| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0166/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 178
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Л.Э ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б ид холбогдох эрүүгийн 2015000310096 дугаартай, 163/2020/0166/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “С ” ХХК-ийн С ний фермэд туслах ажилчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Д.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б ийг бусдын олон тооны мал хулгайлж 47641500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ийн өгсөн: Хийсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан. Гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Э ын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бэлчээрээс 17 тооны үхэр алдагдсан. Үүнээс 2 тугал, 1 үнээ, 1 гунжийг буцааж өгсөн, 7300000 төгрөгийг шүүгдэгч бэлнээр төлж хохирлыг барагдуулсан. Одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000310096 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь ... ийн нутагт бэлчээрээс нь:
2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө иргэн Ц.Б ийн 7 тооны, иргэн Ж.Г ийн 2 тооны үхрийг,
2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б.М ын 8 тооны, иргэн Б.Т ын 4 тооны үхрийг,
2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө иргэн Л.Э ын 17 тооны үхрийг,
Булган аймгийн ... ийн нутагт бэлчээрээс нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой иргэн Д.Э ы 9 тооны үхрийг,
Сэлэнгэ аймгийн Ц ийн нутагт бэлчээрээс нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.С гийн 3 тооны адууг тус тус хулгайлж, нийт 5 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал буюу 50 бод хулгайлж, өөрийн хариуцан маллаж байсан малын дутагдалд болон лизингийн төлбөрт өгөх, тээврийн хэрэгсэл худалдан авах, бусдад зарж борлуулах зэргээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлээрээ бусдад 32250000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Б ийн өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-ндшилжих шөнө манайх 9 тооны үхэр /улаан алаг хомбон эвэртэй үнээ, мэлгэр улаан халзан охин тугалтай, хоёр чих нь онь имтэй, ухаа ягаан үнээ тугал нь ухаа халзан, сэрвээ нь цагаан эр тугал, шовгор эвэртэй улаан үнээ тугал нь эрээн нүүртэй улаан халзан эр тугал, Эрээн нүүртэй улаан халзан, мэлгэр халзан улаан халзан эм бяруу, улаан халзан сэрвээ цагаан/ алдсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үхрээ саагаад бэлчээрт нь гаргачихаад Г ийн малчин О гэх хүнд захиж үлдээгээд Орхон аймаг орж хоночихоод ирэхэд үхэрнүүд минь байхгүй болсон байсан. ...9 тооны үхэр тэр чигтээ миний үхэр биш 7 тооны үхэр нь миний эзэмшлийн үхэр юм. Үлдсэн 2 тооны үхэр нь Г буюу манай бригадын даргын эзэмшлийн үхэр юм...” гэх мэдүүлэг /1хх-19-23 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-7-11 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06ны өдрийн №200061 дугаартай: “улаан алаг үнээ 1200000 төгрөг, тугал 250000 төгрөг, ухаа үнээ 1200000 төгрөг, тугал 250000 төгрөг, улаан үнээ 1200000 төгрөг, тугал 250000 төгрөг, эрээн нүүртэй халзан бяруу 400000 төгрөг, нийт 7 тооны үхрийг 4750000 төгрөөр үнэлэв” гэх дүгнэлт /1хх-38-42 тал/,
