байна. Ингээд би А ахын мотоциклийн ар талд суусан. Харин А ганцаараа мотоциклоо бариад Ш гэх айлаас баруун тийш гараад хөдөө хээр зогсож авсан савтай нэрмэл архиа уугаад 500 гр орчмыг үлдээгээд байж байхад А ах А бид хоёрт хандаж “Танай Б ах чинь арай байсан, би ахыг чинь байнга л зоддог байсан, та хоёр шиг бацаан намайг дийлэхгүй, би та хоёрыг зодно” гээд агсарч байгаад А ах над руу дайрч нэг удаа цохисон. Тэгээд би А ахыг зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон чинь А ах арагш дээш хараад унасан. Ингээд би А ахын дээр гарч суугаад нүүр  хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Нүүр шанаа, толгой хэсэг рүү нилээн хэдэн удаа цохисон, яг хэдэн удаа цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ингээд би босож А ахын цээж гэдэс хэсэг рүү 7-8 удаа өшиглөсөн. Мөн толгой хэсэг рүү нь 7-8 удаа өшиглөсөн. Ингээд А бид хоёр А ахыг тэнд нь орхиод би А ахын мотоциклийг унаад А нь өөрийнхөө мотоциклийг унаж урагш зам руу явж би А ахын мотоциклийг зам дээр орхиж А бид хоёр сундалж сумын төв рүү ороод сумын төвийн урд байдаг “.............. нарс” гэх нэртэй модонд орж тэндээ унтаж амарсан. ...Ингээд өглөө нар дөнгөж мандаж байхад би боссон чинь А байхгүй байсан...” гэжээ. /2-р хавтасны 11-15/

 

А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би тэр айлд очиход Ш гэх хүний эхнэр, хойд айлийн охин /Т гэж дуудаж байсан гэв/ байсан. Ингээд би тэр эгчид 20.000 төгрөг өгч шинэ олгой хаймрыг нь авсан. ...Ингээд Б ах бид хоёр мотоциклийн дугуйгаа янзалж дуусаад А ахад хандаж ганц шил архи байна уух уу гэхэд А ах ууя гэж хэлсэн. Тэгээд бид нар архиа авч Ш ахын гэрт орж уусан. Тэр архинаас Ш ахын эхнэр ганц, хоёр хундага уусан. Харин нөгөө охин нь уугаагүй. Ингээд бид нар архиа ууж дуусаад байж байхад Ш ахын эхнэр нь гэрээсээ 0.5 гр савтай нэрмэл архи гаргаж ирэхээр нь Ш ахын эхнэр, А, Б ах бид нар уусан. Тэгээд нэрмэл архи дууссан чинь Ш ахын эхнэр дахин айл руу очиж нэрмэл архи авъя, би олгой зарсан мөнгөөрөө нэрмэл архи авна гээд надтай хамт зүүн тийш нилээн явж байгаад нэг айлд очиж Ш ахын эхнэр 20.000 төгрөгөөр том пивоны саваар 1 шил нэрмэл архи худалдаж аваад буцаад Ш ахын гэрт очиж нөгөө нэрмэл архинаас бид нар нэг нэг татаад байж байтал Ш ахын эхнэр нь гэрээсээ гарч буцаж орж ирээд та нар манай гэрээс яв, одоо уухгүй, наад нэрмэл архиа аваад яв гэж хөөсөн. Ингээд бид 3 нэрмэл архиа аваад Ш ахын гэрээс гарахад А ах баруун тийш явъя гээд бид нарыг дагуулж Ш ахын гэрээс баруун тийш барагцаагаар 2-3 км явж хөдөө хээр газарт очиж зүлгэн дээр сууж нөгөө нэрмэл архиа уугаад бараг дууссан. Ингээд А ах Б ахтай маргаад “би талийгаач ахыг чинь алах байсан, одоо та хоёрыг ална” гэж агсан тавьсан. Ингээд Б уурлаад маргаж байтал А ах Б ахын уруул хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Ингээд Б ах А нүүр толгой хэсэг рүү хөл болон гараараа цохиж дэвсэлсэн. Б ах А ахыг олон удаа цохиж өшиглөсөн, би яг тоог нь хэлж мэдэхгүй байна ...Харин би А ахад гар хүрээгүй. Ингээд би Б ахыг явъя гээд аваад явсан. Би Б ахад хандан “Хоёулаа нэг нэг мотоциклтой явъя” гэж хэлсэн. Ингээд Б ах А мотоциклийг унаад А ахын байсан газраас урагш 400-500 метр зайд явахад мотоцикл нь гэнэт унтраад байхаар нь засмал зам дээр мотоциклийг нь орхиж миний мотоцикл дээр сундалж шууд Баян-Уул сум орж тэндээсээ зүүн урагш зүгт “.....-н нарс” гэх мод руу орж унтаж амарсан. ...Ингээд би өглөө боссон чинь Б ах байхгүй явсан байсан...” гэжээ. /2-р хавтасны 23-26/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 14-18/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 19-22/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 23-31/

