Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 131

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т ,

шүүгдэгч Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х т холбогдох эрүүгийн 2013001500142 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр БӨ аймгийн Д суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х , РД:БЖ75******.

     Шүүгдэгч Х  нь 2012 оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэл БӨ аймгийн Д сумын цахилгаанчин /монтёр/-аар ажиллах хугацаанд тус сумын 9 дүгээр багийн АТП-3 /цахилгаан подстанц-3/-ын хэрэглэгчид болох Ж ын 84.225 төгрөг, А ын 100.000 төгрөг, А ын 45.212 төгрөг, Б ийн 100.000 төгрөг, Ж ийн 5.555 төгрөг, Х  3.307 төгрөг, Р гийн 29.331 төгрөг, Е гийн 47.791 төгрөг, Ш ын 62.311 төгрөг, Р  50.599 төгрөг, А аас 10.372 төгрөг, А ийн 43.220 төгрөг, Ө н 68.869 төгрөг, У  76.785 төгрөг, Ж ийн 138.541 төгрөг, Б гийн 70.900 төгрөг, Н ийн 104.800 төгрөг, Ш н 91.695 төгрөг, мөн тус багийн АТП-4 /цахилгаан подстанц-4/-ын хэрэглэгчид болох О  20.000 төгрөг, А ийн 80.000 төгрөг, Т  44.000 төгрөг, Н ын 170.000 төгрөг, А ийн 150.000 төгрөг, М ийн 65.000 төгрөг, С ын 100.000 төгрөг, С ын 60.000 төгрөг, Е ийн 156.000 төгрөг, Б ын 80.000 төгрөг, Ш н 100.000 төгрөг, Х ын 42.000 төгрөг, Н ын 30.000 төгрөг, Е ын 36.000 төгрөг зэрэг нэр бүхий дээрх 32 иргэнээс бэлнээр хураан авсан цахилгааны төлбөрөөс нийт 2.265.513 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Х аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, энэ хэрэгт холбогдсоны улмаас ажлаасаа халагдсан гэв.

Хоёр: Эрүүгийн 2013001500142 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т ийн хэрэг бүртгэлтийн 201300150 дугаартай хэргийн хохирлын хэмжээг тооцсон хүснэгт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

2. Гэрч Н аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

3. Гэрч Ш аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

4. Гэрч Е ээс эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

5. Гэрч Ж аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,

6. Гэрч А аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,

7. Гэрч А аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/,

8. Гэрч Ж ээс эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

9. Гэрч Х аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

10. Цахилгааны төлбөр 338.299 төгрөгийг БӨ аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газарт төлсөн тухай баримтууд /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

11. Иргэний нэхэмжлэгч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас/,

12. Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-61 дүгээр хуудас/,

13. Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-62 дугаар хуудас/,

14. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-63 дугаар хуудас/,

15. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-64 дүгээр хуудас/,

16. Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-65 дугаар хуудас/,

17. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-66 дугаар хуудас/,

18. Гэрч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-67 дугаар хуудас/,

19. Гэрч Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-68 дугаар хуудас/,

20. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-69 дүгээр хуудас/,

21. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-71 дүгээр хуудас/,

22. Шүүгдэгч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Х  нь 2012 оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэл БӨ аймгийн Д сумын цахилгаанчин /монтёр/-аар ажиллах хугацаанд тус сумын 9 дүгээр багийн АТП-3 /цахилгаан подстанц-3/-ын хэрэглэгчид болох Ж ын 84.225 төгрөг, А ын 100.000 төгрөг, А ын 45.212 төгрөг, Б ийн 100.000 төгрөг, Ж ийн 5.555 төгрөг, Х  3.307 төгрөг, Р гийн 29.331 төгрөг, Е гийн 47.791 төгрөг, Ш ын 62.311 төгрөг, Р  50.599 төгрөг, А аас 10.372 төгрөг, А ийн 43.220 төгрөг, Ө н 68.869 төгрөг, У  76.785 төгрөг, Ж ийн 138.541 төгрөг, Б гийн 70.900 төгрөг, Н ийн 104.800 төгрөг, Ш н 91.695 төгрөг, мөн тус багийн АТП-4 /цахилгаан подстанц-4/-ын хэрэглэгчид болох О  20.000 төгрөг, А ийн 80.000 төгрөг, Т  44.000 төгрөг, Н ын 170.000 төгрөг, А ийн 150.000 төгрөг, М ийн 65.000 төгрөг, С ын 100.000 төгрөг, С ын 60.000 төгрөг, Е ийн 156.000 төгрөг, Б ын 80.000 төгрөг, Ш н 100.000 төгрөг, Х ын 42.000 төгрөг, Н ын 30.000 төгрөг, Е ын 36.000 төгрөг зэрэг нэр бүхий дээрх 32 иргэнээс бэлнээр хураан авсан цахилгааны төлбөрөөс нийт 2.265.513 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т ийн хэрэг бүртгэлтийн 201300150 дугаартай хэргийн хохирлын хэмжээг тооцсон хүснэгт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

