Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Х” ХХК*******ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Нэхэмжлэгч “Х” ХХК

Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17*******ны өдрийн 01 дүгээр шийдвэр. 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

 

Хэргийн индекс: 120/2021/0016/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК*******иас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “... Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн 3/04 дугаар тогтоолын “Х” ХХК*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”*******аар маргажээ.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17*******ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн к, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн 3/04 дугаар тогтоолын “Х” ХХК*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хариуцагч тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахдаа Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлийг баримталсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан, холбогдох мэргэжлийн болон ажил хариуцсан хүмүүсийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг үндэслэж тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоол гаргасан.

3.2. Дээрх ажлын хэсэг нь тухайн газрын орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэл, шаардлага зэргийг нотолсон санал, дүгнэлтийг хавсралт зураг, схемийн хамт хурлын хуралдаанд Засаг даргаар өргөн бариулж, хэлэлцүүлсэн.

3.3. Монгол Улсын Засгийн газраас 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”*******ыг зөрчсөн, өөрөөр хэлбэл аймгийн газрын албаар холбогдох зохион байгуулалтыг хийлгээгүй гэж дүгнэсэн бөгөөд тус журмын хавсралт “3”*******ын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...сум, дүүргийн нутаг дэвсгэр дээр хийгдэх газар зохон байгуулалттай холбоотой бүх ажлыг дүүргийн газрын алба, сумын газрын даамал” хариуцан хэрэгжүүлнэ гэж журамласан. Сумын Засаг дарга нь захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт сумын газрын даамал орж ажиллаж, газар зохион байгуулалтыг хийсэн.

4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах шийдвэр гаргахдаа “хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15, 24, 26, 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн” хуулийн эдгээр заалтуудаас маргаан бүхий актад 15, 24 дүгээр зүйлүүд хамааралгүй бөгөөд шүүх маргаанд онцын хамааралгүй эдгээр зүйлүүдийг нэмж дурьдсан нь ач холбогдолгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг баримтлах явдалдаа хүч оруулахыг зорьсон гэж үзэж болохоор байна. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэг болон 26, 27 дугаар зүйлийг баримтлан хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийг оролцуулаагүй, оролцогчийн эрхийг хангаагүй, сонсох ажиллагааг хийгээгүй гэж буруутгасан. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1*******д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” 28.1.2*******д “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” хэмээн журамласан бөгөөд дээрх нөхцөл шаардлагууд хангалттай байсныг хариуцагчаас шүүхэд тайлбарлаж, нотолсон боловч шүүх хэрэгсэхгүй болгосон.

4.1. Харин уг хуулийн 28.1.3*******д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хангах шийдвэрлэж байгаа бол” сонсох ажиллагааг зохион байгуулахгүй байхаар журамласан байдаг бөгөөд тухайн газар оронд ажиллаж, амьдарч байгаа иргэд, малчид уул уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахыг тухайн бүр эсэргүүцэж, шат шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргасаар ирсэн. Хариуцагчаас Баясах багийн даргаараа уламжлуулан гаргасан малчид, иргэдийн өргөдөл, гарын үсгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзээд, үнэлж үзээгүй болно. Эдгээр байдлуудаас харахад нэхэмжлэгчийн маргаж байгаачлан энэхүү захиргааны актыг гаргахад сонсох ажиллагааг заавал хийж, нэхэмжлэгчийг оролцуулах шаардлагагүй байсан гэж хариуцагч болон төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно.

5. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын эсэргүүцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхийн шийдвэрийг хамгаалж дараах тайлбарыг гаргасан.

6.1. Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан дээрх ажлын хэсэгт сумын газрын даамал орж ажиллаж, газар зохион байгуулалтыг хийсэн” гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болно. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн 57 дугаартай тайлбарт “..сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30*******ны өдрийн 1/573 дугаартай албан бичгээр хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх асуудлуудын жагсаалтыг ажлын хэсгийн дүгнэлт ирүүлсэн гэсэн байдаг. Маргаан бүхий захиргааны акт гаргах болсон үндэслэл нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г.Г*******гийн 2021 оны 08 дугаар сарын 30*******ны өдрийн 1/573 дугаартай албан бичиг буюу санал байсан.