Тээврийн хэрэгсэлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 32-33/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 125-128/

Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 41-42/

Хохирол нэхэмжлэх тухай хохирогч Б-н нэхэмжлэл /2-р хавтасны 36/

Орон нутагт зорчих тасалбар 3 ширхэг /2-р хавтасны 37/

................ сумын ....дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хавтасны 38/

А-н  нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /2-р хавтасны 39/

Талийгаач А нас барсантай холбоотой гарсан зардлын тооцоо, хохирлын талаарх холбогдох баримтууд /2-р хавтасны 40-68/

А-н нас барсны гэрчилгээний хуулбар /2-р хавтасны 69/

А-н иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хавтасны 70/

Гэрч Б-н  мэдүүлэг /1-р хавтасны 57-58/

Гэрч О-н  мэдүүлэг /1-р хавтасны 59-60/

Гэрч Ж-н мэдүүлэг /1-р хавтасны 61-62/

Гэрч Б-н мэдүүлэг /1-р хавтасны 63-64/

Гэрч У-н мэдүүлэг /1-р хавтасны 65-66/

Гэрч Б-н мэдүүлэг /1-р хавтасны 67-68/

Гэрч М-н мэдүүлэг /1-р хавтасны 69-70/

Гэрч А-н мэдүүлэг /1-р хавтасны 72/

Гэрч О-н  мэдүүлэг /1-р хавтасны 73/

Гэрч М-н  мэдүүлэг /1-р хавтасны 74/

Гэрч Ч-н  мэдүүлэг /1-р хавтасны 75/

Гэрч Т-н мэдүүлэг /1-р хавтасны 76/

Гэрч Б-н мэдүүлэг /1-р хавтасны 77/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны ..  дугаар сарын .. -ны өдрийн ......тоот дүгнэлт /1-р хавтасны 81/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтасны 28, 33/

Б иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хавтасны 30/

.................сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хавтасны 31/

Б-н анги удирдсан багш А-н тодорхойлолт /2-р хавтасны 32/

А-н зан байдлын талаарх тодорхойлолт /2-р хавтасны 35/

А-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хавтасны 34/

А-н өөрийн гараар бичсэн захидал /2-р хавтасны 77/

А-н ээж Ж-н хүсэлт /2-р хавтасны 236-238/

Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3-р хавтасны 7-9, 41-42/

         Б хохирол төлсөн баримтууд /3-р хавтасны 10-15/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн; Б-н орон нутаг хоорондын зорчих тасалбар /нийт 9 ширхэг/, А-н нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр /эх хувиар нь гаргаж өгсөн/,

Б. хохирол төлбөр төлсөн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга / нийт 5 ширхэг/

Б-н сурагчийн хувийн хэргийн хуулбар болон түүний авсан дурсамж, батламж, өргөмжлөлийн хуулбар зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд /9 хуудас/

Өмгөөлөгч Т.Энхболдоос А-д  холбогдох хэрэгт гаргаж байсан хүсэлтүүд /11 хуудас/-ийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн аяганы хагархай, тамхины иш 1 ширхэг, аяган дээрээс бэхжүүлж авсан үс 8 ширхэг, эрээн өнгийн ажлын цамц, улаан өнгийн канттай хар өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал 2 хос, саарал өнгийн дээл, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн оймс, цагаан өнгийн подволк, хар өнгийн дотоож, улбар шар өнгийн куртик зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б, А нар нь  Дорнод аймгийн ................... сумын ......дугаар багийн нутаг “А” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө А-г зодож, онц харгис хэрцгийгээр бүлэглэн алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Б-н ”...тэр үед А хүүхдийн байдлыг хараад “Ш ахыг байхгүйд айл дээрэлхээд байна уу, та нар явцгаа” гээд тэр хоёр луу уурласан. Ингээд би тэр хэдэд хандаж “Гэрт маргаж муудахгүй шүү, гэрээс явцгаа” гэж уурлаад хөөсөн. Эхлээд тэр хоёр хүүхэд гэрээс гарсан. Удалгүй А “Дүү нь гэр лүүгээ явлаа, өглөө эрт мангирт явъя” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд хоёр мотоцикл хөдлөөд явсан. Энэ хэд 23 цаг 40 минутаас 50 минут орчмын үед гараад явсан. Ингээд Б бид хоёр унтах гээд орондоо хэвтэж байхад тэр хэд гараад явснаас хойш 20-30 орчим минутын дараа манай гэрээс урд байдаг замаар баруунаас зүүн тийш нэг мотоцикл нэлээн өндөр хаазтай ширүүн давхиад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б-н  “...дов дээр гараад дурандсан чинь мотоцикл байсан газраас баруун хойш 600-700 орчим метрийн зайд өвсөн дунд шар алаг өнгийн хувцас харагдсан. Ингээд би очиход А нь дээш харсан, толгой нь хойд зүг рүү харсан, нүүр нь зүүн тийш гилжийсэн, хоёр гар дэлгээстэй, хөл шулуун дэлгээстэй, нүүр хэсэг нь танигдахын аргагүй, цус нөжиндөө хутгалдсан, хамар нь байхгүй болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б “...А, Б, А нар гэрээс гараад 2 мотоциклтой гэрээс баруун тийш яваад өгсөн. Гэрээс гарахад ширээн дээр байсан нэрмэл архи байхгүй байсан. Бид хоёр унтах гэж байхад 20-30 орчим минутын дараа мотоцикл зүүн тийш яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны ....дүгээр сарын ....-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн” .....тоот “...А цогцост хамар ясны цөмөрсөн хугарал, хоншоор ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, 5 шүдний сулрал, духын гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чихэнд шарх, хүзүүний эргэн тойронд олон тооны зулгаралт, цус хуралт, цээж, хэвлий, баруун сарвуу, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо, ...талийгаач нь духын гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны ... дугаар сарын ....-ний өдрийн ......тоот, 2019 оны ....дугаар сарын ....-ний өдрийн....... тоот, 2019 оны ..... дугаар сарын .....-ний өдрийн ...... тоот, 2019 оны..... дүгээр сарын ....-ны өдрийн ...... тоот дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлсэн Б, гэрчээр мэдүүлсэн Б нарын мэдүүлэг, шинжээч Ж, Г  нарын гаргасан дүгнэлттэй холбогдуулж өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Б,А , амь хохирогч А нар нь 2019 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ш буюу Э гэрээс хамт гарч Э гэрээс баруун тийш 2-3 орчим километрт байх “А” гэх газарт 2 мотоциклтой очиж, уг газарт нэрмэл архи хувааж уугаад Б,А нар нь А архи ууж байсан газраа орхиод хамт явсан, харин маргааш өглөө нь уг газраас А амь хохирсон байдалтай олдсон үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон. 

Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б, А нарын үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б нь “Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, А бүлэглэж үйлдээгүй, энэ хэрэгт А оролцоогүй” гэж, шүүгдэгч А нь “Энэ гэмт хэргийг Б үйлдсэн, би үйлдээгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж тус тус мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч Б “...тэр хоёр хүүхдийн араас А гараад хоёр мотоцикл зэрэг хөдлөөд явсан. Гараад явснаас хойш 20-30 орчим минутын дараа манай урд талын замаар баруунаас зүүн тийш нэг мотоцикл өндөр хаазтай ширүүн давхиад өнгөрсөн...” гэх, насанд хүрээгүй гэрч Б “...Б, А,  А нар гэрээс гараад хоёр мотоцикл гэрээс баруун тийш явсан. 20-30 орчим минутын дараа нэг мотоцикл зүүн тийш явсан. А явахад биед нь шарх гэмтэл харагдаагүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг, Б гэрчээр мэдүүлсэн “...А ах над руу дайраад миний уруул дээр гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд А ахын хацар хавьд нэг удаа цохисон. Тэгээд А ах гэдэргээ унаад өгөхөөр нь би дээр нь гарч байгаад нүүр рүү нь 5-6 удаа цохисон. Энэ үед А, А ахын бие рүү цохиж байгаа харагдсан. Ингээд А ах чимээгүй болохоор нь сонсоход хөдөлгөөн хийхгүй амьсгалж байхаар нь А ахыг тэр газарт нь орхиод, мотоциклийг нь засмал зам дээр орхиод Адъяасүрэн бид хоёр сундлаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч  Б “...өвсөн дунд шар алаг өнгийн хувцас харагдахаар нь очсон чинь А дээш харсан, толгой нь хойд зүг рүү харсан, нүүр нь зүүн тийш гилжийсэн, хоёр гар дэлгээстэй, хөл шулуун дэлгээстэй, нүүр хэсэг нь танигдахын аргагүй, цус нөжиндөө хутгалдсан, хамар нь байхгүй болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны ... дугаар сарын ....-ний өдрийн .....тоот “Улаан шонхор гэсэн бичигтэй тамхины ишнээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь А гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ...... тоот “...Уутанцар, булцуутай нэг ширхэг үс нь ДНХ-ийн тогтцоороо А гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны ....дугаар сарын ....ний өдрийн ...... тоот “...гурван өнцөгт хэлбэртэй ягаан өнгийн хуванцар дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ......... гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ...... тоот “А өмсөж явсан гэх саарал өнгийн дээл, шар өнгийн куртик, цагаан өнгийн футболк, хөх өнгийн өмд, хар өнгийн нэг хос урт түрийтэй гутал дээр илэрсэн цус, А-н өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн куртик дээр илэрсэн цус, Б-н өмсөж байсан гэх цэнхэр өнгийн футболк, хөх өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо А-н цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Бор хүрэн өнгийн дээлэнд холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн ба А-н, Б-н цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б, А нар нь А-г бүлэглэж алсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох талаар хуульчилсан ба “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгч Б, А нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон болох нь дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд гэмт хэргийг шүүгдэгч нар санаатай нэгдэж үйлдсэн байх тул хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч А нь энэ гэмт хэрэгт холбогдолгүй гэж байх боловч түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг тогтворгүй өөрөөр хэлбэл түүний 2019 оны 07 дугаар сарын 18-нд өгсөн “...Б ах А олон удаа цохиж өшиглөсөн. Харин би А ахад гар хүрээгүй. Би А, Б нарыг зодолдож байхад салгах оролдлого хийгээгүй. Би тэр хоёрын хажуу талд зүгээр хараад зогсож байсан...” /2 хх-ийн 26/, 2019 оны 10 дугаар сарын 10-нд өгсөн “...А надтай муудах шалтгаан байхгүй болохоор би цохиогүй...” /2 хх-ийн 22/, 2019 оны 12 дугаар сарын 17-нд өгсөн “...Би хэрэг болох үед Б ах талийгаач хоёрыг зодолдож байхад хорьж болиулах гээд дийлээгүй...” /2 хх-ийн 27/, 2020 оны 03 дугаар сарын 26-нд өгсөн “...