- Гэрч Н аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

- Гэрч Ш аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

- Гэрч Е ээс эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

- Гэрч Ж аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,

- Гэрч А аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,

- Гэрч А аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/,

- Гэрч Ж ээс эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

- Гэрч Х аас эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д сум дахь монтёр байцаагчаар ажиллаж байгаад ажлаас халагдсан Х  нь тус сумын иргэдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн бэлнээр хурааж улмаар өөрөө хувьдаа завшсан байх тул ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас халагдсан. Х  нь тус сумын 9 дүгээр багийн иргэдийн дэд станц АТП-З-ын 12 хэрэглэгчийн 795.214 төгрөг, АТП-4-ийн 14 хэрэглэгчийн 1.133.000 төгрөг нийт, 26 хэрэглэгчийн 1.927.214 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон тул үүнийг төлж барагдуулсан,

...Х  нь үлдэгдэл төлбөр болох 338,299 төгрөгийг өнөөдөр төлж барагдуулсан байна.

...Манай байгууллагаас иргэн Х аас цаашид нэхэмжлэх зүйл санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас/,

- Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х  нь надаас бэлнээр авсан байсан цахилгааны төлбөрийн мөнгөнөөс 48,536 төгрөгийг өөрөө хувьдаа завшсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-61 дүгээр хуудас/,

- Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х  цахилгааны мөнгөө өгөөрэй танай цахилгааны төлбөрийн үлдэгдэл нийт 77.405 төгрөг гарсан байна, чи надад бэлнээр 50,000 төгрөг өгчих харин үлдсэн мөнгийг чи өөрөө банканд тушаачхаарай гэхээр нь би түүнд 50.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-62 дугаар хуудас/,

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х  нь урьд надаас бэлнээр авч байсан цахилгааны мөнгийг БӨ аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт тушаагаагүйн улмаас одоо миний бие тус газарт 93.815 төгрөгийн өртэй болоод байна. Би уг нь цахилгааны мөнгөө цаг тухайд нь Х ад бэлнээр төлж байсан гэвч Х  нь надаас бэлнээр авсан мөнгийг хувьдаа завшсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-63 дугаар хуудас/,

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х  нь надаас бэлнээр авч байсан цахилгааны мөнгийг БӨ аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дансанд тушаагаагүйн улмаас одоо миний бие тус газарт 159.142 төгрөгийн өртэй болоод байна. Би уг нь цахилгааны мөнгөө цаг тухайд нь Х ад бэлнээр төлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-64 дүгээр хуудас/,

- Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х  нь надаас бэлнээр авч байсан мөнгөнөөс 180.590 төгрөгийг хувьдаа завшсаны улмаас БӨ аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас надад та урд оны үлдэгдэл 180.590 төгрөгийн өртэй байна, үүнийгээ барагдуулаарай гэх шаардлага тавьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-65 дугаар хуудас/,

- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х  нь надаас бэлнээр авсан цахилгааны төлбөрөөс 54,929 төгрөгийг өөрөө хувьдаа завшсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-66 дугаар хуудас/,

- Гэрч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сар хүртэл Х  гэх цахилгаанчид бэлнээр төлж ирсэн, ...Х  нь надаас бэлнээр авч байсан цахилгааны төлбөрийг БӨ аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дансанд тушаагаагүйн улмаас одоо миний бие тус газарт 120.000 орчим төгрөгийн өртэй болоод байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-67 дугаар хуудас/,

