| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2020/00039/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зээрдүүд овогт Содномбалжирын Эрдэнээд холбогдох эрүүгийн 1940002020060 дугаартай хэргийг 2020 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр баг оршин суух, Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг дарга ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, С.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Э нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал болж 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 02 дугаартай Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлийг 5 хоногийн дараа буюу 2019 оны 06 сарын 16-ны өдөр болгон өөрчилж хуурамчаар, мөн Бор-Өндөр сумын 6-р багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг 2019 оны 06 сарын 16-ны өдрөөр хуурамчаар тус тус үйлдэж гарган, хурлын тэмдэглэл, тогтоолд тус сумын 6-р багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Н.О гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Э нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал болж 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 02 дугаартай Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлийг 5 хоногийн дараа буюу 2019 оны 06 сарын 16-ны өдөр болгон өөрчилж хуурамчаар, мөн Бор-Өндөр сумын 6-р багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг 2019 оны 06 сарын 16-ны өдрөөр хуурамчаар тус тус үйлдэж гарган, хурлын тэмдэглэл, тогтоолд тус сумын 6-р багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Н.О гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
-Гэрч Г.А “Би Хэнтий аймгийн Бор-өндөр сумын 6-р багт 16 жил мал маллаж амьдарч байна. Манай багийн нутаг дэвсгэрт 2019 оны 06 сараас “Өвөр Gold” ХХК, “ХТД” ХХК нь “А” лиценз авахдаа багийн иргэдийн хурлыг хийлгээгүй авсан. Манай багийн Засаг дарга С.Э дээрх 2 компанид давуу байдал олгосон байдаг. ...Байгаль орчны байцаагч “Өвөр Gold” ХХК, “ХТД” ХХК-ийг багийн хурлаас дэмжсэн бичиг нь 2019 оны 06 дугаар сард гарсан байна гэж хэлж байсан. Өөрийн багийн засаг дарга С.Эрдэнээтэй очиж та “Өвөр Gold” ХХК, “ХТД” ХХК-ийг багийн иргэд дэмжсэн байна гэж хурлын тэмдэглэл гаргаж өгсөн гэнэ энэ чинь юу болж байна гэж асуусан чинь энэ асуудал 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн багийн иргэдийн хурал дээр яригдсан зүйл гэж хэлсэн. ... Хуралд 20 гаруй хүн цугларсан байсан тэр дундаас энэ 2 компанийг дэмжсэн хүн нэг ч байгаагүй. ...Иргэдийн хурлын тэмдэглэлдээ дэмжсэн гэсэн бичгийг хуурамчаар бүрдүүлсэн байсан тул үүнийг шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-р ху/
-Гэрч О.Ц “Би Хэнтий аймгийн Бор-өндөр сумын 5, 6-р багт 11 жил мал маллаж амьдарч байна. Манай багийн нутаг дэвсгэр хааш хаашаа 5 кл зайтай газар нутагтай, өвөлжөө хаваржааны газар байхгүй мал маллахад газар олдохгүй хэцүү байгаа. 2019 оны 06 сараас “Өвөр Gold” ХХК-нь “ХТД” ХХК-нь “А” лиценз авахдаа багийн иргэдийн хурлыг хийлгэж аваагүй. Дээрх 2 компанид манай багийн иргэд ямар нэгэн дэмжих бичих өгөөгүй ер нь бид нар ярилцаад багийн иргэдийн зүгээс дэмжихгүй гэсэн байр суурьтай цаашдаа ч дэмжихгүй гэсэн гэж байгаа. Манай багийн засаг дарга С.Эрдэнээ, иргэд нийтийн хурлын дарга Н.О нар нь дээрх 2 компанид давуу байдал олгосон байсан. 