Би тухайн үед тэр хоёрыг салгасан боловч миний үгэнд орохгүй, салахгүй байсан...” гэх /3 хх-ийн 38/  мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар шүүгдэгч Б, А нар нь энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүгдэгч Б, А нар нь амь хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл буюу зүүн нүдний дээд зовхи урагдаж гадагш эргэсэн байдалтай, духны гол хэсгээс хамрын угалзны баруун хэсгийг дайрч, хамрын сүвийг сэтэлж, баруун тийш хацар руу нь үргэлжлэн дээд уруул сэтэлсэн 9.5 см няцарч урагдсан, булчин зөөлөн эд ил гарсан, эдийн дутагдал бүхий шарх,  хамар яс бяцарч цөмөрсөн хугарал, хоншоор ясны дунд хэсгийн хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, 5 шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чихний омгоос дээш дэлбэнгийн ирмэг хүртэл 4 см урагдаж язарсан шарх, хүзүүний эргэн тойронд олон тооны зулгаралт, цус хуралт, цээж, хэвлий, баруун сарвуу, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулж улмаар духын гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх гэмтлийн улмаас амь хохирогч цус алдаж нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны .... дүгээр сарын .....-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн” .... тоот дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Ж......авсан “...Цус алдалтын хэмжээ, гэмтэлтэй холбоотой ухаан санаа балартах, шокийн байдал үүсэж болно. Талийгаач нь гэмтэл авсан даруйдаа нас бараагүй ба духны гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх гэмтэлтэй холбоотой харьцангуйгаар удаан хугацаагаар цус алдснаас болж нас барсан байна...” гэх мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б, А нарыг амь хохирогч А-г зодож алах явцдаа олон тооны шарх гэмтэл учруулж, дээрх шарх гэмтлүүдийн улмаас амь хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болж, улмаар амь хохирогч нь эдийн дутагдал бүхий гэмтлийн улмаас тодорхой хугацаанд цус алдаж, өвтгөн шаналж нас барсан гэж үзэж Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б, А нарыг хүнийг “онц харгис хэрцгийгээр алсан” гэж үзэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б-н өмгөөлөгч Ө.Батболдын “Б энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай”, шүүгдэгч А-н өмгөөлөгч Т.Энхболдын “А энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах тухай” хүсэлтүүдийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б, А нар нь Дорнод аймгийн .........................багийн нутаг “А” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө А-г зодож, онц харгис хэрцгийгээр бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б, А нар нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн үйлдэл, учир холбогдлыг ухамсарлан ойлгох, болсон хэргийн байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны….. дугаар сарын ….-ны өдрийн….. тоот, 2019 оны ....дүгээр сарын …..ны өдрийн….. тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж зааснаар шүүгдэгч Б,А нарыг хүнийг онц харгис хэрцгийгээр бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Б-г 15 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А-д 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 10.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Б нь бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б, А нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Тус гэмт хэргийн улмаас А-гийн амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд оршуулгын зардал 9,987,698 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, замын зардал 90,000 төгрөг, малчны 1 жилийн цалин хөлс 3,600,000 төгрөг нийлээд бүгд 14,477,698 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Б болон түүний ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 10.000.000 төгрөг төлсөн байна. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Э нь “Энэ шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч Б нь шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэнг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцохгүй гэдгийг сонсоод шүүх хуралдааныг хойшилно гэж тооцоод буцаад явсан байна. Түүний хувьд шүүх хуралдаанд өмнө мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилсэн 14,477,698 төгрөг дээр замын зардал 162.000 төгрөгийг нэмж 14,639,698 төгрөгөөс шүүгдэгч Б-н төлсөн 10,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 4,639,698 төгрөгийг нэхэмжилж байна. Замын зардал 162,000 төгрөгийн баримт болох 9 ширхэг орон нутаг хоорондын зорчих тасалбарыг өгсөн” хэмээн хохирогчийн нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг тайлбарлав.

 

Хэрэгт цугларсан хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүх шинжлэн судлаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлоос оршуулгын зардал 9,987,698 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд зарцуулсан замын зардал 90,000+162,000=252,000 төгрөг нийт 10,239,698 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийн “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Б, А нараас гаргуулахаар тогтоож, уг 10,239,698 төгрөгөөс шүүгдэгч Б-н төлсөн 10,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 239,698 төгрөгийг шүүгдэгч А-гаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй тул өмгөөллийн хөлс 800,000 төгрөг болон энэ гэмт хэргийн хохирогч болсны улмаас зайлшгүй гарах зардал гэж үзэхэд учир дутагдалтай тул малчны 1 жилийн цалин хөлс 3,600,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Энэхүү шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Б, А  нарын өмгөөлөгч З.Нямсүрэн “Авга дүү зуурдаар нас барсан бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлж хүндэтгэх үзэх шалтгааны улмаас харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр тус тус ирээгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн болон энэхүү шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх бөгөөд түүний сонгон авсан өмгөөлөгч шүүх хуралдаанд ирсэн тул хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэснээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б, А нарын өмгөөлөгч З.Нямсүрэнгийн тухайд шүүх хуралдаанд шүүгдэгч Б-н өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч А-н өмгөөлөгч Т.Энхболд нар оролцож байгаа учраас шүүгдэгч нарын өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан гэж үзээд шүүх хуралдааныг товлосон цагт явуулах, шүүх хуралдаан хойшлуулах явдал олон дахин давтагдахгүй байх, хэргийг хуулиар тогтоосон хугацааны дотор хянан шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг аль болох богино хугацаанд сэргээх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтуудад нийцүүлэн өмгөөлөгч З.Нямсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нарыг чөлөөлж шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй болно. 

          Шүүгдэгч Б-н цагдан хоригдсон 366 хоногийг, шүүгдэгч А-н цагдан хоригдсон 179  хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч А-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн аяганы хагархай, тамхины иш 1 ширхэг, аяган дээрээс бэхжүүлж авсан үс 8 ширхэг, эрээн өнгийн ажлын цамц, улаан өнгийн канттай хар өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал 2 хос, саарал өнгийн дээл, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн оймс, цагаан өнгийн подволк, хар өнгийн дотоож, улбар шар өнгийн куртик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-д 10,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б, А нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр бүлэглэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Б-д 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А-д 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б оногдуулсан 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н цагдан хоригдсон 366 /гурван зуун жаран зургаа/ хоногийг, шүүгдэгч А-н цагдан хоригдсон 179 /нэг зуун далан ес/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А-гаас замын зардалд 239,698 /хоёр зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-д /РД: ЖВ ........./-д олгохоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 800,000 /найман зуун мянга/ төгрөг, малчны цалин хөлс 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг, нийт 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн аяганы хагархай, тамхины иш 1 ширхэг, аяган дээрээс бэхжүүлж авсан үс 8 ширхэг, эрээн өнгийн ажлын цамц, улаан өнгийн канттай хар өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал 2 хос, саарал өнгийн дээл, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн оймс, цагаан өнгийн подволк, хар өнгийн дотоож, улбар шар өнгийн куртик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б 10,000,000 /арван сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б ЖВ........... регистрийн дугаартай, шүүгдэгч А-н ЖВ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

              

                                      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    П.ПАГМА

ШҮҮГЧИД                                     Л.БАТЖАРГАЛ

                                                      Г.НАМУУНТУЯА