- Гэрч Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х  нь өөрөө нөхөөд нийт 26 айлын цахилгааны төлбөр болох 1,927,124 төгрөгийг төлж барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-68 дугаар хуудас/,

- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед дотоод аудит миний бие мөн инженер Н , монтёр Н , жолооч Ө  нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс очсон ба ажлын хэсгийг миний бие ахалж очсон. Тэгээд Х ын ажлыг хүлээлцэхэд 2 баг болж хуваагдаж айл өрхүүдээр явсан ба миний бие Х ын өөрийг нь дагуулан АТП-4 дэд станцын хэрэглэгчдийн цахилгааны бичилтийн үлдэгдлийг айл тус бүрээр орж баталгаажуулсан, энэ үед нийт 14 хэрэглэгчийн буюу иргэний 1.130.000 төгрөгийг Х  өөрөө төлж барагдуулахаар гарын үсэг зурсан, мөн инженер Н гийн тулгалт хийсэн АТП-3 дэд станцаас 12 хэрэглэгчийн цахилгааны төлбөр болох 794.214 төгрөгийг Х  өөрөө төлж барагдуулахаар болсон байсан тэгээд нийт 1.927.214 төгрөгийг нийт 26 хэрэглэгчийн төлбөрийг Х  өөрөө манай байгууллагын дансанд тушааж төлж барагдуулж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х ад бэлнээр өгч байсан маань үнэн. Х  нь миний төлсөн мөнгөнөөс 54.,929 төгрөгийг өөрөө завшсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-71 дүгээр хуудас/,

            - Шүүгдэгч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2012 оноос 2019 оны хүртэл Д сумын монтёроор ажиллаж байхдаа иргэдээс бэлнээр хураан цахилгаан эрчим хүчний төлбөрөө банканд тушаахын хооронд л би өөрөө бага багаар хэрэгцээндээ зарцуулчхаад дутаасан асуудал байгаа.

            Би урд нь 2020 оны 2 дугаар сард 26-нд иргэний 1.927.214 төгрөгийг холбогдох газарт нь нөхөж төлж барагдуулж өгсөн. Би ер нь анх ажилд орсноос хойш иргэдийн цахилгааны мөнгийг хураан авч, улмаар банканд тушаахын хооронд нь бага багаар хувьдаа зарцуулж, дараа сард нь нөхөн тушааж явж байсан. Улмаар 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр манай суманд дотоод аудитын шалгалт очсон ба энэ үеэр миний хувьдаа ашиглаж мөнгө дутаасан үйлдэл маань анх илэрч би ажлаас халагдсан. Би анх ажилд орсноос эхлээд 2019 оны 10 дугаар сар хүртэл иргэдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг бага багаар хувьдаа зарцуулж ирсэн. Одоо миний төлж барагдуулах нийт төлбөр буюу хувьдаа ашигласан мөнгөн төлбөр бол 6 иргэний 338.299 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х  нь 2012 оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэл Д сумын цахилгаанч монтёроор ажиллах хугацаандаа цахилгааны төлбөрөөс нийт 2 265 513 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х аас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна, шүүгдэгчийн өмгөөлөгч Т аас гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Х ын хөрөнгө завшсан гэм буруутай үйлдэл нь 2012 оноос эхлэн 2019 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд үргэлжилж, таслан зогсоогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х ын үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцож, зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х ын шунахайн сэдэлт, бусдын итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завших санаа зорилго нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Х ын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч БӨ аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт нийт 2.265.513 төгрөгийн бодит хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н ээс “шүүгдэгч Х аас учирсан бүх хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Х ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Х ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х  нь хохирогч талтай сайн дураараа эвлэрч, хохирлын мөнгийг бүрэн төлж өгч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай саналд яллагдагч Х ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн тэнсэх санал гаргасныг яллагдагч Х  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй, шүүхээс мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад Х т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Х ад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Х  нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х  нь учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х  урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч Х т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х т хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Х т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Х т тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт хорих ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүгдэгч Х  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х ын эзэмшлийн Самсунг жи-7 загварын гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.   

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