6.2. Харин Засаг дарга Г.Ганмаагийн дээрх 1/573 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай саналын үндэслэл нь Засаг даргын 2021.08.27*******ны өдрийн А/126 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу байгуулагдсан “Ажлын хэсэг”*******ээс гаргасан “Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт байрлах хүрэн ханын хэц, эрдэн уул орчмын газар нутгийн судалгаа, дүгнэлт” болно.

6.3. Уг дүгнэлтийн 7 дугаар бүлгийн “Газар зохион байгуулалтын ажлын дүгнэлт” хэсэгт “..ноён сумын зааг Ханын хэц Хүрэн ханангийн нуруу, ... ой, амьтан, ургамал, усны нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах шаардлагатай” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Ханын хэц гэсэн нэр бүхий газрын тодорхой хэсэгт ашиглалтын талбай эзэмшдэг. Гэтэл дээрх ажлын хэсгийн дүгнэлт нь хууль ёсны үндэслэл бүхий баримт болж чадахгүй байна.

7. Засаг дарга нь 2021.08.27*******ны өдөр 17/126 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар нэр бүхий 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж Орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрын нутгийн судалгаа, үндэслэлийг хууль тогтоомжийн хүрээнд судалж гаргах”*******ыг үүрэг болгожээ. Гэтэл хариуцагчаас 2021.10.25*******ны өдрийн 48 дугаартай “Тайлбар гаргах тухай” албан бичгийн хавсралтаар шүүхэд ирүүлсэн “Ажлын хэсгийн дүгнэлт”*******д “А.А, Б.Ц, Ч.Э” гэсэн 3 хүн гарын үсэг зурсан, харин захирамжаар томилогдсон үлдэх 6 хүн нь гарын үсэг зураагүй байгаа болно. Мөн уг дүгнэлтэд “Ц.С, П.М” гэх захирамжаар ажлын хэсэгт томилогдоогүй хоёр гарын үсэг зурсан байна.

8. Гурвантэс сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 30*******ны өдрийн 1/733 дугаартай албан бичигт “...2021.08.27*******ны өдөр 17/126 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн 2 дахь заалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газар нутгийн судалгаа, үндэслэлийг хууль тогтоомжийн хүрээнд гаргаж танилцуулах, ажлын хэсгийн ахлах, гишүүдэд үүрэг болгосон. Ажлын хэсгийн танилцуулага, гүйцэтгэх ажлын удирдамж, хурлын тэмдэглэл, тайлан зэргийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хүргүүлж байна” гэжээ. Ийнхүү Засаг даргаас шүүхэд “Ажлын хэсгийн дүгнэлт”*******д нийт 9 гарын үсэг байх хэдий ч гарын үсгийн тайлал байхгүй учраас захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан гэж дүгнэх боломжгүй.

9. Гурвантэс сумын Засаг даргаас 2021.11.30*******ны өдрийн 1/733 дугаартай албан бичгээр ирүүлсэн шүүхэд 2021.09.01*******ний өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах судалгаа, дүгнэлт гаргах ажлын хэсгийн удирдамж”*******ийн 4*******т “2021.09.01*******14*******ний өдрийн дотор хийж гүйцэтгэх”*******ээр заасан харин 5 дугаар зүйлд заасан “Хяналт шалгалт, судалгааны чиглэл” гэсэн хэсэгт газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар огт дурдаагүй, мөн уг захирамжийг Засаг даргаас баталж, гарын үсэг, тамга тэмдэг дараагүй байгаа учраас уг баримтыг хуулийн хүчин төгөлдөр нотлох баримт гэж үзэхгүй.

10. Шүүхээс 2021.11.23*******ны өдрийн 117 дугаар албан бичгээр ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүдийг ирүүлэхийг Засаг даргаас шаардсан байна. Үүний дагуу хэрэгт 2021.08.30*******ны өдрийн Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд ажлын хэсгийн ахлагч  А.А одооноос эхлээд судалгаа дүгнэлтийнхээ ажилд орчгооё, удирдамж гаргаж шаардлагатай мэдээ мэдээллээ цуглуулж нэгтгэж ажиллацгаая, гэжээ. Засаг даргаас дээрхээс өөр ажлын хэсгийн хурлын тэмдэглэл ирүүлээгүй байх бөгөөд газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шаардлага байгаа эсэх талаар ажлын гишүүдийн хэлэлцэж шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл байхгүй байна.

11. Засаг дарга нь 2021 оны 08 сарын 27*******ны өдөр 17/126 дугаартай захирамжаар “Ажлын хэсэг” томилсон бөгөөд уг ажлын хэсэг нь мөн оны 8 дугаар сарын 30*******ны өдөр анхны хурлаа хийсэн, Ажлын хэсгийн Удирдамжийн огноо мөн оны 09 дүгээр сарын 01 гэсэн байгаа болно. Гэтэл Засаг дарга нь 2021 оны 08 дугаар сарын 30*******ны өдрийн 1/573 дугаартай албан бичгээр Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэлэлцүүлэх асуудлын жагсаалт хүргүүлсэний 5 дугаарт “зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай” гэжээ. Түүнчлэн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн 48 дугаартай “Тайлбар гаргах тухай” албан бичигт “... газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сумын Засаг даргын 2021 оны 8 сарын ₮*******ны өдөр ирүүлсэн 1/573 гоот санал, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн” гэжээ. Хэрэв Засаг дарга 2021 оны 08 сарын 27*******ны өдөр 17/126 дугаартай захирамжаар “Ажлын хэсэг” томилж, дүгнэлтийг Засаг дарга нь 2021 оны 08 дугаар сарын 30*******ны өдрийн 1/573 дугаартай албан бичгээр хүргүүлсэн гэж үзвэл, Ажлын хэсгийн гишүүд нь амралтын өдрөөр буюу 28 (Бямба), 29 (Ням)*******ын ажилласан гэж үзэх хэдий ч 2 хоногийн дотор га талбайд судалгааны ажил хийсэн байх боломжгүй юм. Мөн Ажлын хэсэг нь 2021 оны 8 дугаар сарын 30*******ны өдөр анхны хурлаа хэсгийн удирдамжид “2021 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрөөс мөн сарын 1 хийж гүйцэтгэх” заасан байхад Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 30*******ны өдөр “орон нутгийг тусгай хэрэгцээнд авах санал, ажлын хэсгийн дүгнэлт”*******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн.

11.1. Иймд ажлын хэсэг нь дүгнэлтээ гаргаагүй байхад буюу Засаг дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд “Ажлын хэсгийн дүгнэлт” гэх баримт бичгийг 2021 орны 08 дугаар сарын 30*******ны өдөр хүргүүлжээ. Түүнчлэн Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 30*******ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвхөн “санал” хүргүүлсэн, Ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлээгүй байсан тохиолдолд Засаг даргаас ажлын хэсгийн дүгнэлтийн үр дүнг урдчилан тодорхойлсон гэж үзэх бөгөөд Ажлын хэсгийн дүгнэлт бодит бус гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.

12. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “Ажлын хэсгийн дүгнэлт”*******д тусгай хамгаалалтад авах хугацааг заагаагүй бол сумын Засаг даргаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “Ажлын хэсгийн дүгнэлт”*******д “15 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналтай” гэж заасан зэргээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон нэг баримтыг хоёр захиргааны байгууллагаас шүүхэд ирүүлэхдээ өөр өөр утга агуулгатай байдлаар ирүүлжээ. Мөн тусгай хамгаалалтад авах хэрэгцээ шаардлага, үндэслэлийг тодорхойлсон энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг хэзээ, хэн үйлдэгдсэн нь ойлгомжгүй, түүнийг баталгаажуулж гарын үсэг зурсан хүмүүс нь зөрүүтэй эргэлзээ бүхий, доторх тоо баримтууд нь хэдэн оны ямар статистик судалгаанд үндэслэсэн нь тодорхойгүй байна.

12.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2*******т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, унэн зов, эргэлзээгүй талаас нъ үнэлнэ” гэж заасны дагуу дээрх Ажлын хэсгийн дүгнэлтийг бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон, маргаан бүхий актыг гаргахыг зайлшгүй шаардсан, эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн “... судалгаа, дүгнэлтүүдийг бодит иохцөл байдлыг зөв тогтоосон, үнэн зөв, эргэлзээгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбогдуулан хийгдсэн судалгаа, дүгнэлт, санал мөн гэж үнэлэх боломжгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

13. Хариуцагч давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 15, 24 дүгээр зүйл заалтыг буруу хэрэглэсэн” гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 *******д “Оролцогч захиргааны байгууллагатай харилцахдаа дараах эрхийг эдэлнэ” гэж заасан нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа тухайн этгээдийг оролцуулах, тайлбар мэдүүлэг гаргах зэргээр оролцогчийн эрхийг баталгаажуулсан, харин 24 дүгээр зүйлийн 24.1*******т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэсэн нь захиргааны байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахдаа хамаарал бүхий нөхцөл байдлыг хууль ёсны үндэслэл бүхий нотлох баримтад үндэслэн зөв тогтоох тухай заалт юм.

13.1. Гэтэл хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийг оролцуулаагүй.

14. Хариуцагчаас давж заалдах гомдолдоо Баясах багийн даргаараа уламжлуулан гаргасан малчид, иргэдийн өргөдөл, гарын үсгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх нотлох барнмтын шаардлага хангаагүй гэж үзээд, үнэлж үзээгүй болно. Эдгээр байдлуудаас харахад захиргааны актыг гаргахад сонсох ажиллагааг заавал хийж, нэхэмжлэгчийг оролцуулах шаардлагагүй байсан” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1*******д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ”, 26 дугаар зүйлийн 26.1*******д зааснаар “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно ” гэжээ. Гэвч хариуцагч нь маргаан бүхий акттай холбогдуулан сонсох ажиллагаа хийгээгүй бөгөөд шалтгаанаа “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө” хэмээн тайлбарласан хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2*******т зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа нотлоогүй болно.

14.1. Тодруулбал, “... малчид, иргэдийн өргөдөл, гарын үсгийг шүүхэд өгсөн” гэдэг нь сонсох ажиллагаа хийхгүй байх “нийтийн ашиг сопирхолд сөргөөр нөлөөлнө” гэсэн үндэслэлд хамаарахгүй болно. Иймд анхан шатны шүүхийн “... маргаан бүхий захиргааны актаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нутагт амьдарч буй иргэдийн эрх, хуулъ ёсны аишг сонирхолд болон мал, амьтан, байгаль орчинд ямар нөхцөл байдлын улмаас хэдий хэмжээний хохирол учирсан, учруулж болзошгүй ... нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад хариуцагч байгууллага сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй болно.

15. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дараах байдлаар хуульд заасан журмыг зөрчсөн.

15.1 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5*******д зааснаар “захиргааны акг нь зорилгодоо нийцсэн байх” гэсэн тусгай зарчмыг баримтлахыг захиргааны байгууллагад үүрэг болгосон. Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан маргаан бүхийн захиргааны актын хувьд хуульд заасан тодорхой шаардлагыг хангаснаар тухайн шийдвэрийн зорилго биелсэн гэж үзнэ. Тодруулбал, хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг “тусгай хэрэгцээнд авсан” маргаан бүхий актын зорилго нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1*******д заасан “байгалын нөөц газар” гэсэн ангилалд ашиглалтын талбайг хамааруулж, “ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг хориглох” байдаг билээ. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3*******т “төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон ... зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу хүчин төгөлдөр хайгуулын тусгай ... бүхий хайгуулын талбайг “тусгай хэрэгцээнд авсан”*******ыг бүртгэснээр тухайн талбайд  ашигт малтмал хайх үйл ажиллагаа хориглогдож, уг зорилго нь хангагдах буюу эрх зүйн үйлчлэл үзүүлэхээр байна.

15.2. Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3*******т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхтэй бөгөөд хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсвэл тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргасан бол шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр, тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд, тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго, тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа зэрэг мэдээллийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлж, тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй болно. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 сарын 02*******ны өдрийн 2/5352 гоот албан бичигт “... тогтоолыг мапай газарт ирүүлээгүй байгаа тул Ашигт малтмалып тухай хуулийп 14 дүгээр зүйлийн 14.3*******т заасны дагуу тус газрын геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн УУККСистемд бүртгэлгүй байна ” гэжээ.

15.3. Нэгэнт хуульд зааснаар 10 хоногийн дотор бүртгүүлээгүй, улмаар уг 10 хоногийн хугацааны дараа нөхөн бүртгүүлэх тухай хуульд заасан үндэслэл байхгүй тул маргаан бүхий актын зорилго биелэгдээгүй, анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлж, хэрэгжих боломжгүй “илт хууль бус акт” гэж үзэх үндэслэлтэй байна.

15.4. Газар зохион байгуулалтын баримт бичгүүдийг бүрдүүлээгүй буюу эрх бүхий байгууллагаас судалгаа аваагүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4*******т орон нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зааж, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4*******т “Нийслэл, сум, дүүргийи тухайн жилийн газар зохион байгуулалтыи толовлогоо нъ иргэн, аж ахуйи нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нохон сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг тослийн баримт бичиг байна гэж заасан байх бөгөөд газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1******* 25.1,6*******д зааснаар бүрдэхээр байна.

15.5. Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020 онд баталсан 2/11 дугаартай 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг тусгай хамгаалалтад авахаар тусгаагүй атлаа 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа газар зохион байгуулалтын дээрх үндсэн баримт бичгүүдийг бүрдүүлэлгүйгээр шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5*******д “... тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгохтой .... холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төслүүд”, 25.1.6*******д “газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материал” зэрэг нь газар зохион байгуулалтын үндсэн баримт бичиг байхаар заасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”*******ын 11*******16 дахь хэсэгт “... тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг аймгийн газрын алба[1] хариуцан бэлтгэл ажлыг хангаж, судалгааны ажил хийж гүйцэтгэн, холбогдох саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулах... ”*******аар журамласан.

15.6. Гэтэл хариуцагч нь эрх бүхий байгууллагын судалгааг авалгүйгээр, ашиглалтын талбайг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан болох нь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 12 сарын 30*******ны өдрийн 498 тоот албан бичигт “...га газар нутгийг 15 жилийн хугацаатай, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргахын өмнө уг газрыг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг манай байгууллага хариуцан бэлтгэл ажил ханган, судалгаа хийж ажиллагаагүй болно” гэснээр тогтоогддог.

16. Иймд хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх зарим нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн хүчингүй болгуулахыг хүссэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн 3/04 дүгээр тогтоолын 1, 2 дахь заалтаар тус сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших Хүрэн ханын хэц, Эрдэнэ уул орчмын 5984,84 га газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангилалаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дээрх талбайтай давхцал бүхий “Х” ХХК*******ийн MY*******020511 дугаартай ашиглалтын талбайн лиценз эзэмшигч хуулийн этгээдэд тогтоолыг танилцуулж, мэдэгдэл хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд үүрэг болгож шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

3. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн 3/04 дүгээр тогтоолоор батлагдсан зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр нь Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд Өнжөөж амраах бэлчээр*******ийн зориулалтаар төлөвлөгдсөн газартай хэсэгчлэн, Х” ХХК*******ийн MY*******020511 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1799 га талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3*******т зааснаар “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчны улсын тусгай хамгаалтад ороогүй объектыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргаж, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоож, биелэлтэд нь хяналт тавих”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3*******т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3*******т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4*******д “Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах бүрэн эрхтэй” болох талаар тус тус хуульчилжээ.

4.1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 30*******ны өдрийн 1/573 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах хүсэлтийг гаргахдаа хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх асуудлын 5 дугаарт зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнд авахуулахаар санал гаргасан байна.

4.2. Хариуцагчийн “... тиймээс газар нутгаа уул уурхайн үйлдвэрлэл, авто зам, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалж байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хэвээр хадгалан нутгийн ард иргэдийн малаа маллах бэлчээрийг хамгаалах зорилгоор тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сард ирүүлсэн 1/573 тоот санал, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрээ гаргасангэх тайлбар дараахь байдлаар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

4.3. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27*******ны өдрийн А/126 дугаар захирамжаар Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэн ханын хэц, Эрдэнэ Уул орчмын газар нутгийн судалгаа дүгнэлтийг гаргах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан байх бөгөөд уг захирамжийн 2 дахь заалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газар нутгийн судалгаа, үндэслэлийг хууль тогтоомжийн хүрээнд гаргаж танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд үүрэг болгожээ.

4.4. Дээрх захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулга, судалгаа, дүгнэлт,гүйцэтгэх ажлын удирдамж, хурлын тэмдэглэл, тайлан зэрэг нь хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс эдгээр баримт бичгийн зөвхөн баталгаажилт хэсэгт нь буюу Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 48 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн, мөн сумын Засаг даргын 2021 оны 1/733 тоот албан бичгээр ирүүлсэн судалгаа дүгнэлтүүдийн үг, үсэг, утга агуулга, бичигдсэн стандартын хувьд ижил байх боловч баталгаажилт хэсэгт санал боловсруулж, дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагч, гишүүд болох өөр өөр бүрэлдэхүүн гарын үсэг зурсан, гарын үсгийн тайлал бичигдээгүй ямар албан тушаалтай хэн зурсан нь тодорхойгүй, алийг нь тогтоолын үндэслэл болгосон нь тодорхойгүй зэрэг үндэслэлээр эдгээрийг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй гэж дүгнэж, дээрх санал дүгнэлтүүдийг үгүйсгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2*******т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх заалтыг зөрчжээ.

4.5. Учир нь Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн 07 дугаар Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 4.1*******д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авах тухай саналаа боловсруулж зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заахдаа ямар баримт бичиг зайлшгүй хавсаргаж ирүүлэх ёстойг тодорхойлсон байна. Тус журмын 4.2*******д Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай саналд дараахь зүйлийг тусгана гээд Үүнд а) хамгаалалтад авах тухай үндэслэл, шаардлага, хилийн зааг б) авах газрын байршил, хилийн заагийг тодорхойлсон зураг гэжээ.

4.6. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн 3/04 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах талбайн эргэлтийн цэгийн солбицол болон хоёрдугаар хавсралтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч буй талбайн зургийг баталсан байх тул сумын Засаг дарга газрыг орон нутгийн хамгаалалтад авах санал гаргахдаа холбогдох журмыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл журамд заасан холбогдох нотлох баримтыг хавсаргасан байна.

5. Түүнчлэн маргаан бүхий тогтоолын 3 дугаар заалтаар Тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хуульд заасан хугацаанд багтаан уламжилж, кадастрын зураг зүйн мэдээллийн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга Г.Гангамаад даалгаж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагаас маргаан бүхий газрыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргасны дараа хуульд заасан хугацаанд холбогдох захиргааны байгууллагад мэдээлэл хүргүүлэх талаар хийгдэх процесс ажиллагаа байх тул мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх гомдол нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй юм.

6. Иймд нэгэнт хуульд зааснаар 10 хоногийн дотор бүртгүүлээгүй улмаар уг 10 хоногийн хугацааны дараа нөхөн бүртгүүлэх талаар хуульд заасан үндэслэл байхгүй тул маргаан бүхий актын зорилго биелэгдээгүй, анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлж, хэрэгжих боломжгүй илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

6.1. Мөн Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн 434 дүгээр Хариу хүргүүлэх албан бичиг*******ээр Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн 2021*******12046*******5400 төслийн дугаараар бүртгэгдсэн батлагдсан төлөвлөгөөнд орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын төлөвлөлт нь 2432295, 2432306, 2432311, 2432314 төлөвлөлтийн нэгж талбараар бүртгэгдсэн байна гэснээс үзэхэд газар зохион байгуулалтын баримт бичгүүдийг бүрдүүлээгүй, эрх бүхий байгууллагаас судалгаа аваагүй,тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүйгэж хариуцагчийг шууд буруутгах боломжгүй.

7. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлыг зааж өгсөн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 15*******ны өдрийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 6/01 дүгээр тогтоолоор сумын байгалийн үзэсгэлэнт 9 гайхамшигийг тодруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 21*******ний өдрийн 11 дүгээр тогтоолоор сумын нутаг дэвсгэрт байрлах хадны сүг зураг бүхий газрын байршил солбицлыг хавсралтаар баталсан, тухайн нутагт орших Эрдэнэ уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой, говь нутагт ургадаг ховор хайлаас мод, эмчилгээний рашаантай, улаан номонд бүртгэгдсэн цоохор ирвэс, хулан жороо, аргаль, янгир зэрэг дэлхийд ховордсон ан амьтан, ургамал, шувууд, хөхтөн амьтдын тархацтай болох нь тогтоогдсон энэ тохиолдолд нийтийн ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүссэн, сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.

7.1. Харин нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн давхцсан хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх эрхийг энэ шийдвэр хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

7.2. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн MY*******020511 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1799,64 га талбайг 15 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

8. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн 3/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17*******ны өдрийн 1 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 20 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн 3/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

               

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН