Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 111

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Б,

шүүгдэгч О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О д холбогдох эрүүгийн 2013001440119 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийнБ сумын 2 дугаар багт оршин суудаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, О , регистрийн дугаар БЕ87******

Шүүгдэгч О гийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О  нь БӨ аймгийнБ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б ийн “Од” нэртэй хүнсний дэлгүүрийн дээвэрт яндангийн цөмөрсөн хэсгээр 2020 оны 2 дугаар сарын 26, 2020 оны 3 дугаар сарын 18, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, нийт 420.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч О  мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэв.

Хоёр: Эрүүгийн 2013001440119 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

2. Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-19 дугаар хуудас/,

3. Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

4. Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

5. Шүүгдэгч О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

6. Шинжээч БӨ аймгийнБ сумын төрийн сангийн төлөөлөгч С , мал эмнэлгийн тасгийн дарга Г  нарын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч О  нь БӨ аймгийнБ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б ийн “Од” нэртэй хүнсний дэлгүүрийн дээвэрт яндангийн цөмөрсөн хэсгээр 2020 оны 2 дугаар сарын 26, 2020 оны 3 дугаар сарын 18, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, нийт 420.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас,

- Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр аймаг руу явсан, тэнд очоод 1 сар гаруй болоод 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ирэхэд манай дэлгүүрт хулгай орсон байсан байна. Манай дэлгүүрийн дээд давхар Ж ын хувьцаагаар авсан өрөө байгаа юм. Тэнд нүх байгаа гэдгийг Ж ын хүү О  мэдэж байгаа. Голцуу архи, тамхи, хүнсний бүтээгдэхүүн алга болсон байна лээ.

...Иргэн О  надад учирсан хохирол болох 700.000 төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулж өгсөн. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-19 дүгээр хуудас/,

- Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 3 гараад О гийн аавын байшинд очсон, тэнд 2 ширхэг 0,33-ын Ерөөл архи уугаад, Г  ах гэр рүүгээ явсан, тэгтэл О  дахиад нэг шил 0,5-ын Хар чингис архи ханцуйнаасаа гаргаж ирээд тэрийг хамт уусан, архиа ууж дуусаад хоёулаа гараад манайх руу явсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

- Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О  гэрт орж ирээд намайг дуудсан, гадаа гартал Б тай хамт зогсож байсан, ганц юм уух уу гээд 0,33-ын Ерөөл гаргаж ирсэн, тэрнээс би нэг татсан, тэгээд гурвуулаа дээшээ О гийн байшинд очоод миний татсантай нийлээд 0,33 Ерөөл 2 шилийг уусан, тэгээд би шууд гараад гэртээ ирээд унтсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- Яллагдагч О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би БӨ аймгийнБ сумын 2 дугаар багийн иргэн тус сумын 4 дүгээр багт амьдардаг ба тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй хүнсний дэлгүүр 2020 оны 2 дугаар сарын 26, 2020 оны 03 дугаар сарын 18, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус нийт 3 удаа хууль бусаар нэвтэрч Соёрхол 0,75 гр архи 1 ширхэг, Ерөөл 0,75 гр архи 1 ширхэг, Амуу буудай 0,75 гр архи 1 ширхэг, Ерөөл 0,5 гр архи 7 ширхэг, Хар чингис 0,5 гр 1 ширхэг, Ерөөл 0,33 гр 3 ширхэг, Алтан навчис тамхи 2 ширхэг, Цагаан өргөө тамхи 1 ширхэг, Бонд тамхи 1 ширхэг, Ажлын бээлийн 1 ширхэг, Эмэгтэй шилэн трико 1 ширхэг, Молоко 3 ширхгийг хулгайлан авсан, Би Б ийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба нийт 700.000 төгрөгийг төлсөн ба хохирлын тал дээр маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

- Шинжээч БӨ аймгийнБ сумын төрийн сангийн төлөөлөгч С , мал эмнэлгийн тасгийн дарга Г  нарын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Б ийн БӨ аймгийнБ сумын 4 дүгээр багт байрлах хүнсний дэлгүүрийн дээвэрт яндангийн цөмөрсөн хэсгээр нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэнээр илэрнэ.

Шүүгдэгч О гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна гэж үзэв.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч О  нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, иргэн Б д 420.500 төгрөгийн хохирол учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх эд зүйлсийн үнийг хохирогч Б д төлж хохирол, хор уршгийг арилгасан, мөн хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч О  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч О д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч О  нь хохирогч Б тэй сайн дураараа эвлэрч, хохирлыг барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаартай саналд яллагдагч О д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг яллагдагч О  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч О д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзав.

Иймд шүүгдэгч О д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч О  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О г хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