2019 оны 06 дугаар сарын 16 ний өдөр "Өлгий" багийн иргэдийн хурлыг Бор-Өндөр сумын захиргаан дээр хийсэн энэ хурал дээр 20 орчим хүн цугалсан гэсэн миний хувьд очиж чадаагүй гэхдээ би дараа нь багийнхаа малчидаас асуухад “Өвөр Gold" ХХК-нь “ХТД” ХХК-ний “А” лиценз олгоход дэмжих бичиг өгөх талаар нэг ч үг яригдаагүй гэж байсан. Зөвхөн "Өлгий" хайрханаа тахих талаар ярилцсан гэсэн тэр үед хурлыг багийн иргэд нийтийн хурлын дарга Отгонбилэг удирдаж явуулаад багийн засаг дарга С.Э цуг оролцсон гэсэн нийт 20 гаруй хүн оролцсон байсан. Миний хувьд багийн иргэдийг “Өвөр Gold” ХХК-нь “ХТД” ХХК-ний талаар огт дэмжээгүй байхад дэмжсэн гэж албан бичиг тэмдэглэл үйлдсэн хүмүүст албан тушаалтануудыг шалгаж өгнө үү мөн “Өвөр Gold” ХХК-нь “ХТД” ХХК-ний “А” лицензыг цуцлуулах хүсэлтэй байна. Сумын иргэдийн хурлын дарга, сумын засаг дарга нарыг энэ хэрэгт ямар холбоотой талаар мэдэхгүй надад ямар нэгэн баримт байхгүй. Иргэдийн хурлын тэмдэглэлээр дэмжсэн гэсэн бичгийг хуурамчаар бүрдүүлсэн байсан тул үүнийг шалгуулах хүсэлтэй байна. Энэ хэрэгт С.Э дарга, багийн хурлын дарга Отгонбилэг нар хамаатай гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р ху/
-Гэрч Н.О “2019 оны 06 сарын 11-ний өдрийн 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар дээрх “Өвөр Голд” ХХК, “ХТД”" ХХК-иудад ашиглалтын А лиценз олгох асуудлыг ярилцсан. Тухайн компаниуд нь багийн засаг дарга Эрдэнээд хүсэлт, материалаа өгсөн юм шиг байна лээ. Хурлыг би хөтөлж байсан тул хуралд оролцогч нарт “Өвөр Голд” ХХК, “ХТД” ХХК-иудад ашиглалтын А лиценз олгох эсэх асуудлыг танилцуулсан. Тэгэхэд хуралд оролцож байсан малчин иргэдийн зүгээс дийлэнхи нь дээрх компаниудад лиценз олгох асуудлыг зөвшөөрөлгүй, татгалзсан тул шийдэлд хүрээгүй уг асуудлыг шийдвэрлэлгүй орхисон юм. Тэгтэл сүүлд 2019 оны 08 сарын үед “Өвөр Голд” ХХК, “ХТД” ХХК-иудад ашиглалтын А лиценз олгохоор болсон байна гэх асуудал яригдаад эхэлсэн. Тэгээд 2019 оны 08 сарын сүүл билүү 09 сарын эхээр Иргэдийн нийтийн хурал дахин хуралдахад өмнөх 2019 оны 06 сарын 11-ний өдрийн хурлын протуколыг би танилцахад хурлаар “Өвөр Голд” ХХК, “ХТД” ХХК-иудад ашиглалтын А лиценз олгох асуудлыг дэмжсэн гэж шийдвэрлэснээр тэмдэглэсэн байсан. Тэгээд протукол дахь миний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан байхаар нь би “энэ миний гарын үсэг биш байна” гэхэд багийн зохион байгуулагч Мөнгөнтуяа дахин хэвлэж гаргаад надаар гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р ху/
-Гэрч Ц.Б “Хэнтий аймгийн Бор-өндөр сумын 6-р багийн засаг дарга С.Э тус багийн иргэдийн нийтийн хурлын дарга Н.О нар нь “Өвөр Gold" ХХК, “ХТД” ХХК-уудад хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгоход нь өөрсдийн ажлын давуу байдлаар багийн иргэдийн хурлаар шийдүүлэхгүйгээр өөрсдөө багийн иргэд шийдээд дэмжсэн гэх тодорхойлтыг гаргаж өгсөн байсан тул гомдолтой шалгуулах хүсэлтэй байна. Манай 6-р багийн иргэд бүгд дээрх 2 компани үйл ажиллагааг дэмжихгүй байгаа. Манай баг Бор-Өндөр сумын төвөөс хойш 5 км байдаг нийт хааш хаашаа 5 км хэмжээтэй зайтай байдаг энэ жижиг газрыг уурхайн хэсэг болгох хүсэлгүй байна. 2019 оны 06 дугаар сарын 16 ны өдрийн багийн хурлыг сумын төв дээр хийсэн тэгэхэд нийт 20 орчим хүн очсон тэр хурлаар Өлгий уулаа тахих талаар ярьсан түүнээс “Өвөр Gold” ХХК-нь, “ХТД” ХХК-ийг дэмжих талаар огт хурал дээр яригдаагүй. Тийм байхад иргэдийн нийтийн хурлын дарга Н.О №2 дугаартай хурлын тогтоолоор дэмжлэг үзүүлэн багийн хурлын 87% эерэг үнэлгээ өгсөн гэж дэмжих бичиг хийж гарын үсэгзурсан байсан. Дээрх хурлын тогтоолын он cap нь 2019 оны 06 дугаар 16-ний өдөр багийн иргэдийн хурлаар шийдсэн гэж албан бичигтээ тусгаж өгсөн байна. Энэ үйлдэл нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р ху/
-Гэрч М.Б “...Би өөрөө багийн хуралд суугаагүй учир ямар нэг санал хэлээгүй. Харин сүүлд нь энэ хуралд суусан мэтээр, дэмжсэн саналыг гаргасан гэж баримт бүрдүүлсэн гэдгийг би сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р ху/
9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2857 дугаартай дүгнэлт /хх-ийн 207-210-р ху/
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “Өвөрголд” ХХК-ийн хайлуур жоншны хайгуулын зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болох багийн иргэдийн нийтийн хурлын 100%-ийн саналаас 87%-ийн саналаар дэмжигдлээ гэж хуурамчаар үйлдсэн тэмдэглэл,/хх-ийн 18-19-р ху/
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэж хуурамчаар гаргасан тогтоол,/хх-ийн 18-р ху/
-Яллагдагч С.Э “...Тухайн үед 2 аж ахуйн нэгжийн хүмүүс болох “ХТД” ХХК-ийн менежер Тэгшжаргал гэх залуу, “Өвөрголд” ХХК-ийн нэг эмэгтэй нар ирж уулзаад иргэдийн нийтийн хурлаараа дэмжсэн гэсэн бичиг хийгээд өгөөч гэхээр нь би иргэд дэмжсэн гээд тийм тогтоол, тэмдэглэлийг гаргасан юм. Тухайн үед багийн иргэдийн нийтийн хурлын дарга Н.О нь суманд байхгүй байсан учир түүнтэй утсаар ярьж байгаад өмнөөс нь гарын үсгийг би өөрөө хурлын тэмдэглэл болон тогтоол дээр гарын үсэг зурчихсан юм...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, С.Эрдэнээд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Эрдэнээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон өмнө нь буюу 2019 онд Авлигын эсрэг гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлүүлж байсан зэргийг харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Эрдэнээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Э нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгийн торгуулийн ялаас эдлээгүй үлдсэн 5400.000 төгрөгийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулж буй 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Э цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5850.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.
Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Яллах дүгнэлтийн 38 дугаартай хавсралтаар шүүх хуралдаанд гэрч Н.Отгонбилэгийг оролцуулах саналыг гаргасан ба шүүх хуралдааны товыг Н.Отгонбилэгт мэдэгдэхэд “Эхнэрийн дүү нас барсан тул Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд буяны ажил дээр байна” гэсэн хариу өгсөн, гэрч Н.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд 1 дүгээр хавтаст хэргийн 11-13, 26-28, 2 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд тус тус авагдсан тул шүүх хуралдаанд гэрчээр Н.О-ийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан шүүх хуралдааныг үргэжлүүлсэн болно.
Түүнчлэн С.Э, Б.Г, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдол гаргаснаар Хэнтий аймгий Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай магадлалаар 02 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэж байжээ. Магадлалыг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл гаргаснаар Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргахгүй, тогтоолыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байна гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгуулийн ялаас эдлээгүй үлдсэн 5.400.000 төгрөгийн торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эрдэнээд оногдуулсан 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