Хохирогч Ж.Г ийн өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр... ийн “Баянгол” гэх газарт 18 цагийн үед малаа хотлуулсан. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай хажуу айлын хүн Б гэх айлынх үхрээ саах гэж ирээд үхэр тугал нь дутсан гэж хэлсэн. Тэгээд манайх малаа тоолоод үзэхэд улаан халзан том биетэй шүдлэн үхэр, улаан халзан том биетэй бяруу буюу нийт 2 тооны үхэр байхгүй болсон байсан. Тэгээд тэндээ эрэл сурал болж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /1хх-73-74 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-61-69 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №200063 дугаартай “улаан халзан охин бяруу 400000 төгрөг, улаан халзан шүдлэн охин үхэр 750000 төгрөг, нийт 2 тооны үхрийг 1150000 төгрөөр үнэлэв” гэх дүгнэлт /1хх-87-91 тал/,
Хохирогч Б.М ын өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өглөөмалаа бэлчээрт гаргаж “Зүүн гол” гэх нэртэй газраас “Баянгол” гэх газар руу давуулаад гаргасан. Тухайн өдрийн орой манай 12 тооны үхэр хотондоо ирээгүй бид хоёр тэр шөнөжин “Зүүн гол” гэх нэртэй газраар хайж байгаад унтаад өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө Баянгол гэх газарт оршин суух Г гэх хүний малчин О гэх хүн өчигдөо танай үхэрнүүд манай гадаа оройн 22 цагийн үед байсан гэж хэлж байсан. Уг нь 8 тооны үхэр нь миний эзэмшлийнх, 4 тооны үхэр нь Т ын үхэр юм. ...Ягаан үнээ нь шовгор эвэртэй тугал нь охин ягаан тугалтай, саарал үнээ тугалтай, хар халзан үнээ тугалтай, хүрэн халзан үнээ тугалтай, алаг үнээ охин тугалтай, улаан бяруу, мухар улаан халзан охин бяруу, нийт 12 тооны үхэр байгаа юм” гэх мэдүүлэг /1хх-157-160 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн: “... дээрхи үхрүүдийг хохирогч Б.М т харуулахад 1. Ягаан үнээ тугалтайгаа, 2. Хүрэн халзан үнээ тугалтайгаа, 3. Хар халзан үнээ тугалтайгаа 6 тооны үхэр манай үхэр байна гэж заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /1хх-130-131 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06ны өдрийн №200062 дугаартай “8 тооны үхэр нийт 6.100.000 төгрөг...” гэх дүгнэлт /1хх-235-239 тал/,
Хохирогч Д.Э ы өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өглөө биБулган аймаг С т өөрийн хашаан дотроосоо өөрийн эзэмшлийн 9 тооны 2 сувай үнээ, 2 эр шүдлэн, 5 бярууг бэлчээрт нь гаргаад орой 17 цагийн үед хүү Т ийг “малаа хурааж ир” гэж явуулахад “байхгуй байна, олдохгүй байна” гэж ирсэн. Халзан зүстэй хоёр эвэр нь хугархай сувай үнээ, эрээн нүүртэй ухаа сувай үнээ, эрээн нүүртэй эр шүдлэн үхэр, ухаа эрээн нүүртэй эд шүдлэн, улаан бяруу, ухаа халзан эр бяруу, улаан бяруу, ухаа халзан эр бяруу, эрээн нүүртэй эм бяруу, улаан халзан эм бяруу 2, нийт 9 тооны үхэр байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-163-164 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн: “...дээрх үхрүүдээс хохирогч Д.Э д харуулахад 1. Улаан халзан алаг охин бяруу, 2. Улаан халзан охин бяруу, 3. Эрээн нүүртэй охин бяруу, 4. Ухаа халзан эр бяруу гэсэн нийт 4 тооны үхэр манай үхэр байна гэж заасныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /1хх132-133 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06ны өдрийн 200064 дугаартай “9 тооны үхэр нийт 5.750.000 төгрөг...” гэх дүгнэлт /1хх-203-207 тал/,
Хохирогч Л.Э ын өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс14-нд шилжих шөнө ... ийн нутаг дэвсгэрээс миний эзэмшлийн 17 тооны үхрийг бэлчээр дээрээсээ алдсан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ногоон шороон толгойн дээр 19 цагийн үед үхэрнүүд маань бэлчээрт бэлчиж байгаад маргааш нь алга болсон байсан. ...Том эвэртэй улаан халзан үнээ тугал нь ухаа охин, нэг эвэр нь хугархай нэг эвэр нь солбио үнээ тугал нь хүрэн халзан эр тугал, хомбон эвэртэй улаан халзан үнээ хүрэн халзан эр тугалтай, хар тарлан хамартай хар сувай үнээ, улаан нүдтэй эрээн үнээ, хязаалан улаан халзан гунж, сэрвээ цагаантай ухаа халзан гунж, эрээн шүдлэн гунж, хүрэн халзан эм гунж, сэрвээ цагаантай эр шүдлэн, ухаа дал руугаа цагаантай эр шүдлэн, ухаа халзан эр шүдлэн, алаг эр бяруу, хүрэн халзан охин бяруу нийт 17 тооны үхэр байсан...” гэх мэдүүлэг /1хх-167-168 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн: “...Дээрх үхрүүдийг хохирогч Л.Э од харуулахад 1. Ухаа хумбан эвэртэй үнээ тугалтайгаа 2 тооны үхэр манай үхэр байна гэж заасныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /1хх-134-135 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06ны өдрийн №200065 дугаартай: “17 тооны үхэр нийт 9.800.000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-214-218 тал/,
Хохирогч Б.Т ын өгсөн: “Миний эзэмшлийн 1 тугалтай үнээ, 1 тооны шүдлэн, 1 тооны бяруу, нийт 4 тооны үхрийг манай найз манхтай буюу М хариулдаг байсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05нд шилжих шөнө миний 4 тооны үхэр, М ын 8 тооны үхэр тус тус хулгайд алдагдсан талаар М надад хэлсэн. Тэгээд олдох байх гээд олон газраар хайсан боловч олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бөөр алаг үнээ бөөр алаг тугалтай, мухар шүдлэн гунж, улаан зүсмийн бяруу тус тус алдагдсан. Алаг үнээний баруун зүүнийг нь сайн санахгүй байна, аль нэг эвэр дээр нь Х гэж тэмдэглэсэн байгаа” гэх мэдүүлэг /1хх-170-172 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн: “...дээрх үхрүүдийг хохирогч Б.Т т харуулахад 1. Бөөр алаг үнээ тугалтайгаа, 2. Мухар шүдлэн гунж, 3. Улаан бяруу гэсэн 4 тооны үхэр манай үхэр байна гэж заасныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /1хх-136-137 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 200060 дугаартай шинжээчийн: “4 тооны үхэр нийт 2.600.000 төгрөг...” гэх дүгнэлт /1хх-225-229 тал/,
Хохирогч Д.С гийн өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийнорчим бэлчээрээс буюу ... сумын Бургастай гэх газраас 3 тооны адуугаа алдаад одоог хүртэл олж чадахгүй байна. Миний төрсөн дүү Б миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Тухайн үедээ миний эзэмшлийн 3 тооны адууг дур мэдэн хулгай хийж авсан. Миний дүү надад учруулсан хохирлоо барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-62-64 тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №ТХҮ/518-011 дугаартай: “хөх дэлтэй цагаан морь, цагаан зүстэй морь, хээр зүстэй морь, нмйт З тооны адууг 2.100.000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /2хх-94-95 тал/,
Гэрч Б.А ийн өгсөн: “Б гэх хүнийг бол танина. Энэ хүнтэй айл саахалт байсан. 2019 оны 12 дугаар сард болсон санагдаж байна, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Энэ хүнээс хүрэн зүсмийн нэг тооны үнээг том улаан хүрэн зүсмийн тугалтай нь авсан. Яагаад Б аас тугалтай үхэр авсан бэ? гэхээр Б манайхаас 25 тооны ишиг аваад оронд нь энэ тугалтай үхрийг өгсөн” гэх мэдүүлэг /1хх-173-174 тал/,
Гэрч Х.Х гийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 20-ны үед би Дархан-Уул аймгийн ченж Ж гэх хүнтэй өмнө ярилцахад гайгүй тугалтай үнээ байх юм бол хоёр тооны сувай үнээ байгаа сольж хольж болно гэж ярьцгааж байсан. Тухайн өдөр Ж над руу залгаж “гайгүй тугалтай үнээ байна, оройхон яваад очих уу” гэхэд би “тэг тэг” гэж хэлсэн. Оройн 20 цагийн үед Ж өөрийн хөх өнгийн портер машинтай үл таних залуутай цуг нэг ягаан саарал өнгийн үнээ, улаан халзан тугал ачсан хүрч ирсэн. Тэгээд би авчирсан үнээг солиод хариуд нь цагаан сартай цагаан С лтэй мухар улаан, улаан халзан эвэртэй хоёр сувай үнээг сольсон. Тэр тугалтай үнээ одоо манай хотонд бэлчиж байгаа” гэх мэдүүлэг /1хх-175-177 тал/,
Гэрч Г.М ийн өгсөн: “...Урьд Б гэх хүн миний малыг 3 жил малласан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б аас өөрийн эзэмшлийн мал болох том үхэр, тугал нийлсэн нийт 32 тооны үхрээ ... гэх газарт байх Б ийн гэрээс эхнэр А , малчин Б нарын хамтаар очиж тууж Нүхтэд аваачсан. Би Б ид 3 жилийн өмнө буюу 2016 онд оодон ягаан зүсмийн 1 тооны үнээ тугалтайгаа, хүрэн халзан зүсмийн 1 тооны үнээ тугалтайгаа, сэрвээ цагаан улаан зүсмийн 1 тооны үнээ тугалтайгаа, бусад үхрийн зүсийг нь сайн санахгүй байна. Нийтдээ 7 тугалтай үнээ аваачиж өгсөн. Энэ үхэрнүүд 3 жилийн хугацаанд өсөж үржээд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тууж явсан гэх 32 тооны үхэрнүүд гэж бодсон. Би гомдолтой байна. Дээрх тууж явсан үхэрнүүдийг хулгайн үхэр гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /1хх-178-179 тал/,
Гэрч Д.Б гийн өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд оршин суух М гэх залуу 22 тооны үхэр, үүнээс 17 тооны эм үхэр бяруутай, 5 үхэр нь тугалтай авчирч маллаж бай гэж хэлсэн. Учир нь би М гэх хүний малыг малладаг малчин нь юм. Тухайн үед М малчин Б гэх залуугаар Сэлэнгэ аймгийн ... гэх газраас туулгаж авчирсан гэж хэлж байсан. Би тухайн үхэрнүүдийг хашсан байж байхад М ирж 22 тооны үхэрнүүдийн эврийг бүгдийг нь ногоон өнгөөр будсан. Надад ямар нэгэн юм хэлээгүй” гэх мэдүүлэг /1хх-180-181 тал/,
Гэрч Н.Г ын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны орчим ... сумын иргэн Б гэх залууд өөрийн эзэмшлийн ногоон өнгийн **-** ДАХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр зарсан ба М ийхөө оронд эвэртэй улаан халзан үнээ, эвэртэй цоохор үнээ, эрээн шүдлэн эр үхэр, хар халзан охин тугал, улаан халзан эр тугал зэрэг нийт 5 тооны мал авсан. Миний Б аас авсан машиныхаа хөлсөнд авсан 3 тооны үхэр одоо байхгүй учир нь цоохор шүдлэн үхрийг нь идшиндээ хэрэглэж улаан халзан үнээ, цоохор үнээ хоёрыг 2020 оны 01 дүгээр сарын эхээр ... сумын ченж Ж гэж хүнд 1.700.000 төгрөгөөр зарсан. Харин 2 тугалынх нь 1 эр тугалыг чоно идчихсэн, үлдсэн 1 тугал нь эхтэйгээ хамт Ж д зарагдсан...” гэх мэдүүлэг /1хх-183 тал/,
Гэрч Д.П өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр намайг гэртээ байхад манай сумын харьяат Д.Б гэх залуу над руу миний ******** дугаар луу ******** дугаараар залгаж “лизингийн мөнгө төлөх хугацаа болчихоод үхэр зарах гэсэн юм” гэхээр нь би “нэг үхэр авахгүй, бог мал авч байгаа” гэж хэлсэн. Зарах хонь, ямаа байхгүй үхэр байна гэсэн. Тэгэхээр нь очиж чадахгүй гэхэд Б “үхрээ ачаад очьё” гэхээр нь “за би үзэж байгаад авахаа шийднэ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2 цагийн дараа Б өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн Бонго маркийн машин дээр ягаан хөгшин үнээ, ягаан өнгийн бяруутай, улаан хүрэн зүсмийн эм үхэр, гэдсээрээ цагаантай байсан. Улаан хүрэн зүсмийн шүдлэн эр бярууны хамт нийт 4 тооны мал ачиж ирсэн. Тэгээд би үзэж байгаад 2.700.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Ингээд би хагас сар орчим тэжээсэн. Тэгээд Дархан-Уул аймгийн харьяат махны ченж Гэрэл гэх хүнийг дуудаж “үхэр авах уу” гэхэд “авна” гэж ирээд надаас 3.000.000 төгрөгөөр нөгөө дээрх зүсмийн 4 толгой малыг худалдаж авсан” гэх мэдүүлэг /1хх-186-187 тал/,
Гэрч Э.Г ын өгсөн: “Би Г ыг нэг нутгийн хүн учраас танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би Г гэх хүнтэй 2019 оны 11 дүгээр сард үхрийн наймаа хийсэн. Г оос би 1 тугалтай үхэр, 1 бяруу, 1 хөгшин үхэр нийт 4 толгой малыг худалдаж авсан. Тугалтай үхрийг 800000 төгрөг, бярууг 400000 төгрөг, хөгшин үхрийг 700000 төгрөгөөр тус тус бодож худалдаж авсан. Миний санахаар тугалтай үхэр нь улаан халзан зүсмийн том эвэртэй үнээ байсан. Тугал нь мөн адил улаан халзан тугал байсан. Бяруу нь улаан зүсмийн, хөгшин үхэр нь мухар улаан халзан зүсмийн байсан. Г хэлэхдээ Бонго маркийн тээврийн хэрэгсэл зараад оронд нь энэ хэдэн малыг авсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-190-191 тал/,
Гэрч Ц.Э ы өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны үеэр ... сумын 1 дүгээр багийн “Ширэнгийн гол” гэх газраас Б тугал нь үхсэн гээд 1 тооны улаан гунжин үхэр өгсөн. Дараа нь би “хоёр бяруугаа авъя, аль эсвэл мөнгөө буцааж авна” гэхэд ...гэх газар намаржаан дээрээ байж байгаад маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны үед очиход энэ улаан алаг тарлан гунж аваад яв гэж хэлсэн. Би маргааш нь машин аваад үхрээ авах гээд очиход өөрөө байгаагүй эхнэр нь өгсөн.
Энэ 2 үхэр одоо болтол манай малд байгаа...” гэх мэдүүлэг /1хх-192-193 тал/,
Гэрч М.Э ийн өгсөн: “...Б надад нийт 3 тооны адуу барьж өгсөн. Б аас 1 адууг нь 500.000 төгрөгөнд, 1 адууг нь 700.000 төгрөгөнд, 1 адууг нь 600.000 төгрөгөнд бодож би худалдаж авсан. Тухайн үед Б ид мөнгөө бэлэн өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-69-71 тал/,
Гэрч Ц.Б ын өгсөн: “...манай сумын Б гэх залуу машинтай ирээд “ах, танай малын хашаанд адуу оруулж морь барьж авах гэсэн юм” гэхээр нь “за” гэж хэлсэн. Тэгээд Б 3 тооны адууг бэлчээрээс хөөж ирээд малын хашаанд оруулж бариад машиндаа ачиж явсан..., тэр 3 адуу ямар ч байсан Б ийх биш, харин эгч дүү нарынх нь байх...” гэх мэдүүлэг /2хх-73-74 тал/,
Шүүгдэгч Д.Б ийн яллагдагчаар өгсөн: “Хяналтын прокурор Э.Гантулгын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2015000310096 дугаартай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолтой санал нийлж байгаа. Тухайн үед бөөнд нь байсан 21 тооны үхрийг би авсан. Хохирол төлбөрөө 100% барагдуулах болно. Би гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их харамсаж байна” гэх мэдүүлэг /1хх-49 тал/,
...“2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үеэр оройн 22 цагийн үед ганцаараа морь унаад явж байгаад ... гэж нэрлэдэг газарт явж байгаад тухайн газраар бэлчиж байсан нийт 21 тооны үхрийг салгаж туугаад улмаар Сэлэнгэ аймгийн ... суманд авчирсан. Тэгээд тухайн малыг өрөндөө буюу М эд өгчихсөн. Хэрэг болохоос өмнө М ийн малыг маллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын дундуур Сэлэнгэ голоос ус уулгах гэж байгаад мөс цөмөрч 16 тооны үхэр усанд унаж үхсэн. Тухайн үхэрнүүдийг төлөхийн тулд хулгай хийсэн юм. ... ийн нутаг “Атар” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27нд шилжих шөнө Д.Э гэх хүний 9 тооны үхэр авсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Л.Э гэх хүний 17 тооны үхэр авсан. Би хохирлоо 100 хувь барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаагаа хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Мөн өөрийн үр хүүхдээ шударгаар хөдөлмөрлөж өсгөж хүмүүжүүлмээр байна” гэх мэдүүлэг /1хх-102-103 тал/,
...“Би хяналтын прокурор М.Сайнзаяагийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2015000300098 дугаартай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолтой санал нийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна” гэх мэдүүлэг /1хх-250 тал/,
...“Би 2018 оны 04 дүгээр сараас хойш өөрийн төрсөн эгчийн эзэмшлийн бор морь, хээр морь хоёрыг малладаг байсан. Миний төрсөн эгч Д.С “тэр хоёр морины нэг нь хөгшин морь, нэг нь ааш муутай морьд учраас чи зарж борлуулаад нэг морины мөнгийг чи өөрөө аваарай, надад нэг морины мөнгийг нь өгөөрэй” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө эзэмшлийн бор морио нийлүүлээд 3 тооны адууг ... сумын мал мах авдаг Бухаа гэх хочтой Э өд нийт 1800000 төгрөгөөр үнэ тохирч зарсан. Тухайн үед манай охин Б тархины хүнд хагалгаанд орох болоод М ий хэрэг гарсан тул эгч Д.С д адууных нь мөнгийг өгч чадалгүй охиныхоо эмчилгээнд зарцуулсан. Би С эгчийн хоёр тооны адуу, өөрийн нэг тооны адууг 2018 оны 11 дүгээр сарын 13, 14ний үед ... сумын мал махны ченж М.Э өд зарсан. С эгч надад захиран зарцуулах эрх өгсөн” гэх мэдүүлэг /2хх-103-104 тал/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтууд авагдсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн малыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн нь Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Б ийн дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийн олон тооны мал хулгайлсан шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б ийн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдийн хооронд бусдын мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх хуулиар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас ... ийн иргэн Ц.Б д 4.750.000 төгрөгний, Ж.Г т 1.150.000 төгрөгний, Б.М т 6.100.000 төгрөгний, Л.Э од 9.800.000 төгрөгний, 4 дүгээр багийн иргэн Д.Э д 5.750.000 төгрөгний, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн иргэн Б.Т т 2.600.000 төгрөгний, Сэлэнгэ аймгийн ... сумын 1 дүгээр багийн иргэн Д.С д 2.100.000 төгрөгний хохирол тус тус бодитой учирсан байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.М т 8 тооны үхрийг /1хх-145/, хохирогч Б.Т т 4 тооны үхрийг /1хх-154/, хохирогч Ц.Б д 7 тооны үхрийг /1хх11/, хохирогч Ж.Г т 2 тооны үхрийг /1хх-69/, хохирогч Л.Э од 4 тооны үхрийг /1хх-149/, хохирогч Д.Э д 4 тооны үхрийг тус тус биет байдлаар буцаан өгч /1хх-147/, үлдсэн хохирлыг М хэлбэрээр төлж барагдуулсан, хохирогч Д.С гийн 3 тооны адууны хохирлыг М хэлбэрээр төлж, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б ийн бусдын олон тооны мал хулгайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудаас /1хх-103, 2хх79-80, 87 тал/ дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, “С ” ХХК-ийн фермэд туслах ажилтнаар ажилладаг, эхнэр бага насны дөрвөн хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн 61 дүгээр гарамны Рашаантын барьцаант гэх газарт амьдардаг зэрэг түүний хувийн байдлууд тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон таван жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр гурван жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Харин түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хорих ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирохгүй гэж үзнэ.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Х овогт Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хуйлгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаарзүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр гурван жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Д.Б ид оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөхтөлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД